Төвийг сахисан статус ба батлан хамгаалах асуудал
2015/10/07
Монгол Улс Үндсэн хуулиараа “өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” гэж тунхагласан. Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалдаа олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна гэж төрийн бодлогод тодорхойлсон нь батлан хамгаалах бодлогын тулгуур үндсүүдийг тогтоох, төвийг сахисан олон тулгуурт цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг нөхцөлдүүлж өгсөн.
Төвийг сахих статусын тухай үндсэн суурь зарчим тунхаглалууд болох энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах, энхийн цагт цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байх, нутаг дэвсгэрээ бусдын эсрэг ашиглуулахгүй, дайтагч талуудад туслахгүй, өөрийн нутагтаа гадны цэргийн хүчийг байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй, цөмийн зэвсгээс ангид байх зорилтууд нь улс орны батлан хамгаалах бодлогыг боловсронгуй болгож хөгжүүлэх үйл ажиллагаандаа өөрчлөлт зохицуулалт хийх шаардлагуудыг бий болгосоор байна.
Дээрхи бодлого зорилтууд нь батлан хамгаалах салбарын бодлогын эрх зүйн үндэс болох “төрийн цэргийн бодлогын үндэс” бичиг баримт батлан хамгаалах болон зэвсэгт хүчний холбогдох хуулиудад тодорхой хэмжээгээр тусгалаа олсон ч, цаашид боловсронгуй болгож хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа юм.
Гадны улс орнууд төвийг сахих статус тунхаглах шалтгаан нь гол төлөв томоохон улс гүрнүүдийн сөргөлдөөнөөс ангид байх хөрш гүрнүүдтэйгээ итгэлцэл тогтооход байдаг боловч аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаа тусгасан байдал өөр өөр байдаг нь сонирхол татаж байгаа юм.
Төвийг сахигч улсуудыг явуулж буй батлан хамгаалах бодлогоор нь гурван төрөлд ангилж авч үзэж болохоор байна.
Нэгдүгээрт,аюулгүй байдлаа хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа байгуулсан гэрээгээр хангаж үндэсний зэвсэгт хүчингүй байдаг. Коста Рика, Лехтинштейн, Сан Марино, Ватикан зэрэг улсууд
Хоёрдугаарт, орон нутгийн хамгаалалтанд тулгуурласан хүчирхэг батлан хамгаалах Тогтолцоотой, олон улсын Энх тайван аюулгүй байдлыг тогтоох үйлсэд идэвхтэй оролцдог. Щвейцарь улс.
Гуравдугаарт, Их гүрнүүдийн сөргөлдөөнөөс ангид байх бодлоготой боловч европын холбоонд нэгдэн НАТО-тай олон улсын энх тайван аюулгүй байдлыг Тогтооход идэвхтэй хамтран ажилладаг. Австри, Мальт,Швед, Финлянд зэрэг улсууд.
Төвийг сахих ялангуяа байнга төвийг сахих статус нь тухайн улс өөрийгөө хамгаалах бүхий л арга хэрэгсэл түүний дотор цэргийн хүчээр өөрийгөө хамгаалах эрх ашгийг үгүйсгэдэггүйгээрээ онцлогтой.
Төвийг сахисан улсууд нутаг дэсвгэр нь бүхэлдээ эсхүл хэсэгчлэн цэргийн аюулд өртөх нөхцөлд зэвсэгт хүчнээр өөрийгөө хамгаалах эрхээ хуульчлан баталгаажуулсан, олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн байдаг бас нэг өвөрмөц онцлогтой байдаг. Төвийг сахих статус нь тухайн улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолд бүрэн хэмжээний баталгаа болж чаддаггүй, дайн явуулж буй талаас төвийг сахих статусыг үл тоомсорлосон байдал дэлхийн түүхэнд хэд, хэдэн удаа гарч байсан.
