Сонгуулийн өмнө төрөх "хуулиуд"
2024/03/19
Гурван сарын дараа Улсын их хурлын сонгууль болно. Тэгвэл энэ жилийн сонгуулиар 76 гишүүнтэй биш 126-г сонгоно. УИХ-аар 2019 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг хийж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан. Үүний дараа 2022 онд буюу ердөө жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчилж, “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хүчингүй болгосон байдаг. Харин энэ удаа УИХ-ын 76 гишүүдийн тоог нэмж 126 болгож, сонгуулийн холимог тогтолцоог ёсчлон баталсан.
Тэгвэл отгон чуулган хуралдаж буй энэ хаврын чуулганаар 10 гаруй хууль хэлэлцэх юм. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хаврын чуулганаар эхний ээлжид 10 орчим хууль хэлэлцэнэ. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батлах нь зүйтэй. Парламент 126 гишүүнтэй болох учраас дэгийн хувьд өөрчлөгдөх олон зүйл бий.
Хоёрдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлах ёстой. Засгийн газраас ойрын үед уг хуулийн төслийг өргөн барина. 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Баялгийн сан байгуулж, хууль батална гэсэн гол заалт байгаа. Байгалийн баялагт зөв менежмент хийж, зөв захиран зарцуулах гэдэг агуулгаар хуулиа батлах ёстой.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, хувийн хэвшлийн чиглэлийн МҮХАҮТ, МҮЭ-ийн тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ. Хаврын чуулган зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ" хэмээв.
Сонгуулийн өмнө дээрх хуулиуд төрөн гарахаас олны анхааралд байгаа нь ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ юм. Энэхүү хуулийг Монгол Улсын Бага Хурлаас 1992 оны тавдугаар сарын 08-ны өдөр баталж байжээ.
Уг хууль нь Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг зохицуулж, Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Хууль батлагдсанаас хойших хугацаанд зарим нэмэлт, өөрчлөлт орсныг эс тооцвол Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч 1996-2024 оныг хүртэл нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Ийнхүү олон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан шалтгаан нөхцлийг 1992 оноос өмнө Монгол Улсад Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж байсан туршлага байгаагүй, хуулиар зохицуулбал зохих зарим харилцааг зохицуулаагүй орхигдуулсны зэрэгцээ давхардал, хийдэл, хуулийг хэрэгжүүлэх явцад үүссэн тулгамдсан асуудлыг хуулиар шийдвэрлэх шаардлага үүссэнтэй холбон тайлбарлаж ирсэн байдаг.
Тэгвэл энэ удаад Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 5 бүлэг, 23 зүйлээс бүрдэх бөгөөд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан гэж хуулийн төсөл санаачилагчид үзжээ.
Дараагийн дугаарт хуулийн дэлгэрэнгүйг хүргэх болно.
Зочин · 2024/03/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/19
UILCHLD ZYGAATSAAAD80955877
Зочин · 2024/03/19
DYYDLGR VWI80955877
Зочин · 2024/03/19
43DAH ERTEI80955877
Зочин · 2024/03/19
SEXSEER TAICHI80955877