2014 оны 11-р сарын 10-нд “Эрчим” клубын удир­­длагаас Монгол­­ын Хөл­­бөмбөгийн холбоонд тодруулга авахаар ­­­­хүсэлт гар­­гаснаар нэгэн булхайтай хэргийн сэжүүр сөхөгдөн олонд ил болсон билээ.Шууд утгаараа хүний наймаа хийсэн этгээдүүдийн нэр ус ч тодров.Тэд бол японы иргэн Такаши Моримото, Дэрэн клубын эзэн гэгдэх Г.Мөнхчулуун, тэднийг өөгшүүлэн дэмжигч Б.Мэдрээ нар юм.


Хүний наймаа хэрхэн явагдаж байв?
Спортын салбарт тамирчдыг наймаалцах, клуб­ууд хоорондоо солилцох явдал хэвийн үзэгдэл гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ энэ нь маш хатуу хяналт дор, тодорхой журмаар явагддаг болохоос хэн дуртай нь, тааралдсан тамирчнаа хаа хамаагүй зарах боломж огтхон ч биш юм. Тогтсон журмаар бол агент буюу зуучлагч нь өөрийн улсын болон ОУАХБХ-нд шалгалт өгч ийм төрлийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх авч бүртгэгдсэн байх ёстой ажээ. Гэтэл ОУХБХ болон Японы Хөлбөмбөгийн Холбооноос ирүүлсэн албан ёсны мэдээллээр ямар ч зөвшөөрөл, сертификат аваагүй, бүртгэлгүй Такаши Моримото гэгч Дэрэн клубын эзэн, Дэрэннаран ХХК-ийн захирал Г.Мөнхчулуунтай үгсэн хуйвалдах замаар Сумида хэмээх хаана ч бүртгэлгүй хөлбөмбөгийн клуб байгуулж, түүнийхээ нэрээр монголын авьяаслаг багачуудыг гадагшаа хууль бусаар зарах наймааг эхлүүлсэн байдаг. Тэрбээр бяцхан тамирчид, тэдний ар гэрийнхний эрх зүйн мэдлэг, чадамжгүй байдлыг ашиглан асар хямдаар, олон улсын жишиг, эрх зүйг үл тоомсорлох байдлаар цэвэр хууль бус хүний наймаа хэлбэрээр ажиллаж иржээ.
Т.Моримото нь ОУХБХ, Японы ХБХ болон монголын холбогдох хууль, дүрэм журмыг хэрхэн зөрчснийг тоочвол:

-Мэргэжлийн агент биш, мэргэжлийн тамирчдын гэрээ байгуулах лицензгүй болох нь тогтоогдсон. ФИФА-гийн агент тусгай сертификат, тамга тэмдэгтэй байх ёстой. Т.Моримотод ямарч тамга, тэмдэг байгаагүй.

-ОУХБХ-ны дүрэмд "мэргэжлийн тамирчны гэрээг хоёроос дээшгүй жилийн хугацаатай байгуулах ёстой" гэсэн заалтыг зөрчиж, монголоос гадагш худалдсан тамирчидтай гурван жилийн гэрээ байгуулсан

-Тамирчин наймаацах гэрээг агентууд тамирчны эх орны ХБХ-гоор заавал дамжуулж, тэдний зөвшөөрөл, хяналт дор ажил хэрэг болгодог нийтлэг журмыг үл хэрэгсэн нууцаар, хувийн журмаар гэрээ хийсэн.

-Тамирчидтай байгуулах гэрээг ФИФА-гаас батласан гэрээний маягт дээр байгуулах ёстой. Гэтэл Моримото нь Монголын тамирчидтай хувийн гэрээ байгуулсан.

-Агент нь ямар нэг клубт харьяалагддаггүй байх ёстой аж. Гэтэл Т.Моримото нь “Сумида”, "Дэрэн-сумида" гэсэн клубуудэд эзэмшилтэй байсан. Үүнээс “Сумида” гэх клуб нь МХБХ-нд бүртгэлгүй.


