Э.Энхбат начин М.Жамьянпүрэвийг, Г.Өсөхбаяр А.Сүхбатыг амлах эрхтэй
2015/06/23
Монгол бөх гэдгийг зөвхөн бөхчүүд барилдах хэмжээнд ойлгож болохгүй. Үзэгчтэй, зохион байгуулагчтай, хамгийн гол нь барилдаан явуулах хууль дүрэмтэй үндэсний спорт.
2003 оны Үндэсний их баяр наадмын тухай хууль (ҮИБН), 2003 оны Засгийн газрын 164 дүгээр тогтоол-Бөхийн дүрэм батлагдан гараагүй үед байдал өөр байв. Өөрөөр хэлбэл эрх зүйн талаас сайн зохицуулагдаагүй, наадмын бөх булхай будилаан, хэрүүл маргаанаар дүүрэн байсан. Бидний мэдэх Ардын засгийн наадмуудад ч ийм байлаа. Бүр эртний Даншиг, Уул тайлгын наадмын үед ч тийм зүйл болдог байжээ.
Тухайлбал, 1859 онд VII Богдод шашин номын Бат-Оршил өргөснийг тохиолдуулан Уул тайлгын наадам хийж 136 бөх барилдуулахад хоёрын давааны буйр босгох маргаанаас болж наадам бүтэн хоёр хоног саатсан байдаг. Түшээт ханы болон Жавзандамба хутагтын шавь бөхийг барилдуулах албаныхан нэг давсан 68 хүчтэнээс өөр өөрийнхөө харьяат бөхчүүдийг оноолтын дүйзэд дээгүүр бичүүлэх гэж маргалджээ.
Тэгээд харилцан тохиролцож чадаагүйгээс наадам ийнхүү завсарласан байна. Эцэст нь Бат-Оршил өргөх ажлыг зохион байгуулагчдаас Түшээт хан Цэрэндорж, да жанжин Эрдэнэшанзав нарт “Энэ наадмыг энгийн наадамтай адилтгаж болохгүй” гэж сануулсан байх юм. Улмаар 1819 онд гарсан бөхийн дүрэм ёсоор буйр босгон бөхчүүдийг барилдуулж наадмаа үтэр түргэнээр үргэлжлүүлэхийг шаарджээ.
Энэ нь ч зөв болж, өөр өөрийн зоргоор буйр босгох гэж арсалдаж байсан жаяг дэгийн багийнхан дур мэдсэн үйл ажиллагаагаа зогсоон уг дүрмийг мөрдлөг болгосноор наадам цаашид хэрүүл маргаангүй сайхан болж өндөрлөжээ. Тус 1859 оны Уул тайлгын наадамд Богдын шавь Өсөхбаяр арслан (1868 оны дархан аварга) найм даван түрүүлж, Цэцэн ханы
Жамсран (заан) долоо давж үзүүрлэсэн байна.
Үүнээс харахад Уул тайлгын наадам хоёр хоног саатсан шалтгаан нь ердөө бөхчүүдийн буйр босгохдоо 1819 оны бөхийн дүрмийг эхнээсээ мөрдөөгүйд оршиж байна. Үүнтэй төстэй, буйр босгохтой холбоотой маргаан дагасан үйл явдал өнгөрсон 2014 оны Улсын баяр наадмаар болсон.
Уул тайлгын наадмын будилааны буруутан нь бөхийн дүрмээр буйр босгохыг биелүүлэхээс татгалзсан (гэхдээ дараа нь мөрдсөн) жаяг дэгийн багийнхан байж. Харин ноднингийн Улсын баяр наадмын будилааны гол эзэн нь ҮИБН-ын хууль, Засгийн газрын 164 дүгээр тогтоол-Бөхийн дүрмийн дагуу 512 бөхөөс хоёрт буйр босгон барууны магнайд гаргах гэснийг биелүүлэхээс татгалзсан дархан аварга А.Сүхбат юм.
Уг нь Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос хуульд зааснаар буйр босгоход дархан аварга Г.Өсөхбаяр нэгд, дархан аварга А.Сүхбат хоёрт, аварга О.Балжинням гуравт, аварга С.Мөнхбат дөрөвт, Г.Эрхэмбаяр аварга тавд ... гэх мэт жагссаар ХХЕГ-ын 0168 дугаар цэрэг залуу бөх Б.Мөнх-Эрдэнэ 511-д, ХХЕГ-ын 0129 дүгээр ангийн цэрэг залуу бөх Э.Тэмүүлэн 512-т эрэмбэлэгдсэн байв.
