Мориноос унаж нас барсан хүүгийн үхэлд буруутан олдсонгүй
2013/08/13
Хурдан морины уралдаан монголчуудын хувьд цэнгэл баярын дээд нь ч байж магадгүй. Харин энэ баяр цэнгэл сүүлийн үед хүүхдийн амь нас, эрүүл мэндээр хэмжигддэг боллоо.
Мориноос хүүхэд унаж бэртсэн, амь насаа алдсан гэх мэдээлэл уралдаан бүрийн ард сонсогдож байна. Хамгийн сүүлд Гиннесийн номд бичүүлэх зорилгоор зохион байгуулагдсан 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаалын үеэр нэг хүүхэд амиа алдаж, 26 хүүхэд мориноос унаж, их бага хэмжээгээр бэртэл авсан. Мориноос унаж, тархиндаа хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд нас барсан хүүгийн өмнө хэн ч хариуцлага хүлээхгүйгээр шийджээ.
Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн харьяат, 12 настай М хүүгийн үхэлд хэн ч буруугүй юм байх. Уг уралдааныг санаачилж, зохион байгуулсан Монголын морин спорт уяачдын холбоо, түүний тэргүүн П.Сэргэлэнд бол бүр ч хамаагүй бололтой. Хүний эрхийн үндэсний комиссынхон, Хүүхдийн төлөө үндэсний газрынханд бол бүр ч падлийгүй гэнэ. Тэд энэ хэргийн талаар тайлбарлахдаа “Тус уралдааныг зохион байгуулагдах үеэр Хүй долоон худагт ажиллаж байсны хувьд сайн мэдэж байна. 26 хүүхэд хөнгөн бэртэл авсан. Нас барсан тэр хүүхэд яг тухайн уралдаанд оролцох үедээ мориноос унаж бэртээгүй юм билээ. Харин уралдааны дараа хаа нэг тийшээ явах гэж байгаад мориноос унаж эмнэлэгт хүргэгдсэн юм шиг байна билээ” /”Өнөөдөр” сонин. 2013.08.13-ны 185 дугаарт/ гэж тайлбарласан байх юм. Хэргийг өөрсдөөсөө түлхсэн хариулт. Гэтэл ГССҮТ-ийн дарга Л.Жамбалжав “Хүүхэд эмнэлэгт анх ирэхдээ тархи нь ажиллагаагүй болсноос ухаангүй байдалтай байсан” /”Зууны мэдээ” сонин. 2013.08.13-ны 192 дугаарт/ гэдгийг хэлсэн байна. Хүү өчигдөр өглөө ГССҮТ-д нас барсан аж. Хүний морь унаж, мориноос ойчиж бэртэж гэмтсэн, амиа алдсан хүүхдүүдийн хохь гэж шууд бус ч тойруу замаар хэлээд байх шиг. Харин уг уралдааныг санаачилж, зохион байгуулсан Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Манай байгууллага Хүүхдийн төлөө үндэсний газар болон цагдаагийн байгууллагатай нягт холбоотой ажилласан. Үүний үр дүнд 4249 морины уралдаанд 26 хүүхэд мориноос унасан, нэг ч бэртэл гэмтэл аваагүй” хэмээн уралдаан дууссаны дараагаар хэвлэлүүдэд мэдээлж байсан. Гэтэл уралдаан дууссаны дараа ГССҮТ-д мориноос ойчсон гэх 8-12 насны зургаан хүүхэд ирсэн байна. Тэдний нэг нь тархиндаа, бусад нь дээд үе мөчиндөө гэмтэлтэй байжээ. Дөрвөн хүүхдэд нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд гэрт нь буцаасан бөгөөд үлдсэн хоёр хүүхдийн нэг нь ийнхүү амиа алдсан байна. Бэртэж гэмтсэн зургаан хүүхэд 8-12 насны эрэгтэй хүүхдүүд байсан бөгөөд гурав нь Улаанбаатар хотын харьяалалтай байжээ. Яаралтай түргэн тусламжийн “103”-ын бүртгэлд “3000 морины уралдааны үеэр 26 хүүхэд мориноос унасан. Хүнд гэмтэл байхгүй. Зургаан хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авсан. Бусад нь зүгээр” /aravt.mn сайт/ гэж тэмдэглэгдсэн байна. Зөөлөн эдийн гэмтэл авсан гэх зургаан хүүхдийн нэг нь тархиндаа хүнд гэмтэл авсан байсан бөгөөд эмнэлэгт нас барлаа. Яаралтай түргэн тусламжийнхан, ГССҮТ-ийн эмч нарын хэн нь худлаа яриад байна вэ. ХЭҮК-ийнхон энэ тухайд “Гэмтлийн эмнэлэгт нэг ч хүүхэд очоогүй. Уралдааны үеэр нэг хүүхэд мориноос унаж, морь нь толгой дээр нь гишгэсэн байсан. Тэгэхэд тэр хүүхэд касктай байсан учраас каск нь цуураад л өнгөрсөн. Түүнээс биш тэр хүүхдийн толгой ямар нэгэн гэмтэл авалгүй, хөнгөн туссан. Хэрвээ каскгүй байсан бол тэр хүүхдийн толгой бяцарч, амь насанд нь аюул учрах байсан” /aravt.mn сайт/ гэж тайлбарлажээ. ХЭҮК-ийнхны “Ямар нэгэн гэмтэл аваагүй, хөнгөн бэртсэн” гэх хүү нас барчихаад байгаа юм биш үү, хүмүүс ээ.