Нэгэнт албан ёсны эрхгүй хүнийг агент гэхгүй. Тэгэхээр ченж л болж таарах байх. Ийм хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээд монголын бяцхан тамирчдыг гадны клубуудэд зарж, үнэлгээний тал хувийг өөртөө ашиг болгон авдаг байх магадлал түүний хийсэн гэрээ, тохиролцоонуудаас тодорхой харагдаж байгаа юм. Яг одоогийн нөхцөлд мэргэжлийн тамирчны цалин хөлс, гэрээний үнэлгээний доод хэмжээ 10 мянган ам.доллар байна. Гэтэл ченж Т.Моримото монголын тамирчидтай 5 мянган ам.долларын дүнтэй гэрээнүүд байгуулсан, эрүүл мэндийн даатгал болон тээврийн зардлыг тамирчинд өөрт нь хариуцуулсан зэрэг заалтууд оруулсан зэрэг сэжигтэй үйлдлүүд бий. Ченж Моримото Такеши нь хууль бус үйл ажиллагааны улмаас монголын цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд одоогоор монголын хилээр гараагүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Энэ ченжийг Г.Мөнхчулуун, Б.Мэдрээ нар нуун дарагдуулж байх магадлалтай гэсэн мэдээлэл хуулийн байгууллагууд ирсэн гэнэ. Ченж Моримото хуулийн байгууллагад мэдүүлэг өгч эхлэбэл түүний хань хамсаатан, өөгшүүлэгчид тодорхой болж, нотлогдох учраас МХБХ-ны сонгууль хүртэл нуун дарагдуулахыг чармайж байж ч магадгүй юм.

Хөлбөмбөгийн ченжийг өөгшүүлэгчид хэн бэ?

Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрэм журмыг илтэд зөрчсөн, албан ёсны зөвшөөрөлгүй хүн яагаад монголын хөлбөмбөгийн салбарт дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэх болов гэдэг асуулт Дэрэн клубын эзэн Г.Мөнхчулуун нь ченж Т.Моримотог анхлан урьж авчран, монгол дахь ар тал нь болж хууль бус үйл ажиллагаагаа явуулах түнш нь болж байсан шинж тэмдэг илтэд байгаа юм. Тэрбээр Моримототой хамтран "Дэрэн-Сумида" гэж клуб байгуулан, энэ нэрээрээ дотоод, гадаадын уралдаан тэмцээнд тамирчид оролцуулж байснаа япон эрийн хууль бус үйлдэл илэрч, шалгагдах мөчөөс эхлэн Сумида гэх үгийг багийнхаа нэрээс авч хаян, тийм хүн танихгүй шахуу юм ярьж явах болсон билээ. Г.Мөнхчулууныг санхүү болон үйл ажиллагаагаар ивээж ирсэн хүн нь Б.Мэдрээ юм. Капитрон банкны 12.60 хувийг эзэмшигч Б.Мэдрээ нь Г.Мөнхчулуунд зээл олгож, түүгээрээ дамжуулан удирдан чиглүүлж байдаг гэх яриаг Б.Мэдрээ үгүйсгэдэггүй бөгөөд зөвхөн ХХБ-нд энэ явдал хамаагүй гэж нотлохыг хичээж ирсэн байдаг.Тэгэхээр Капитрон банкнаас, эсвэл Б.Мэдрээгийн хувийн ББСБ-аас, бүр хувиасаа ч зээл олгочихсон байж болох.Энэ нь хуулийн дагуу хэрэг, буруутгахад хэцүү. Гол нь өгсөн зээлээ МХБХ-ны эсрэг ашиглахыг оролдож байгаа нь л таагүй. Г.Мөнхчулуун нь хөл бөмбөгийн холбооны дотор яс хаях, тамирчид дасгалжуулагчдыг удирдлагын эсрэг турхирах зэрэг бүхий л бусармаг ажлаа Б.Мэдрээгийн зааварчилгаа, санхүүгийн удирдлага дор хийж ирсэн нь хөлбөмбөгчдөд тов тодорхой. Тийм болохоор ченж Т.Моримотогийн хүний наймааны асуудал Б.Мэдрээгийн оролцоо, хянал­­таас гадуур явагдаагүй нь тодор­­хой. Ченж Т.Моримотог­­ийн хууль бусаар олсон орлоготой холбогдох сэжүүр ч эдгээр монгол хүмүүст ч байж болох магадлал бийг шалгах, нягтлах хэрэгтэй.Тодорхой мэдээллээс үзэхэд Б.Мэдрээ нь Хүн амын орлогын албан татварт орлогоо бүрэн мэдүүлээгүй, зөвхөн ХХБ-ны гүйцэтгэх захирлын цалингаа мэдүүлсэн байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, татварт нуусан орлогыг нь илрүүлэх чиглэлээр ажиллабал төсвийн орлого эрс нэмэгдэх боломжтой ажээ. Төсөв алдагдалтай байгаа үед их л нэмэр болох байх даа.
ОУХБХ-ноос гишүүн ор­нууддаа­ мэргэж­лийн хөлбөмбөгчдийн гэрээг далимдуулж хүний наймаа хийгдэж буй асуудлын талаар байнга, хатуу анхааруулдаг.Энэ бол ихээхэн эмзэг асуудал болсон бөгөөд учир нь ази, африк, латин америк, зүүн европын буурай орнуудад хөлбөмбөгөөр дамжуулан хүний наймаа хийх явдал удаа дараа гарсан билээ. 2014 оны Хүний наймааны тайлангаас харахад АНУ гурван улсыг Хүний наймааны хамгийн аюултай бүсэд оруулснаа зарлажээ. Үүнд: Тайланд, Малайз, Венесуэль улсууд Хүний наймааны хамгийн доод зэрэглэл "Tier 3" хэмээх аюултай түвшинд бичигдэж байна. Эдгээр улсуудын янз бүрийн салбарт боолын хөдөлмөр өргөн ашигладаг нь аюулын харанга дэлдэж байгаа ажээ. Гэтэл японы үл бүтэх этгээдтэй хамтран Г.Мөнхчулуун, Б.Мэдрээ нарын гэрээ байгуулсан тамирчид бүгд Тайланд руу гарахаар байгаа. Үүнээс харахад ОУХБХ-ны сэрэмжлүүлээд байгаа аюул монголд хэдийнээ нүүрлэж, нэр дурдсан этгээдүүд холбогдоод байгаа баримтыг үгүйсгэхэд хэцүү болж байна.

