Намрын улс төр
2015/10/25
Яагаад засгийг шарсан гал байтугай утаа ч уугихгүй болоод ирэв. Хариулт нь энэ гэх шиг уул уурхайн төслүүд чуулганаар орохоор очер дарааллаа авчихжээ. Цайртын мөнгөний орд бараг “ок” болж , Гачууртын орд дахин орж ирж цаашлаад Тавантолгой ч гацаанаас гарчих юм дуулдаад эхлэв. Засаг унахгүй болсон тохироонд бүгдийнх нь ард ногоон гэрэл асаалттай байгаа гэх жиргээ хЗунжингаа амандаа хүлхсэн засгаа огцруулах тухай чихрийн амт нь гарсан бололтой. Чуулган эхлэнгүүт намжлаа.ардлага ч багагүй явж байна. Сонгууль хаяалсан ирэх хаврын чуулганаар уул устай холбоотой энэ мэт эмзэг сэдвээр их дуугарвал хуугаараа хусуулж магадгүй юм. Цаг эрт байгаа дээр хэдэн ордыг “хэн нэгэнд” өгөх тогтоолын төслүүдээ энэ намартаа гаргачихья гэдэг дээр улаан цэнхэр болон бусад талууд шудрага тохирсон бололтой.
Тохирооны тойрогт орж өгөхгүй байгаа Өршөөлийн хууль аль ч намын хувьд хөлөнд орсон өргөс болчихоод байна. Зарим нэг нь энэ хуулийг бүүр өндөр авахуулж засгийн газар унах эсэх болоод цаашлаад ирэх сонгуулийн зураглал дээр буулгаж байгаа нь энэ хууль өөрчлөн батлагдсан ч моодноос гарах болоогүйг харуулна. Үнэн хэрэгтээ бол өршөөлийн хуулийг батлаад маш хурдан хэрэгжүүлэх үндсэн давуу тал алдагдсан гэж хуульчид хэлж байгаа. Одоо бол өршөөлийн хууль торны цаана зовж байгаа нэгэнд хүрэх нь чухал биш болж улс төрчдийн ээлжит сонгуулийн хөзөр болсон тул утгаа алдсан. Нийгмийг хэрсэн авилгын торны нэхээсийг гардан буулгаж ирсэн улс төрчид өршөөлийн хуульд хориг тавигдсан тэр өдрөөс авилгын эсрэг тэмцэхээр улс төрд ирсэн мэт ярьж төрөл арилжаад байгаа нь үнэхээр инээдэмтэй.
Өршөөлийн хуулийн хэлэлцүүлгээр авилга ялах уу, ардчилал ялах уу гэж сүржигнэж бичих нь их болж.. Үүнд нь огшсон зарим улс төрчид бушуухан унагаах кноп дарж зурагтаар гарахаар яарч байгаа бололтой. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил, улс төрийн гэх эр зориг гээд жирийн хүнд туйлын эрхэм байдаг үнэт зүйл хэмжүүрүүдээ хаана гээчихсэн юм бүү мэд.
Зүгээр энэ хуулийг буцаачихсан ч болно. Ирэх сонгуульд ялж байвал авилга байтугай юутай ч тэмцэхэд бэлэн байгаа үнэхээр барьцгүй улс төрчдийн үнэн төрхийг л бид харна. Анх батлагдахдаа АН-ын эрхэм гишүүдээс өндөр хувьтай дэмжигдсэн хууль шүү дээ.
Өршөөлийн хууль унаснаар авилгын сүлжээ улам бөхлөгдөж дарамтын хэлбэрт төгс шилжинэ. Чухал төсөл тогтоол дээр улс төрчдийн хуруу кнопоо андуурч дарсаар байх далд шантааж дарамтыг л нэмнэ. Ийм хүчин зүйл бодитой байгааг Өршөөлийн хуулийн улаан хамгаалагч гэгдээд байгаа зарим гишүүд хэлээд байгаа. Энэ бол чихний хажуугаар өнгөрөөх зүйл биш. Монгол мафитай болсон гэх дохио энэ үгнээс сэнгэнээд байна.
Олон хүнд таалагдахгүй ч Өршөөлийн хуулиар хоригдож буй иргэдээс гадна улс төрчид нээнтэг дарамтгүй болох нь туйлын үнэн байх шүү. Одоо цагт авилга гэх юм авдаг улс төрч байхгүй. Харин энэ төрлийн хэрэгт хуруу хошуу нэмсэн тохиолдлууд гээд учир мэдэх нэгэн хар хавтсаа нээвэл бараг бүгд нэг юмтай гардаг байх. Энэ талаасаа өршөөлийн хууль улс төрчдийг далд дарамтнаас суллана гэдэг дээр би хувьдаа санал нэгтэй байгаа.