Өчигдөр хүүгийн талаар албаныхнаас тодруулахад бүгдээрээ “Хурдан мориноос унаагүй, 10 мянган морьтны жагсаал үзэж явсан хүүхэд мориноос унаж бэртсэн, тэр хүү л нас барсан юм билээ” гэж хариулцгааж байв. Ерөнхийдөө үл тоосон, байдаг л юм гэсэн хандлагатай. Хүүхэд мориноос унаж бэртчихээд байхад “Ноцтой юм болоогүй ээ” гээд сууж байгаа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Хүний эрхийн үндэсний комиссынхон, Монголын морин спорт уяачдын холбооныхонд хэн хариуцлага тооцох вэ. Талийгаач хүүгийн эцэг эх, ах дүү хамаатан садан нь шүүхэд хандаж, хүүгийнхээ амийг нэхэхгүй л бол энэ хэрэг савангийн хөөс шиг л замхарна. Жилийн жилд, наадам болгонд хүүхэд мориноос унаж, бэртэн, амиа алддаг явдлыг яаж таслан зогсоох вэ. Хурдан морийг нэг бүрчлэн тоолж чадсан хэрнээ мориноос унаж бэртсэн хүүхдүүдийг аль аймаг, сумын хэн гэдэг хүний хэдэн настай, ямар хүүхэд гэдгийг нь мэдэхгүй байгаа нь хэнд илүү ач холбогдол өгч, юуг илүү дээдэлдэг нь мэдэгдэж байгаа биз дээ. Морь дагаж тайлбарлаж байгаа хэнбугай ч хэний, ямар угшилтай морь, өмнө нь яаж давхиж байсан, хэнээс хэдэн саяар худалдаж авсан гээд адгуусыг удам судраар нь зарлаж хэлдэг мөртлөө унаж яваа хүүхдийг нь аль аймгийн хэний, хэдэн настай, хэн гэдэг хүүхэд унаж явааг дурьдах ч үгүй. Мэдэхгүй, тоохгүй байгаа байхгүй юу. Адгуус, хүн хоёр морины уралдааны үеэр ийм л ялгаатай үнэлэгддэг. Тиймдээ ч албаны хүмүүст түрүүлж айрагдсан морь л сонин болохоос морины хүүхэд чухал биш. Мориноос унаж, тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан хүүгийн үхлээс албаныхан лав холуур тойрохоор шийдчихлээ. Ингэхээр Б.Мөнхбат хүүгийн үхлийн талаар хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг тогтоодог хууль шүүхийн байгууллагынхан ч зүгээр суухгүй л байх даа.
