“Фортуна”-гийн хийрхэл буюу ТОО БҮХЭН УЧИРТАЙ
2015/11/20
Монголчууд бид эртнээс нааш тооны бэлгэдлийг дээдэлж ирсэн, бөөгийн мөргөлтэй ард түмэн. Тухайлбал, Монголын гүн ухаанд арга билэгийг “хоёр төлөв” хэмээн нэрлэж, өдөр шөнө, гал ус, сайн муу, үнэн худал гэхчилэн ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанарыг харьцуулан ойлгодог, үнэлж цэгнэдэг. Төрт ёсны уламжлалд дөрвийн тоо чухал үүрэгтэй байсны ганц жишээ нь Чингис хааны Хараа ихт, дөрвөн хөлт хар сүлд нь монгол цэргийн дайн тулаанд ялахын бэлгэдэл болж байжээ. Тавын тоо нь анхдагч есөн тооны төв дундаж болдог бөгөөд дотоод бүтцийг илэрхийлдэг тул “зурхайн тоо”, “дотоод тоо” ч гэж үздэг байх юм. Ертөнцийн орон зай төсөөллийг найман зовхис хэмээн нэрийдэхээс гадна ертөнцийн дунд тивийн аж амьдралыг наймын тоогоор бэлгэддэг ёсон байна. (Ч.Буянбадрах. “Монгол орны лавлах” номоос) гэхчилэн аливаа юм бүхнийг тоогоор төлөөлүүлэн, тэдгээртэй холбож тайлбарлах нь монголчуудын сэтгэлгээний онцлог, оюуны царааг харуулж байдаг.
Гэтэл зарим тохиолдолд хэт туйлширч, тоо болгоныг заавал нэг асуудалтай холбож тайлбарлах гаж гэмээр жишиг тогтоохоор улайрч, түүнийгээ итгэл үнэмшил болгож, өөрийн- хөөрөө зүтгэх болсны бодит жишээ нь УИХ-ын гишүүн “фортуна” Н.Батбаярын үйлдэл юм.
“2012 онд дэлхий сөнөнө” гэж хэн хаанаас илгээсэн нь үл мэдэгдэх мэдээлэл цахим ертөнцөөр тарсныг хамгийн хүндээр хүлээж авсан хүний нэг нь Н.Батбаяр гишүүн. Тэрбээр дэлхий сөнөсөн ч гал махбодтойгоороо монголчууд л үлдэх магадлалтайг тогтоож, үүний тулд хүнсээ сайтар базаагаад хавтгай тэгш газар гэрээ барьж, цагийн аясыг хүлээхийг олон нийтэд ухуулан сурталчилж байв. Аз болоход дэлхий эр- гэдгээрээ эргэж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр эрхэм гишүүний зөвлөгөө олон нийтийн санаа сэтгэлийг үймүүлсэн хийрхэл байсныг батлаад орхив.
Дараа нь үндэсний хувцсаараа гангарч, галын тулга өвөртөлж очоод “Чингис”, “Самурай” бондоор багагүй хөрөнгө босгож ирсэн Эдийн засгийн хөгжлийн сайд маань 888 төслийг санхүүжүүлэх санал санаачилга гаргасан. Түүнд экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол шалгуурыг тавьсан бөгөөд 1150 гаруй төсөл ирүүлсэн нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тэр нэг их наяд орчим төгрөг ямар их хэрэгтэй байсныг харуулсан явдал байлаа. Наймын тоо нь баяр жаргал, элбэг хангалуун, урт насыг бэлгэддэг боловч үйлдвэржилтийн төслийн санхүүжилтийн хувьд 888 нь арай л хэтийдсэн тоо байсан нь тэдгээр төслийн хэд нь хөрөнгө оруулалтаа авч, хэчнээн нь бодит ажил болсноор батлагдаж байгаа биз ээ. Төслийн шалгаруулалтын дараахан “Дөрвөн тэрбумын төсөл зарна” гэсэн зар олон нийтийн сүлжээгээр явснаас үзэхэд Хөгжлийн банкны босго өндөр зээл нь 888 төсөл бичих уралдаан л байсан юм биш үү гэх хардлага төрүүлээд байна.