Дүрмээр Г.Өсөхбаяр зүүний магнайд, А.Сүхбат барууны магнайд босох ёстой. Монгол бөхөд шинэчлэл хийсэн гэх алдар нэрийн эзэн болж, уран хурц барилдаанаараа наадам чимж явсан А.Сүхбат аварга найман жилийн өмнө зодог тайлснаа цуцалж барилдах болсонд бөхийн хорхойтнууд их баярласан.
Гэтэл тэрбээр “Намайг барилдах болсонд бүх хүн баярлаж байгаа хойно, би хууль зөрчиж болно” гэсэн байдалтай аашилж, зүүний магнайг тэргүүлэх ёстой дархан аварга Г.Өсөхбаярыг талаа солихгүй бол наадамд барилдахгүй гэж хэл ам гарган жудаггүй загнасаар санасандаа хүрч билээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар А.Сүхбат дархан аварга болж цолны үнэмлэх, тэмдгээ Төрийн ордонд гардахдаа Г.Өсөхбаяраас урьдсан нь үнэн. Гэхдээ буйр босгоход зүүний магнайд гарахаар нэгд бус, барууны магнайд босохоор хоёрт эрэмбэлэгдсэн билээ.
ҮИБН-ын хуулийн
7.8-д “Үндэсний бөхийн барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд бөхчүүдийг цолны болон амжилтын эрэмбээр тулгаж барилдуулах бөгөөд бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдана”
7-9-д “Энэ хуулийн
7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан.
Тус 7.9-д заасны дагуу улсад зургаан удаа түрүүлсэн 1966 оны дархан аварга Ж.Мөнхбат нь арав түрүүлсэн 1971 оны дархан аварга Х.Баянмөнхийн өмнө, арав түрүүлсэн Х.Баянмөнх аварга нь улсад 11 түрүүлсэн 1990 оны дархан аварга Б.Бат-Эрдэнийн өмнө ам авах эрхтэй байдаг. Эдгээр бөхчүүд нь дархан аварга цолыг нэг оны нэг өдөр аваагүй учраас 11, 10, 6 түрүүлсэн амжилтыг харгалзахгүйгүйгээр тэднийг дараалуулж болж байна.
Гэтэл ҮИБН-ын хуульд өөрчлөлт орж бөхийн далай аварга цолыг хассанаар Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар нэг өдөр дархан аварга цолтой болсон билээ. Монгол бөхийн дархлагдсан эрхэм дээд цол дархан аваргыг хоёр бөх нэг өдөр зэрэг авч байсан тохиолдол практикт урьд нь гарч байгаагүй учраас ҮИБН-ын зохион байгуулах хорооныхон барилдах бөхчүүдийн буйр босгоход Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын амжилтыг харгалзан хуульд нийцүүлэн жагсаалтын нэг, хоёрт бичжээ.
Хуульд нийцүүлсэн гэдэгт, 2003 оны Засгийн газрын 164 дүгээр тогтоол-Бөхийн дүрмийн 3.6.1 дэх “Нэг өдөр ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолтой байх үеийн амжилтаар эрэмбэлэх” заалтыг мөрдлөг болгосныг хэлж буй. Ингээд даян аварга цолтой байх үеийн, хуулиар зөвшөөрөгдсөн хувилбараар эрэмбэлж
-Улсын баяр наадамд 4 түрүүлж, 1 үзүүрлэж, 2 удаа найм, 4 удаа долоо давсан амжилтын үзүүлэлттэй (нийт 14 шөвгөрсөн) дархан аварга Г.Өсөхбаярыг нэгд бичиж зүүн талын магнайд,
-Улсын баяр наадамд 3 түрүүлж, 0 үзүүрлэж, 0 удаа найм, 3 удаа долоо давсан амжилтын үзүүлэлттэй (нийт 11 шөвгөрсөн) дархан аварга А.Сүхбатыг хоёрт бичиж барууны магнайд гаргах болсон байна. Тэгэхээр хууль номоороо бол дархан аварга Г.Өсөхбаяр нь дархан аварга А.Сүхбатын өмнө гарч ам авах эрхтэй байж, хойшид ч түүнийг амлах эрхтэй юм байна.
