Бие даагч хэнд хэрэгтэй вэ?
2015/10/07
Бие даагчдын рейтинг сүүлийн үеийн судалгаануудаар байнга өндөр гарч байна. Түүнийг дагаад ирэхсонгуульд бие даан нэр дэвших хүсэлтэй “улстөрчид” олшрох төлөвтэй. Бараг аймаг, дүүрэг бүрт нэг бие даагчтодорчихсон, тойргоо ч онилчихсон явна.
Өнгөрсөн жилийн өдийд “Эс Ай Си Эй” компаниас гаргасан судалгаагаар бие даагчдын рейтинг заримнамынхаас өндөр гарч шуугиан тарьсан. Түүний дараахан судалгаа хийсэн “МЕС” компани ч ойролцоодүгнэлтийг өгч байв. Олон нийтийн зүгээс үнэнд ойр, бодитой гэж үзсэн энэ судалгаагаар УИХ–д суудалтай нам,эвслээс МАН–ын рейтинг 15-18 хувийн хооронд хэлбэлзэж, оны эхэнд 27 хувь байсан АН–ын рейтинг 14-д хүрч буурсан үзүүлэлттэй гарсан.
Мөн судалгаанд оролцсон иргэдийн зургаан хувийн итгэлийг хүлээж байсан МАХН–МҮАН–ын “Шударга ёс”эвслийн үнэлэмж өсч 10 хувьд хүрсэн бол бие даагч гишүүд 10-16 хувийн рейтингтэй яваа нь өмнөхөөсөө буурсан ч бас л өндөр үзүүлэлттэй гарч байв. Бие даагчдын рейтинг ийнхүү суга өсч үүнийг дагаад бие даажнэр дэвших сонирхолтнууд олширч байгаа нь хоёр талтай болохыг дээрх судалгаа харуулж байгаа юм. Ерөөсбие даагчдын рейтинг өндөр байгаа нь улс төрийн намууд дорой, дотооддоо учраа олохгүй албан тушаалынтөлөө алалцаж байгааг харуулж байна. Намд итгэл алдарсан иргэд бие даагчдад найдаад үзвэл хэмээнгорьдох болсны илрэл. Хоёрдугаарт, намууд дотооддоо хөлөө жийлцэхээрээ иргэд, сонгогчдоо хүндэлдэггүй, ард түмнээ ч сонсдоггүйг өнгөрсөн явдлууд хангалттай харуулсан. Намын муухай нь төрийгмуухай харагдуулж, төр биднийг сонсдоггүй гэсэн бухимдал нийгэмд нүүрлэсэн. Гэтэл уулын мухарт малаахариулж яваа өвгөн Дорж улс орон болохгүй байна гэж үглээд хэн ч сонсохгүй. Түүний үг төрд хүрэхгүй,хүртээл ч үгүй. Гэртээ орж эмгэндээ үглэхээс хэтрэхгүй.Тэгвэл Дорж өвгөний төрдөө хэлэх гээд байгаа үгийг биедаагчид хэлж чадаад байгаад л хамаг учир байгаа юм. Төр, засаг болохгүй, ард түмэн хэцүү байна, цалинтэтгэврийг нэмэх хэрэгтэй, үргүй зардлыг багасгая, ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтнуудадхариуцлага тооцъё гээд л бие даагчид бүгдийг шүүмжилдэг. УИХ–ыг ч, Засгийн газрыг ч сөрж, эсрэг кноп даржбайгаа нь эцэстээ нөгөө төрд үгээ хүргэж чадахгүй уулын мухарт хонио хариулж яваа Дорж өвгөний загатнасангазрыг маажив гэгч болж байна. Тэгэхээр “Ашгүй дээ, бидний өмнөөс хэлчихлээ”, “Үнэнийг хэллээ, шударгабайна” гээд санаа нь амардаг. Өөрөөр хэлбэл, бие даагчдын үг ингэж бухимдсан нийгмийн тайтгарал,хямралын үеийн сэтгэл засал болж байна. Тиймээс олон нийтэд таалагддаг, дэмжлэг ч хүлээдэг. Харин тэрнь хэрэгждэг үү, үр дүн гардаг уу гэсэн асуултад тодорхой хариу байдаггүй. Өнөөдөр бие даагчдыншийдсэн асуудал, хийсэн ажил гээд гаргаад ирэх юм алга. Тэгэхээр сайн тал нь бие даагчид бурууг ил тод хэлж чаддаг. Муу тал нь тэдний хэлсэн, ярьсан зүйл ажил хэрэг болдоггүй. Улс төр судлаачид энэ асуудлыгҮндсэн хуультай холбож үздэг юм билээ. Тухайлбал, МУИС–ийн Улстөр судлалын тэнхимийн багш, докторЧ.