М.Энхсайхан: СУПЕРЦИКЛ ДУУССАН ТУЛ "БУЯНТАН" дарга нарын үе бас дуусч байна
2015/10/12
Монгол Улсын сайд М. ЭНХСАЙХАНТАЙ ярилцлаа.
-Монгол Улсын сайдаар томилогдсоноосоо хойш Та Тавантолгойн гэрээний тослийг барьж авсан. Одоо Баярцогт сайд руу шилжсэн ч гэсэн гэрээний талаарх таны байр суурь үнэтэй, бас жинтэй байх нь гарцаагүй. Таны хар зургийг нь гаргасан гэрээний төсөл хэр өөрчлөгдөж байгаа бол?
-Мега төсөл дээр хэлэлцээний ширээний ард сууж байгаа бүх талууц хэзээ ч “hарру” байх ёсгүй юм. Хэрюэ та хийсэн гэрээндээ “hарру” байгаа бол эсрэг талаа хохироосон гэсэн үг. Цаг нь болохоор хийсэн гэрээ чинь төслийг унагана гэсэн үг л дээ. “Нарру мега төсөл” гэж байдаггүй. Үүнийг эхлээд ойлшх шаардлагатай байгаа. Мега төсөл урт хугацааны байдаг тул бүх талууд бие биеэ харилцан ойлшлцсон, харилцан буулт хийж, харилцан ашигтай гэдгээ тооцоо судалгаагаар ойлголцсон байх ёстой байдаг.
Миний толгойлсон Ажлын хэсэг хэлэлцээ хийхдээ энэ стратегийг анхнаасаа баримталсан. Тийм ч учраас хэлэлцээг богино хугацаанд 4-5 сарын дотор хийж үр дүнг Засгийн газарт илтгэсэн. УИХ-ын дарга уг асуудлыг Засгийн газраас татаж авч гацаасан. Бүр УИХ дээрээ хэлэлцэж ч чадаагүй. Мэргэжлийн бус хүмүүс, голдуу дунд боловсролтой популист дарганцарууц дэмий улстөржиж төслийг үцдсэндээ гацааж чадсан.
Энэ бол харамсалтай бөгөөд улс төрийн хувьд АН-ын том алдаа. Ерөнхий сайд нам доторхи буцилаанаа зохицуулах гэж хэлэлцээ хийх шинэ ажлын хэсэг байгуулж мэргэжлийн бус зарим хүмүүсийг “Ьарру” байлгах саналыг нөгөө талдаа тавьж байгаа боловч өнгөрсөн хугацаанд нүүрсний зах зээлийн байдал огцом муудаж бараг авралгүй болчихоод байна.
Нөхцөл байдал үндсээрээ эргэлдсэн байгаа тул миннй толгойлж байсан ажлын хэсгийн хийж байсан ажил горьддого компанийханд тус болох нь юу л бол. Мега төслийг хялбаршуулан ойлгож байгаагаас бүх аЗДаа эхтэй. Энэ бол мэргэжлийн хүмүүст бараг ил тод харагдаж байгаа асуудал.
-Төмөр зам нь тусдаа 51:49 гэсэн хувилбараар гэрээ байгуулна, үндсэн тохиролцоогоо бараг хийсэн гэж ярьж байна. Энэ хэр хувилбар юм бэ?
-Монгол Улс өөрөө мөнгөтэй бол байж болох хувилбар л даа. 51 хувь гэдэг нь Монголын тал 600 сая ам.доллар гаргах хэрэгтэй гэсэн үг. 'Мөнгө байхгүй тул эсрэг талаасаа зээл авна. Суурь бүтцийн 51 хувь өөрөө дангаараа ашиг өгнө гэж байхгүй. Төмөр зам дээр хэн оператор тээвэрлэгч компани байх уу, ямар үнэ тарифаар тээюр хийх үү гээд өчнөөн асуудал үүснэ.
Нүүрсээ үнэтэй тээвэрлэвэл тийм нүүрсийг авах хүн олдохгүй. Хямдхан тээвэрлэвэл авсан зээлээ бид төлж чадахгүй. Эцэст нь өрөнд унана. Өрнөөсөө болоод хамаг юмаа тавьж туух гай тохиож мэднэ. Тэгээд ч ийм схемээр Тавантолгой төсөл ашигтай байх магадлал байхгүй. Ер нь бол мөдгүй асуудал болсон бизээ.
Эрсдэлээ хөрөнгө оруулагчдад үүрүүлээд тодорхой хугацааны дараа төмөр замаа төрдөө авсан бол зүгээр байсан юм. Одоо болтол ойлгоогүй, асуудлаа ойлгосон ч оройтсон байж магадгүй.
-“Бид илүү их өвдөлт мэдрэх болно” хэмээн та хэлсэн байсан. Энэ мэдээж эдийн засгийн хор хохирлын талаар хэлсэн байж таарна. Ирэх оны төсөвт тэр “илүү их өвдөлт”-ийн зах зухаас мэдрэгдэх үү? Эсвэл бүүр их олон жилийн дараах том хохирлыг Та хэлээд байна уу?
