Сайдын үүрэг гүйцэтгэгчид төрийн албаны халаа сэлгээг эрчимжүүллээ
2015/08/27
Эдийн засгийн “биеийн байдал” таагүй байгаа энэ үед эрх баригч хүчин Засгийн газрынхаа бүрэн бүтэн байдалд төдийлөн санаа зовохгүй байгаа бололтой. Учир нь Засгийн газрыг бүрдүүлж буй бүх нам сайд нь эзгүй болсон сандал дээр хэнийг тавихаа нэгэн дуугаар эцэслэн шийдээгүй байна. Тиймээс яамдын сайдын албыг түр орлон гүйцэтгэж байгаа эрхмүүд хэр урт настай байхыг нарийн барагцаалах боломжгүй юм. Мөн үүрэг гүйцэтгэгчид хэдий хэр хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас нь чөлөөлөхийг ч таахын эцэсгүй болжээ.
Тэгээд ч 2012 оноос эхлээд Засгийн газар хөдөлгөөнд орох бүрт ажил үүргээ гүйцэтгэж яваа төрийн жинхэнэ албан хаагчдын хувь заяа давхар дагалддаг болов. Маш товчхондоо салбарын сайд ба түүнийг хэн орлож буйгаас шалтгаалж, жирийн албан хаагчийн ажилтай байх эсэх нь тодорхой болдог хэв шинж нэгэнт тогтсон гэсэн үг л дээ. Тухайлбал гурван давхар дээлтэй С.Эрдэнэ л гэхэд Хөдөлмөрийн яаманд үүрэг гүйцэтгэгчээр очсон эхний өдрөө төрийн жинхэнэ албан хаагч 16, хуулийн дагуу томилогдсон төрийн үйлчилгээний хоёр нийт 18 хүнийг ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн байдаг. Эрх мэдэл нь дэндсэн С.Эрдэнэ гишүүний хэлж буйгаар үүрэг гүйцэтгэгчид сайдын эрх мэдлийн хүрээнд ажиллах ёстой аж.
Харин ийм ёс, журамтай атлаа үүрэг гүйцэтгэгч сайдууд хууль зөрчвөл, шалтгаангүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь чөлөөлбөл хариуцлага хүлээх тухай ямар ч заалт, ойлголт байхгүй. Ийнхүү эрх мэдэлтэй атлаа, хүлээх хариуцлага нь тодорхой бус алдарт гурван давхар дээлтийн эхлүүлсэн энэ базаахгүй аян цаашлаад сайдын үүрэг гүйцэтгэгч томилсон яам бүхэнд өрнөсөөр байгаа нь жинхэнэ утгаараа базаахгүй үзэгдэл болж байна
. Хамгийн сүүлийн жишээ гэхэд МАН-аас томилогдсон дэд сайдуудыг буулгахын зэрэгцээ Төрийн банкинд удирдах албан тушаал хашиж байсан найман хүнийг шалтгаангүйгээр халахаар болсон байна. Энэ мэт өнгөрсөн бараан түүхийг харвал шинээр “тодрох” зургаан сайд ч тамга тэмдгээ авсан даруйдаа төрийн жинхэнэ албан хаагчдыг шалтгаангүйгээр буруутгадаг тогтсон ойлголтоо үргэлжлүүлэх магадлал тун өндөртэй юм. Тэгвэл АН-ынхан дангаараа төрийн эрх барьж эхлэхээс өмнөх жилүүдийн статистикийг харвал 1996, 2004 онд төрийн албан хаагчдын 7-8 хувь нь хөдөлгөөнд орж байжээ. Харин 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа хамгийн тогтвортой буюу 5.6 хувийг л хөдөлгөсөн байна. Үүнийг ажиглагчид хамтарсан Засгийн газар байгуулсантай холбоотой гэж үздэг.