Ноднин зун Улсын баяр наадмын гурвын даваанд ам авсан байдлыг орон даяар танилцуулахад бөхийн хорхойтнууд хоёрт нь маш их дургүйцсэн. Уншигч Та ч бараг хэн хэнийг авсан тухай ярих гэж байгааг гадарлаж байгаа болов уу. Мэдээж, эхнийх нь Г.Өсөхбаярыг шинэ цолоо мялаалгаж дархан аваргаа дуудуулахад нь хориг тавьж амлан авсан А.Сүхбат аваргын шийдэл.
Нөгөө нь улсад гурав шөвгөрсөн өсөх идэр начин Э.Энхбат (29-тэй) нь яг ард нь эрэмбэлэгдсэн, олны хайртай бөх, улсад хоёр шөвгөрсөн М.Жамьянпүрэв (42-той) начинг амлан авсан явдал байв. Э.Энхбат аймгийн арслан цолтой 23, улсын начин цолтой 24 бөхөөс нэр сонсож ам авсан нь энэ.
Сар гаруй хугацааны дараа эхлэх Улсын баяр наадам сонирхолтой болно. Яагаад гэвэл, өнгөрсөн жилийн бөхийн зүүн баруун талын магнай солигдож, хуулийн дагуу нэгд эрэмблэгдсэн дархан аварга Г.Өсөхбаяр зүүнээс, хоёрт эрэмблэгдсэн дархан аварга А.Сүхбат баруунаас босох учраас.
Дээр нь Э.Энхбат начин гурвын даваанд Д.Жамьянпүрэв начинг дахиад амлавал даагаа нэхсэн барилдаан болох учраас гэж тодотгоё. Харин гурвын даваанд Г.Өсөхбаяр нь А.Сүхбатыгаа амлан авч даагаа нэхэн дархан аварга цолыг нь дуудуулахгүй болов уу, яадаг бол. Уг нь түүнд А.Сүхбатыг амлан авч барилдах хуулиар олгогдсон эрх бий.
Гэхдээ буур Жамьян аваргын зээ хүү, дархан аварга Г.Өсөхбаярын бөхийн жудаг арай өөр л дөө.
Б.Доржсүрэн
Зочин · 2015/07/01
Энэ асуудал бол нэг их мэдэж ядаад байх асуудал байхгүй шүү дээ. Зүүний магнайд А.Сүхбат аварга гарах нь зөв юм. Ингээд хэлэхээр Г.Өсөхбаяр аврагыг дэмждэг хүмүүс үгүй гээд л ******гчих байх. Учрыг нь тайлбарлаъя л даа. Аливаа бөхийн амжилтыг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв. Гэхдээ энэ хоёр хүний маргалдаад байгаа цол нь өөрөө эрэмбэлж болдоггүй дархан аварга цол шүү дээ. Хэрэв энэ хоер аварга хоёуулаа далай аварга цолтой байж байгаад даян аварга цол зэрэг авсан бол Г.Өсөхбаяр аварга дээр нь эрэмбэлэгдэнэ. Мэдээж илүү олон жил барилдаж шөвгөрсөн учираас. Тэгвэл яагаад А.Сүхбат манлайлах ёстой гэсэн асуулт гарна биз? Энэ хоёр аваргад далай аварга гэсэн бөхийн цолыг хасалгүйгээр дархан аврага цол олгосон бол Г.Өсөхбаяр аварга магнайлна. Гэвч далай аварга гэсэн цолыг байхгүй болгосоноороо Энэ хоёр аварга шууд дархан аваргууд болсон. Тэгвэл А.Сүхбат аварга 2004 онд даян аварга болсон байдаг. Харин Г.Өсөхбаяр аварга 2008 онд болсон байдаг. Тэгэхээр түрүүж даян аварга цол авсан хүн түрүүлж дархан аварга болсон байнаа гэсэн үг биш гэж үү. Г.Өсөхбаяр аваргын яриад байгаа шиг бусад цолтнуудын амжилтаар эрэмбэлэх асуудал байхгүй болохгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ хоёр хүний зүүнээ булаацалдаад байгаа цол нь өөрөө дархан аварга шүү дээ эрэмбэлж болдоггүй. Тэрнээс биш бусад даян аваргаас доош цолтнууд амжилтаараа эрмбэлэгдээд л явна ямар ч асуудал байхгүй. Хэрэв далай аварга цолыг хасалгүйгээр Дархан аварга цолыг олгосон бол Г.Өсөхбаяр аварга магнайлж А.Сүхбат аварга ямар нэгэн маргаан дэгдээхгүй байсан байх. Далай аварга цол анхнаасаа байхгүй байсан бол А.Сүхбат аварга 2004 оны амжилтаараа үнэлэгдээд 2007 оны ерөнхийлөгчийн заилгаар нэхэн шагнагдахдаа даян аварга биш дархан аварга болох байсан гэдгийг Г.Өсөхбаяр аварга мэдэж л байгаа шүү дээ. Үүнийг бусад бүх аваргууд нь мэдэж байна лээ ш дээ Д.Сумъяабазар С.Мөнхбат О.Балжинням гэх мэт аваргууд. ХЭРЭВ А.Сүхбат аваргын оронд Улсын гарьд Н.Ганбаатар байсан бол Н.Ганбаатар түрүүлж эрэмбэлэгдэх байсан гэдэгтэйй би лав 100 хувь санал нийлж байна. Энэ бүх талцсан маргаан бол яалт ч байхгүй бөхийн холбооны ялзарч ******дсан удирдлагууд болох Нямдорж Данзан т**********тэй тэнэгүүдээс болж байгаа юм.
