Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнесийнхэнд том өршөөл үзүүлэх үү?
2015/01/04
Улиран өнгөрөгч 2014 оны сүүлчийн өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын томоохон бизнесмэнүүдийг хүлээн авч уулзсан. Уг уулзалтыг ажлаа аваад удаагүй байгаа МХАҮТ-ын дарга Д.Лхагважав зохион байгуулсан.
Өмнөх Ерөнхий сайд нар бүгд л бизнесийнхэнийг хүлээн авч уулзаж байлаа. “Бизнесийн таатай орчныг бий болгоно” “татварын орчинг сайжруулна” “үндэсний үйлдвэрлэлээ төрөөс дэмжинэ” гэх мэт улиг болсон амлалт хэдэн ч үе улиран өнөөдөртэй золгосон ч бизнесийн таагүй орчин, татварын хачин тогтолцоо, үндэсний үйлдвэрлэлээ хорлох бодлого байсаар байгаа нь нууц биш.
Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнесийхэнд нэгэн том амлалт өгсөн гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Энэ нь удтал дуншиж байгаа эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж, татварын орчноо шинэчилнэ, хамгийн гол нь татварын хуулийн гажуудлаас болж эрүүгийн хэрэгтэн болчихоод байгаа 2000 орчим компанид өршөөл үзүүлж дахин нэг удаа рестарт хийнэ гэсэн яриа явагдсан гэдгийг эх сурвалж мэдээллэж байна.
Ийнхүү зарим улстөрийн намуудын эсэргүүцэлтэй тулгараад байсан эдийн засгийн ил тод байдлын тухай буюу эдийн засгийн өршөөлийн тухай хууль энэ чуулганы хуралдаан завсарлахаас өмнө батлагдах бололтой. Үүнийг батлуулахад хувийн хэвшлийнхэн ч багагүй идэвхи чармайлт гаргаж лобби хийхээр болоод байгаа гэнэ.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг олон нийт хоёр янзаар хүлээн авч байгаа. Нэг талаасаа татварын тогтолцоо тэр тусмаа НӨАТ-ын тухай хууль амьдралд нийцэхгүй байгаагаас шалтгаалж дөрвөн жилийн давтамжтайгаар 2000 аж ахуй нэгж эрүүгийн хэрэгтэн болдог гаж тогтолцоо бий болсон. 70000 аж ахуй нэгж бүртгэлтэй атлаа 7000 аж ахуй нэгж л тайлан өгч байна. Өөрөөр хэлбэл далд эдийн засгийн нөлөө маш их байгаа нь макро эдийн засгийн бодлого төлөвлөлт, хувийн хэвшлийн шударга өрсөлдөөн, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд хүндрэл үүсгэж байна гэж тайлбарладаг.
Үнэхээр НӨАТ-ын тухай хуулинд амьдралд нийцэхгүй олон заалтууд бий. Энэ талаар эдийн засагч Д.Лхагважав “Манай улсад 1997 онд НӨАТ-ын тухай хууль баталж, мөрдөж эхэлсэн. Үүнээс өмнө Худалдааны татвараар зохицуулж байсан юм. Гэхдээ энэ нь нэр солигдсоноос цаашгүй хууль болж, өнөөдөр ч хэрэгжиж байгаа. Хоёр өөр ойлголт, татварын асуудлыг нэг болгосон нь эргээд татварын орчны гажуудал согог болсон. Үүнд төр буруутай. Бизнес эрхлэгчдэд буруу дүрэм гаргаж, үүдийг нээж өгчихөөд эргүүлээд өөрсдийг нь шоронд хийдэг тогтолцоог бий болгосон гэж болно. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд 10 сая төгрөгийн босго тавьсан. Энэ нь үндэсний компаниудыг томруулахгүй байх бодлого, цаашлаад 10 саяас дээш давсан орлогоо нуун дарагдуулах, авлига өгч эхэлсэн зэрэг сөрөг үр дагаврууд гарч ирсэн. Үүнээс хамгийн эмгэнэлтэй нь үндэсний компаниудын аль нь ч томорч чадаагүй явдал. Яагаад гэхээр чөлөөт зах зээл дээрх өрсөлдөөнийг хуулиар шударга бус болгож, 10 сая дотор багтсан хөрөнгөтөн л төрүүлж эхэлсэн. Тэгш бус хууль хэрэглэснээсээ болоод нэг хэсэг нь татвар төлдөг, нөгөө нь төлдөггүй...