Өлзийсайхан “Улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал”-ын тухай нэгэн илтгэлдээ өнөөгийн бүхгажуудал улс төрийн тогтолцооноос хамааралтайг онцолж байв. Гажуудлыг засахын тулд Үндсэн хуульдаа томөөрчлөлт оруулж чаддаггүй юм гэхэд ядаж ганцхан заалт оруулчихад олон зүйлийг шийдэж чадна гэдгийгтэрээр онцолсон. Тухайлбал, ард нийтийн санал асуулга явуулахыг ард түмэн өөрсдөө шийднэ гээд Үндсэнхуульдаа оруулчихвал муу хууль гарлаа гэхэд сольчих боломжтой юм. Төр засгийн юм уу, парламентын хийжөгөхгүй байгаа зүйлийг ард түмэн өөрсдөө мэдээд санал асуулгаараа шийдээд явчих боломж хаагдмал байгаа.Яаж нээлттэй болгох вэ гэдэгт улс төр судлаачид ийм дүгнэлт хийдэг юм байна. Үнэхээр Үндсэн хуульдаа арднийтийн санал асуулга явуулах эрхийг суулгаад өгчихвөл бие даагчдын хэлээд байгаа төр, засгийналдаануудыг засах, шүүмжлээд байгаа зүйлүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэхийг бас үгүйсгэхгүй. Ард түмэнбие даагчдын хэлж байгаа, дэвшүүлж буй байр суурийг зөв бодлого, шударга шүүмжлэл гэж үзвэл Үндсэнхууль дахь ард нийтийн санал асуулга явуулах эрхийн дагуу түүгээрээ шийдээд явчихна.
Тэгвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ийм боломж өнөөдөр байна уу. Энэ асуудлыг үе үеийн парламент ярьсаар ирсэн. 2012 оны сонгуулийн дүнд бүрдсэн УИХ ч өөрийн бүрэн эрхийн хугацаанд “эцэг” хуульд гархүрнэ хэмээн ярьсаар өнөө хүрэв. Гэвч Сонгуулийн хуулиа ч ярьж амжилгүй намрын чуулганаа эхлүүлснээсүзэхэд юун Үндсэн хууль гэхээс өөр тайлбар алга. Үндсэн хуулийг засах найдлага энэ удаад ийнхүү төгсгөлболж байна.Тийм учраас бие даагчид үр дүнтэй ажиллаж чадахгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл, тэдний ардхөтөлбөрийг нь хэрэгжүүлээд явчих улс төрийн хүчин, нам байхгүй. Ирэх сонгуульд ч тэдэнд хэлснээхэрэгжүүлэх боломж бас хомс. Яагаад гэвэл тэд хэзээ ч олонх болж чадахгүй. намаас нэр дэвшээгүй учраас76 гишүүний тал нь бие даагч болдоггүй л юм бол боломжгүй гэсэн үг. 76 гишүүний тал нь бие даагч болногэдэг бодит байдлаас хол асуудал гэдэг нь бас ойлгомжтой. Учир нь тэд нэгдсэн зорилгын төлөө явж чадахуу. Тиймээс шийдвэр гаргах төвшинд хүртлээ олон болно гэдэг найдлага бага. Харин улстөрийн хүчтэй намднэгдэж байж хэлсэн, ярьснаа хэрэгжүүлэх боломж бүрдэж болох юм. Жишээ нь, Л.Гүндалай 2000 онысонгуульд бие дааж нэр дэвшээд гишүүн болж байв. Тэр хэлдэг гишүүн байснаас хийдэг байгаагүй. Сүүлд ньАН–д орж байж намын дэмжлэгтэйгээр хүүхдэд сар бүр мөнгө олгох тухай ярьж байсан нь хөтөлбөр болж хэрэгжсэн. Тэгвэл өнөөдөр бие даагчид том намд элсээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж байна уу. Том намууд бол байна. Харин яваад ирсэн түүхийг нь, замнаад ирсэн замналыг нь олон нийт нэгэнт мэддэгболчихсон учраас толгой сэгсрэх болжээ. МАН, АН нийлээд МАНАН болдог, ямар нэгэн эрх ашгийнхуваарилалт хийхээрээ нэгддэг. Хийж дуусахаараа салдаг. Тиймээс бидний төлөө үйлчлэхгүй гэсэн тааруухандүнг олон нийтийн зүгээс тавьж байгаа. Тэгэхээр ард түмний төлөө явах, зүтгэх нам, улстөрчид нэгдэжнийлж байж л улс орноо засч чадах байх гэсэн гоьдлого юм уу найдлага дээр сонгогчид төвлөрөх нь дамжиггүй.