Д.Хаянхярваа: Дархан-Уулын асуудлаар Ерөнхий сайд ажлын хэсэг гаргаж нягтлах нь зүйтэй
2015/09/16
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймагт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулсан хууль бус шийдвэртэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, асуудлыг нягталж шалгахыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-аас хүслээ.
Тус аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Үүнээс 18 нь МАН, 11 нь АН, хоёр нь эвслийн харьяалалтай, хоёр нь бие даагч аж.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарлажээ. ИТХ 11 тэргүүлэгчтэй юм байна. Тэргүүлэгчдийн ирц бүрдээгүй, цаг 30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь ИТХ-ын дарга нь хурлаа хойшлуулах шийдвэр гаргажээ. Гэтэл ИТХ-ын тэргүүлэгч АН, МАН, МАХН-ын харьяалалтай П.Эрдэнэбат, Р.Эрдэнэбаяр, Б.Бат-Эрдэнэ нар үгсэж, "ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хурлыг орхин гарсан тул" гэдэг тайлбартайгаар тэргүүлэгч П.Эрдэнэбатыг хурал даргалагчаар сонгох тогтоол гаргажээ. Ингэхдээ тэд ИТХ-ын даргын түлхүүрийг булаан авч ИТХ-ын тамгыг бус тэмдгийг дарсан байна. Улмаар аймгийн ИТХ-ын хуралдааныг есдүгээр сарын 15-нд хуралдуулах тов зарлан, Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулах, нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэх тогтоол гаргасан байна. Ингэснээр Дархан-Уул аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг хууль бусаар огцруулж, оронд нь шинээр хүн томилж, ИТХ-ын даргын албан өрөөний үүд, сейфийг эвдэлж тамга тэмдгийг нь булаан авсан байна.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх мэдэлд халдаж тамга тэмдгийг нь хүчээр булаасан энэхүү үйлдлийг хууль бус гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдэгдэж, бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстойг онцоллоо. Тэрээр "Миний хувьд Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг хамгаалаад заавал энэ албыг хаших ёстой гэдэг үүднээс хэвлэлийн хурал хийж байгаа юм биш. Гагцхүү бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой. Би төрийн албанд 30 гаруй жил ажилласны 20 гаруй жилд нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, орон нутагт ажилласан. Тиймдээ ч орон нутгийн ажил амьдралыг байнга сонирхож, болж бүтэж байгаа зүйлийг дэмжиж, ямар хууль дүрэм зөрчигдөж байгааг анхааралтай ажиглаж явдаг. Аль нам нь ялсан байна гэхээсээ илүүтэй төрийн ажил хуулийн дагуу явагдах ёстой гэж үздэг. Дархан-Уул аймагт болж байгаа үйл явдлыг хоёр жилийн хугацаанд тэвчээртэй харсан. 2012 оны орон нутгийн сонгуулиар Дархан-Уул аймагт МАН ялалт байгуулсан. Үүнээс хойш МАН-ын ялалтыг үгүйсгэх гэж, дотор нь хагаралдуулах замаар аймгийн эрх мэдлийг гартаа авах гэж хэсэг бүлэг хүмүүс санаархаж байсан. Энэ санаархлаа өнөөдөр хуулийн бус аргаар хэрэгжүүлж байгаад сэтгэл зовниж байна. 21 аймагт Дархан-Уул аймагт болсон шиг хууль зөрчсөн процесс үргэлжлээд явбал төр засаг, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хууль дүрэмгүй, ажиллах чадамжгүй болж эхэлнэ. Бүхэлдээ засаглалын хямралд орох эрсдэлтэй. Хэрвээ хууль бус шийдвэрийг батламжилбал ийм хууль бус үйлдэл орон нутагт хавтгайрна. Нэгэнт Ардын нам, Ардчилсан намын гишүүдээс аймгийн удирдлагуудаа огцруулъя гэж байгаа бол хуулийн хүрээнд хурлаа хуралдуулах ёстой" гэв.
Иймээс Дархан-Уул аймагт үүссэн асуудлаар ажлын хэсэг гаргаж, нягтлан шалгасны эцэст дараагийн шийдвэрээ гаргах ёстойг Ерөнхий сайд, ЗГХЭГ-т уламжилж буйгаа онцлов. Мөн ямар ч асуудлаар аймгийн Засаг дарга огцруулах асуудлыг хүлээж авахгүй гэж амласан Ерөнхий сайдын үгийг ч энэ үеэр сануулсан юм.
Үүний зэрэгцээ Д.Хаянхярваа гишүүн УИХ хугацаанаас өмнө тарах ёстой гэж хувь хүний хувьд үзэж буйгаа илэрхийллээ. Тэрээр "УИХ ямар нэг бодитой шийдвэр гаргах чадамжгүй болсон. Засгийн газар хуулийн хүрээнд ажиллах чадамжгүй болсон. Хамгийн зөв шийдэл нь УИХ хугацаанаас өмнө тарж сонгууль явуулах цаг болжээ. Энэ бол хувь хүний байр суурь. Миний хувьд 30-аад жил төрийн албанд ажиллахдаа бүх шатандаа хууль зөрчдөг, анархи байдалтай, дөрвөн жилийн турш ажил албан тушаал, эрх мэдлийн төлөө хууль зөрчин улайран зүтгэж байсан ийм он жилүүдийг мэдэхгүй юм" гэв.
