Шинжлэх ухаан, соёлын байгууллагуудыг гудамжинд гаргах уу?
2015/12/09
2015 оны 12-р дугаар сарын 02-ны өдөр хуралдсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэн баталсан байдаг. Улмаар 2016 онд нэг хуулийн этгээд, 19 барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэж, нийслэлийн төсөвт 46.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсний дотор олны анхаарлын төвд байгаа нь Хүүхдийн урлан бүтээх төв болон Соёлын төв өргөөний Г хэсэг юм. Тэгвэл Соёлын төв өргөөний Г хэсэг буюу та бидний хэлдэгээр СТӨ-ний өндрийг хувьчлах гэж байгааг Шинжлэх ухааны Академи, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн, Олон Улсын Монгол Судлалын холбооноос эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Соёлын төв өргөөг Оросын холбооны улс барьж, Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагуудад 1988 онд бэлэг болгон өгсөн түүхтэй. Угтаа нийслэлийн нэг төсвөөс нэг төгрөг гаргалгүй баригдсан барилга ажээ. Эдийн засаг хямарсан, бүсээ чангалж байгаа энэ цаг үед СТӨ дор Соёлын Төв Өргөө нь төсвөөс нэг ч төгрөг авалгүй тус цогцолбор барилгыг хариуцан ажиллаж, тэнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хэвийн ажиллагааг хангаж ирсэн байна.
Тэгтэл 9559 м2 ашигтай талбай бүхий уг барилгыг хувьчлах гэж байгааг тэнд үйл ажиллагаа явуулж байгаа шинжлэх ухааны болон соёлын байгууллагууд эсэргүүцэж байна. Тодруулбал Соёлын Төв Өргөө нь УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/209 тоот захирамжаар Төрийн өмчийн харьяаллаас нийслэлийн өмчлөлд шилжиж ирсэн юм. Тус барилга нийт 9559 м2 ашигтай талбайтай ба 7736,6м2 талбайд буюу 81%-д нь Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагууд, 1822,4 м2 талбайд буюу 19 хувьд нь бусад байгууллагууд түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. Гэтэл Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч нар Соёлын Төв Өргөөний цогцолбор барилгын “Г” хэсгийг хувьчлах шийдвэр гаргасан. Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагуудын хамт олон бид дараах шаардлагын үндсэн дээр Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч нар Соёлын Төв Өргөөний цогцолбор барилгын “Г” хэсгийг хувьчлах шийдвэрийг буруу бодлого гэж үзэж байна. Хувьчлах нь эцэстээ өмнө хувьчлагдсан кино театрууд, цирк, хүүхдийн парк, варьета чуулгын “гашуун түүх”-ийг давтах сөрөг талтай.
Тиймээс Соёлын тухай хууль, тогтоомжоор соёлын зориулалтаар баригдаж, ашиглаж ирсэн барилга байгууламж үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар ашиглуулах, эзэмшүүлэхийг хуулиар хориглосон байхад хувьчлах нь бүх нийтийн гэгээрэл, соёл урлагийн хөгжлийг гацаасан, ухраасан сөрөг үр дагавар дагуулсан үйл явдал болохоос гадна Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагууд орох оронгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болох юм.Иймд Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч та бүхнээс ОХУ-аас Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагуудад бэлэглэсэн Соёлын Төв Өргөөний цогцолбор барилгын “Г” хэсгийг хувьчлах шийдвэрээ эргэн харж, хүчингүй болгож, Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү хэмээн Шинжлэх ухааны Академи, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн, Олон Улсын Монгол Судлалын холбооноос хүсч байгаа юм.
СТӨ-ний Г хэсгийг хувьчилсан тохиолдолд дотор нь үйл ажиллагаа явуулж байсан байгууллагуудыг хаашаа шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Бусдын өгсөн бэлгийг зарж, шинжлэх ухаан, соёлын байгууллагуудаа гудамжинд гаргах уу гэдэг өнөөдөр асуудал болж байна. Хүүхдүүдээс Хүүхдүүдийн урлан бүтээх төвийг, солё шинжлэх ухааны байгууллагуудаас Соёлын төв өргөөний Г хэсгийг “булааж” байгаа нь хэр зүйтэй шийдвэр юм болдоо...
