“Изинис эйрвэйс”-ийн эвгүй буултууд
2013/07/01
Мөрөн-Улаанбаатар чиглэлийн “СААБ-340” маркийн онгоц өнгөрөгч баасан гарагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах үедээ дэлбэрэх шахсан байна.
“Изинис эйрвэйс” компанийн тус онгоц газардах үед баруун талын дугуй нь хагарч, шатаж эхэлсэн байна. Иймэрхүү гал гарсан тохиолдолд зорчигчдыг яаралтай буулгах ёстой, тийм ч дүрэмтэй. Гэтэл компанийн удирдлагуудын зүгээс гал ангийхныг иртэл зорчигчдыг онгоцноос буулгах арга хэмжээ аваагүй бөгөөд Нисэхийн гал ангийхныг очиж, галыг унтраасны дараа зорчигчдоо буулгасан байна. Хэрэв гал ангийхныг хугацаа алдаж ирсэн бол онгоцны дугуйн дээд хэсэгт байрлах бензины сав нь дэлбэрч, онгоц сүйрэх байжээ.
Энэ ноцтой ослоос болж Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоц агаарт цаг гаруй саатсан байна.
2006 оны 12 дугаар сард “Ньюком” ХХК-ийн санхүүжилтээр боссон иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйс” компани өдгөө орон нутгийн 14 чиглэлд, олон улсын хоёр чиглэлд нислэг үйлдэж байна. Түүнчлэн “Аэро Монголиа” компанийн нислэгийн эрхийг аваад багагүй хугацаа өнгөрч буй юм. Энэ компани Монголын шилдэг татвар төлөгч, топ аж ахуйн нэгж, шилдэг ханган нийлүүлэгч зэрэг сайн нэрийг олонтаа хүртдэг. Сайны хажуугаар саар мэдээллүүд ч цөөнгүй бий. Тус компанийн онгоцууд ослын буулт хийсэн, мөргөлдсөн гэх зэргээр яаж ийгээд л хэл ам гаргачихаад байдаг. Онгоцонд осол гэмтэл гарах, байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр нислэг саатах зэргийн асуудал бишгүй. Харин өч төчнөөн хүний амь нас, эрүүл мэндийг хариуцаж, зорчигчид ч өөрсдийгөө даатгаж яваа учраас авиа компаниуд нислэгийн аюулгүй байдлыг сайтар хангаж байж агаарын тээвэр хийх ёстой. Харин зарим авиа компани энэ шаардлагад хэр нийцэж байна вэ. Хамгийн сүүлийн жишээгээр л гэхэд “Изинис Эйрвэйс” компанийн онгоцны дугуй шатаж, 20 зорчигч бүхий онгоц дэлбэрэх шахсан дээрх хэргийг дурьдаж болох юм. Тиймээс “Изинис Эйрвэйс” компанитай холбоотой зарим ослын буулт, зөрчлүүдээс нэрлэх гээд үзье.
2008 оны долоодугаар сар.
Кувейт улсын Эмир Шейх Саба Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах мөн оны долоодугаар сарын 23-ны өдрөөс наймдугаар сарын 2-ныг хүртэл Монгол Улсад амралтын журмаар хувийн айлчлал хийхээр ирсэн билээ. Тэрбээр Монголд хувийнхаа онгоцоор, хүү нь бас хувийн жижиг онгоцоороо ирсэн. Гэтэл “Изинис эйрвэйс” компанийн инженерийн автомашин Эмирийн хүүгийн онгоцыг мөргөж, зүүн далавчных нь залуурын хэсгийг гэмтээсэн аж. Инженер машиныхаа арааг салгаад гар тоормозоо таталгүй орхисноос ийм хэрэг болсон талаар тухайн үеийн хэвлэлүүдэд бичиж байв. Худалдаж аваад гуравхан сар болсон Эмирийн шейхийн хүүгийн онгоцны гэмтлийг “Изинис эйрвэйс” компанийнхан арилгаж, сэлбэг хэрэгслийг нь нийлүүлж, засварлаж өгөхөөр амлаж байв. Ослыг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, тухайн үеийн Зам тээвэр, аялал жуулчлалын яамнаас ажлын хэсэг гарч шалгасан. Аз болоход Кувейтын тал сүйдтэй эвдрэл биш учраас сэлбэгийг нь АНУ-аас авчруулахаар болж, энэ хэрэг ч тэгсхийгээд намжсан.
