Н.Учрал: Стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшлүүдтэй төрийн хувь эзэмшлийг 34, 50 болгон тогтоох хэлэлцээр хийнэ
2024/09/25
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өгөв.
Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа стратегийн орд газруудын үр өгөөжийг ард түмэн Үндэсний баялгийн сангаар дамжуулж хүртэнэ гэдгийг хуульчилж өгсөн.
Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт юм. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Бидний эцэг өвгөдийн халуун амь, бүлээн цусаараа үлдээсэн. Тиймээс ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх ёстой.
Стратегийн орд гэхээр Үндэсний баялгийн сангийн тухай ярьж байгаа гэсэн үг. Стратегийн гэдэг нь нэг жилд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг.
Стратегийн ордоос орж ирж буй ашиг нь Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Тэгвэл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг Улсын Их Хурал (УИХ) 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй.
УИХ-аас баталсан 16 стратегийн ордоос долоо нь төрийн эзэмшилд байгаа. Харин ес нь хувийн эзэмшилд байгаа гэсэн үг. Тэгвэл 39 стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц нь тогтоогдсон хэдий ч УИХ-аар орж батлагдаагүй.
Тиймээс энэхүү ордыг стратегийн ордод хамааруулах Засгийн газрын шийдвэр гарч, УИХ-д өргөн мэдүүлж, жагсаалтыг шинэчлэх ёстой. Үүнийг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Ж.Туваанд даалгасан.
Стратегийн 16 ордоос долоог нь төр, бусдыг нь хувийн байгууллага эзэмшиж байна гэхээр "Эрдэнэс Монгол" нэгдлийн долоон хуулийн этгээд 13.5 их наяд төгрөг буюу татварын 72 хувийг бүрдүүлдэг.
Гэтэл стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшлийн 16 компани 4.6 их наяд төгрөг татварын 28 хувийг эзэлж байна. Эрдэнэс Тавантолгой компани нүүрсний нөөцийн 25 хувийг эзэмшиж байгаа. Нүүрсний 75 хувийн нөөцийг хувийн хэвшил эзэмшиж байгаа юм.
Стратегийн ордуудын 34 хувийн ногдол ашиг Хуримтлалын санд төвлөрдөг. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Хуримтлалын санд 500 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Монгол" нэгдлийн стратегийн долоон ордыг эзэмшиж буй төрийн өмчийн компаниуд хуримтлуулсан. Ингэснээр 5,000 өрх орон сууцанд хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн.
Улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно гэж Ашигт малтмалын тухай хуульд заасан.
Ийм байхад алга дарам тусгай зөвшөөрөл гэсэн цаасыг барьчхаад энэ бол 100 хувь миний өмч байх ёстой гэж зарим хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагч нар үзэх нь зохистой биш. Манай улсын хууль эрх зүйн орчныг хүндэтгэх ёстой.
Өнөөдрийн Засгийн газрын хурлаар стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшилд хэлэлцээрийн урилга хүргүүлж байна. Хэлэлцээр хийх үүргийг надад даалгасан.
Тус хувийн хэвшлүүдтэй 34, 50 хүртэлх эзэмшлийн хувиа тогтоох талаар хэлэлцээрийн ширээнд урьж байна. Зарим стратегийн ордын хил зааг тогтоогдоогүй. Хил заагийг тогтоох үүргийг Ж.Туваан сайдад даалгасан.
Хил зааг тогтоогдсон стратегийн орд эзэмшиж буй компани руу хэлэлцээрийн урилга явуулна. Энэ нь хувийн бизнест шууд халдаж байгаа гэсэн үг биш. Ирэх долоо хоногт хэлэлцээрийн урилгад хариу илгээсэн компанитай хэлэлцээрийг эхлүүлнэ. Харилцан тохиролцсон бол УИХ-д өргөн мэдүүлнэ" гэв.
Зочин · 2024/09/26
DYGRA ZARI80955877
Зочин · 2024/09/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/25
SERELN XANGD80955877 37DSH
Зочин · 2024/09/25
ANUSN80955877SEXSYGR