Оюутолгой зогсолтод орж, 1700 ажилтандаа халагдах тушаал өгөх нь
2013/08/13
Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн өдрүүдэд хуралдаж, “Рио Тинто” компанийн удирдлагуудын шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээв.
Уг шийдвэр нь Оюутолгойн ордын далд уурхайг зогсоох тухай. Уг ордод хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэж, Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан уг групп ийн хатуурхах болсон нь тодорхой үндэслэлтэй. Тэр нь уг групп Оюутолгойн хөрөнгө оруулалтыг анх мэдээлж байснаасаа хоёр тэрбумаар нэмж, 4.4 тэрбум ам.доллараас 6.7 тэрбум ам.долларт хүргэсэнтэй нь холбоотой. Засгийн газраас дээрх хө-рөнгө оруулалтын өсөлтийг “Багцаагүй. Тодорхойгүй” хэмээн тайлбарлаж, УИХ-аар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай гэх шаардлага тавьсан. Ингэснээр “Рио Тинто” хийгээд Засгийн газрын зөрчил даамжирч, өнөөдрийн нөхцөл байдал үүсээд буй. Яаж ч бодсон Засгийн газартай эв зүйгүй ололцож чадаагүй хөрөнгө оруулагчид УИХ-ын 76 гишүүнтэй учир зүйгээ хялбархан шиг олохгүй гэдэг нь тодорхой учраас энэ.
Гол нь энэ бүхний төлөөсөнд Оюутолгойн далд уурхай зогсолтод орж, уг ордыг түшиглэн ажил, амьдралаа залгуулж байсан 1700 монгол их удалгүй халагдах өргөдлөө авахад ойрхон боллоо. Энэ шийдвэрийг өнгөрөгч өдрүүдэд хуралдсан “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гаргаж. Гэтэл Монголын Засгийн газар энэ бүхний талаар тодорхой тайлбар хийсэнгүй. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болохоос өмнө “Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэхээс өмнө хоёр талаасаа суугаад ярилцъя гэж байгаа. Түүнээс биш та нар далд ууррхайгаа ашиглалтад оруулж болохгүй гэж хэлсэн зүйл байхгүй. “Рио Тинто”-ийн зүгээс ч бас ярилцаж, хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Танай, манай тал гэх зүйл байхгүй. Адилхан манай тал шүү дээ. Бид бүгдээрээ хамтдаа суугаад асуудлаа ярилцах ёстой. Өмнө нь анхан шатны хөрөнгө оруулалт дээр тодруулах зүйл байсан учраас баяжмал экспортлохыг хоёр ч удаа хойшлуулсан. Дараа нь ойлголцолд хүрээд, баяжмалын экспорт эхэлсэн шүү дээ. Энэ удаад ч мөн хөрөнгө оруулалтыг УИХ-аар хэлэлцэнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол хууль. Энэ хуулийнхаа хүрээнд асуудлыг шийднэ” хэмээж байсан юм. Гэсэн ч тэрбээр хоёр талын эрх ашгийг нэгтгэж, учир зүйгээ олж улсынхаа эдийн засгийг аврах хэмжээнд ажиллаж чадсангүй бололтой юм. Нөхцөл байдал ийн үргэлжилж, хөрөнгө оруулагчид хатуурахлаа зогсоогоогүйгээс харахад шүү дээ. Тэгээд ч энэ засагт Оюутолгойн хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх замаар улс төрийн пиар хийж, сонгогчдоос оноо авч ирсэн 3-4 сайд бий. Тэдний нэг нь хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээг удирдан, яриа өрнүүлэх үүрэг хүлээснээс харахад хөрөнгө оруулагч талтай манай тал хэл амаа ололцоно гэж найдахад тун бэрхтэй. Тиймээс ч эхнээсээ үр дүн нь эерэг тал руугаа бус сөрөг тал руугаа гарч эхэлсэн байхыг үгүйсгэх аргагүй.