Зочин · 2015/06/30
zarlig tegsh oigoor tsol nemeed bdag bol undesnii buh urlag uran saihan l bolj taarch bna
10000 barilduulaad l shuud darhan avarga uguud baiyal daa
japani ezen haan zarlig gargaj 3 turuulsen kayod yokozuna tsol olgoson gej lav sonsoogui
Зочин · 2015/06/25
Ийм юм бичдэг мал бас байдаг юм аа
Зочин · 2015/06/25
Энэ сэтгүүлч хэтэрхий нэг талыг барьж бичсэн байна. Магадгүй та Өсөхбаяр аваргыг дэмждэг эсвэл нутгийн хүн нь байх. Дархан аварга А.Сүхбат нэгд эрэмбэлэгдэх нь зөв юм. 1-д: А.Сүхбат аварга 2000 онд 9 даван түрүүлж арслан, 2001 онд 10 даван түрүүлж аварга, 2004 онд 9 даван түрүүлж далай аварга цол авсан байдаг. 2-т: Г.Өсөхбаяр аварга бол 2002 онд 9 даван түрүүлж арслан, 2003 онд 9 даван түрүүлж аварга, 2005 онд 9 даван түрүүлж далай аварга, 2009 онд 9 даван түрүүлж даян аварга цол хүртсэн байдаг. Хэрэв 2003 онд далай аврага гэдэг цолыг оруулж ирээгүй байсан бол А.Сүхбат аварга 2004 онд дархан аварга болох байсан. Г.Өсөхбаяр 2009 онд болох байсан. Одоогийн барилдаж байгаа С.Мөнхбат аварга 10 давсан гэдэгээрээ Г.Эрхэмбаяр аваргаас дэгүүр эрэмбэлэгддэг. 2006 онд Д.Сумъяабазар 10 даван түрүүлж шууд аврага цол авсан байдаг. Монгол бөхийн холбооний т**********н гээд байгаа Нямдорж нутаг усаар ялгаж дарж байдаг нь ил байдаг шүү дээ. Цаг тухайд нь амжилтыг нь үнэлсэн бол ийм маргаан гарахгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн зарлиг дээр ..А.Сүхбатын 2004 оны амжилтыг нь үнэдэслэн...Г.Өсөхбаярыг 2009 оны амжилтыг үнэдэслэн гэж А.Сүхбатад түрүүлж өгсөн байдаг. Г.Өсөхбаяр 10 давж үзээгүй аварга шүү дээ. А.Сүхбатын 10 давж түрүүлсэн амжилтыг нь бусад 10 давсан Д.Сумъяабазар , С.Мөнхбат аваргууд шиг үнэлвэл яах арга байхгүй А.Сүхбат аварга зүүн талын магнай байх нь зөв юм. Энэ бохир заваан нутаг усаар ялгаварлан гадуурахдаг, хүний хөдөлмөрийг цаг тухайд нь үнэлж чадахгүй талцсан байдлыг үүсгэж байгаа Монгол бөхийн холбооны удирдлагууд ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ. Одоо бараг өмхийрлөө тэр Нямдорж Данзан т**********тэнгүүд. Хэрэв Улсын гарьд Н.Ганбаатарт А.Сүхбат аваргад тохиолдсон шиг ийм зүйл тохиолдсон бол Н.Ганбаатар Г.Өсөхбаяр аваргаас түрүүлж дархан аварга болох байсан гэдэгт би 100% итгэлтэй байна.