Энэ намрын улс төрийн давс хачир нь Хотын удирдлага болж хувирав. МАН ирэх сонгуульд их хурлаа бараг авчих байх гэсэн итгэл үнэмшил нь хоногоос хоногт гүн бат болж ирж байх шиг байна. Харин хотын удирдлагыг барахгүй байж мэдэхээр санагдаад байгаа бололтой Үүл даргыг гөвж өгч байна.
Ямарч төлөвлөлт байхгүй тэлсэн энэ хотыг хот шиг болгоход дахиад 20 жил хэрэгтэй байх. Гэхдээ гурван жилд дахиад сонгуулийн амлалт болох байсан уулзвар замын шинэчлэлийг хийж чадсаныг иргэд үнэлж байгаа. Хэл амтай ч орчин үеийн хотын иргэн шиг хир тостой мөнгөө тас атгаж нийтийн тээвэрт зорчихоо болилоо. Ядаж энэ өөрчлөлтөөр бид ярих дуртай Метрополис хот гэдэгтээ нэг алхам ойртож байгаа юм. Сэтэрхий тэвнийг сольсон ч улс төржуулчих гээд байдаг манайх шиг улсад ийм өөрчлөлтийг хийх гэдэг амаргүй. Дутуу дульмаг хийвэл цэвэр улс төрийн хоол болоод бүрэн дампуурна. Нялх оюутнуудын нийтийн тээврийнхэнтэй зарга мэдүүлж хийсэн өлсгөлөнгийн сүрдүүлэг бол хотын ажил улс төрд онилогдсоны зах зухын жишээ.
Нийслэлийн чигжээг гаргахын тулд том захуудыг төрийн үйлчилгээний байгууллагуудыг хотын захруу гаргах ёстой. Энийг МАН нийслэлд хэмжээгүй мэт засаглаж байхад ч ярьж байсан асуудал. Одоо шийдээд ирэхээр эсэргүүцэгчид бий болж ард нь улс төрийн хатгаасны үзүүр ёрдолзох болов. Том наймаа эрхэлдэг, явган явах нь нүдний гэм машины наймаачид хотын захад байрлахад дургүйлхэж тошин дээрээ хоргодоод гэсээр үлдвэл дараагийн өөрчлөлтийг хэн хүлээж авах вэ. Ер нь ажил хийгдэх үү. Цаашлаад иймэрхүү хэсэг бүлгийн эрх ашгаа дээдэлсэн хандлагаар бид хөгжих үү. Өөрчлөх хэрэгтэй гээд сонгуулиар хотын эрхийг АН-д шилжүүлсэн. Өөрчлөөд ирэхээр нь эсэргүүцэн тэмцэж улс төрийн төлөвлөгөөт ажлын гар хөл болохгүй байхыг иргэддээ уриалмаар.
Намрын улс төрөө эхлүүлсэн гишүүдийн хувьд суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үгээр болж буй бололтой. Төсөв хэлэлцэж байгаа ч сайд гишүүд хуралдаа ирэхгүй. Чуулганы ирц хүрэхгүй байгаа талаар парламентын тоймчид бичсээр байна. Бидний жишгээр бол ажлаа таслаад байгаа хэрэг. Эрхэм гишүүд хууль батлах ажил хийснийнхээ төлөө цалин авдаг. Тэрнээс нь тасалсан цалин нь суутгагдаж байлдаг байлгүй дээ.
Намдуухан эхэлсэн намрын улс төрөөс намуудын ирэх сонгуулийн бие халаалт эхэлснийг л харлаа. Бид нам төвтэй төртэй болсон тул энэ аягаар нь байж ирэх хаврыг хүлээх болно.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /
Эх сурвалж: www.Bolod.mn
Зочин · 2015/10/26
МАН-ЫН ДАРГА НАР ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЧИХЭЭД ХААНА АЛЬ УЛСАД БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ НУУГДААД АЛГА БОЛСОН. ГЭСЭН Ч МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД АН ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДСАН.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/25
МАН-ЫН ДАРГА НАР ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЧИХЭЭД ХААНА АЛЬ УЛСАД БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ НУУГДААД АЛГА БОЛСОН. ГЭСЭН Ч МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД АН ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДСАН.ШҮХ 88583399