Монголын шүүгчдийн холбоо Н.Лүндэндоржийг буруушаалаа
2015/04/20
Монголын шүүгчдийн холбооноос мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдлийн агуулга нь ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийг буруушаасан агуулга бүхий байсан юм. Ингээд уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Хаана ч тэр, аль ч цагт шүүгчдийн оролцоонд тулгуурлаагүй шүүхийн шинэтгэл гэж ертөнцөд үгүй. Монгол дахь шүүхийн шинэтгэл ч дээрх жишгээр амжилттай хэрэгжиж байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй нь дамжиггүй юм. Шинэтгэлийг нэр хүндтэй, итгэл төрүүлэхүйц зарчим-замналтай, ёс зүйн өндөр төлөвшилтэй, хүлээн зөвшөөрөгдсөн лидер манлайлан хэрэгжүүлснээр нийгмийн сэтгэл зүйд хуучныг шинээр солих хүсэл-хүлээлтийг төрүүлдэг зүй тогтолтой. Эрх зүйчдийн мэргэжлийн мөрөөдөл, иргэдийн шударга ёсны бахархал нь шүүгч гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Учир нь тэд л шинэтгэл хийх хүсэл-хүлээлтийг ёс зүйн төлөвшил, нэр хүндээрээ бүтээдэг юм. Шүүгчдийн нэр хүндээр бүтсэн тэрхүү нийгмийн сэтгэл зүй бол шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх эхний бөгөөд эцсийн жор нь байх учиртай.
Гэтэл УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы 4 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж УИХ-ын зарим гишүүний асуултад “... шүүхийн шинэтгэлийг хийх болсон нэг гол шалтгаан нь шүүхийн нэр хүнд унасантай холбоотой. ...Шүүхэд итгэх олон түмний итгэл доод түвшиндээ хүрлээ.” гэж хариулж суух юм. Н.Лүндэндоржийн энэхүү хариултыг Монголын Шүүгчдийн холбоо болчимгүй, хариуцлагагүй, албан тушаалтны хувьд үүргээ ухамсарлаагүй, ёс зүйгүй мэдэгдэл гэж үзэж эрс буруушааж байна. ШЕЗ-ийн дарга нь намын “мөрийн хөтөлбөр”-төө захирагддаг улс төрийн албан тушаалтан биш гэдгийг Н.Лүндэндорж Танд анхааруулъя.
ШЕЗ-д Үндсэн хуулиар ногдуулсан үндсэн үүргийн нэг нь шүүгчийн хараат бус байдлыг хангах явдал. Шүүгчийн хараат бус байдлын нэг гол баталгаа нь шударга ёсны хэмжүүр болсон шүүх,шүүгчийн нэр хүнд мөн. ШЕЗ энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байна гэдэгт бид дүн тавих цаг нь болсон. Н.Лүндэндоржийн удирдаж байгаа асар том бүтэц, бүрэлдэхүүнтэй энэ байгууллагад шүүгчийн хараат бус байдлыг хангах зохион байгуулалтын алба үгүйлэгдэж байна. Шүүх, шүүгчийн нэр хүндийг хараат бус байдлыг нь хангах замаар хадгалах үндсэн үүрэг бүхий байгууллага нь шүүхийн нэр хүндийг “унасан байсан” гэж үнэлэх эрхгүй бөгөөд үүрэггүй юм.
Дэлхийн хаана ч, шүүхээр шийдвэрлэгдсэн аль ч маргаанд хэргийн оролцогчдын нэг тал шүүхийн шийдвэрийг буруутгах явдал түгээмэл ажиглагддаг. Учир нь шүүх хэргийн оролцогч хоёр талд бус харин хуульд захирагдаж ажилласнаараа үргэлжид хэргийн оролцогч нөгөө талын өмнө буруутан болдог. Угтаа бол шүүгчийн хэрэглэж буй хууль нь “парламентын бүтээгдэхүүн” бөгөөд хууль тогтоогчийн хувилбараар тухайн маргаанд хууль зүйн үнэлэлт өгдөг билээ. Энд хэрэг, маргааны эцсийн хариуг хэн өгч байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Парламент дахь улс төрчид тодорхой намын мөрийн хөтөлбөр, ашиг сонирхол, амлалтаа хуульд “шингээх” санаархал мөнхөд оршдог бөгөөд ашиг сонирхол, амлалтынх нь эсрэг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч нэг тал дээр улс төрчид, намууд нэмэгддэг. Улс төрчдөд шүүхийн нэр хүндийг унагаах түмэн шалтгааны нэг нь үүнд оршиж, түүнийгээ шударга ёсны баатар мэт хэвлэлээр сурталддаг. Үүн дээр ШЕЗ-ийн дарга нэмэгдэх шиг боллоо. Бодит байдал ийм л байна.