Ядахад С.Баяр болон С.Батболдын Засгийн газрын хэрэгжүүлсэн өглөгийн бодлого нь өөрөө Н.Алтанхуягийн засгийг толгой өндийх эрхгүй болгосон ч гэж болно. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр болон Тавантолгойн ордоос олох орлогыг зээлж аван иргэдэд “Хүний хөгжлийн сан” нэрээр тараачихсан. Цаашлаад Оюутолгойгоос авсан 250 сая ам.долларын урьдчилгаагаа ч мөн энэ маягаар үр ашиггүй зарцуулсан байгаа. Ингэхээр ирэх өдрүүдэд Монголын эдийн засагт орж ирэх гадаад валют бараг л байхгүйтэй адилхан болсон бөгөөд бүхэлдээ улстөрчдийн оноо хайсан шийдвэрийн төлбөр болоод дууссан гэж болно.
Тэгвэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогсолтод орж, үйл ажиллагаа нь саармагжснаар Монголд ямар хохиролтой вэ. Үүний хариуг өнгөрсөн хугацаанд өссөн ам.долларын ханшийн өсөлтөөс эхлээд сөрөг нөлөөг нь тайл-барлаж болно. Цаашлаад Монгол Улсын гадаад өрийн тэнцэл алдагдаж, ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлаж чадахгүйд хүрнэ. Гол нь улс төрөө эдийн засаг болгож, эдийн засгаа улс төрийн ашиг хонжоогоор удирдаж ирсэн улстөрчдөд эргэж сэхээрэх зав олгохгүйгээр манай эдийн засаг сөхөрнө гэсэн үг.
Тэр үед өдгөө “Японоос хязгааргүй их мөнгө орж ирнэ” хэмээн сайрхан ярьж суугаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ямар тайлбар хийхийг мэдэхгүй юм. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэлээр ийн ярьсан бөгөөд “Япон улс Монголын эдийн засгийг суга өөд нь татна” гэх маягийн утгатай үгсийг унагасан байгаа. Тэрбээр хувь хүнийхээ хувьд Оюутолгойн бүтээн байгуулалт зогсолтод ороход чамгүй хувь нэмэр оруулсан нэгэн. Магадгүй Засгийн газар өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчтайгаа үг хэлээ ололцож, эдийн засгаа аварч чадахгүй байгаад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын оролцоо бий гэдгийг үгүйсгэх хэрэггүй. Тэгсэн атлаа дээрх үгийг хэлж, иргэдийг төөрөлдүүлээд “Япон бидэнд тусална” гээд сууж л байдаг. Ийм байхад хөрөнгө оруулагчид Монголын төрийг монголчуудтай нь хамт айлгахгүй гээд ч яах билээ. Нэг ёсны нөхцөл байдал ийн эргэж байгаад тэд биш бид, тодруулбал Монголын төр юу, юунаас илүү буруутай болох цаашид улам бүр тод томруунаар зурагдах нь тодорхой юм.
Г.Отгонжаргал
Зочин · 2013/08/15
tetgeleg awah surgaltand hvn suulgah yah we? ta nar iin uhaantnuud 45saya tonn zesiin bayjmal 25 saya tonn bolj baihad dagaldagch ashigt maltmal alt (dagaldah shvv ) 1000garan tonn altiig mongol bankand ch tu****hgui awaad arilah gej baigaa gazaraa yund umuurch suunam. hvnii helsen bolgond gadnii hvn bolgon chamd zow um helehgui aliwaag ergetsvvleh uhaantai baih heregtei. altaa yadaj mongol bankand tu****gaad baiwal am do****iin hanshiin usultiig hyzgaarlaj bolno sh vv dee. uhaant austarila guai.
Зочин · 2013/08/14
ordtoi ordgui bolood bsan yum ahsiglahaa bolih heregtei
Зочин · 2013/08/14
hadal ni hurdeg bol hurungu oruulagchdad ehnii hurungu oruulaltyg ni uguud irsen zamaaraa sursan duugaa duulaad bust gemeer. Bas busee changalaad, guriichih setegl zuin, bolon ediin zasgiin chadavhi bhgui l dee bidend. Olon niit ni hurungu oruulagchdad tarhia ugaalgaj, ***haltand orson ZG baga bagaar buult hiiseer l... Ingeed bodohoor geree hiisen nuhduuded uhamsryn ***naa yadaj ugmuur...
