2015 оны гуравдугаар сарын 12-нд буюу одоогоос хоёр сарын өмнө МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэвлэлд “
МАН засагт хамтарсан нь улс тө­рөө биш улс орноо л бодсон хэ­рэг гэдэг нь хэнд ч илэрхий бай­гаа болов уу. Эдийн зас­гийн уналтыг зогсоочих юм­сан, санал санаачилгууд, турш­лага нөөцөө нэмэрлээд хүнд үеийг хамт туулъя гэсэн зо­рил­го тавьсан, үүнийхээ тө­лөө ч ажиллаж байна” гэсэн ярилц­лага өгч байжээ. 

Өөрөөр хэл­бэл, 
дуулиан шуугиантай огц­руулсан Н.Алтанхуягийн Зас­гийн газрын толгойг илж суух бус өөрсдөө гар бие орол­цоод улсаа хямралаас гар­га­хаар ийм хүнд шийдвэр гар­гасан гэдгээ тайлбарласан бай­даг. 

На­мынхаа бага хурлаар шийд­вэр гаргахдаа ч намаа биш ул­саа бодсон шийдвэр гаргасан гэд­гээ удаа дараа хэлсэн. На­мынх нь Ерөнхий нарийн бич­гийн даргаас эхлээд гишүүд нь хэвлэлийн хурал зарлаж бид хям­ралаас гаргахын тулд чадах бүх­нээ хийнэ хэмээн амлаж байв. Өнөөдөр тэдний хэлсэн үг хэв­лэлийн хуудаснаа бичигдэн үлд­жээ. 
Гэтэл дөрөвхөн сарын дараа тэд шал өөр зүйл ярьж эхэллээ. Бүр Засгийн газраас гарах тухай яриаг намынхаа Удир­дах зөвлөлийн төвшинд ярьсан сурагтай. Энэ талаар өчигдөр МАН-ын бүлгийн дар­га С.Бямбацогт ярьсан бөгөөд “Зас­гийн газрын мөрийн хөтөлбөр хэ­тэрхий нэг талыг барьсан бай­на. Гэрээгээ дагасангүй. Бид дэмжихгүй. Эдийн засаг эл­гээрээ мөлхчихлөө. Аж ахуйн нэг­­жүүд ар араасаа хаалгаа барьж байна. Засгийн газраас ярих талаар намын бүлгийн өр­гөт­гөсөн хуралдааны үеэр ярь­сан хэмээн” сэтгүүлчдэд мэ­дээлэл өгөв.

Нэг үгээр хэлбэл, тэд бууж өгөв үү, эсвэл АН-д шантааж үзүүлж эхлэв үү гэх хардлага үүсч байна. 
МАН улс орны эдийн засгийг сэргээчихнэ, та нар л чадахгүйдээ самраад хаячихлаа хэмээн чуулган болгоноор, индрээс “чанга дуугаар” сайдуудыг зандарч байсан. Улсынхаа санхүү, мөнгөний авдрыг зөв хүнд атгуулсангүй, Н.Алтанхуяг улсаа зараад идчихлээ хэмээн баахан сүржигнэсэн. 

Гэтэл тэд таван сар Засгийн газарт хамтрахдаа юу хийв. Улсаа хямралаас гаргах талаар шийд­вэртэй алхам, санал санаачилга гаргав уу. 
Тэт­гэврийн зээлийн хүү, нийгмийн даат­галын сангаар л хэсэг шоуд­лаа. Өрийн бос­гыг өөрчилж, улсын өрөөс эрчим хүч, тө­мөр замын өрийг сал­гахад АН-д хүч хав­сарлаа. Төрийн албаны хэдэн албан хаагчдыг л нааш цааш нь болгож улстөржлөө. 

Түүнээс өөр ажил үнэндээ хийсэнгүй. Яг л АН-ын хэдэн туйл­баргүй улстөрчидтэй адилхан ашиг сонирхлын зөрчил харуулаад сууж байгаа. Н.Алтанхуяг 2011 онд яаж орхиж явлаа даа гэсэн 
өс хонзонгийн сэтгэлээр өглөө бүрийг угтаж, хэзээ, хаана АН-ыг амаар нь шороо үмхүүлэх вэ гэсэн бодлоор тархиа гашилгасан улстөрчид явцгааж байна. 

