Нийслэлийн ИТХ-ын Тэргvvлэгчдийн ээлжит хуралдаанаар өчигдөр нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, тvvгээр vйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг хэлэлцэн баталлаа. Өнгөрсөн зургаадугаар сард УИХ-аас “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, vйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас vйл ажиллагаандаа хvлээх vvрэг, хариуцлагыг тодорхой болгох, тvvнийг хэрэгжvvлэх, төрийн захиргааны эрх бvхий байгууллагаас зохицуулалт хийж хяналт тавих эрх зvйн орчинг сайжруулах зорилгоор журмыг шинэчлэх зайлшгvй шаардлагатай болсон гэнэ.

Журмын төсөлд иргэдээс утсаар болон цахимаар санал авсан бол дvvргvvдийн холбогдох мэргэжилтнvvд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцvvлэг зохион байгуулж санал авсан аж.
Журамд орсон гол өөрчлөлтийн нэг нь тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Тєрийн vйлчилгээний нэгдсэн төв”-д хандаж, тусгай зөвшөөрөл хvссэн болгон зөвшөөрлөө авах боломжтой болсон байна.

Мөн тусгай зөвшөөрөл авахад бvрдvvлэх бичиг баримтын тоог цөөлжээ. Өмнө нь ажлын байрны дvгнэлтийн хуулбар, татварын албаны тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэргээр 6-8 төрлийн бичиг баримт бvрдvvлдэг байсан.

Харин энэ удаа дөрөв болгосон байна. Журамд хvсэлт гаргагч нь шинээр vйл ажиллагаа эхлэхээс өмнө нэг цэгийн vйлчилгээний Хvнс худалдаа, vйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байх шаардлагатай гэдгийг журамд оруулж өгчээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд vйлчлэх тохижилт хийгдсэн байхыг анхааруулсан байна. Энэ нь аливаа албан байгууллага, аж ахуйн нэгжvvд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд vйлчлэх энгийн шаардлага тэргэнцрийн зам талбайтай байхаар зааж өгсөн хэрэг. Тиймээс нийслэлд vйл ажиллагаа явуулж буй худалдаа vйлчилгээний байгууллагууд тусгай зөвшөөрөл авахын тулд заавал vvдний талбайгаа зах шаардлагатай гэсэн vг.
Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хотын албан татвар суутгагчаар бvртгvvлсэн байхыг журмаар зохицуулжээ. Тодруулбал Нийслэл хотын татварын тухай хуульд зааснаар Хотын албан татвар суутгагч гэдэг нь бvх төрлийн согтууруулах ундаа болон тамхийг жижиглэнгийн худалдаагаар борлуулдаг этгээдийг хэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр согтууруулах ундаа, тамхийг жижиглэнгийн худалдаагаар борлуулдаг улсын бvртгэл, нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бvртгэл, мэдээллийн байгууллагад мэдээллээ өгч бvртгэлжсэн, цаашлаад татварын албанд албан татвар суутгагчаар бvртгvvлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй болох юм байна. Хэрвээ тухайн дvvргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бvртгvvлээгvй болон суутгасан татварын тооцоо хийгдээгvй тохиолдолд тусгай зөвшөөрлийг тvдгэлзvvлэх болон хvчингvй болгоно гэсэн заалтуудыг журманд нэмж оруулжээ.

Хориглох хэсэгт нийтийн зориулалттай орон сууцанд “Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зvйлийн 15.1, 17 дугаар зvйлийн 17.1.7-д заасны дагуу орон сууцны vндсэн хийц, бvтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно гэсэн бол тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлагын дагуу Мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж хяналт тавьж ажиллана гэсэн байна.
Энэхvv журмыг ирэх оны нэгдvгээр сарын 01-ний өдрөөс согтууруулах ундаа худалдах, тvvгээр vйлчлэх тусгай зөвшөөрөлийг авахдаа хэрэгжvvлэх ажээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин