Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчаар Хятадын “Чайна Шинхуа энержи” Японы“Сумитомо” корпораци болон “Энержи Ресурс” компанийн консорциум тодорч, нэгдүгээр сарын 5-ны өдөр хэлэлцээрийн ширээний ард суусан. Энэхүү гурван компанийн консорциум Тавантолгойн нүүрсний ордод дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа. Нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг тогтоох, нэмэгдүүлэх үүрэг хүлээхэд бэлэн байгаагаа уламжилсан байна. Түүнчлэн “Тавантолгой-Гашуунсухайт” чиг лэ-лийн төмөр замын бүтээн байгуу-лалтын ажлыг хийн, ашиглаж дараа нь Монголын төрд эргүүлж өгөх тухай ярьж байгаа юм. Манай Засгийн газраас Тавантолгойн ордыг ашиглахдаа 51 хувьд нь Монголын үндэсний компани оролцуулна гэх шаардлага тавьж байгаа. Цаа шид чухам ямар хэлбэрээр хамтран ажиллах нь консорциумын хэлэлцээрээр илүү тодорхой болох юм. Ингээд энэ тухай Монгол Ул сын сайд М.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Шинэ оны эхээр“Чайна Шинхуа энержи”, “Сумитомо”, “Энержи Ресурс” компанийн төлөөлөлтэй манай талаас албан ёсны хэлэлцээгээ эхлүүлсэн. Уг уулзалтаар талууд чухам ямар асуудлыг хөндөж ярилцсан бэ?

 

-Талууд Тавантолгойн нүүрсний ордыг тойрсон асуудлыг нэлээн нухацтай ярилцлаа. Энэ дотор мэдээж “Эрдэнэставантолгой” компанийн санхүү, эдийн засгийн өнөө гийн бодит байдлын талаар хөндсөн. Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчид эрсдлээ 100 хувь үүрч байгаа болохоор Монголын Засгийн газартай ямар гэрээ, хэлцэл хийж болох тухай биднээс асууж, албан ёсны төсөл бэлтгэж өгөхийг хүссэн. Тэдний хүсэлтийн дагуу төслөө бэлтгэж өгсөн. “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх ёстой. Энэ тал дээр концессийн гэрээний төсөл ямар байж болох вэ гэдгийг бодолцож, бэлтгэж өгсөн. Одоо бэлтгэж өгсөн материал дээр хоёр талдаа гэрийн даалгавар хийж байна гэсэн үг.

 

-Өмнө нь“Цагаан сар гэхэд хэлэлцээгээ хийгээд дуусч магадгүй” гэж байсан. Хэлэлцээр төлөвлөсөн хугацаандаа амжиж дуусах болов уу?

 

-Бид цаг алдаж болохгүй. Яг Тавантолгойтой адилхан ийм уул уурхайн төслийг манай хойд хөрш хэрэгжүүлж байгаа. Бид өөрсдийн боловсруулалт, бүтээн байгуулалтын ажлаараа тэднээс хол хоцорчихсон явж байна. Тиймээс цаг хожиж, энэ өрсөлдөөн дунд Тавантолгой гэдэг том ордыг ашиглах хэрэгтэй. Зөвхөн гадаад нөхцлөөс гадна дотоод хүчин зүйл гэж байна. Өнөөдрийн байдлаар манай эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндхэн байгаа. Тиймээс өмнөө тулгарсан олон асуудлыг шийдэхэд Тавантолгойн төсөл чухал үүрэг гүйцэтгэнэ. Дээр нь Монголд барилгын улирал богино байдаг. Нэг хаврыг хий дэмий өнгөрөөвөл бүтэн жил алдсанаас ялгаагүй. Би хувьдаа Цагаан сарын баяр хүртэл зарчмын гол асуудлаа нэг тийш нь шийдчихсэн байвал ирэх хавар барилгын ажил нь эхлүүлэх хүсэлтэй байгаа. Ингэвэл олон хүн ажлын байртай болохоос гадна энэ төсөл хөдөлснөөр гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгөх юм. Тэгэхээр дотоод, гадаад шалтгаанаа харсан ч гэсэн бидэнд цаг алдах эрх байхгүй. Бид ний өмнө боломж нээлттэй байна. Тавантолгойн ордыг тойрсон мэдээлэл цоо шинэ зүйл биш.

 

-Та намын бүлгүүдэд мэдээлэл өгч байна уу?

 

-Улстөрчид, энгийн иргэд ч ялгаагүй бүгд нэгдмэл ойлголттой болох ёстой. Энэ долоо хоногт ийм зорилттой ажиллаж байна. Уул уурхайн том төслүүд хардлага да-гуулах нь элбэг. Тиймээс анх наасаа мэдээллийг олон нийтэд нээлттэй өгөх зарчмыг баримталж байсан. Энэ хүрээндээ УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд Тавантолгойн хэлэлцээрийн талаар мэдээлэл өгч байна.

 

Ц.Оюунтунгалаг