-Тавантолгой төсөл зөвхөн нүүрсний төсөл биш унаж яваа эдийн засагт зөөлөвч болох төсөл байсан. Хэзээ нэгэн цагт алсдаа энэ төсөл бүтэх байх. Горьдлого тээх нь бас хэрэгтэй байж болох юм. Тэр хүртлээ хямралтай нүүр тулахаас өөр сонголтгүй боллоо. Үүнийг л ойлгуулах гэж би “өвдөлт” гэдэг үг хэллэг хэрэглээд байгаа юм.
“Өвдөлт” дөнгөж л эхэлж байна. Монголын эдийн засгийн хувьд 2016, 2017, 2018 он хамгийн хэцүү жил болно. Гарцаа зөв олохгүй бол цааших он жилүүд ч мөн хэцүүднэ. Юунаас болоод өндөөд байгаа галаар бодох цаг болжээ. 2016 оны сонгууль уггсан улстөржилт монголчууд биднийг ухаажуулахад тус болоосой гэж бодож байна.
-Манай түүхий эдийн хамгийн том хэрэглэгч Хятадын эдийн засаг хоёр хувиар буурсан. Энэ бол нүүрсэн зараад эдийн засгаа хөгжүүлнэ гэж төсвөө зохиодог бидэнд маш хохиролтой мэдээ. Ер нь нүүрсээ зөөхөөс өөрөөр эдийн засгаа аврах боломж Монголд байхгүй юу?
-Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац ийм эрчимтэй саарна гэдгийг бараг хэн ч таагаагүй. Зах зээл дээр паник үүсгэхгүйн тулд ОУВС “Хятадын эдийн засгийн өсөлт нь төлөвлөгөөтэй буурч байгаа” гэсэн үгээр гайвшруулж байгаа. Харин ОУВС Хятадын зах зээлээс хамаарч байгаа орнуудад хүнд цаг үе ирж байгааг эртнээс анхааруулж байгаа. Манай эдиии шсгиш сайтар мэдэх гаднынхан танай байдал “эвгүй” болж байгаа гэдгийг сануулаад эртнээс олон талт тусламжийн байгууллагууд руу дөхөж ажиллахыг зөвлөж байгаа.
-Ирэх оны тосвийн төслөөс харахад иргэдийн нуруун дээр чам^й ачаа ирэх бололтой. Ямар гарц байна?
-Хэдэн дарга нарын цалинг бууруулснаар эдийн засгийн хямралын асуудал шийдэгдэхгүй. Харин байдал асар муу байгааг дарга нар нь түрүүлж ойлгох, түүгээр дамжаад олон түмэн хямралтай нүүр тулж байгаа юм байна гэдгийг ойлгуулахад энэ арга хэмжээ хэрэгтэй байгаа юм. Зардлыг бүх талаар бууруулах асуудал бол ирэх жилүүдийн үндсэн стратеги. Дэлхий тэр чигээрээ ийм байхад бидэнд өөр сонголт байхгүй.
Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөх суперцикл барагцаалбал 2000-2012 оны хооронд болж өнгөрлөө. Үнэ өсч байх үед дарга нар “буянтан” байлаа. Бүгдээрээ амлалт өгч байсан. Түүнийгээ бас мэр сэр биелүүлж байсан. Суперциклээ дагаад тэдний нэр хүнд ч өсч байсан. Хамгийн сүүлчийнх нь сая, 1.5 сая төгрөгийн амлалт байсан. Одоо бол тийм бололцоо байхгүй. Суперцикл дууссан тул “буянтан” дарга нарын үе бас дуусч байна. Хямралаас цэгцтэй гарах шинэ бодлого хэрэгтэй болсон байна.
Суперциклээс авах сургамж бол бидний монголчууд байгалийн баялгаар баян биш гэдгээ ойлгох явдал гэж хэлмээр байна. Өөрсдийгөө баян гээд бодчихоорцээж өвчтэй болохоос гадна ардчилсан ардчилсан тогтолцоогоор дамжиж төрийн бодлого гажуудах үндэс бий болж ирсэн байна. Өөрийгөө баян гээд бодчихоор хөрөнгө оруулагчаа хөөх, том том мега мөрөөдөл ярьж цаг алдах, Чингис, Самурай бонд зарж үр ашиггүй үрэн таран хийх нөхцөлииг бий оолгосон.
Одоо өрөнд унасан орон болчихоод байна. Бид үнэхээр баян уу? Нэг ам дөрвөлжин метр газар нутгийн доор буй байгалийн баялгийг үнэлгээнд оруулбал хөгжингүй орнуудын энэ үзүүлэлт 125 000 ам доллар, хөгжиж буй орнуудынх 25000 ам доллар, Монголынх 1 ам доллар хүрэхгүй байна. Сэтгэлгээний хувьд бодит хөрсөндөө буух хэрэгтэй. Тэгж чадвал дараа дараачийн алхмуудыг олж болно.