Б.Оюунгэрэл
ард түмний нэг · 2013/08/15
НААДАМ ҮЗЭЭД ХУУШУУРДАЖ ЯВСАН ХҮҮХЭД МОРЬНООС УНАЖ НАС БАРСАН БАЙНА ЛЭЭ. ИНГЭЖ АЛИВАА ЮМЫГ ГУЙВУУЛЖ, ХАРЛУУЛЖ БАС БОЛОХГҮЙ БАЙХАА. ИНГЭЖ БИЧЭЭД ХООЛОО ОЛЖ ИДДЭГ БАЙЖ БОЛНО ГЭХДЭЭ АЛИВАА ЮМАНД УЛ СУУРЬТАЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ. ХҮНИЙГ БУРУУТГАХ АМАРХАН БУЦААГААД ЗӨТГӨХ ХЭЦҮҮ ШҮҮ. ХАГАС ДУТУУ МЭДЭЭЛЭЛ АВЧИХААД ЗОХИОГООД БИЧЧИХДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН САЛБАРЫН ЗАРИМ НӨХДҮҮД БУСДЫНХАА НЭР ХҮНДИЙГ УНАГАХ ЮМ. ЯЛАНГУЯА ЭНЭ САЙТЫН БАЯСГАЛАН БОЛ УГИЙН ИЙМ ХАЧИН.....ХҮҮХЭД НАС БАРСАН НЬ ТУЙЛЫН ХАРАМСАЛТАЙ...ТҮҮНЧЛЭН НЭГ ЗҮЙЛИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ НААДАМ БОЛСОН ӨДӨР 26 ХҮҮХЭД ХӨНГӨН БЭРТЭЛ АВСАН БА УРАЛДААНЫ ҮЕЭР БУС НААДАМ ҮЗЭЖ ЯВСАН 1 ХҮҮХЭД НАС БАРСАН БАЙНА. ГЭТЭЛ ТЭР ӨДӨР ХЭДЭН ХҮҮХЭД АВТО ОСОЛД ОРЖ ХЭД НЬ БЭРТЭЖ ХЭД НЬ НАС БАРСАН БАЙНА ГЭВЭЛ ИХ Л ТОО ГАРАХ БАЙХ ҮҮНИЙГ ЯАГААД ЯРИХГҮЙ БАЙНА. ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР ОЛНЫ АНХААРАЛ ТАТАЖ ХҮМҮҮСТ БУРУУ ОЙЛГОЛТОО ИТГҮҮЛЭХЭД АМАРХАН УЧРААС ЭНЭ СЭДВИЙГ ЯРЬЖ БАЙНА. ХҮҮХЭД УРАЛДААНЫ ҮЕЭР УНАЖ НАС БАРСАН БОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫНХАН ЭНЭ ТАЛААР ЯРЬЖ БАЙХ ЁСТОЙ БИЗ ДЭ. УРАЛДААНЫ ҮЕЭР ХҮҮХЭД УНАЖ НАС БАРСАН ЗҮЙЛГҮЙ Л ГЭЖ БАЙСАН. СҮҮҮЛД НЬ ХЭЛЭХЭД ХҮҮХДЭЭ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ЯВУУЛСАН ЭЦЭГ ЭХИЙН БУРУУГ ЭНЭ САЙХАН ҮЙЛ ЯВДЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮМҮҮСРҮҮ БУХАХ ХЭРЭГГҮЙ БАЙХ ГЭЖ БОДНОМ. МОРЬТНЫ ЖАГСААЛ МОРИНЫ УРАЛДААН НЬ МОНГОЛЧУУД ЭВ САНАА НЭГДЭЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА. ЦУГЛАЖ СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ НЭГДЭЖ ЧАДАХ ЮМ БАЙНА. ГАГЦХҮҮ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХЭД ЧАНАР СЭТГЭЛ ЗҮРХИЙГ НЬ ӨРГӨӨД ЯВАХ, ЗАНГИДАЖ ЧАДАХ ШАЛТАГ, ШАЛТГААН НЬ Л ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ХАРУУЛСАААН.
Зочин · 2013/08/15
yunaas bolood haana unasan yum naadam uzej yvaad unasan bol etseg ehiin buruu huuhdee harj handaaguin yum buhnii buruug uraldaand chiheh hereggui
Зочин · 2013/08/15
Za daa tanai site ch dee heregtei hereggui ******* hudlaa medeelel gargadag yag l TV8 shig l yum baishd uul ni gaiguin baih gej bodood baisan chin
Зочин · 2013/08/14
Хүүхдийн алтан амь үрэгдсэн нь үнэхээр харамсалтай. Гэхдээ хаана ямар шалтгаанаар яагаад нас барсныг нь тодорхой мэдээлээчээ. Ямар нэгэн хүүхэд уралдаан болж байгаа үед хаана ч хамаагүй явж байгаад мориноос унавал уяачдын холбоо, хүүхдийн эрхийн байгууллагын буруу гэвэл хэт өрөөсгөл ойлголт болох байх. Автоспортын холбоо тэмцээн зохиож байхад хаана ч хаммагүй хүүхэд машинд мөргүүлвэл холбоо, хүүхдийн эрхийн байгууллагын буруу гэж байгаатай яг адилхан сонсогдож байна.
Зочин · 2013/08/14
***i chin gej bugd heleed bn daa uraldaand bn uu haana bn yu ni sonin bn narantuya guia ajilaa bish amin huviin ashig huusun ene *****iig ****uul. huuhdiin erhiig hamgaalj chadah huniig ard tumen songoyoo.
Зочин · 2013/08/14
haana ygd unasaniin medsn ym uuhuuchuuriin geriin tend sundalj yvaad unasan gsn sh de yraldaad ymar ch hamaagui ym bish uusetguulchid engej bichihee bolioochbuh ymiig hamaatuulj bichihdee sn gdg n
Зочин · 2013/08/14
Eniig ni yuachidiinh facebook groupt bichsen chini shuud blockloj huuj baina lee. Eruul saraalaar bodoj setgedeg hun tend baidaggui yum baina lee. Dandaa tseej bayachuud baidag yum baina lee