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/12/11
shinjleh uhaanii academy terguulegchdiin gazar chin officeriin ordnii urd baih hureelenguudiinhee dund (huuchnaar Corprenikiin hoshootei) hesegt tom ordon bariih gej baigaa bzdee? Zurag tosoll ene ter ni garaad, gazaraa hashchihaad baigaa... hichneen alban tasalgaa heregtei yum be, ta nart? Tuunii orond arai oor yum hiij, laboratori, nomiin sanguudaa saijruulaach
ЗОЧИН · 2015/12/10
Анхны хөрөнгийн эх үүсвэр нь хотынх биш тул төрийн өмчид шилжүүлж соёлын байгууллагуудад өгөх хэрэгтэй гэж бодож байна. Одоо энэ барилгад УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ, Монгол улсын соёлын өвийн төв бүртгэлийг хийдэг, сэргээн засварлалт, биет бус соёлын өвийг хамгаалдаг хамгийн чухал газар СОЁЛЫН ӨВИЙН ТӨВ, ТЕАТРЫН МУЗЕЙ, ХҮҮХДИЙН НОМЫН САН зэрэг байгууллагууд нийслэлд ТҮРЭЭС төлж үйл ажиллагаагаа явуулдаг. ХЭЗЭЭ ЭНЭ БАЛАЙ БАЙДЛААСАА САЛАХ ЮМ БЭ
HUN · 2015/12/10
enig mash buru gej bodoj bna, ideh yumgui bolchood iish tishe usched baigaa uilanhai huuhed shig baihaa boli, yun huwichlal, neg luiwraa l saihan nerlej bna shdee, naadhaa ajil gej baigaa bol naad ajlin bairaa tawij ugtsguu, arai uur tuwshind yum hih hun garj l taaraa
lala · 2015/12/09
Ugaasaa yu ch hiideggui nohduudiig huuj garga
БААТАР · 2015/12/09
БАТ-ҮҮЛ НАР ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ НЭРЭР СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨГ ХУВЬЧИЛЖ, ХЭН НЭГЭНДЭЭ ӨГНӨ ГЭСЭН. ХААНААС ИРЧИХЭЭД ХЭНИЙ ХӨРӨНГИЙГ ХЭНД ӨГӨХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. ХУВИЙН ХЭВШЛИЙН ДЭМЖИНЭ ГЭДЭГ ӨӨРИЙН ДЭЭЛЭЭ ХҮНД ХУДАЛДЧИХААД, ТЭР ДЭЭЛЭЭ ТӨСВИЙН МӨНГӨӨР ТҮРЭЭСЭЛЖ АВАХЫГ ХЭЛДЭГГҮЙ. ЭНЭ БОЛ ХУВЬЧЛАХ НЭРТЭЙ ЛУЙВАР. ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИНЭ ГЭДЭГ ТЕХНИКИЙН ЗАХЫГ НҮҮЛГЭХГҮЙ, ХАРИН Ч ДАССАН ОРЧНЫГ НЬ САЙЖРУУЛАХ, ОСОЛ АВААРГҮЙ АЖИЛЛАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХ, БОДЛОГЫН АСУУДАЛ ЮМ. ТҮҮНЭЭС БИШ ТӨРИЙН ХӨРӨНГИЙГ ТАНИЛ ТАЛДАА ШИЛЖҮҮЛЭХ НЬ ЛУЙВАР.
EE · 2015/12/09
Hamag munguu vrj vrj idej idchiheed tusbiin aldagdlaa Shinjleh Uhaan Hvvhed hoerooroo tulvvldeg YASAN ARCHAAGVI TUR WE!!