-Энэ бүхэнтэй зэрэгцээд Засгийн газраа хөдөлгөх өпераци АН дотор өрнөж байх шиг байна. МҮАН ямар байр суурьтай байгаа вэ. МҮАН-ын даргын үгийн сонсъё?
-АН улс төрийн хувьд амиа хорлох үйлдэл арай ч хийхгүй биз гэж найдаж байна.
-Эвсэл байгуулсан намын дарга нарын хувьд та Энхбаяр даргатай уулзаж байгаа юу. Санал бодлоо солилцож байгаа юу?
-Тэр хүн завгүй, би ч завгүй л явах юм байна шүү дээ. Бодлогын асуудлаар амархаан ойлголцож болох байлгүй дээ.
-Нэлээд олон жилийн “хослол” явлаа. Одоо харин эвслийг тарах нь, Энхбаяр дарга нүүрээ бууруулах нь гэсэн яриа их гарах болжээ. Ирэх сошууль хүртэл энэ эвсэл тэсэх үү, эсвэл задрах уу?
-МҮАН байгуулагдаад10 жил болж байна. МАХН байгуулагдаад 4 жил болж байна. Хамтарч ажиллааад дөрвөн жил л болж байна даа. МАН-аас тасарч байгуулагдах үеэс нь эхэлж хамтарч байгаа. Тусыг тус гэж үзэх эсэх асуудал хувь хүмүүсийн өөрсдийн хэрэг.Эвслийн хувь заяа хэрхэх асуудлыг ярих эрт байна.
С.Ононтуул
“Үндэсний шуудан” сонин
Зочин · 2015/10/14
Ih ch idlee,ih ch hudlaa yarilaa Altanhuyagtaigaa niilj mongoliig suiruulchiheed odoo ard tumnii dund yamar nuh maltaad bna umhii hujaa...
Зочин · 2015/10/13
монгол төрөөс хол бай. төр улсыг минь доромжилж дуусахгүй байна уу.
Зочин · 2015/10/13
Beejin zaluu Enkhsaihan ih hugshirch dee huurhii
Зочин · 2015/10/13
Hun
Зочин · 2015/10/13
Mongoliig alj baigaa novsh doo
Зочин · 2015/10/12
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛААД ХҮНД БАЙСАН Ч СААД БЭРХШЭЭЛ БҮХНИЙГ ДАВАН ТУУЛЖ АН ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ МАШ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДАЖ БАЙГААГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГДЭЭРЭЭ ХАРЖ БАЙНА. УРЬД ӨМНӨХ ШИГ ЭДИЙН ЗАСАГ САЙН БАЙСАН БОЛ АРДЧИЛСАН НАМ МОНГОЛЫН НҮҮР ЦАРАЙГ ДЭЛХИЙД ГЭРЭЛТҮҮЛЭХ БАЙСАН. АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛЬД ГАРЦААГҮЙ ЯЛНА. ШҮХ
овгон инженер · 2015/10/12
Сайд минь ээ Хоронго монго муутай байсан бол Томор замынхаа зураг тосов гаргахдаа томор замынхаа суурь бутэцийн зэрэглэлийн ангилалаа бага зэрэг доогуур гэхдээ тахир тойруугийн радиусийг нилээд алгуурхан, огсуур уруудуурийг огцом бус, хиймэл тохооромж нь нэг гол дээр дарах даралт нь ондор гэх зэрэг мэрэгжлийн баримжаатай улс орон хогжих уед томор замаа чанаржуулах боломжтой байхаар бодож хийлгэх байж дээ.
Зочин · 2015/10/12
Энэ нэг сайхан хулгайч,гадныхны гарын хусмс,хөлийн шивэр байгаа юм. далд ороосой гэж өдөр бүр тэнгээс хүсэх юм даа
иргэн · 2015/10/12
Буян юу байхав. Азтай л дарга нар. Харин энэ сайхан үеийг мөнгө тарааж, өр тавьж, таьсан өрөөрөө хэдэн зальтай, луйвард гаршсан, төрийн яамыг өөрийн санхүүгийн байгууллага болгож хувиргасан, тэнгэрийн дуулага ч гэнүү өвчтэй эрүү лнь үл ойлгогдох хэдэн хүн тансагхан шиг хэдэн жил амьдрав бололтой. Цааш хэдий хугацаанд ингэж төрөөр тоголх, тоглуулахыг сонгочид өөрсдөө л мэднэ дээ. Элбэгдорж ганц сайхан үг сонгогчидод хэлснийг давтмаар байна. Компануудын захирлыг төрд бүү шургуул. Тэд бол инээсэн дээрэмчид. Эх орон ярьсан харь гаргийнхан.
Зочин · 2015/10/12
Ононтуул гуай та монгол хэлнийн дүрмээ сайн судалж байгаад нийтлэл бичвэл ямар вэ? Ямар их алдаа байна вэ? Жишээ нь: Хэн оператор тээвэрлэгч компани байх вэ? гэж бичих ёстой байтал байх уу гэж шоуны үг хэрэглээд уншихад төвөгтэй байна.