НӨАТ-ын тайланг нягтлан бодох бүртгэлийн тайлан гаргадаг аргаар гаргаад явчихсан юм. Нягтлан бодох бүртгэлийн тайлан гэдэг бол тусдаа шинжлэх ухаан. НӨАТ-ын тайлан ч тусдаа ойлголт. Манайд бол аккурэйль гэдэг. Баримт хүлээж авсан л бол энэ нь аккурэйль суурь юм. Бараа бичиж өгөх нь хамаагүй. Хэзээ мөнгө орж ирнэ тэр үед нь гүйлгээ хийсэн гэж үздэг. Манайх энэ зарчмаар явдаг. Гэтэл энэ нь бараа бүтээгдэхүүнээ бөөнөөр нь авчихсан компаниуд хүний өмнөөс алдагдал хүлээдэг тогтолцоотой болчихоод байгаа юм. Манай ихэнх компани, үйлчилгээний байгууллага бараа таваараа захаас татдаг. Гэтэл тэдний хэнд ч НӨАТ-ын падаан байдаггүй. Хамгийн чухал нь төрөөс тухайн үйлчилгээний байгууллагуудад падаангүй үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгчихдөг. Тэгчихээд бараа худалдаж авсан компаниудаас падаан нэхээд, хариуцлага хүлээлгэхээр ханцуйгаа шамлаад байгаа юм.
Нэг дэлгүүр байлаа гэж бодъё. 200 газраас бараа нийлүүлдэг бөгөөд нэгээс нь л 100 сая төгрөгийн бараа нийлүүлдэг гэж бодъё. Сарын дараа 50 сая төгрөгийн бараа нь зарагдаж, түүнийхээ мөнгийг шилжүүлэв. Гэтэл бараа зарсан компани нь 100 сая төгрөгийн падаан гаргачихсан, 100 сая төгрөгийн бараагаа зарчихсан гэж тооцсон байдаг. Гэтэл манай татварын хуулиар ирээгүй 50 сая төгрөгт нь торгууль тооцдог. 200 газрын 50 сая гээд бодоод үз дээ. Гэтэл үүний цаана бараа нийлүүлэгчдийн татвар нуугдчихсан байдаг. Бүх татварыг худалдан авагч л төлөх зарчим үйлчилж байна. Энэ бол эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн биш юм. “ Тодорхойлсон байна.
Харин нөгөө хэсэг нь эдийн засгийн өршөөлийн хууль баталж татвараас хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөө нуусан этгээдүүдэд өршөөл үзүүлж байгаа хэрнээ НӨАТ-ын тайлангаа цаг хугацаанд нь гаргаж хуримтлагдсан өртэй болсон эдийн засгийн хүндрэлээс болоод төлж чадахгүй хүнд байдалд орсон компаниудыг хамруулахгүй гэж байгаа нь шударга бус гэж тайлбарлаж байна.
Тус хуулинд зааснаар бол ногдуулсан татварыг хөнгөлөхгүй, харин нуун дарагдуулсан эд хөрөнгийг бүртгэж өршөөлд хамруулахаар байгааг шударга бус гэж үзэх хүн цөөнгүй байна. Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнесийн орчныг сайжруулахын төлөө татварын хачин тогтолцоог өөрчилж, эрүүгийн хэрэгтэн болох дээрээ тулаад байгаа аж ахуй нэгжүүддээ том өршөөл үзүүлэхээр сэтгэл шулуудаж байгаа бололтой.
balt · 2015/01/06
tatbar toloogyi olon jil bolson nohdyyd dahiad heden jil tatbar tolohgyi baigaad l baina jiriin ajilchin alban tatbaraa tolohgyi gebel shorond orhuu bid ajilchid alban tatbaraa tolohgyi bol orshoold oroh bolbuu ES -aa ajilchin ard tymen 3 ++--AJILCHIN ARD TYMEND 3-5 JIL ALBAN TATBARAAS CHOLOOLJ OGOOCH ERONHII SAIDAA 10-HUB IH MONGO SHYY BID BOLHOOR SAR BYR TOLDOG TOM TOM KOMPANUUD OLON OLON JIL TOLOHGYI BAIJ BAIGAAD ORSHOOLD OROH YUMUUj
Зочин · 2015/01/06
Унхээр ялгаа заагын нарын судлаж байж гаргах хэрэгтэй дараа нь еронхийлогч шиг бооронхий юм ярьж болохгуй би оршоолын хууль гаргасан чинь дундуур тэгсэн гээд эзэнгуй зуйл хийж болохгуй улс торчдийн эдсэн ууссанд энэ хууль уйлчлэх есгуй ялангуяа оффишир дансан дахь монго ил болгож оршшолд хамруулах есгуй энэ бондын монгоноос очноон тэрбумаар идчихээд ил болгох юм бол ард тумэн бид лав нэгийгээ узнэ шуу