Төвийг сахих статустай орон өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байх дархан эрхтэй ба энэ нь уг бодлогын баталгаа дархлаа болж байдаг. Сонгодог төвийг сахигч щвейцарь улс л гэхэд чадварлаг армитай бөгөөд бүх нийтийн батлан хамгаалах сайн тогтолцоотой орон гэдгийг бид бүгд мэднэ. (Манай улс бүх нийтийн батлан хамгаалах тогтолцоотой)
Төвийг сахих статусаа үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхдээ батлан хамгаалах чиглэлээр дараах асуудлуудад төрийн бодлогын түвшинд анхаарч ажиллах зүйтэй.
Удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр бэлтгэж байгаа батлан хамгаалах эрх зүйн баримт бичгүүдэд тодотгол өөрчлөлт хийх шаардлага гарч ирж байна.
Бүх нийтийн батлан хамгаалах тогтолцооны үндэс болсон орон нутгийн хамгаалалтын эрх зүйн орчинг сайжруулж ард иргэддээ улс орноо батлан хамгаалахад бэлтгэх ажлыг боловсронгуй болгон төгөлдөржүүлж арга хэлбэрүүдээ сайжруулах нь зүйтэй.
Төвийг сахисан статус нь улс оронд ямар нэг аюул занал үүссэн үед тусламж авах, олон улсын, НҮБ-ын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд ихээхэн хугацаа шаардах учир тооцож зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, чадваржуулах зэвсэг техникийн шинэчлэл хийх боломжуудыг төрөөс бүрдүүлж шаардлагатай үед бие даан цэргийн ажиллагаа явуулах нөхцөл, нөөцийг бүрдүүлэх нь чухал байна.
Аль нэг улс оронтой бусдаас илүү түвшинд цэрэг техникийн хамтын ажиллагааг явуулахаас татгалзаж, цэргийн худалдаа зьвсэг техникийн засвар үйлчилгээ, сэлбэг нөөцийн бүрдүүлэлтийг нэг талаас хэт хамааралтай бус байлгахыг эрмэлзэж шийдвэртэй арга хэмжээ авч үндэсний батлан хамгаалах үйлдвэрлэл, дэд бүтцийн суурийг тавьж эхлэх хэрэгтэй байна.
Зэвсэгт хүчний зэвсэг техникийн шинэчлэл, техникийн тусламж гаднаас авах эрхээ хадгалж авч үлдэх нь чухал байна.
Дотоодод үүсч болзошгүй зэвсэгт бослого, хорлон сүйтгэх ажиллагааг бусдын тусламжгүйгээр урьдчилан сэргийлж товхинуулах, хор уршгийг нь арилгах үйл ажиллагааг нь шуурхай хэрэгжүүлэхийн тулд төрийн цэргий байгууллагуудын харилца нэгдсэн ажиллагааг бий болго удирдлагын нэгдмэл байдль хангаж, шинэ шатанд гарга эрх зүйн зохицуулалт хий хэрэгтэй.
Дэлхий дахины терроризмийн эсрэг тэмцэх болон хүний эрхийг хамгаалах үйлсэд уг орнуудын хамтын ажиллага чухал нөлөөтэй учир НҮБ-ы энхийг дэмжих ажиллагаан оролцох оролцоогоо хадгал хэлбэрагуулгыгньнэмэгдүүлэ; нүб-ын энхийг сахиулг ажиллагааны шийдвэр гаргг түвшинд төвийг сахигч орн хувьд оролцоогоо нэмэгдүүл хамтын ажиллагааг өргөжүүлг нь зүйтэй.
НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаа төдийгүй НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрсөн олон улсын бусад ажиллагаанд НҮБ-ын дүрмийн VI, VII бүлгийн аль алин үйлчлэлд хамаарах хүрээн оролцох нөхцөл бололцоогоо хадгалж үлдэх нь хэрэгтэй гэж үзэж байна.