Зочин · 2013/08/14
ОТ харин ч бидэнд ил далдаар маш их хөрөнгө оруулалт хийж байгаа жишээ нь л гэхэд маш олон оюутнуудад монгол дахь хамгийн өндөр дотоодын тэтгэлэг олгож мөн Австрали Канад Англи улсуудын том их сургуулиудруу бүх зардалыг нь 5 6 жил төлөөд жил бүр хүүхдийнхээ тоог ихэсгэж явуулж байгаа мөн өчнөөн сургалт семинар явуулж чадварлаг мэргэжилтэн гаргахад маш их тусалж байгаа бусад улс төрчидтэй адилхан ганц жижиг хийсэн юмаа зурагт сонин юу л байна гаргаад байдаггүй болхоор хүмүүс мэдэхгүй байна. Тэгээд ч бусад Уул уурхайн компаниудтай харицуулашгүй ажилчдынхаа аюулгүй байдал эрх ашгийг хүндэлдэг байгуул********. Би ОТ-н тэтгэлэгийг 2жил аваад энэ жилээс ОТд ажиллаж байгаа шинэ төгсөгч хөтөлбөрт нь хамрагдсан энд нэг жил ажиллаад Авсралийн уурхай дээр нэг жил ажиллаад эндээ ирж сурсан мэдсэнээ гаргана. Надтай адил тэтгэлэг авч байсан оюутнуудад ямар ч арын хаалга нтр гэж байхгүй бүгд мэдлэг чадвараараа өрсөлдсөн ОТд ажиллах гүйгээч өөрсдөөл шийднэ. Үнэхээр бодит зүйлийг харж чадахгүй мэдэхгүй буруу ойлголтруу туйлширч байгаа хүмүүсийн өмнөөс мөн баяжмалаа ч зарж нэг төгрөгний орлого олоогүй байгаа мөртлөө өчнөөн хөрөнгө оруулалт хийчээд хэдэн тэнэг өөрсдийн пи араа хөөсөн улс төрчдөөс болж үйл ажил**********гаа зогсоохыг харах үнэхээр харамсалтай байна бас монголын ямарч мэдлэггүй бодит зүйл дээр шинжилгээ хийж чадахгүй хүмүүсийг үнэхээр өрөвдөж байна.
zahialga · 2013/08/14
ene baliar gadniihan altan deer min orj irchiheed mongol ulsiig tur zasagtai ni doromjlohgui shuu, elbegee yurunhiilugch helsen ene uls ezentei ezen ni yumaa meddeg, hezee yaj zartsuulah uu ugui yu gedgee gej helsen shuu rio-giinhoon
Зочин · 2013/08/14
До********ын өсөлт дээр хөрөнгө оруулагчид тоглож байна. Энэ байдлыг далимдуулан хөрөнгө оруулалтын илүүдэлээ булзааруулж гэрээг өөрт ашигтайгаар **********лэх гэж байна. Оюутолгой үйлдвэргүйгээр бид амьдраад л ирсэн, ц******ид ч амьдарна. Ингэснээрээ Rio Tinto-гийн хувьцааны үнэ унаж өөрөө хар цэг тавиулж байгаа юм. ОТ гадаад удирд******** мөнгөнд хэчнээн үрэлгэн байдаг гээч. Баянөлгийд бүргэдийн баяр үзэхийн тулд газраар хэдэн фургон гадаадаас өндөр үнээр авчирсан уух, идэх зүйлээ явуулна. Өөрсдөө онгоц хөлсөлнө. Үнэтэй виск, виногоо зүгээр уухгүй тусгай амтлагчаар амталж ууна гэж байгаа. Энэ бүхэн удирдлагын зардалд шингэж зардал өндөр гарах ту****** цалин өсөж, Монголын өр төлбөр нэмэгдэнэ гэж байгаа. Балай гэрээг цуцлах хэрэгтэй. Оюутолгойг хэт нь бидний үр хойч хэрэглэнэ биз.
Зочин · 2013/08/14
s.bayar batbold altanhyag bayartsogt bugd end buruutai odoo altanhyag enhiin tsagaan tagtaa bsan yum shig yum yariad bh yum