Биднийг луйвардаж буй баримтаас...
2015/10/26
1.8 тэрбум ам.долларын зөрчил Оюутолгойн 2010-2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн.
1 800 000 000 ам. доллар = 3 578 400 000 000 төгрөг..
.
ЭНЭ МӨНГӨН ДҮН НЬ = 2016 онд Монгол Улс зээлийнхээ хүүд өгөх мөнгөн дүнтэй тэнцэнэ.
.
ЭНЭ МӨНГӨӨР = 1100 сургууль, эсвэл 1600 цэцэрлэг, эсвэл 900 төрөх эмнэлэг барина.
.
ЭНЭ МӨНГӨ = бүтэн жилийн турш бидний зарцуулдаг бензин шатахууны үнээс илүү.
.
ЭНЭ МӨНГӨӨР = Дарханд шавыг нь тавиад мартчихсан Нефт боловсруулах үйлдвэрийн 60 хувийг хийж гүйцэтгэнэ.
.
ЭНЭ МӨНГӨӨР = хэдэн жил хэрэлдээд хөдөлгөж чадахгүй байгаа төмөр замын сүлжээг босгоно.
.
ХЭРХЭН ЛУЙВАРДАВ...
.
ОюуТолгой компани Хятадын газар нутаг дээр 55 сая доллараар цахилгаан дамжуулах шугам барьсан. Гэхдээ энэ шугамын зардлыг Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт болгон тусгасан. Өөрөөр хэлбэл бид хятадад баригдсан тэрхүү цахилгаан дамжуулах шугамын үнийн 34 хувийг хүүтэй төлнө. Мөн Монголд шугам барьдаг үнээс 3 дахин өндөр үнэтэй тусгасан.
.
ОюуТолгой компани нь Бээжинд өөрийн төлөөлөгчийн газраа 30 сая доллараар байгуулсан. Энэ газрын зардлыг манай монгол оронд оруулж буй хөрөнгө оруулалт болгож бичсэн. Бид мөн үүний 34 хувийг хүүтэй төлнө.
.
Өмнийн говийн хөгжлийн зөвлөл гэдэг байгууллага байгуулаад Орон нутагт 61 сая долларын хандив тусламж гэж өгсөн. Үүнд манайхан ч их баярласан. Гэтэл тэр бол хандив тусламж биш хүүтэй зээл болж хувирсан. 61 сая доллараа өгсөн өдрөөсөө эхлээд хүү тооцоод санхүүдээ тусгасан ба 2022 онд бид энэ 61 сая долларыг 2 дахин нугалж 129 сая доллар болгон төлнө.
.
Нэг хийсэн ажлаа дахин давхардуулж бичсэнээр 300 сая долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад орсон болгож хий хоосон тусгасан ба бид энэ ороогүй хөрөнгө оруулалтын тодорхой хувийг мөн хүүтэй төлнө.
.
2009-2012 оны хооронд ОТ-д 7.9 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэсэн дүн гаргасан. Гэвч энэ их хөрөнгийн зөвхөн 1 тэрбум нь л машин техник, тоног төхөөрөмж гэх мэт бодит зардалд зарцуулагдаж, үлдсэн 6 тэрбум нь үйл ажиллагааны зардалд буюу цалин хөлс, менежментийн зардалд зарцуулагджээ. Өөрөөр хэлбэл бодит зардлаасаа 6 дахин их зардлыг үйл ажиллагаандаа зарцуулсан байна.
Тухайлбал ОТ нэг менежер жилдээ 98 000 ам долларын цалин авч байгаа нь олон улсын жишгэс гурав дахин их аж.
.
Оюу толгойд хувийн хөрөнгө ооуулалтаар хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон гэдгээрээ Хөрөнгө оруулагчид 66 хувийг эзэмшиж байгаа. Гэтэл гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн хайгуулын зардлаа хөрөнгө оруулалтын зардалд нэмж тооцсоноор бид хайгуулын зардлын 34 хувийг нь өндөр хүүтэйгээр төлөх болжээ.
.
Петровисийн нефтийн агуулахыг 3 тэрбум төгрөгөөр засаж хөрөнгө оруулсан ба энэхүү хувийн компанид хийсэн үйлчилгээнийхээ дүнг Монголын талын хөрөнгө оруулалтад оруулан тооцсоноор Монголын төр Хувийн компанийн өмнөөс хүүтэй төлбөр төлөхөөр болсон.
.
ОюуТолгой компани нь Монголд үйл ажиллагаа явуулдаггүй өөрийн толгой компани болон бусад охин компаниудад гарсан зардлуудыг монголын ОюуТолгой компанийн зардалд шингээгээд биччихсэн. Нийт 200 сая доллар.
.
Гадаадад буй Офшор дансуудаар дамжуулан 338 сая долларын үйлчилгээ хийсэн. Гэрээ ёсоор бол монголоос гадагш ямар нэгэн хэлбэрээр мөнгөн гүйлгээ хийсэн бол хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын хуулийн дагуу 20 хувийг нь Монгол Улс авах ёстой. Гэтэл энэхүү татварыг огт тооцолгүйгээр 338 сая долларыг шилжүүлсэн.
.
Гаднаас өндөр үнээр ямар нэгэн машин механизм, тоног төхөөрөмж авна хэмээн их хэмжээний доллар шилжүүлдэг. Гэтэл тэрхүү машин механизм, тоног төхөөрөмж нь орж ирээгүй атал энэхүү зардлыг монголд оруулж буй хөрөнгө оруулалтын зардалд оруулаад тооцчихдог, тэгээд зогсоогүй орж ирээгүй, бараа нь харагдаагүй зөвхөн цаасан дээр байгаа тоног төхөөрөмж, машин механизмынхаа элэгдлийн зардлыг гаргаж мөн манай хөрөнгө оруулалтад оруулж тооцдог.