Төвийг сахисан статус нь улс орнуудад нэгдсэн цэгцтэй нэг зорилго, нэг бодлоготой үйл ажиллагааг явуулж түүндээ тогтвортой тууштай байхыг шаарддаг. Ингэж чадвал олон улс, хөрш орнууд хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлдэг болохыг улс орнуудын туршлага сургамж бидэнд харуулж байна.
З.Болдбаатар / Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал/
Зочин · 2015/10/08
yamar yumnii h nzuv baidii olon ulsd yahav huleen zuvshuuruud huleen avch ehelbel huguu tsagaachdiig bagtaj shingehgui bolohoor mongoldgej tuviig sahosan uls bii gazar nutag tomtoi bas musalman shashintnuud amidardag geed baahan arabuudiig nubiin togtool geech yum gargaad tanaih huleej av geed shahanadaa elbegee mongolchuud oluulaa bolii gesen sanaa n ene baijee
Зочин · 2015/10/08
Manai erunhilugchin bie ni jijigch bilcheer tomtoi boljee. Ih ym uzej hud tailsan gedeg ni haragdaj bna.Mash zuv alham hiijee. Baharhaj bnao.
Зочин · 2015/10/08
Эх орноо бид хамгаална өөр хэн ч биш. Тиимээс Монгол улс хүчирхэг армитай байх ёстой.
Зочин · 2015/10/08
ХҮЧИРХЭГ БАТЛАН ХАМГААЛАХ ХҮЧИНТЭЙ ТӨВИЙГ САХИСАН БОДЛОГО ГЭЖ ДЭЭР ДУРЬДСАН БАЙНА. МАО -ГИЙН ҮЕД ОРОС ХЯТАДЫН ХАРИЛЦАА ЯМАР ӨНДӨР ТҮВШИНД БАЙЖ БАЙГААД ГАЗРЫН НУТГИЙН АСУУДЛААС БОЛЖ 1969 ОНЫ ӨВӨЛ ЯМАР ДАЙН ДАМАСКИЙН АРАЛ ДЭЭР БОЛЖ ХИЧНЭЭН ХҮНИЙ ЦУСЫГ УРСГАСНЫГ ОХУ-ЫН ТВ-ЭЭР ХАРУУЛЖ БАЙНАЛЭЭ. МАНАЙХ ШИГ ХААЛТТАЙ ХИЛ ХЯЗГААРТАЙ ОРОНД ИРЭЭДҮЙД ЭНЭ 2 УЛСЫН АЛЬ НЭГЭЭС НЬ МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ АСУУДАЛ ҮҮСЭХЭД ТЭДНИЙ ЦЭРЭГ АРМИТАЙ ТУЛАЛДАЖ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ЦЭРГИЙН ХҮЧ МАНАЙД БАЙХ БОЛУУ БОДОХ Л АСУУДАЛ. ЭНЭ ҮЕД БАЙНГА ТӨВИЙГ САХИСАН СТАТУСТАЙ МОНГОЛД ХЭН ГАДНААС ТУСЛАХ БОЛ. 2015,10,07 НЫ "ӨДРИЙН СОНИН"-Д "ТӨВИЙГ САХИХ НЬ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН БОДЛОГО" ГЭСЭН НЭРТ ДИПЛОМАТЧ Л.ЭРДЭНЭЧУЛУУНТАЙ ЯРИЛЦСАН НИЙТЛЭЛ ГАРСАН БАЙНА ЛЭЭ ҮҮНИЙГ ЗААВАЛ УНШААРАЙ.
Зочин · 2015/10/07
Gadaadad enhiig sahiulna gedeg chini USAiin taliig barisan gesen ug. Yum tuv sahih
Зочин · 2015/10/07
ARDCHILAL GEJ AMERIKUUDIIN DELHIID NOYLOH BODLOGO.
Зочин · 2015/10/07
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.МАН 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН-ААС ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН БАТБОЛД, БАЯР НАР ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМ
Зочин · 2015/10/07
ene odoo yu gej dongosood bnaa