Т.Моримото болон монгол талын өөгшүүлэгчид бага насны хүүхдүүдийн эрх зүйн чадамжгүй, ойлголтгүй байдлыг нь ашиглан, төөрөгдүүлэх замаар тамирчин А.Мөрөнг тайландуудад зарсан бөгөөд хожим нь “Эрчим” клубын тамирчид М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ, “Хоромхон” клубын тамирчин Х.Цэнд-Аюуш нарыг хууль бусаар зарахаар завдаж байгаад илчлэгдэж, МХБХ-ноос хориг тавиулсан билээ.

МХБХ-ны шинэ удирдлага хууль дүрмээ нягт сахиж, эрх зүйн мэдлэгтэй, хүний эрхийн мэдрэмжтэй ажилласнаар хууль бус наймааг таслан зогсоож чадсан байдаг. МХБХ нь хөлбөмбөгчдийг гадаадын мэргэжлийн клубуудэд хууль ёсны дагуу гэрээ байгуулан тоглох явдлыг бүрэн дэмжиж, энэ чиглэлээр эрчимтэй ажиллахаар төлөвлөжбайгаа бөгөөд харин үүнийг далимдуулан хөлбөмбөгийн нэр дор хүний наймаа эрхлэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан юм.

МХБХ-нд бугшсан хэрүүл, гүтгэлэг, хууль бус ажлыг санхүүжүүлэгч, зохион байгуулагч нь явж явж Б.Мэдрээ гэнэ. Тэрээр Г.Мөнхчулуун, И.Отгонбаяр, Б.Сугарнарыг өөрийн дураар залж, хөдөлгөж байдаг гэх агаад энэ удаад ч тэднийг МХБХ-ны Ерөнхийлөгчийнсонгуулийн өмнөх башир явуулгадаа татан оролцуулж, ашиглаж байна. Дан ганц Дэрэн клубт хамааралтай хүмүүсээр МХБХ-г дүүргэх, тэдний тусламжтай, хяналтгүй, дураар аашлах замаа засах гэж өвгөн Мэдрээ ихэд хичээж, улайрч байна. Өвгөн Б.Мэдрээ гэж юун этгээд болохыг эрэн сурвалжилж тодруулбал дараах зүйлс илэрч байна.ХХБ-ны гүйцэтгэх захирлын албыг хашихын зэрэгцээ Капитрон банкинд хувь эзэмшдэг, мөн хувьдаа ББСБ-тай энэ этгээд үнэн хэрэгтээ хөл бөмбөгт шинэ, ариухан хүн биш юм. МХБХ-ны удирдлагад анхнаас нь шургалж, бүх зүйлд нь хуруу хошуугаа дүрж явсны хувьд алдаа, булхайг адилхан үүрэлцэх учиртай нэгэн ажээ. Гэтэл ерөөсөө өмнөх удирдлагуудыг таньж мэдэхгүй, хамтарч байгаагүй цэвэр ариухан хүний дүрийг эсгэх болсон. "Би ХБХ-ны удирдлагынханд бууж өгч явалгүй, шинэчлэлийн төлөө тэмцдэг л байж" гэх мэтээр гансран суугаа энэ өвгөн бэрхшээлийн өмнө бууж өгдөг тэр зангаа ахиж гаргахгүй гэх батлагаа байхгүй. 