Зочин · 2015/06/24
Dorjsuren mini hun tiirdeg judagtai Usuhbayartaigai tonil chi.
Зочин · 2015/06/24
ene huuli chine ymar ch hereg alga SUHBAT awarga mongol buhiin judagtai tsuuhun buhchiindiin neg
zub zub Зочин · 2015/06/23
usuhbayar suhbatiig amalj abaad haga shiduuleh gej baigaa um tegeesei bilee. Usuhuu yamar ch mehgui buhuu bas uze****dee ***alsan ***** buh um sh uudee . saihan mah saihan raam sh dee. suhbataa chi toloig ni haga shideerei za
erka · 2015/06/23
ene neg mal dorjsuren gej nohor yasan ih hut***g ***** be osohbayr bol saihan bienees ts****gui mongol bohiin debjeen deer unachhaad hun oshgoldog ermbee medehgui zuund zogsno gedeg arai oor judagiin shinjuu buh talaaraa suhbataas soom tutuu nohor shuu suhbat bol boh hun gej ymar baih yaj barilddgiig ard tumend yaruu todoor haruulsan hun shuu ih hol ochij **** dorjsuren guai tertee tergui amijiltiini erembelj eronhiilogch tsoloo ogson um shuu chi ter eronhiilogchoosoo asuugaad daraana tom tom yri *****
Зочин · 2015/06/23
svhbat awraga bol mundag buh shdee usuhbayr tiim mundag ym bol tvrvvleed bolzoloo hangah ni yaasiin chadaagvi l biz dee
Зочин · 2015/06/23
gut***g dorjsuren be delxiigees ****aarai
Зочин · 2015/06/23
bohchuud nutag usaaraa taltsahaa boltsgooooooo oi gutaj bna ta nariig harhaar.baarand aarhsan ****an tom bietei bohchuud holholdool unen derelhuu bolson bna lee mongol bohchuuud
Зочин · 2015/06/23
А. Сүхбат аврагын цензургүй яриа үзлээ.. Үнэхээх мундаг ярьж байна.Үнэн ч юм ярьж байна.Тэр нэвтрүүлгийн эсрэг гаргаж байгаа нийтлэл шиг байна.Г.Өсөхбаяр бол танхай хэрэг хийсэн нөхөр шдээ "Тийрэх"
Зочин · 2015/06/23
ENE YAMAR LALRIIN BICHDEG HEN N HAANAAS GARAAD IREV EE!!! A.SUKHBAT YAJ CH BODSON 1-T BH YOSTOI. ALI DEER UYD HIISEN AMJILT DEER N UNDESLEJ BGAA UCHRAAS ZA MAL MINI.... IIM LALRUUD MONGOLD BGAA BOLOHOOR MANAI ULS HUGJDUGGUI BHGUI YU, AVSANDAA OROOD UHEEREE LALRIIN BALDANGIIN HUU DORJSUREN ATS
Зочин · 2015/06/23
Sukhbat avarga 1t baih ystoi. SUKHBAT avarga shig goy barilddag buh suuliin ued harsangui.
Зочин нараа · 2015/06/23
яг үнэн шүү дээ СҮХБАТ аврага бол Батэрдэнэ аврагын ч амлах эрхтэй гэж дор нэгэн сэтгэгдэл бичжээ ... яг үнэнчээр барилддаг мөн дээрээс нь барьц авч аврага болж байгааагүй жинхэнэ хүч чадлаараа аврага болсон бөх бол А . Сүхбат аврага шүү ??? аливаа юманд үнэн гэдэг байдаг л бол Сүхбат аврага өөрийн хүч чадлаараа барилддаг бөх ..... Сүхбат аврагыг барилддаг байхад монгол наадмын нэг цэг бөхийн барилдаан маш гоё сонирхолтой байдаг байлаа ..... аврагыг барилдахгүй болсоноос хойш үнэхээрийн сонирхолгүй болсон нь үнэн??? Сүхбат аврага одоо яг эрч хүчтэй барилддаг нас нь шүү .... таньд амжилт хүсье наадмаар барилдаж хүч чадлаа үзүүлж зөн олноо баясуулаарай
Зочин · 2015/06/23
Галзуугийн сайн эм гарсан гэсэн, олж аваад ууж бай.