Зочин · 2015/09/18
БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АН-ЫГ ӨӨРИЙНХӨӨ АЛУУРЧИН, АВИЛГАЧ ,ХУЛГАЙЧ МАН-ТАЙ АДИЛХАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАМ БОЛГОХ ГЭЖ МӨН Ч ИХ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ ГАНСҮХИЙН ГЭХ ЭНЭ ХЭРЭГ ГЭМ БУРУУГҮЙ ГЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРВАЛ ДАХИН ӨӨР ОЛЗ ХАЙЖ МӨН Ч ОЛОН ХҮНИЙ БӨГС ҮНЭРТЭЖ ГҮЙХ БАЙХ ДАА. ОНИГООТОЙ ЮМ. ШҮХ 88583399
зочин · 2015/09/17
Ардын намынхан ардчилсан намынхнаас юугаараа дутах вэ. Ямар боловсрол дутах уу. Адилхан бичвэл яасан юм бэ. Даруулгатай байя гэхээр давраад байгаа юм биш үү. Одоо бүр оодорч төрийн тамга хулгайлж өөрсдийгөө зална гэнэ. Санаа байвч сачий нь хүрэхгүй ичдэггүй илжигнүүд. Улайран хулгай хийж байсныг харав уу. Дарханы цагдаа төрийн тамга хулгайлж байхад нь ирэхгүй байж иргэдийг үгээ хэлэх гэж очихоор зарим иргэдийг дуудаж байцааж байгаа гэсэн.
энхээ · 2015/09/17
ардчиллынхаан арай ч дээ. Буруу булхай бузар бүхнийг хийчихээд үнэнийг бичихээр зэрлэгээр доромжиллыг бэлдчихсэн байдаг бууны ноход яг л гарч ирж байна. Энэ доромжлолыг бэлтгэдэг бууны нохойнууд нь 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлд хэд байдаг бол. Монгол Улсын хамгийн бүдүүлэг зэрлэг гарууд ардчиллаар дүүрэн юм даа. Бузар булхайг нь жирийн иргэд бид барж идэхгүй юм. За яах вэ үнэн явбал үхэр тэргээр туулай гүйцэх байх
Зочин · 2015/09/17
МОНГОЛ УЛС НЭГ ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ МАЛ АН АМЬТАН АЛТ МӨНГӨ БАЙГАЛЫН БАЯЛАГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ. ДЭЭРЭЭС НЬ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ТҮМНИЙ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ АВСАН. ДЭЭР НЬ ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ ЦАЛИН ХӨЛСГҮЙ АЖИЛ ХИЙЛГЭДЭГ, ЦЭРЭГТ ХҮЧЭЭР ДАЙЧЛАН ЦАЛИНГҮЙ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭЭД ЗОГСОХГҮЙ ОРОСЫН ТУСЛАМЖИЙГ АВААД 1990-ЭЭД ОНД ОРОС НЬ ДАМПУУРЧ АМЬЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГӨӨ НАМ ЗАСАГТАА ДЭЭРЭМДҮҮЛСЭН МОНГОЛЫН АРД ИРГЭД АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЛАРАА БИЗ ДЭЭ. 100-ААД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ГЭЭД БАЙГАА МАН ДЭЭРХ 1000 Н БОЛОМЖУУДЫГ АШИГЛААД МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БИШ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ УХААН СЭТГЭЛ ХОЁР ДУТСАН. МАН-ЫНХАН .ӨӨРСДӨӨ АРД ИРГЭДИЙГ ЯДУУРУУЛЧИХААД ИЧИХ Ч ҮГҮЙ БУРУУГАА АРДЧИЛАЛРУУ ЧИХЭЭД АРД ТҮМЭН ЯДУУ БАЙНА ,ШИНЭ ЗАЛУУ НАМЫГ МУУ ГЭЭД БАЙГАА ШҮҮ. ХАРИН АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛСАНААР ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦДАГ БОЛСОНООР ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ МОНГОЛЫН АРД ТҮМЭН АВРАГДСАН ШҮҮ ДЭЭ. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР МАН 70 ЖИЛ ХИ
darhaniihan · 2015/09/17
hyyli bys uildel bainaa um hiisen hunee zoriyd byylgaj uursduu songyyli boloh hoorond jaahan ch gesen um idej yyh gej amin teerch baigaa um baina odoo hayanhyarbaa yabaad darhanii hugjil saarsan gej uzdeg .. odoo tegbel nasanbat yabahaar darhan yyl iamag suireh ni todorhoi . um hiisen hunee yaagaad oorldood baigaag darhanii ard tumen oilggohgui baina
Зочин · 2015/09/17
энэ удаа 21 гишүүнтэй хуралдаад МАН намын 10 шижигнэсэн залуу л бараг орцруулсан гээ биздээ хаянхярваа буруу л мэдээлэл авчдээ
Зочин · 2015/09/16
ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР МАН-ЫН БЭЛЭНЭЭР ТАРААХ ГЭЖ ТАВЬСАН 1.6 ТЭР БУМ ДОЛЛАРЫН ӨРИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ТӨЛЖ БАЙНА. ТЭГЭЭД НҮҮРСНИЙ ҮНЭ ТОНН НЬ 130-ААС ДООШ ОРЖ 35 ДОЛЛАР БОЛТОЛ УНАСАН,ЗЭСИЙН ҮНЭ УНАСАН ЭНЭ ҮЕД МАШ БОГИНО ХУГАЦААНД 80 ЖИЛ ХИЙСЭНЭЭС ДУТУУГҮЙ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ 4 ХҮРЭХГҮЙ ЖИЛИЙН ДОТОР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЧИХЭЭД БАЙНА. ТАНАЙХ ШИГ 100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ НАМ БИШ ШҮҮ ДЭЭ МАН-ХЫНХАН ТА НАР НААД ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН НАМ АА БУШУУ ТҮРГЭН ТАРААГААЧ ЭЭ. ЯАСАН ИЧДЭГГҮЙ ЮМ БЭ?. МОНГОЛ ХҮМҮҮС МӨН ЮМ УУ БИШ ЮМ УУ? 88583399