50 гарсныг (Мэдрээ 62-той) сургаж болдоггүй гэж үгтэй юм. Энэ өвгөн улс төрд маш их далд явуулга, хоёр нүүрийг гаргаж хутгаж ирсэн байх агаад хувийн амьдрал, ёс зүйн хувьд ч харуулах гээд байгаа шигээ ариухан хүн биш байна. Бид энэ удаад хувийн амьдрал, амрагийн явдал зэргийг дэлгэхээс татгалзан улстөр, санхүүд хутгасан бантан, хоёр нүүрнийх нь талаар цухас дурдъя. Бусармаг явдал нь даамжирвал бусад "ариун явдлыг" нь баримт, эх сурвалжтайгаар дэлгэн харуулахаар нөөцөллөө. Хоёр нүүртэй явуулгынх нь захаас тоочвол: Ерөнхий сайдтай биечлэн уулзаж, ТҮЦ машиныг амаа олохгүй магтаж байсан атлаа ажил хэрэг дээр тулахаар өөрийн банкинд зээлийн өргөдөл гаргасан хүмүүсийн материалдаа хавсаргасан “Төрийн үйлчил­­гээний машины” лавлагаа, тодорхойлолтыгхүчингүйд тооцох шийдвэр гаргаж байжээ. Энэ хоёр нүүрт ажиллагааных нь цаад зорилго нь Ерөнхий сайдыг дарамтлах замаар Р.Бурмааг УИХ-аас эргүүлэн татуулж, өөрөө жагсаалтаар УИХ-Д орох мөрөөдлөө биелүүлэх санаархалд оршиж байсан нь хожмын явдлуудаас тодорсон билээ. Ардчилсан намын удирдлагууд эрх биш тэнэг хүмүүс биш болохоор төрийн шийдвэрийг үл ойшоож, хоёр нүүр гаргадаг хүнд төрийн хариуцлагатай албыг хариуцуулж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрч байжээ.Төрийн ажил хариуцах чадваргүй хүн Төрийн бус байгууллагын ажлыг авч явж дийлэхгүй нь бүр ч тодорхой.Өвгөн Б.Мэдрээ гишүүн болох мөрөөдлөө мартаж чадалгүй дараагийн бусармаг алхмыг үргэлжлүүлсэн нь Р.Бурмааг хэвлэлээр болон таньж мэдэх хүмүүсээр дарамтлуулан, элдвээр бичүүлж, УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг шахах болсон байдаг. Энэ талаар сайд Р.Бурмаа: “Би аргаа бараад гишүүнээсээ татгалзаж, ганцхан сайдын албан тушаал дээр ажиллая гэсэн хүсэлтийг гаргасан. Миний дараа орох хүн бол Д.Мэдрээ. Тэр хүн жил хагасын хооронд "УИХ-ын гишүүн болоод яахав, нэгэнт хийгээд эхэлсэн ажлаа хий гэсэн" гэжээ. Б.Мэдрээ өнгөн дээрээ ингэж хэлсэн мөртлөө араар нь маш их явуулга, дайралтыг санхүүжүүлэн, хэвлэлээр дэгдээсэн бөгөөд олон жил сайн мэдэх хүмүүс нь түүнийг "ил хэлж, ярьж чаддагүй, цаг үргэлж араас хутгалдаг хуншгүй этгээд" хэмээн тодорхойлж байна.