Зочин · 2015/06/23
ҮИБН-н хуулийн 7.8-д “Үндэсний бөхийн барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд бөхчүүдийг цолны болон амжилтын эрэмбээр тулгаж барилдуулах бөгөөд бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдана”, Бөхийн дүрмийн 3.6.1 дэх “Нэг өдөр ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолтой байх үеийн амжилтаар эрэмбэлэх” заалт чинь ҮИБН-ын хуулийн 7.9-д “Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэсэн заалтаар дээрх 2 дархан аваргад хамаарахгүй болоод байгаан бишүү. Тэгэхээр нэгэнт дархан аварга цол хүртсэн болсон бол өмнөх хэд түрүүлсэн, үзүүрлэсэн нь хамаагүй гэсэн үг биздээ.
Зочин · 2015/06/23
Neg yosoo dagah gsn nogoo n huulia dagah gsn l bnshd. Bid aliig n dagdag we goln yos bolon huuli hoorondoo zorchildson uyd... Goln bohiin holboo l bkuyu yos huuli 2 harshluulsan
Зочин · 2015/06/23
Хуц ааа. Сүхбат аварга Б.Бат-эрдэнэ аваргыг ч амлах эрхтэй. Сүхбат аваргын хэмжээнд барилдах бөх өнөөдөр монгол улсад байхгүй. Түүн шиг уран барилдаан монголд хаана ч байхгүй. Өсөхбаяр бол Сүхбатын чигчий хуруунд ч хүрэхгүй.
Зочин · 2015/06/23
Ийм хөгийн юмнуудад сэтгүүлч нэр үнэхээр ахдана шүү. Чи зүгээр өөр юм хий Ч.Доржсүрэн мал минь.
Зочин · 2015/06/23
бичсэн нийтлэлч нь хит их нэг талыг барьж бичжээ. Дархан аварга гэдэг бөхийн дээд цол учраас түрүүлж болзол хангасан аварга нь магнайд гардаг ёстой. Мөнхбат аварга Баянмөнх аваргын өмнө эрэмблэгддэг шиг. Сүхбат аварга 2004 онд дархан аваргын болзлоо хангасан учир гарцаа байхгүй зүүний манлайд гарна. Цэрэнтогтох аварга Батэрдэнэ аварга нар гараад барилдчихдаггүй л юм бол. Монгол бөхийн үүх түүх уламжлал гэж юм бийшүү
Зочин · 2015/06/23
Сүхбат аваргад 10 жилийн өмнө дархан аварга цолыг нь өгөхгүй далай энэ тэр чимэг өгөөд залуу сайхан насыг нь өнгөрүүлээд 10 жилийн дараа ************ бацаантай зүйрлэх хэрэг байна уу сүхбат шиг сайхан барилдаантай бөх төрөхгүй харин өсөхөө шиг хүн ****** нэгээрээ байна
Зочин · 2015/06/23
Галзуурцан сэтгүүлч гэж байх юм аа. Их дур эзнээ голохгүй Дунд чөмөг сүүжээ голохгүй үнэн үг шүү. Юу бичиж байгаа мэдэж байгаа болов уу
Зочин · 2015/06/23
buhiin holboo gej *****nuud bnaaaa usuhuu suuld avarga bolson suhbattaas hoish darhan boloh bolzloo hiisen shuu dee
Зочин · 2015/06/23
usuhuu awarga judagtai baitlaa ushigluhuuu
Зочин · 2015/06/23
usuhuu awarga judagtai baitlaa ushigluhuuu
Зочин · 2015/06/23
Б.Доржсүрэн сэтгүүлчийн бичсэн гарчиг нь дотороо бичсэн нийтлэлээсээ зөрсөн балай юм бичиж дээ 7,9 д заасан дархан аврга д эрэмбэ амжилт хамаарахгүй бол түрүүлж дархан аврага цол авсан Сүхбат зүүнээ авах ёстой
Зочин · 2015/06/23
Yaaj ch harsan Sukhbat ni iluu shuu dee
Зочин · 2015/06/23
**** ***** mine
Зочин · 2015/06/23
**** ***** mine