Монголын Шүүгчдийн холбоо ТББ бол гишүүддээ үйлчилж, тэдний эрх ашгийг хамгаалах нийтлэг хүсэл зорилгын төлөө байгуулагдсан, энэ зорилгын дагуу ч ажилласаар ирсэн. Тиймээс үндсэн зорилгоо хэрэгжүүлж Монголын шүүгчдийн нэр хүнд, тэдний эрх ашгийг хамгаалж, ШЕЗ-ийн даргыг дахин ийм ёс зүйгүй, болчимгүй үйлдэл, мэдэгдэл хийж, шүүх, шүүгчдийн нэр хүндийг унагаахгүй байхыг албан ёсоор анхааруулж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО
Хүмүүс мэддэг юм бна · 2015/04/21
Доор "Аймаар ёс зүйгүй хүн" гэсэн гарчигны дор бичсэн хүнийг худлаа бичсэн гэх аргагүй юм байна. Хүмүүс мэддэг л юм байна даа. Хамгийн нүгэлтэй нь хүн дайрч алчихаад. Санамсаргүй хэрэг ч гэлээ үнэхээр ******хай хэрэг болсон юм шүү. Жаахан юм боддог хүн бол шоронд ороогүй дээрээ залбираад чимээгүй суумаар. Гэтэл албан ту******л хөөгөөд л явдаг. Элбэгдорж ч гэсэн дээ ийм хэрэг хийсэн хүнийг шүүгч нарыг толгойлдог байгууллагын даргаар тавьдаг. Ийм даргатай шүүхэд итгэх арга алга. Элбэгээ шиг толгойлогчтой төрд итгэх арга алга.
Зочин · 2015/04/21
Зочлоод үзээрэй залуусаа http://theinvitepay.com/?ref=3191
Зочин · 2015/04/21
Н.Лүндэндорж гэж хүнийг л байхгүй болгочихвол шүүгч нарын байдал өөр болох, шүүгч нарын цалин багасах, шүүгч цэвэршинэ гэж ойлгож болохгүй юм шүү. Өнөөдрийн байдлаар шүүхийн талаар онол-пракикийн өндөр түвшин энэ хэмжээний сэтгэхүйгээр яриад хэлээд байх, зүй зохсоор нь төлөвшүүлчих эрдэмтэн, судлаач хүн хэн байна вэ? Тэр хувьхүний, бие хүний талаархи ойлголтыг төрийн захиргааны албан хаагчийн албан үүргээс ангид авч үзэх боломж, ухармсар энэ улс төрчид, улс төрд үнэхээр бхгүй бна уу. Энэ хүн бүх насаараа томилогддог дарга ч биш, ердөө л 3 жилийн хугацаагаар ШЕЗ-ийн даргыг хийж байгаа, 2017 оны 4 сар гэхэд ШЕЗ-ийн бүрэн эрхийн хугцааа дуусна. энэ хүн ч төрийн ажлыг өгнө. Харин тэр үед энэ хүнийг харлуулаад бгаа хүмүүс байдаг газртаа байсаар л үлдэнэ. ШҮүхийн тухай буюу энэ хүний дагаж биелүүлээд бгаа хууль үйлчилдгээрээ үйлчлээд л, ШЕЗ-ийн ажил хуульд заасан энэ байдлаараа бж л бна. төрийн албыг улс төрийн алба шиг хольж сольж болохгүй шүү. Ойлгоосой
Зочин · 2015/04/21