Тэрбээр энэ чанараа өөрийн найзууд болох алт, дилерийн хэрэгт холбогдсон Д.Сүх-Эрдэнэ, Монголбанк­ны Ерөнхийлөгч болсон Н.Золжаргал нарт ч харуулж байжээ. Хуншгүй этгээдийн явуулгаар нэг найз нь шоронгийн хаалга татсан, харин нөгөө найз нь түүний башир явуулгыг даван туулж Монголбанкны Ерөнхийлөгч болж чадсан билээ. Б.Мэдрээ Н.Золжаргалыг нэр дэвшсэн үеэс нь хэвлэлээр баалж, элдвээр муулах ажлыг удирдан зохион байгуулж, санхүүжүүлж "Монголбанкинд Н.Золжаргал хэн ч биш" гэх зэрэг ярилцлага өгч байсан хирнээ уулзахаараа "Чи л болох ёстой. Чамайг үхтлээ дэмжиж байгаа" гэж манжилдаг байсныг банкны салбарынхан жигшин дурсдаг.Өвгөн Мэдрээ энэ хоёр нүүрт зангаараа хөл бөмбөгийн ертөнцийг өнөө ч хагалан бутаргаж, талцан хэрэлдүүлж байгаа. МХБХ-ны удирдлагад суучихвал юу ч болж мэднэ. Энэ өвгөний банкны салбарт хийх гэж байсан том луйврыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээд, газар авахуулалгүй таслан зогсоож байжээ. Юун хэмээвээс Б.Мэдрээ өөрийн байгууллагын 50 хувийн хөрөнгө оруулалттай Mostmoney үйлчилгээ гэгчийг Засгийн газраар дарамтлуулах замаар арилжааны банк бүрт 3 тэрбум төгрөгөөр шахах санаа сэдсэн байжээ. Нийтдээ 52 тэрбум төгрөгийг гувчуулах гэж байсан энэ луйвар нь монгол улсын хуулийг хэд хэдэн зүйл заалтаар зөрчиж байсан юм. Нэгд, арилжааны банк нь ямарваа аж ахуйн нэгжийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмших бол Монголбанкнаас зөвшөөрөл авч, бүртгүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Хоёрт, банк хоорондын клерингийн үйлчилгээг зөвхөн Монголбанк хийнэ гэсэн заалтыг зөрчсөн.Гуравт, нэг арилжааны банк бусад арилжааны банкныхаа нийт гүйлгээ, арилжааны нууцыг алдагдуулах нөхцлийг бий болгохыг санаархсан зэрэг болно. Ийм илэрхий луйвар, хувийн ашгийг эрхэмлэсэн гэмт хэргийн шинжтэй зүйл санаачлан, Засгийн газраар дэмжүүлэхээр лобби хийж явсан гэж бодохоор алхам тутамдаа хууль, дүрэм зөрчиж, ёс зүйгүй аашлаж ирснийх нь учир шалтгаан тодрох байх.Ийм шуналтай хүн МХБХ-ний Ерөнхийлөгч болбол самраад, цацаад л дуусах байх. Тэрбээр Ерөнхийлөгч болж үзэх оройтсон хүсэлдээ хүрэхийн тулд FIFA болон МХБХ-ны дүрмийг өөрийн гар хөл бологсдоор зүйл бүрээр зөрчүүлж, орон нутгийн хөлбөмбөгчдийг сонгуульд оролцуулахгүй байх башир аргыг сэдсэн нь эсэргүүцэлтэй тулгараад байна.
Өтөл нас руугаа орж, хэвийн сэтгэлгээгээ аажим алдаж буй ийм нэгэн бусармаг этгээд хөгширсөн хойноо ч зүгээр суухгүй, элдэв албан тушаалд санаархан ийш тийш үсчин МХБХ-ны Ерөнхийлөгчийн суудалд санаархаж байна. Нэг анхаарах зүйл нь ХХБ-ны удирдлагууд санаатайгаар монголын ТББ-уудын удирдлагыг гартаа оруулахыгчармайж байгаа шинж тэмдэг юм. Тэд саяхан Монголын банкны холбооны гүйцэтгэх удирдлагыг авсан.Одоо МХБХ-нд савраа дүрэхээр элдэв явуулга хийн, өвгөн Мэдрээ тэргүүтэй хүмүүсийг турхирч байна. Б.