.
Валютийн ханшийн өөрчлөлтөд зориулж 39 сая доллар зарцуулсан хэмээн тайландаа тусгасан. Энэ мөнгөний 11 саяыг нь огт хэрэглээгүй атлаа гаргасан зардал хэмээн мөн л манайд оруулсан хөрөнгө оруулалтын дүнд тусгасан.
.
ОюуТолгойн нэртэй олон компаниудын хооронд тоног төхөөрөмж худалдсан, худалдаж авсан / шахсан данс бүртгэлийн хөдөлгөөн дундаас 120 сая долларын зөрчил гарсан.
.
Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буруу тооцсоноос зээл болон хүүгийн үлдэгдэлийг буруу тооцож гаргасан.
.
ХАМГИЙН НОЦТОЙ НЬ
Монгол Улсын Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газраас сүүлийн 2 жилийн турш Оюутолгойн санхүүд шалгалт хийгээд 1.8 тэрбум долларын зөрчил илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт нэртэй ч монголд огт орж ирээгүй, хий хоосон тусгагдсан 1.8 тэрбум долларын хэтрэлт байжээ. Дээрх байгууллагуудын хийсэн шалгалтын дүнг Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд УИХ-аар оруулж хэлэлцэх нь зүйтэй хэмээн тогтож, УИХ-д оруулах болтол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн Газар бонд гаргах гэж буй тул УИХ-аар оруулж хэлэлцүүлэх асуудлаа 14 хоногоор хойшлуулж өгөхийг хүсжээ.
Тэгээд Ч.Сайханбилэг энэ хугацаанд Дубайд сэмхэн очоод Санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүгээр дээрх 1.8 тэрбумын зөрчлийг хэрэгсэхгүй болгоод зогсохгүй монголын ард түмний өмч болох Оюутолгойн ордын лицензийг, ашиг орлогыг бүхэлд нь гадаадын 15 банкны барьцаанд тавьж, өмнө гэрээнд дурдсан дүн дээр, өөрөөр хэлбэл гэрээнд тусгагдаагүй 6 тэрбум долларыг нэмж зээлээр авах хэлэлцээг хийсэн. Энэхүү 6 тэрбум долларын 4.2 тэрбум нь Монголд орж ирэхгүй, Рио Тинтогийн толгой компанийн блансад тусгагдахаар хийгдсэн ба харин бид нийт 6 тэрбум долларын 34 хувийг мөн хүүтэй зээлээр төлж барагдуулна.
.
Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг өнгөрдөг хавар Оюу толгойн бүтээн байгуулалт зогссон хэмээн ярьж, "Томоохон төслүүдээ хөдөлгөх үү, үгүй юу?" хэмээн утсаар санал асуулга зохион байгуулсан. Өнөөдөр ч мөн ОТ-н үйл ажиллагаа зогссон мэт ярьсаар байгаа. Гэтэл Оюу Толгой хэвийн ажиллаж, жилдээ 2 тэрбум долларын алт зэсийг экспортолж байна. Гэвч энэ мөнгөний зөвхөн 5 хувь нь монголд үлдэж, 95 хувь нь гадагшаа гардаг.
.
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Л.Цог, Б.Тэрбишдагва нар ийм мэдээлэл өгөв. Тэдний өгүүлж буйгаар Монголын талын өрийг хэдэн тэрбумаар ул үндэслэлгүйгээр нэмсэн, их хэмжээний алдагдалд оруулж буй Дубайн гэрээг хүчингүй болгохоор шаардаж байна гэлээ.
.
ХЭРВЭЭ дээрх нэр бүхий УИХ-ын гишүүдийн хэлж буй мэдээллүүд худал хуурмаг, ул үндэслэлгүй юм бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч эргэлзээгүй, баримт баталгаатай хариулт няцаалт өгөх хэрэгтэй байна. Энэ мэт их хэмжээний мөнгөн дүнгийн тухай, ийм аймшигтай ил цагаан луйвар хийлээ хэмээн ул үндэслэлгүй олон нийтэд мэдээлэл түгээн, нийгмийн сэтгэлзүйг тогтворгүй байдалд татан оруулахаар санаархаж буй эдгээр гишүүдийг хатуу хариуцлагад татах хэрэгтэй байна.
.
ХЭРВЭЭ энэ нэр бүхий гишүүдийн ярьж буй бүхэн үнэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилгийг огцруулах ч багадна.
Бүхэл бүтэн ард түмнийг харанхуй мунхаг мэт элэг барьж, дорд үзэж луйвардан тонож байгаа "Хөрөнгө оруулагч" нэртэй луйварчидийг монголын ард түмний өмнө уучлал гуйхыг шаардах болно. Монголчууд бол луйвардуулчихаад, ард нь хоосон нүхэн дээрээ өөр хоорондоо байлдаад үлддэг Африкийн ард түмэн биш...
ИНГЭХЭД Улс төржихгүй байх боломж байна уу?
Б.Номинчимэд
Зочин · 2015/10/27
Олон тайлбаргүй буцааж авах хэрэгтэй
Зочин · 2015/10/26
bi daitmaar b,na alaad buudaad hoogood zailuulaya
Зочин · 2015/10/26
МАН-ЫН ДАРГА НАР ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЧИХЭЭД ХААНА АЛЬ УЛСАД БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ НУУГДААД АЛГА БОЛСОН. ГЭСЭН Ч МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД АН ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ЧАДСАН.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/26
Хуулийн хатуу Агра хэмжээ авах естой огцруулах ч Багадах юм Байна