Манай улс 75,000 тонн ураны нөөцтэй. Манай улсад ураны хайгуул хийж байгаа 84 лиценз байна.  Өмнө нь 94 байсан.  Нэг компани  24-27 лиценз эзэшиж байгаа бөгөөд нийт лицензтэй 16 компани байдаг аж. Тэдгээрийн дийлэнх нь  гадаадын аж ахуйн нэгж байна.  

 Өнөөдрийн байдлаар  Дорнод,  Архангай, Өмнөговь зэрэг таван аймагт зөвшөөрөл олгосон байна.  Тэдгээр нь байгалийн үзэсгэлэнт, бидний тахин шүтдэг газрууд ажээ. Ураны ордуудын байршил нь Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутаг дэвсгэрт оршдог. Тэнд говийн газрын гүний усан хангамжийн гурван гол цэгийн хоёр нь байдаг. Экологийн хувьд эмзэг бүтэцтэй бүс нутаг юм.

Тэгвэл уранаас орж ирж байгаа мөнгөний  75-80 хувь нь байгалийн нөхөн сэргээлтэд ашиглагддаг. Тиймээс ураныг олборлох  бус харин гадаадаас татах нь ашигтай байдаг ажээ.  Өөрөөр хэлбэл ашигласан ураны хаягдлыг олборлосон оронд булдаг бөгөөд энэ нь хүн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг юм.   Өнөөдөр нэг кг уран дэлхийн зах зээлд 136-138 ам.долларын үнэтэй байсан бол сүүлийн үед 154 ам.долларт хүрээд байна. 2020 он гэхэд энэ үнэ 4-5 дахин өснө гэсэн тооцоо байгаа юм. Манайхан бол мөнгийг нь бодоод уранаа олборлоод эхэлчихэж мэдэх л улс.

Үүгээр ч зогсохгүй хүхрийн хүчлийг газрын хэвлийд шахах журмаар уран олборлоно гэдгийг уран олборлогчид мэдэгдсэн түүх бий. Энэ нь манай улсын байгаль орчинд сөргөөр нөлөөлөх юм.  Өөрөөр хэлбэл газрын хэвлийд хүчил шахснаар говийг цөлжүүлэх аюултай. Чехэд ийм аргаар уран олборлож байгаад хааж 15 жилийн турш нөхөн сэргээлт хийж байна. Нэгэнт үхсэн байгалийг сэргээнэ гэдэг асар их хөрөнгө, хүч зарцуулагдах нь тодорхой.  Тэгвэл дэлхий нийтээрээ энэхүү “харгис” аргаас татгалзаад байхад зөвхөн  Казахстан л ийм уусган баяжуулах аргаар уран олборлодог байна.  

Дорноговийн Улаанбадрах суманд ураны хайгуул, туршилтын олборлолт хийж байсан Арева-Кожеговь компанийн   уурхайн дэргэд амьдардаг малчин Норсүрэнгийн 20 бяруу үхсэн цаг саяхан.  ЦЭГазар цацрагийн хаяналт шинжилгээ удаа дараа хийж, цацраг хэвийн хэмжээнд байна гэсэн бол Арева-Кожеговь ХХК -нь 2013.04.02 өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр цацрагийн хэмжээ ураны хаягдал шаварт цацраг 2 дахин их байсан нь үнэн. Харин мал үхсэн нь манай үйл ажиллагаатай холбоогүй угаасаа байгалийн цацрагийн фон өндөртэй нутаг байсан. Мал эмнэлэг, УМЭАЦТЛ, Геологийн төвийн лабораториуд авсан дээжүүд болон, үхсэн малд хийсэн задлан шинжилгээний хариундаа  хүнд металл болон цацрагийн хосолсон хордолтоос бяруунууд  үхсэн гэсэн дүн гаргалаа.  Эхнээсээ сөрөг нөлөө нь гараад эхэлчихлээ. Барын бамбарыг бага дээр нь гэдэг шиг уран олборлохыг анхнаас нь зогсоогоод цаашид олборлохгүй байхыг л уриалчихмаар байгаа юм. Үгүй бол Япончуудын гашуун түүх, сургамжийг давтах цаг ирээд байна.  Өөрөөр хэлбэл цөмийн эрчим хүчийг ашиглахдаа гаргуун Японд хүртэл гор, гамшигийг нь бууруулж чадахгүй байхад манайхан бол уучлаарай л болох нь тодорхой.  