Тэгвэл зөвхөн 2012 оны байдлаар төрийн албан хаагчдийн 9.7 хувь нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байжээ. Тухайн үед160 мянган төрийн албан хаагч байсан гэж үзэхээр 160 мянга орчим иргэн ямар нэгэн байдлаар ажилгүй болсон байж таарч байгаа юм. Тоон мэдээллээс харвал зөвхөн тухайн жил 11 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халж, 16 мянган хүн ажилд авсан статистик байна. Энэ нь ганцхан жилийн хугацаанд төрийн албан хаагчийн тоог 5-6 мянган хүнээр тэлсэн гэсэн үг. Энэ бүхний эсрэг талд татвар төлөгчдийн мөнгө мөн л үр ашиггүй урссаар иржээ. Тодруулбал төрийн үйлчилгээний албан хаагч гэхэд доод тал нь нэг сар, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын хувьд зургаан сарын цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмж олгодог хуультай
Тэгэхээр нэг албан хаагчийн хувьд хамгийн багадаа гурван сая төгрөгийн тэтгэмж авахаар харагдаж байна. Тэр цагт тухайн албан хаагчийг гомдол маргаангүй, шүүхэд зарга үүсгэхгүйгээр ажлаа өгнө. Ингэхээр 10 мянган хүн тус бүрт сая төгрөг олгоод ажлаас халсан гэж үзвэл төсвөөс 30 гаруй тэрбум төгрөг гаргасан болж таарч байна. Энэ тухай баримтыг өнгөрсөн онд 700 гаруй сая төгрөг, энэ оны төсвийн тодотголд 600 орчим сая төгрөгийг бүтцийн өөрчлөлтөөр цомхотголд хамрагдсан албан хаагчдын тэтгэмжид зарцуулахаар төсөвт суулгасан байдлаас харж болох юм. Улсын төсөвт дээрх хэмжээний мөнгийг суулгасан зэргээс харахад төрийн жинхэнэ албан хаагчийг халж, солих нь үндсэндээ тодорхой байсан мэт. Тэгээд ч “Шийдлийн” гэж өөрсдийгөө нэрлэсэн шийдэмгий Засгийн газрын тэргүүн албан ажлаа авсан анхны мэдэгдэлдээ “10-12 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно” гэдгийг онцолсон биз. Ийнхүү Засгийн газрын тэргүүн нь жирийн албан хаагчиддаа заналхийлээд эхлэхээр салбар яамдын сайдууд хэрхэн дураараа аашлах нь тодорхой юм. Ч.Сайханбилэг сайдын тооцоогоор 10-12 мянган төрийн жинхэнэ албан хаагчаас ажлыг нь булаасны хүчинд 37 тэрбум төгрөг хэмнэх юм байна. Иргэнээ ажилгүй болгож, айл өрхийнхөө орлогыг хумсалсан энэхүү шийдвэрээ эдийн засагт нөлөө үзүүлнэ гэдэгт бат итгэжээ. Гэтэл хэмнэлт гэж нэрлээд байгаа дээрх хөрөнгө үндсэндээ Улаанбаатар-Налайх чиглэлийн хатуу хучилттай замыг засварлах хэмжээний мөнгө юм.
Мэдээж Ерөнхий сайдын хувьд манай улсын нийт иргэдийн 80 орчим хувь нь ямар нэгэн зээлтэй байгаа тухай судалгааг харсан нь лавтай. Мөн тэтгэврийн насны иргэд бүтэн жилийнхээ тэтгэвэр, цалинг барьцаанд тавьсан байдал асар их байгаа тухай ч сайн мэдэж байгаа. Тэгсэн атлаа хууль бусаар ажилчдаа халж байгаа нам нэгт нөхрөө өдийг хүртэл өгшүүлж буй нь гайхмаар зүйл болж байна. Уг нь төрийн байгууллагууд шинэ тавилга авахгүй нэг жил тэвчихэд 4000 төрийн албан хаагчийг ажлаас нь халахгүй байх боломж бий. Дээрээс нь дарга нар зөвхөн шатахуунд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. 2013 онд автомашин унах эрхгүй 220 даргад автомашин өгсөн тухай бид мэднэ. Энэ мэт урсгал зардалдаа санаа тавьж болох л байсан. Мөн тэтгэвэрт гарсан хүний орон тоонд шинэ ажилтан авахгүй байхад л энэ оны төгсгөлд 2300 хүнээр төрийн албаны орон тоо буурах сайхан боломж байгааг тэд зориуд олж харсангүй. Гэтэл энэ бүх эмх замбараагүй байдлаас шалтгаалж, намаар ялгаварлан гадуурхдаг гэсэн ойлголт ч иргэдийн дунд үүсээд багагүй хугацааг өнгөрүүлсэн байна.