Сүүлийн үед Н.Батбаяр гишүүнийг бондын хөрөнгөнөөс “цавчсан” гэж хэвлэл мэдээллээр шуугиад эхэлсэн. Хэрэв үнэн бол ямар тоогоор бэлгэдэл хийж, хэдэн тэрбумыг “цавчсан”-ыг тэнгэр л мэдэх байх. Энэ ч яахав, хардлага сэрдлэг гэж бодоход хэдхэн хоногийн өмнө МҮОНРТ- ийн “Ярилцъя” нэвтрүүлэгт оролцож, УИХ-д өөрсдийн өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг танилцуулахдаа өнөөх л тооны бэлгэдлийг тод томруунаар ярьсан нь дэндүү инээдтэй, бас арай л хошин шог шиг санагдлаа.
УИХ-ын гишүүдийн тоог яагаад 99 болгох гэж буй талаар сэтгүүлч тодруулахад, “Есийн тоо бол монголчуудад ээлтэй. Тэгээд ч нарны есөн аймаг, есөн өрлөг, есөн эрдэнэ гээд олон бэлгэдэл байдаг шүү дээ” гэх нь тэр. Арай ч дээ, тэр есөн гариг, өрлөг, эрдэнэ нь төрийн ажил, үүний дотор хууль тогтоох дээд байгууллагын бүрэлдэхүүнд юуны хамаа байх вэ гэж санагдах. Парламентын засаглалтай бусад улс оронд төрд төлөөлөх иргэн буюу сонгогчийн тоо, газар зүйн байрлалаас хамаарч гишүүнийхээ тоог тогтоодог юм гэсэн.
Цаашилбал, нэг парла- ментын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох тухайд эрхэм гишүүн маань “Бид дөрөв биш таван хуруутай биз дээ. Дэлхий таван тив, Монгол таван хошуу малтай байх аа. Энэ үүднээсээ бодсон ч ер нь тоо их учиртай” гэж тэмээ гэхэд ямаа биш, харин ч өт хорхой гэсэнтэй адил юм ярьж, өөрийнхөө оюуны бядыг харуулсан бол үзэгчдийн инээд наргиан, уур хилэн, гутрал цөхрөл болж дуусав. “УИХ- ын гишүүнээр гурвантаа сонгогдож, Барилга хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн гэх хоёр ч яамны сайдаар ажиллаж байсан хүн ийм юм ярьж суух гэж дээ” хэмээн нэг хэсэг нь гутарч цөхөрсөн бол” Ийм л хүмүүс төр барьж байгаа юм чинь Монгол Улс яаж өөдлөх вэ” гэж олонх нь уур цухлаа барьж ядан суусан нь тодорхой. Нөгөө хэсэг нь харин “Шинэ үе”-ийнхнээс дутахгүй хошин шог үзлээ гээд инээдэм наргиан болгосонд мөрийцсөн ч алдахгүй.
Эцэст нь, Н.Батбаяр танаа “Эрхэм гишүүнд” гэж албархалгүй нас тогтсон, адилхан эр улсын хувьд хэлэхэд нийтийн цахим сүлжээгээр танд өгсөн ойрын хугацаанд сэтгэцийн эмнэлэгт нэг очсон нь дээр байх гэсэн зөвлөгөөг тусгаж авбал яасан юм бэ. Улсын төсөв энэ тэр гэж тоон давалгаанд өдөр шөнөгүй умбасаар юм болгон бэлгэдэл болж харагдаад байгааг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч бидний нас явж 50 гараад давхичихлаа шүү дээ. Тоо бүхэн учиртай...
Д.Мөнхжаргал
Зочин · 2015/11/22
Хэл аманд орж байна гэдэг ямар ч байсан юм хийж байна лдаа. Батбаярыг дэмжиж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хииж үндсэн хуульд салхи оруул. Ялангуяа гэр бүл тогтвортой байх засаг төриин тогтвор байлгахыг дэмжинээ.бөө. Мөө гээд энэ хүнииг мөн ёс соёлоо доромжилж байна .