Уран ил далдаар манай улсад олборлолт байгааг нутгийн иргэд болон учир мэдэх нэгэн нь яриад  байгаа юм. Хачирхалтай өнөөдөр Цөмийн энергийн газраас эрс үгүйсгэсэн мэдээлэл өглөө. Тодруулбал: Монгол улсад төмөрлөг  олборлож байна гэсэн нэрээр уран олборлож байгаа Хятадын  Хунбоу, Шин Шин  хэмээх хоёр компани байдаг аж. Тэднийг уран олборлосон болохыг УИХ-ын гишүүд тогтоосон бол Цөмийн энергийн газрын дарга Г.Тэгшбаяр үсгүйсгэсэн.

2014 оноос Дорнод аймгийн хоёр сум, Дорноговь, Дундговьд тус бүр уран боловсруулах үйлдвэр байгуулах болно гэснийг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр мөн  үгүйсгэсэн.

 

Угтаа бол одоо уран олборлож байгаа үгүй гэдэгт маргах биш хараат бус, олон улсын  байгуууллагын мэргэжлийн  “нөхдүүдийг” ирүүлээд уран олборлосон хэсгийг хэрхэн  саармагжуулах, хүн байгаль орчноо хэрхэн хамгаалах талаар заалгачихмаар байгаа юм.  

Үгүй бол удахгүй мутант хүүхэд төрж,  мутант жимс ногоо хүнсэндээ хэрэглэх гамшиг нүүрэлчих гээд байгаа юм.  Өөрөөр хэлбэл уран олборлосон бол цөмийн хаягдлыг нь эргээгээд  манайд булна гэсэн үг.  Энэ нь  манай улсын газрын хөрсийг  удаан хугацаанд ихээр хордуулах бөгөөд энэ нь эргээд  Монгол хүний ген, удамын сан, байгаль орчин гээд орчиндоо сөрөг нөлөө үзүүлдэгээс эерэг нөлөө үзүүлдэггүй.  

Тиймээс одоо уран олборлуулахгүй, цаашид ч олборлуулахгүй шүү...  

Ингээд уран буруу хэрэглээний улмаас хүн байгаль хэрхэн хохирсныг зургаар хүргэе.

 photo aimaar16_zps0ed82e75.jpg
 
 photo aimaar20_zpsf2b3037a.jpg
 
 photo aimaar13_zps1d1f70e4.jpg
 
 
 photo aimaar14_zps68df90b8.jpg
 
 photo aimaar15_zpsb1fd0664.jpg
 
 photo aimaar17_zpsa2016e4e.jpg
 
 photo aimaar19_zpsd5543061.jpg
 
 
 photo aimaar18_zpsf2294181.jpg
 
 
 photo aimaar6_zpsff2763b8.jpg
 
 photo aimaar11_zpsa8289518.jpg
 
 photo aimaar9_zps6c3c835d.jpg
 
 photo aimaar10_zpsc45fdd8d.jpg
 
 photo aimaar12_zps2093ad48.jpg
 
 photo aimaar7_zpsa38520c3.jpg
 
 photo aimaar8_zps0fefbf61.jpg
 
 photo aimaar5_zps5ed4b5de.jpg
 
 photo aimaar1_zps57a9ef3c.jpg
 
 photo aimaar3_zps09726c96.jpg
 
 photo aimaar_zps07133086.jpg
 
 photo aimaar2_zpscbf1df10.jpg