Зочин · 2015/01/05
ТААЛАГДАХГҮЙ ЮМ ИХ БАЙНА. ҮНЭНЧ ШУДАРГААР ОЛОН ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХҮНИЙГ НЭГ Ч ӨРШӨӨДӨГГҮЙ БАЙЖ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, ХУДАЛ НЭР ТӨДИЙ ТАЙЛАН ГАРГАГЧ ЗАЛЬТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ӨРШӨӨНӨ ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. ТЭГСЭН БАЙТЛАА УЛСАД ТЕНДЕРИЙН ХЯМД ӨРТӨГТЭЙ, ХӨДӨӨ ГАДАА АЛЬ ХЭЦҮҮ ГАЗАРТ ОЧИЖ АЖИЛ ХИЙДЭГ, ТАТВАРАА НЭГ Ч ТӨГРӨГ ОРХИЛГҮЙ ТАЙЛАГНАЖ ТӨЛДӨГ КОМПАНИУДЫГ МАШ ИХ ДАРАМТАЛДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ. МОНОПОЛЬ АЖ АХУЙН НЭГЖҮҮД НИЙТ АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛЖ ЧАДАХГҮЙ, ХУРИМТЛАГДСАН ТАТВАРЫН ӨР ЖИРИЙН АРД ИРГЭН КОМПАНИД БАЙДАГГҮЙ. ЭНЭ ДАЛИМД УЛСААС ХУЛГАЙЛСАН ХӨРӨНГӨӨ ӨРШӨӨЛГӨХ ГЭСЭН УЛСТӨРИЙНХӨНИЙ ЗАЛЬ БАЙНА.
Зочин · 2015/01/05
Хуулийг өөрчлөх цаг болсон.Өртэй татвар төлөгчдийн ихэнх нь НӨАТ-ын хуурамч падаан гэх нэрийдлээр бичигдсэн татварын өртэй болж үйл ажил********** нь зогсоход хүрээд байгаа билээ. Санаатай юу санамсаргүй юу гэдэг учир бий. НӨАТ-ын хуурамч падаан зохион байгуулалттай зардаг хэсэг байсан байна лээ шдээ тэр хүмүүс болоод ААН нь бараг ял эдлээгүй өр үүсгээгүй байх юм. Гэтэл падаан авсан талуудыг үнэнээр нь шалгаж учрыг нь тунгаалгүй татварын акт бичиж өрөнд оруулсан нь үнэн дээ.Өрөө төл гэж данс хаах, шүүхэд өгөх,үүд хаалга лацдах зэрэг татварынханы дарамтыг дийлэхгүй компаниуд дампуурах хүсэлт гаргах, үйл ажил**********гаа зогсоож эхэлэсэн.Эдийн засгаа сэргээх бодлого барьж хаалгаа барьсан компаниудын үйл ажил**********г сэргээх,эздийн нь сэтгэл санааг урамшуулан нэг удаа ч, нэг нь гэсэн уужуу бодож татварын өршөөлийг НӨАТ хуурамч гээд байгаа падааны өртэй ААН-үүдийг хамруулаарай.энэ падаантай компани дотор гэнэдсэн нэгэн их бий шүү.Ерөнхий сайдаа танд ажлын амжилт хүсье.Өршөөлийн хуулиа гаргаарай. Эдийн засаг сайжирна
Зочин · 2015/01/05
Яг үнэн шүү НӨАТ-ын хуулийг өөрчлөх цаг болсон.Нийтээр нь НӨАТ төлөгч болгочих хэрэгтэй. НӨАТ-ын хуурамч падаантай гээд татварынхан шалгалт хийсэн болоод хуурамч гэж нэр дурдагдсан ААН-үүдийн падаан бүрийг шууд л хуурамч гээд акт бичиж ********ан ААН-үүдийг өрөнд бариулаад байгаа. Гэтэл зарим санаатайгаар уг хуурамч падааны авсан нэг хэсэг байхад хуурамч гэдгийг мэдэхгүйгээр санхүүгийн баримт болон НӨАТ-ын падаан авч татвар санхүүгийн тайлангаа тухай бүрд нь гаргаж баталгаажуулан ажиллаж ирсэн ААН,компаниуд байгаа шүү дээ. Уул нь үнэн мөнийг татварынхан нягт шалган цагдаагийнхан учрыг нь олох байсан даанч тийм юм болоогүй дор дороо жаахан мөнгөн дээр ажиллаад аан -үүд хохироод үлдсэн. Иймээс өршөөлийн хууль гаргаж ААН-ийг нягтлан үзээд хамруулах нь зөв шүү.
өндөр болгох ну · 2015/01/05
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/01/05
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 4мм,5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020