2011 оны тавдугаар сар.
“Изинис эйрвэйс” компанийн “JY9903” онгоц Увс аймгийн Улаангом суманд газардахаар ниссэн ч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд буув. Хүрэх газраа очоогүй нисэх багийнхан онгоцоо газардуулаад зорчигчдоо буулгажээ. Ямар учраас өөр аймагт газардсаныг тухайн үед зорчигчдод тайлбарлаж өгөөгүй байна. Тус онгоц Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг дээгүүр өнгөрч явтал генераторт нь гэмтэл гарч, Хөвсгөл аймагт газардсан гэдгийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга С.Даваа гэдэг хүн хожим сэтгүүлчдэд утсаар тайлбарласан байдаг. 16 зорчигчтой онгоц ослын буулт хийсэн бөгөөд зорчигч бүрт 40 мянган төгрөг өгч олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүсэж буй бичлэгийг тухайн үеийн ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле гар утсандаа бичсэн байдаг юм. Харин энэ тухай тус компанийн Маркетингийн менежер нь “Манайх ослын буулт хийгээгүй. Цаг агаарын байдлаас шалтгаалж нислэг саатсан. Онгоцонд техникийн асуудал гарсан нь үнэн. Зорчигчдод нөхөн олговор гэж тус бүрт нь 40 мянган төгрөг өгч байгаа. Нислэгийн журамд энэ тухай заасан” гэдгийг тайлбарласан юм.
2012 оны 12 дугаар сар.
Өмнөговь аймгийн Тавантолгойн нисэх онгоцны буудалд газардсан “Изинис Эйрвэйс” компанийн онгоцны дугуй хагарсны улмаас Улаанбаатар руу нисэх байсан зорчигчдыг дөрвөн цаг саатуулав. Улаанбаатараас нөөц дугуйг “Монголиан Эйрлайнз”-ын онгоцоор авчирч, техникийн бүрэн бүтэн байдлыг хангажээ. Онгоцны дугуй хагарах тохиолдол газардах үед олонтаа тохиолддог гэдгийг ахмад нисгэгчид, инженерүүд хэлдэг. Тиймээс нөөц дугуйг нислэг үйлддэг онгоцны буудлууд дээр хадгалдаггүйгээс зорчигчдын ая тухыг алдагдуулж, бухимдуулсан хэрэг болжээ.
2013 оны дөрөвдүгээр сар.
“Изинис Эйрвэйс” компанийн “Улаанбаатар-Увс-Баян-Өлгий” чиглэлийн онгоц хөөрөөд цаг гаруй болсны дараа тодорхойгүй шалтгаанаар ослын буулт хийв. Энэ чиглэлийн онгоц урд өдөр нь нисэх байсан ч цаг агаар муу гэх шалтгаанаар нисээгүй бөгөөд, дараа өдөр нь хөөрсөн онгоц мөн л цаг орчмын дараа тодорхойгүй шалтгаанаар Улаанбаатарт эргэж газардсан бөгөөд тус компанийн зүгээс тодорхой тайлбар хэлээгүй байна.
Энэ мэтчилэн “Изинис Эйрвэйс” компанитай холбоотой зөрчлүүд байсаар байна. Ихэнх аймгуудад нислэг үйлддэг тус компанийн онгоцуудад техникийн үзлэг шалгалтыг ойр ойрхон хийж байхгүй бол хэдэн мянган метрийн өндөрт нисэж яваа агаарын хөлөгт амь нас, эрүүл мэндээ даатган нисэх зорчигчид цөөрсөөр байх вий дээ.
Б.Оюунгэрэл
moldavian news · 2013/07/08
*7daTb Awesome blog article.Really looking forward to read more. Really Great.
