МАН-ын нэгэн адил АН ч бужигнаантай
2013/07/02
Шат шатны сонгуульд ялагд¬сан МАН-ын дэргэд ялсан АН эвтэй найрамдалтай байгаа мэт харагдавч үнэндээ үгүй гэнэ. Тус нам дотор дараагийн Ерөнхий сайд хэн байх талаар уралдаан болж байгаа сурагтай.
Үүнээс болоод АН-ын фракц хоорондын бужигнаан өрнөж эхэлж байгаа бололтой. Хаврын чуулган, сонгууль, наадам гэж байтал завсарлана. Тэгээд л зунжин нутагтаа амарч, ажиллаад ирэх гишүүд намрын чуулганыг Ерөнхий сайдын асуудлаар эхлэх байх. Учир нь МАН-ын гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэлийг гаргаж чуулганаар хэлэлц¬сэн ч намын нөхөд нь авч үлдэн намар болтол харахаар шийдсэн. Гэсэн ч намрын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг суудалдаа үлдэх нь тун ч эргэлзээтэй. Яагаад гэвэл түүнийг унагаах олон шалтгаан бий. Тухайлбал, төрийн албаны хуулийн дагуу тангараг өргөсөн төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг ол¬ноор нь хоморголон халж хууль бус томилгоонуудыг хийж, хүний эрхийг ноцтой зөрчин ажилгүйдлийн тоог нэмсэн. Хамаатан ах дүүгээрээ нийлсэн 17 тэрбумын тендерийн хэрэг, хоёр хөршийн асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гээд хууль зөрчсөн олон үндэслэлийг МАН-ынхан гаргаж тавьсан. Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газраас нийс¬¬лэлийн иргэдийг хямд махаар хангах, махны үнийг тогтворжуулахаар гаргасан 87 тэрбум төгрөгөөс хувийн компанидаа завшсан байж болзошгүй талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгд¬сэн байгаа. Тэрбээр Ерөнхий сайдын “Мах экспорт” ХХK нь Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанид өндөр үнээр мах шахдаг болохыг хэлсэн юм. Энэ бүхнээс харахад Н.Алтанхуяг суудалдаа үлдэх нь тун ч бүрхэг байгаа юм. Тиймээс дараагийн Ерөнхий сайд хэн болох, өөрийн фракцийн хүнээ төрийн гурван өндөрлөгийн нэг болгохоор зүтгэж байгаа фракциуд хара¬хад эвтэй ч дотроо түнжингүй байгаа нь нэг иймэрхүү. Ер нь олон фракц, жигүүртэй нам талцлаасаа болоод задрах нь хурдан байдаг гэнэ. Нам дотор байгаа фракциуд хөдөлсөн тохиолдолд бужигнаан үүсэх нь тодорхой. Засгийн эрх барьж байгаа төрийн гурван өндөрлөг нь гурвуулаа өөр өөр фракц. АН-ын фракц, жигүүрүүд нь өөр намын харъяалал гэдгээс ч илүү зөрчилдөөнтэй гэнэ. Үүнийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ч хэлсэн байдаг. Тэрбээр “АН чинь фракцийн нам шүү дээ. Манайхан өөрийнх нь фракц биш, өөрийг нь аялдаж дагахгүй бол өөр намын хүнээс ч дорд үздэг болсон байна” гэжээ. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “АН бол том нам, доторх фракциуд нь ил тод үйл ажиллагаа явуулдаг. Нам дотроо олонх болсон нь тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Манайх тэргүүлэх фракц болохын төлөө явна” хэмээж байсан. Энэ бүхнээс харахад олон фракциуд хоорондоо зөрчилдөөнтэй байдаг нь харагдаж байна. АН олон фракцийн нэгдлээ ардчилал гэдэг нэрээр халхавчлахыг оролддог. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөж амжаагүй байхад дараагийн Ерөнхий сайдын асуудал нам дотор гарсан талаар бор шувуу нисээд эхэлсэн.
Дараагийн Ерөнхий сайдын марафонд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Женко” Х.Бат¬тулга нар өрсөлдөж байгаа сурагтай. Нам доторх фракц бүр л өөрийн хүнд Засгийн эрхийг бариулчих санаатай мэрийж байгаа. Тэгэхээр мөн тун удахгүй МАН-ын нэгэн адил төрийн эрх барьж байгаа АН ч дотооддоо бужигнаж эхлэх нь.
“NT” © Г.ХИШИГСҮРЭН
Зочин · 2013/07/05
Хүмүүсийг талцуулахаа одоо больё.Зүгээр л ажлыг нь хийлгэ
Зочин · 2013/07/03
altanhuyg saidaa ogtsroh vedee ogtsroogvi bj oluulaa deeremee vrgeljlvvsen ni deer turuur toglohgvi shv ardchilsan namiinhaaan