Энэ улсаа хөгжүүлэх гэж хамтарсан намын хийх ажил биш баймаар. Аж ахуйн нэгжүүд хэдэн мянгаараа хаалгаа барьж байгаа шалтгааныг эрж хаймаар байгаа юм. Тавантолгойгоос ахиухан ашиг олох гэж талцаж хуваагдсан АН-ын хэдэн улстөрчдөд жинтэйхэн, судалгаатайхан хэдэн үг хэлчих мэдлэгтэй, мэргэжлийн улстөрч МАН-д байхгүй хэрэг үү. 

Гэтэл 
MCS гэсэн жижигхэн эрх ашигт хүлэгдчихсэн мэт л харагдаж байна. Тэгээд засгаас гарна хэмээн шантаажилж, ард түмний баялгийн талаар нэг ч үг хэлэхгүй сууж байгаа нь яавч тулхтай улс төрийн хүчний гаргах шийдвэр биш.Ч.Сайханбилэгийн Засгийн газар одоо огцорвол Монголын улс төр юу болж хувирах вэ. Бидний нэр хүнд дэлхийд хэрхэн дүгнүүлэх бол. 

Н.Алтанхуягаа унагасан АН-ын рейтинг 10 хувьд хүрч, доод төвшиндөө очно. Юун 2016 оны сонгууль. Улсаа хямралаас гаргаж, ард түмнээ аврах гэж орсон Ардын нам ч ялгаагүй ирэх сонгуулиар олонхи болох талаар мөрөөдөх ч шаардлагагүй. Тиймээс эхэлсэн ажлаа дуусгаач гэж хэлье. Засгийн газрыг 1.6 жилийн хугацаанд өөрчлөх гээд чадсангүй ээ гээд 2016 онд сонгогчидтойгоо уулзахад харин “Та нар тэгвэл дахиад оролдоод үз. 

Улсаа хямралаас гаргах боломжийг та нарт олгоё” гэх бус уу. Харин замын дундаас ханилсан нөхрөө орхиж, элгээрээ мөлхсөн эдийн засагтай, цалин тэтгэврээ тавьж чадахгүй дампуурсан Засгийн газрыг тэр хэвээр нь орхиод явбал МАН-д хэн итгэх вэ. АН-ын хэдэн овлигогүй улстөрчдөд  дураараа дургих эрхийг нь өгөөд явж байгаагаас ялгаа юу байна. Монгол төрөөрөө тоглож, өс авах гэж Засгийн газарт орж тогложээ гэхээс өөрөөр ойлгож чадахгүйд хүрнэ. 

Өнөөдөр эдийн засаг амаргүй байгаа нь үнэн. Үүнийг л засаасай гэж ард түмэн хамтарсан Засгийн газар байгуулахыг хүссэн. МАН-ынхан ч намын гишүүдээсээ судалгаа авахад 90 гаруй хувь нь засагт орохыг дэмжсэн. Гэтэл замын дундаас буцчихаад намын гишүүддээ юу гэж хэлэх хэрэг вэ. Монгол төрд Засгийн газар олон солигдох бус тогтвортой байдал юу юунаас чухал байна, эрхэм улстөрчид өө. 
14 засаг сольсноороо бол бид аль хэдийнэ Дубай, Сөүл, Сингапур шиг хөгжих байсан. 

Гэтэл 14 Засгийн газрын дараа стратегийн ганц ордоосоо ч ашиг хүртэж чадаагүй, ард түмэн нь уул уурхайгаас өөр зүйл ярихаа больчихсон, амжилттай яваа нэгнээ араас нь зулгаасаар байгаад унагадаг тамын тогооны үлгэрээр амьдарч явна. Тиймээс тогтворгүй байдлыг уриалсан энэ мэт шантаажны улс төрөө одоо зогсооцгоо. 

Монгол Улсын эрх ашгийн төлөө л гэж нэгдсэн бол аж ахуйн нэгжүүд хаалгаа барихгүй байх, төсвийн орлого нэг их наядаар тасрахгүй байх тэр гарцыг хамтдаа л хай. 
Оюутолгойг хөдөлгөх талаар Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлж, Тавантолгойн асуудлаар суулт зарлаад ч болов тэмц. Ингэж ажиллавал харин эрх барилцаж байгаа ч сөрөг хүчний ажлаа хийж байна гэж дүгнэх бус уу, МАН-ынхаан. Шийдлийн Засгийн газраас гараад шийдэл олдох уу, цоо шинэхэн гарц харагдаж байна уу. МАН хэзээ нэгэн цагт гарна гэсэн бодлоор Засгийн газарт орсон гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тэр цагт АН, МАН хоёулаа л “булшны нүх”-ээ ухах вий.

Б.Өнөртогтох