Зочин · 2013/07/05
unen shdee naidwargui muu shulaach nar shdee yamar ch ajiliin tursh**** bhgui humuus ajiluuldag zahiral manageruud n ajilaa mededgui shdee ongots saatah bolgond oligtoi hariu helj chadadgui ajilaa medehgui ulsuudad yu helehewdee ts****daa anhaarmaar yum
Зочин · 2013/07/04
ali ch gazar bichix yumaa olj yadsn setguulchid bolsn protsisig haraagui baij sensaatsaldimaa tom bolgoj bichjee huurhi hyamdhn setguulch
Зочин · 2013/07/03
eznis odoo yaanaa balarsaan ongots ni delberch baij oilgoh bhaa
Зочин · 2013/07/02
Eznis er ni iim sh de unetei bas deer ni ongots ni naidvargui
Зочин · 2013/07/02
Аль ч улсад Нисэхийн компаниудын үйл ажил**********нд гарсан дутагдлыг маш сенсаацтай хүлээж авдаг. Ганц Монгол биш шүү дээ.
Зочин · 2013/07/02
Aeromongolia number 1 dotoodin teeverlegch shuuu chi yuch medehgui bna hamgiin safety ongots bol Fokker 50
exniz · 2013/07/02
eznis er ni jaahan timerhuu, bi 2-3 udaa buyant uhaa der buten odorjin huleej bsn,nisleg hoishloo gj helseer bgd buten odor huleelgej bgam da tegsenee uuchilarai onodor nisleg bhgui mar nisen gd ichih nurgui helj bgamdaa 1 bish 2-3 udaa!
Зочин · 2013/07/02
Ingej yarij baihaar heden myangan huniig gert n eruul mend hurdan shuurhai hurgej ugsiig chi medeh uu?, Ter n dotor chinii naiz nuhud, aav eej, ah duu, aygui bol chi ichihgui ineegeed l nisej baisan daa. Ingej yumiig 1 untsuuguus n hardag, tegeed setguulch geed bgaa shu chi hol yavahgui ee
Зочин · 2013/07/02
Zahialgat post bn shde. Aero Mongolia chin bur dampuushdee, Ungursun jil yaalaa Oyutolgoi deer neg sens n ***taa bizdee huuruh gej bgaad, tegeed humuusee buugaad salhi suruud gui gej baisan. Daraa n CEO n zuragtaaryamar buuh gej baigaad ***tsan bish huuruh gej baigaad l ***tsan shde surtei yum gej baisan bizde. Tegj yariwal dotoodiin hamgiin sain Safety-gee murddug nislegiin kompani shu MIAT-in daraa. Aero Mongolia-n ongotsond suuhaar ta nar oilgonoo gaigui.
Зочин · 2013/07/02
Chi naadha biched heden tugrug avsiin horhii or undeslekgui yum bichej bj nasniiha hoolnoos salavdaa!
Зочин · 2013/07/02
Изнисийн тухай үнэнийг л бичсэн байна шүү дээ. Маш тогтворгүй, ойлгомжгүй, хаалттай **************** шулаач компани. Мобиком изнис хоёр чинь нэг эзэнтэй ш дээ. Япон Монгол эзэнтэй учраас монголчуудыг дандаа хулхиддаг гэдгийг хэн хүнгүй л мэднэ ш дээ
Зочин · 2013/07/02
Ene setguulch ni lav eruul uhaantai bish bhaa. Um l bolgon osliin buult l gh um. Ooroo dotor ni bsan um shig hudlaa savah umaa. Setguulch gj dee zugeer neg setguulch gsn nertei diplomiin gol l um shig bn doo
Зочин · 2013/07/02
Zahialgaar bichsen yum bn shd. Setguulchiin yos zui haana bn? Uneniig olon niited tugeeh ajil n yu bolov?
Зочин · 2013/07/02
ene setguul ch yamar ****adag gar ve enegj aimr xudlaa yum bicheed baixdaa yaxav de araichdee xun xudlaa yarij bolno engetlee xudlaa yarij arai boloxguishdee