ШЕЗ нь шүүхийн толгой байгууллага биш. ШЕЗ нь шүүхийн захиргааны байгууллага юм. ШЕЗ огт шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг маргаанд оролцдоггүй, шүүхэд ирсэн хэрэг маргааны зөвхөн мэргэшсэн шүүх дотны болон гадны нөлөөлөлгүйгээр явуулж байгаа. Тиймээс Н.ЛҮндэндоржийг шүүхийн байгууллагыг толгойлж байгаа мэтээр ойлгож огт болохгүй. Шүүх эрх мэдлийг МУ-ын ҮХ-д зааснаар ганцхан ШҮҮХ-ШҮҮГЧ хэрэгжүүлж байгаа.ШЕЗ-ийг шүүгч бүрдүүлдэг, шүүгчид нөлөөлдөг мэтээр ойлгож огт болохгүй. Лүндэндорж гэдэг хүн ШЕЗ буюу шүүхийн захиргааны шүүн таслах ажлаас бусад бух ажлыг л чиглүүлэн гүйцэтгэдэг, бүүр ойлгомжтой хэлэх юм бол шүүх, шүүгчийн шүүн таслах ажил**********гаа хэвийн хэрэгжүүлэхэд туслах үүрэгтэй Тамгын газар гэж байдаг даа, тэр байгуулллагын л дарга, төрийн захиргааны албан хаагч юм. Харин ч хэн нэг улс төрчийн Н.ЛҮндэндорж гэж хүний нэрээр шүүхийг хар бараан мэтээр харагдуулах гэж байгаа үгээр ингэж ШҮҮХИЙГ, ШҮҮХ эрх мэдлийг харлуулж, бараантуулж болохгүй юм
Аймаар ёс зүйгүй хүн · 2015/04/21
Энэ Лүндэндорж гэж хүн ёс зүйн асар их дутагдалтай хүн дээ. Нэгд, Хөвсгөлд суманд ажиллаж байгаад МУИС-д элсэхдээ 10 ангийн аттестатыг хуурамчаар олж аваад элсэлтийн комиссыг хуурч дөнгөсөн. Хоёрт, Олон жил ханилсан Цэгмид гэж бага эмч хүүхнийг 3 хүүхэдтэйгээ хаяж, хүүхдийнхээ сухалцаж байсан орос 3-р сургуулийн захирал Соронзон гэж авгайтай явалдаж улмаар гэрлэсэн. Энэ авгай ч тэр жил сургуулийнх нь хүүхдүүд нь хоолны хордлогод орсон хэргээр байцаагдаж байгаад энэ Лүндэндлоржийн ачаар хэргээс мултарсан. Соронзонтой явж байхад нь тэр сургуульд байсан хүү нь коридорт, захирлын өрөөний үүдэнд уйлаад суучихдаг байсан, их өрөвдмөөр. Гуравт, МУИС-ийн хуулийн багш Нарангэрэлийн хөлд сууж байгаад Хуулийн сургуулийн орлогч захирал болчихоод сүүлдээ Нарангэрэл багшид хүн чанаргүй ****** гаргаж МУИС-аас гаргасан. Дөрөвт, Дандаа хуйвалдаанаар ажил явуулдаг. МУИС-ийн захирал болох гэж олон удаа хуйвалдаан зохион байгуулаад дийлээгүй. Тавд, Ямагт арын хаалгаар албан ту******л хөөцөлддөг. Тэмүүжингийн ачаар энэ ажилдаа очсон. Үнэндээ хуулийн биш, философийн багш хүн. Тэмүүжин, Элбэгдорж нарын ачаар энэ албанд байгаа юм. Зургаад, Хамгийн том нүгэл нь ************ машин барьж яваад 20 хүрээгүй охиныг дайрч алсан. Тэгээд Элбэгдоржоор энэ албанд тавиулсан. Энэ бол цуурхал, хоосон яриа, ************* биш. Яах аргагүй хүн дайрч алсан гэдгийг 2005-2010 онд МУИС, ялангуяа МУИС-ийн Хуулийн сургуульд байсан бүх хүн, түүний дотор овутнууд хүртэл мэддэг. Ийм л хүн Монголын гүүхийн толгойд байна гээд бод доо. Монгол үнэхээр ёс зүйгүй улс-орон шүү.