Зэээ · 2015/11/21
Дэлхий даяараа түмэн олон, эрдэмтэд судлаачид болон алдартнууд өнөө цагт Монгол үндэстнийг гайхаж ялангуяа Чингис хаан , бидний өвөг дээдсийг минь Дэлхийг эзлэн, төвшитгэж зохицуулж байсныг өнөөгийн хөгжлийн эхтэйг холбон тайлбарлаж гайхах нь ихэсэж байгаа билээ.Тэгээд ч Дэлхийн Архивийн бодит сангууд өргөн ашиглагдаж Монголчууд бахархал омогшлийг дэгдээх баримт түүхүүд ихээхэн түгээгдэж бна даа. Дэлхийн хөгжлийг тэргүүлэх орнууд Дэлхийн хөгжилд алдар гавьяатай Мянган жилд ганц тохиосон хүнээр Чингис хааныг тодорхойлсон байдаг.Тэгээдч Монголчуудын нууцыг эрж хайсаар байгаа бөгөөд Тэнгэр,,Байгалын зүй тогтолыг эзэмдэж чадаж байсантай холбон тайлбарлах нь ихэссээр тодорхой судлагдахуун Төвд орших болоод бна..Гэтэл Монголын улс төрчид цаг зуурын онол, амьдралынхаа туршлагаараа бүхнийг мэдэгч болж ярангуяа Үндэстний зан Бөө ёс заншлыг гутаахгүй байх хэрэгтэй анхаарч Түүхээ судлахыг уриалах бна.даа. Нямдоржтон улс төрийн өрсөлдөөндөө Үндэсний бөө заншлийг бүү оролцуулан доромжло...
Gajig nobsh · 2015/11/20
Iim balai umnuudiig ahij songohgui buur mongloos hoobol bolno Udam ur huuhdee nugel huraaj bna gej boddoggui um baihdaa
sumtai nobsh · 2015/11/20
medrel muutai nobsh ter aziin tootoigoo tamruu tonildoo buu tord gai bol
zochin · 2015/11/20
chaawas daa bichij bgaa ni bichvvlj baigaa ni shine veiinhnees ch doloon dor ymaaa
даган баясагч · 2015/11/20
хошин шогийн жүжигчидэд бэлэн материал байна.
шаабар · 2015/11/20
Би нэрээ тавихаа мартаад явуулчихсан байна. Шүүмжлэх эрх чөлөөгөө эдлэлгүй яахав. Гэхдээ бусдыгаа хэт дорд үзэх доог тохуу хийх нь тийм ч сайн зүйл биш шүү.
Зочин · 2015/11/20
Фортунад алдаа оноо байдаг л байх. Бондны мөнгийг зарцуулалт энэ тэр гээд. Харин тооны билэгдлийн хувьд бол өөлөөд байх шалтгаан биш шүү дээ. Ганц Монголчууд ч биш улс орон бүрт л тоог сонгохдоо билэгдлээ боддог. Өөлөх гэвэл хүн бүрээс л өө олдоно. Гагцхүү улс орны, ард олны амьдрал ахуйн сөрөг нөлөө бий эсэхийг л бодож шүүмжлэх нь зөв байх.
444 · 2015/11/20
Учиргүй юм байхгүй гэдэг гайгүй тоог хэлсэн байсан БУРУУ ЮУ БАЙНА ЭНЭ. ХҮНИИ ХАРАХ БИШ САНААЧИЛГЫГ НЬ ХАРЖ УНШВАЛ ЯАСИИМ ДОРОМЖИЛЖ Л БАЙДАГ ХЭН НЭГИИГ
áàòõ¿¿ · 2015/11/20
Ýíý õ¿í Ẻ ìºðãºëòºé ýñýõ íü õóâü õ¿íèé ë ýðõ ÷óõàìäàà ñàéí óãòàé áàéñàí áîë ñàéí áàéíà áèäíèé äýýä óã áóóõ ë áîë áóóíà ýíý õ¿íýñ øàëòãààëàõã¿é