“Тавантолгой” төмөр замын 51 хувийг Монгол Улс эзэмшинэ
2015/09/30
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн ордын ашиглалтын талаар хөрөнгө оруулагчтай хийх гэрээ, хэлэлцээрийн явцын талаар хэлэлцжээ.
Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэх, хэлэлцээрийн төслийг бэлэн болгох ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал болох консерциумд багтаж байгаа Хятадын “Шиньхуа” групп, “Энержи ресурс” болон “Сумитоми” корпорацтай өнгөрөгч 8 дугаар сарын 4-нөөс хойш 20 гаруй удаагийн уулзалт хийсэн байна хэмээн Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэв.
Тэрбээр, Эхний хэсэгт хөрөнгө оруулагч тал “Монголын талтай өмнө нь хийж байсан хэлэлцээрийнхээ үндсэн зарчмыг баримтална. Шинээр томоохон өөрчлөлт оруулахгүй” гэдэг санал тавьсан. Монголын талаас Тавантолгойн ордын үр ашгийг дээшлүүлэх үүднээс хэд хэдэн зарчмын шаардлагыг тавьсан нь нааштайгаар шийдэгдэж байна.
Тухайлбал, Тавантолгой ордод “Эрдэнэс MGL” компани хувь эзэмших асуудал урьдчилсан байдлаар тохиролцож чаджээ. Ингэснээр Монголын тал ногдол ашиг авахаас гадна консерциумын үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих боломж бүрдэнэ.
Өмнө нь “Тавантолгой” төмөр замыг “Шиньхуа” групп концессийн гэрээгээр бариад, 30 жил ашиглаад шилжүүлэх нөхцөл тавьж байсан. Саяхан болсон ажлын хэсгийн уулзалтаар “Монголын төмөр зам” компани 51 хувийг эзэмшихээр асуудлыг урьдчилсан байдлаар тохирчээ. Энэ нь Монголын тал ирээдүйд төмөр замыг ашиглах, тээвэр явуулах зэрэгт давуу эрх эдэлнэ гэж үзэж байна. “Монголын төмөр зам” компани “Шиньхуа” групп хамтран төмөр зам барих гэрээг үзэглэсэн байна” гэлээ.
Түүнчлэн маркетинг, борлуулалтын төсөлд Монголын тал “Эрдэнэс MGL” компани 10 орчим хувийг эзэмшинэ гэж ярьж байна. Энэ тохиолдолд Монголын тал борлуулалтад өөрсдийн байр сууриа илэрхийлж, хяналт тавих боломж бүрдэх юм.
Ажлын хэсгийн тайлбарлаж байгаагаар хэлэлцээр цаашид амжилттай үргэлжлэх нөхцөл бололцоо байна гэсэн танилцуулга хийсэн хэмээн Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөлгч мэдээллийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэв.
Зочин · 2015/09/30
МАН АРД ТҮМНИЙ АМЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВААД, ЖААХАН ХҮҮХДҮҮДИЙГ ЦАЛИН ХӨЛСГҮЙ ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛУУЛААД, АРД ИРГЭДИЙГ ХҮЧЭЭР ЦЭРЭГТ ТАТАЖ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭЭД, ОРОСЫН ТУСЛАМЖИЙГ АВААД , 1 ХҮНД ОНОГДОХ ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН АЛТ, МӨНГӨ БАЙГАЛИЙН БАЯЛАГ, МАЛ СҮРЭГ ГЭХ МЭТ ЭДИЙН ЗАСГИЙН БОЛМЖУУДАА АШИГЛААД ЯМАР Ч ЧӨДӨР ТУШАА БАЙХГҮЙ 90-ЭЭД ЖИЛ ДАНГААРАА ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙХДАА МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖЛӨӨРӨӨ АЗИД БАЙТУГАА ДЭЛХИЙД ТЭГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛМЖ БАЙСАН. ХАРИН ЭСЭРГЭЭРЭЭ АМЖИРГААНЫ МАЛ ХӨРӨНГӨӨ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОСЫН УГЖНААС ГЭНЭТ САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ ТУРЖ ҮХЭХ ШАХСАН ШҮҮ ДЭЭ. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦАЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ АРДИРГЭД АРДЧИЛЛЫН БУЯНГААР АВРАГДСАН ШҮҮ ДЭЭ. АРДЧИЛСАН НАМ ЗАСГИЙН ЭРХ БАРИХ СҮҮЛИЙН 4 ХҮРЭХГҮЙ ЖИЛД АРД ИРГЭДИЙН ДУНД АН-ЫН НЭР ХҮНД НЬ ӨСӨХӨӨС АЙСАН МАН-ЫН ӨЧНӨӨН СААД ТЭЭГ ЧӨДӨР ТУШААГ ДАВЖ МАН-ЫН 90-ЭЭД ЖИЛД