Бие даагчдын хувьд бие даан нэр дэвшлээ гэхэд парламентад суудал авч болно. Санал гаргаж болно. Гэтэлмөрийн хөтөлбөргүй. Байлаа гэхэд тэрийг нь хэрэгжүүлэх улстөрийн хүчин байхгүй учраас боломжгүй гэсэндүр зураг харагдаж байгаа юм. Тэгвэл тэд хэнд хэрэгтэй вэ. Хэлдэг, хийдэггүй, гэхдээ хүмүүст таалагддагболохоор тэд өөрсдөдөө л хэрэгтэй юм уу даа. 2012 оны сонгуулиар УИХ–ын гишүүн болсон бие даагчдаасэнэ байдлыг харж болно. Тэдэнд эрх баригчдаас аль нэг томоохон аж ахуйн нэгж, улсын үйлдвэрийн газарагентлагийг “бэлэглэсэн” тухай ярьдаг, бичдэг. Нөгөөтэйгүүр, бие даагч гэх шуудайд хийсэн “үхрийн эвэр”-тэйболчих вий, ийм “эвэр” олшрох вий гэсэн болгоомжлол нийгэмд бас байна. Хувийн тоглолт хийж тал талтийшээ үсчээд байдаг, ажил хийж бодлого хэрэгжүүлдэг нь цөөрвөл улс орон юу болж хувирах вэ. Үүнийхамгийн сонгодог жишээг Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нар саяхан харуулсан. Хэн хэн нь бие дааж улс төрхийх гээд эсрэгээрээ баларсан. Эртний хаадын үед ордны салбадай гэж янз бүрийн үг хэлж, дүр төрх гаргажхүмүүсийг хөгжөөдөг тусгай хүмүүс байсан шиг манай Төрийн ордонд ч гэсэн гэсэн алга ташуулдаг,инээлгэдэг салбадай олшрох вий.
Түүнчлэн аливаа доройтож буй улс оронд хошин урлаг хүчээ авдгийн адилаар улс төрийн дампууралд хүрч,парламентат төрийн жишиг стандарт алдагдсанаар бие даагчид ийнхүү “хаданд гарч” байна гэх үгийг учирмэдэх улс хэлээд эхэлжээ.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Зочин · 2015/10/07
bie daagchid baigaagui bol baidal bur dordoh l bsan , yag yaj hugchihuud bgaa yum be odoo?????????????
Зочин · 2015/10/07
ene gurav mongol ulsiin hogjiloos ovoo hoish tatsan shuu
МОНГОЛ · 2015/10/07
Бие даагчдыг ахиухан гаргачихсан чинь тэд өөр хоорондоо санаа нийлэхгйүй, тал бүр тийшээ хараад зөрүүдлээд сууцгаачихвал бүр ч хэцүү юм болно доо...........
Зочин · 2015/10/07
2012 ОНООС ӨМНӨ АРД ИРГЭД ДАРГА НАР УЛСЫН ӨМЧИЙГ ИДЭЖ УУГААД БАЙНА АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ГЭЖ ЯАЖ Ч ШААРДААД АРГА ХЭМЖЭЭ АВХУУЛЖ ЧАДДАГГҮЙ БАЙСАН. ТУХАЙН ҮЕИЙН ТӨРИЙН УДИРДЛАГУУД ИЛРҮҮЛЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ БОДДОГГҮЙ БАЙСАН.ЯАГААД ГЭВЭЛ ТЭД НАР НЬ МАН-ЫН ӨӨРСДИЙХ НЬ УЛСУУД БОЛОХООР НАМЫНХАА НЭРИЙГ БОДООД АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ БОДДОГГҮЙ БАЙСАН. ТЭД НАР АН-ЫНХНЫГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГААР НЬ ДУУДДАГ ЗАРЛАДАГ БОЛОВЧ ХУДЛАА ГҮТГЭЛЭГ БОЛОХООР БАС ЧАДДАГГҮЙ БАЙСАН.ХАРИН 2012 ОНД АН СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ АНХ УДАА ДАРГА НАРЫН ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ИЛРҮҮЛЖ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭЖ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ БОЛСОН. ҮҮНЭЭС ХАРАХАД УЛС ОРНЫГ ЦААШИД ЗӨВХӨН АН АВЧ ЯВАХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ. НЭГЭНТ ЭНЭ САЙН ГЭЖ ДАЛДЫГ ХАРЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ДОРНОДЫН БОЛОРЧУЛУУН ШИГ ШУНАЛТАЙ 3. 4 . 10 ДАХЬ УЛС ТӨРИЙН ХҮЧИН МЯНГА Ч БАЙГААД ХЭРЭГГҮЙ.
Зочин · 2015/10/07
Дэлхийд бие даагч гишүүд сонгогдоод ямар гавъяат үйлс бүтээснийг харсан, уншсан, сонссон хүн байна уу. Тэр тусмаа хэт популистууд болж хийж байгаа бүхнийг харлуулах, өөрсдийгөө далуур магтах санаатай манай гурав шиг бол бүрч хэцүү.