Мэдрээ хувийн санаархалдаа өөрт нь зээлийн аргамжаагаар бат холбогдсон эрхмүүдийг ашиглан, турхирч, өдөөн хатгаж, спортыг улс төржүүлэх гэж байдгаараа хичээж, хаа хамаагүй монгол улсын Ерөнхийлөгч рүүзанал зүхэл, гүтгэлэгээр дүүрсэн ил захидал гэгчийг зохион бичүүлж байна.Азаар задарсан өвгөний ядарсан явуулгад орох төрийн түшээ, удирдагч одоогоор олдохгүй болов уу. Ойр дотны хүмүүсийнх нь нотлон ярьсан бичлэгээс үзэхэд Б.Мэдрээ Г.Мөнхчулуунд хөдөө сумдад баригдах хөл бөмбөгийн талбайн тендерүүдийг бүгдийг өгөх амлалт өгсөн гэнэ. Гэтэл Г.Мөнхчулуун нь Дэрэннаран ХХК-ийн нэр дээр хөл бөмбөгийг талбай барих тендер урд нь авсан ч МХБХ-нд гүйцэтгэлийн тайлангаа гаргаж өгөхөөс цааргалан өнөөг хүргэсэн этгээд билээ. МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болох гээд байгаагийн цаад учир нь өмнөх тендерийн гүйцэтгэлийг цайруулах, ахин хөлбөмбөгийн талбай барих ажлуудыг хувийн компанидаа хуваарилах л байх магадлалтай. Б.Мэдрээ нь удирдах ажил, менежментийн ямар ч чадваргүй, хүний үгээр хөдлөж өдий хүрсэн агаад ам, ажил нь ямагт зөрж байдаг гэнэ.Наад захын жишээ хэлэхэд өнөөдөр түүний гүйцэтгэх удирдлага хангалтгүй, хариуц­лагагүй байснаас ХХБ-ны чанаргүй зээл, муу зээлийн хэмжээ сэтгэл түгшээх хэмжээнд очжээ. Арилжааны банкнууд дотор хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээгээр дээгүүр бичигдэх болсны учиг нь чухамдаа Б.Мэдрээ байгууллагынхаа эрх ашгийг хувийнхаас доогуур тавьдагт л буй. Ийм ч учраас банкных нь ТУЗ гүйцэтгэх захирал Б.Мэдрээд хугацаатай үүрэг өгөөд байгаа гэх агаад мань эр ажилдаа тэсэхгүйгээ мэдээд зөөлөн буух сандал хайсан нь МХБХ-ны Ерөнхийлөгчийн суудал бололтой.УИХ-ын гишүүний суудал түүнд ахадсан, Санхүүгийн Зохицуулах хорооны даргад санаархаад одоогийн ажлын үзүүлэлт нь унагасан. Түүний хоёр нүүрний нотлогоо нь өөрийнх нь хэлсэн үг юм. Б.Мэдрээ сонинд өгсөн ярилцлагадаа "Миний хувьд, эхний нэг, хоёр, гурав, тэгээд тавдугаарт “Зөв бөгөөд хэрэгтэй хүн” гэсэн зарчмаар менежмент явуулдаг. Зөв гэдэг нь хүний ёс суртахуунтай холбоотой асуудал" хэмээн сайрхаж байсан нь огт худал үг болохыг явуулсан үйл ажиллагаа, нөхөрлөсөн хүмүүс нь харуулж байгаа бус уу? Ёс зүйн бохирдол нь хувийн амьдралд нь ч тусгалаа олсон байдаг ч энэ талаар дэлгэхээс энэ удаад бид цааргалж байгаа билээ. Гол нь дараах асуултууд мань өвгөн хариулчих хэрэгтэй байх. Б.Мэдрээ ёс зүйг тэгтлээ эрхэмлэдэг нь үнэн бол хөл бөмбөгийн нэрээр хүний наймаа эрхлэгчдийг дэмжих байсан уу? Янз бүрийн албан тушаалд санаархаж бусдыг байнга гүтгэн доромжилж чадах байсан уу? Анд нөхдөө араас нь "хутгалах "байсан уу?Бялангач, долдой хүмүүсийг албан тушаалыг урхиндаа оруулан турхирах байсан уу?
Энэ хүний гарт МХБХ-ны эрх мэдэлд орвол хөл бөмбөгийг бус хүний наймааг цэцэглүүлж, хамаг өөдтэй тамирчныг зараад, үрээд дуусах магадлал одооноос харагдаж байна.
Сайн бод, сайтар тунгаа! хөлбөмбөгчид өө.


Эх сурвалж: Өглөөний сонин