Гэтэл бодит байдлыг харвал намаар ялгахаас гадна бүр нам дотроо фракц, бүлэглэл, хувийн үзэмжээр халаа сэлгээ хийдэг байдал эрс нэмэгдсэн байх юм. Одоогоос бага биш хугацааны өмнө Ардчилсан намын дарга З.Энхболд “МАН нам хамаатан саднаа ажилд авсан” хэмээн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны индэр дээрээс өгүүлсэн нь бий. Гэвч Төрийн албаны зөвлөлөөс авсан бодит тоогоор Зам тээврийн яаманд 24, Барилга хот байгуулалтын яаманд 28, Хөдөлмөрийн яаманд 48 хүн шинээр оржээ. Харин АН-ын сайдтай байгаад АН-ынхаа нөхөрт тамгаа шилжүүлсний дараа Гадаад хэргийн яаманд 31 хүн, Аж үйлдвэрийн яам 33 хүн, МАХН-ын сайдтай байгаад дахин МАХН-ын хүн очсон ЭМСЯ-д л гэхэд 31 хүн шинээр ажилд оржээ.
Д.Булган
Зочин · 2015/08/29
1924 ОНД КОММУНИСТУУД БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨӨР ХҮН ТЭДНИЙГ АЛСАН МЭТ ХУДАЛ КИНО ХИЙЖ ,ХУДАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ИТГЭХГҮЙ ЗАРИМЫГ НЬ БУУДАЖ ӨӨРСӨДДӨӨ ХЭДЭН ҮЕЭЭР НЬ ИТГҮҮЛСЭН. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР АРД ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСЭЭСЭЭ САЛЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН. АДГИЙН ТЭНЭГ МУНАГ, МУЛГУУНУУД НЬ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н , М,А,Х,Н-ТАЙГАА ҮЛДСЭН. БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. БУСАД НЬ ЯМАР НЭГЭН АРГААР АЛБАН ТУШААЛТАЙ БОЛООД ЗӨВХӨН ӨРӨӨ БАЯЖИХЫГ БОДОЖ БАЙГАА. УЯНГА, ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН НАР ХУДЛАА ШҮҮ. 88583399 ШҮ ХӨДӨЛГӨӨН
Зочин · 2015/08/27
yugaach medehgui nuhduudiig tawij baisanaas heduuleech hamaagui ajlaa ywuulaach
Зочин · 2015/08/27
yugaach medehgui nuhduudiig tawij baisanaas heduuleech hamaagui ajlaa ywuulaach
Зочин · 2015/08/27
yugaach medehgui nuhduudiig tawij baisanaas heduuleech hamaagui ajlaa ywuulaach
Зочин · 2015/08/27
yugaach medehgui nuhduudiig tawij baisanaas heduuleech hamaagui ajlaa ywuulaach
Зочин · 2015/08/27
tsuuhuulehneech gesen gandan buurahgui ajla aywuulaarai
Зочин · 2015/08/27
tegeed ulsiin ajil yum chin tsuuhuulehneech gesen ywuuljil baihguyu
erka · 2015/08/27
Chono boroonoor l gehch bolj bna daneg hun daid bolood buun halaa selge zugeer ajil hiij boldgui ym bhda ulsaa bodoj ajillamaar ym uursdiin ashgaa bodoh ym da