Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө л сарын хугацаа үлдлээ. Гэвч сурагчдийн дүрэм хувцасны асуудал нэлээдгүй маргаан дагуулаад байна. Тэгээд ч холбогдох албаны хүмүүс нь тодорхой шийдэлж хүрч чадахгүй бол дүрэмт хувцасны асуудал  эсэргүүцэлтэй ч тулгарч мэдэхээр байгаа юм.

 

Монголын сурагчдийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрийн холбооноос сурагчдийн дүрэмт хувцас гурав дахин үнэтэй ч чанаргүй материалаар хийгдэх талаар хэлж байсан билээ. Мөн сурагчдийн дүрэм хувцас үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд зөвхөн “Оёдлын нэгдсэн холбоо”-ны гэх долоон компанийг татан оруулснаар өмнөхөөсөө гурав дахин их үнэтэй хувцсыг эцэг эхчүүдэд нийлүүлэх болоод байгааг хэлж байсан юм. Ямар ч байсан сурагчдийн дүрэмт хувцас хийлгэхээр үйлдвэрүүдэд 280 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэнэ. Харин “Монголын сурагчдийн дүрэм хувцас үйлдвэрлэгчд оёдлын үйлдвэрийн холбоо”-ны захирал Ж.Оюунчимэг дээрх хөрөнгийг завших зорилгоор хаа хамаагүй, өмнө нь ямар ч дүрэмт хувцас оёж байгаагүй, туршлагагүй хүмүүсийг сонгосон гэж үзэж байгаа аж.

 

  “Монголын сурагчдийн дүрэм хувцас үйлдвэрлэгчд оёдлын үйлдвэрийн холбоо” нь “Оёдлын нэгдсэн холбоо”-тойгоо хамтран ажиллах тухай хэлэлцсэн байна. Гэвч тэд сурагчдийн дүрэмт хувцасны зах зээлд гаргах үнийн тал дээр санал хийлээгүй. Тэрээр хэлэхдээ “Өмнө нь 25-45 мянган төгрөгөөр зах зээл дээр гаргаж байсан дүрэмт хувцсыг өмнөхөөсөө муу материалтай болгочихсон хэрнээ 100-150 мянган төгрөгөөр худалдана гэдэг нь хууль бус зүйл” хэмээжээ.

 

Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал сурагчийн дүрэмт хувцастай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Өмнө нь сурагчийн дүрэмт хувцас 3 иж бүрдлээс тогтож байсан. Харин одоо 5 иж бүрдэлтэй болсон. Яг иж бүрдэл тус бүрээр нь авбал үнэ нь өмнөхөөсөө өндөр биш байгаа. Энэ дүрэмт хувцасыг үйлдвэрлэхэд дан ганц Монгол хонины ноосыг ашиглаж байгаа болохоор үнэ жаахан өндөр болсон.” гэж байсан юм. Харин сонгон шалгаруулалтын асуудал дээр “Дүрэм хувцас үйлдвэрлэгчдийн сонгон шалгаруулалт нь үнэхээр хууль зөрчсөн байвал бид хуулийн дагуу болгож залруулна” гэдгээ мэдэгдээд байгаа юм. Гэхдээ залруулна гэдэг зүгээр л тухайн үед хэвлэлийнхнийг аргалаад өнгөрөх үг байсан бололтой юм. Хууль зөрчсөн үү, хуулийн дагуу байсан уу гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй.

 

Ямартай ч сурагчдийн дүрэмт хувцас зах зээлд 41-99 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ гэх юм билээ. Гэхдээ дээрх үнээр худалдаж авч чадах эцэг эхчүүд хэд билээ гэдэг асуудал... Тэгэхээр энэ мэтээр сурагчдийн дүрэмт хувцасны үнийн асуудал маргаан дагуулсаар хичээлийн шинэ жил эхлэх төлөвтэй байгаа юм.

 

Төрийн нарийн “Х.Золжаргал гадуур цөөн хэдэн компаниудад сурагчийн дүрэмт хувцас оёх эрхийг өгсөн гэсэн яриаг эрс няцааж, энэ үйл ажиллагаанд 130 гаруй компани оролцож байгааг мэдэгдсэн юм. Үүнд оёдлын 69, сүлжмэлийн 48, хялгас ялгах 8, ээрэх 6 компани нийлж сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэж байгаа тухай мэдэгдсэн. Ийнхүү хөдөө аж ахуйн яамны зүгээс тайлбар хийснээр сурагчдийн дүрэм хувцасны асуудал нэгэн үе намжаад байсан юм. Гэтэл Монголын сурагчдийн холбооноос дүрэм хувцасны үнийн асуудал дээр эсэргүүцсэн байр суурьтай байгаа илэрхийлж, боломжгүй бол эсэргүүцэл илэрхийлэхээ ч мэдэгдээд байна.


Дэлгэрэнгүйг  энд  дар

Н.Чинзориг