ҮХААЯ-ын ам, ажил хэдий болтол зөрөх вэ
2013/08/14
Шинэ хичээлийн жилтэй зэрэгцээд сурах бичиг, дүрэмт хувцас гээд бүхий л зүйл шинэчлэгдэж буй. Гэхдээ өнгөрсөн жилүүдээс ялгаатай нь улсын хэмжээн дэх 500 гаруй мянган сурагчдыг дотооддоо үйлдвэрлэсэн, шинэ загварын дүрэмт хувцсаар жигдрүүлнэ гэж журамласан.
Сүүлийн үед ч энэ асуудал нэлээдгүй хэл ам дагуулж буй гэдгийг бид сайн мэднэ. Эцэг, эхчүүдийн төлөөлөл ч үүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд авсан удаатай. Гэсэн ч салбарын яам дээрх журмаасаа хазайхад хүрсэн. Учир юу вэ гэвээс тус яам олны хэл амнаас эмээсэн үү аль эсвэл эцэг, эхчүүдийг аргалах гэсэн үү ямартаа ч энэ жилийн тухайд сурагчдын хувьд гурван сонголт бий гэдгийг хэзээ хойно нь дуулгасан. Өөрөөр хэлбэл, шинэ дүрэмт хувцсыг заавал худалдаж авах албагүй. Өнгөрсөн жил өмсч байсан дүрэмт хувцас болон мөн үлдэгдэл 24 мянган дүрэмт хувцаснаас худалдаж авах эрхтэй гэсэн юм. Мэдээж эрх нь байгаа юм чинь аав, ээжүүд хэтэвчнийхээ хэмжээгээр сонголтоо хийнэ. Өөрөөр хэлбэл, боломжтой нь үнэтэй дүрэмт хувцас боломжгүй нь хуучныгаа сонгоно гэсэн үг. Улсын хэмжээнд шинэ загварын дүрэмт хувцсыг захиалж, өмсөх хүүхдийн тоо 300 мянга хол давсан гэв. Тэгэхээр үлдсэн 100 гаруй мянган хүүхэд нь хуучин хувцсаа өмсч, аав, ээжийнхээ нуруун дээрх ачаанаас хөнгөлөх нь. Гэтэл энэ талаар “Өүлэн мэнч” компанийн ерөнхий захирал, Монголын оёдлын нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн Ч.Буянбаатар “Бүх хүүхэд нэгдсэн нэг жигд хувцастай байх нь тухайн хүүхдийн хүмүүжилд хэрэгтэй. Бид боловсролын газар болон захирлуудтай хийсэн гэрээний дагуу бүх сурагчид авна гэсэн тооцоогоор үйлдвэрлэж байгаа” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хүссэн, хүсээгүй сурагчдад ямар нэгэн байдлаар дүрэмт хувцсыг шахна л гэсэн үг шүү дээ.
Өнгөрөгч даваа гаригт салбарын яамны холбогдох албаныхан 10 орчим нэхмэлийн болон оёдлын үйлдвэрийн үйл явцтай газар дээр нь очиж танилцжээ. Энэ талаархи мэдээллийг өчигдөр тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа хэвлэлийнхэнд өгсөн юм.
Тэрбээр “Энэ сарын 25 гэхэд 1-3 дугаар ангийн 179771 иж бүрдэл сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгдэж дуусна. Харин дунд болон ахлан ангийнхны хувьд шат дараалалтайгаар үйлдвэрлэнэ. Ямартаа ч ирэх аравдугаар сарын 25 гэхэд сурагчийн дүрэмт хувцсыг бүрэн үйлдвэрлэж дуусна” хэмээсэн. Мөн тэрбээр цааш чихэнд чимэгтэй их л сайхан зүйлсийг дуулгасан. Тодруулбал, ажлын байр нэмэгдэж байна, гэртээ сүлжмэлийн машинтай иргэд үйлдвэрт очиж ажилд орж байна гэхчилэнгээр тайлбар хийсэн. Энэ үеэр чухам ямар үйлдвэрүүдийн ажлын явцтай танилцсаныг нь сонирхоход нэрийг нь мэдсэнгүй. Тэрбээр “Тав, аравхан хүн ажилладаг газраар явсан болохоор ямар нэртэйг нь санахгүй байна. Гэхдээ хугацаандаа амжиж сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэх нь чухал” гэв. Өмнө нь тус хэлтсийн мэргэжилтэн манай сонинд сурагчийн дүрэмт хувцасны талаар ярилцлага өгөхдөө жижиг үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж аваагүй. Мэдээж техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, ажилчдын чадвар, нөөц зэргийг харгалзсаны үндсэн дээр сонгон шалгаруулалтаа хйисэн гэж байсан удаатай. Эндээс харахад л дарга, цэргийн ам, ажил зөрөөд байгаа нь илт. Ямартаа ч хариуцсан ажилдаа эзэн болж чаддаггүй юу эсвэл сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн цаана үнэхээр “но” байна уу гэдэг эргэлзээ хэвээр үлдсэн.
Ингээд ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга Ц.Баярмаагаас дараах асуултад хариулт авснаа хүргэе.
-Өнгөрсөн жилийн үлдэгдэл дүрэмт хувцсыг хаагуур борлуулах вэ. Сургуулиуд шинэ дүрэмт хувцсаа л борлуулна шүү дээ?
-Ялгаагүй сургуулиудаараа л дамжуулж авна. Шинэ дүрэмт хувцас авна гэж захиалга өгсөн хүүхдүүд шинийгээ л авна. Үлдсэн хүүхдүүд нь хуучныгаа аль эсвэл үлдэгдэл дүрэмт хувцас авах нь нээлттэй.
-Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж дууссаны дараа хүргэлтийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Оёдлын толгой долоон компани орон нутагт хүргэх хүргэлтээ бүрэн хариуцна. Хамгийн эхлээд цаг хугацаандаа амжиж үйлдвэрлэх нь чухал. Энэ жил есдүгээр сарын 1-нд 1-3 ангийн хүүхдүүдийг бүрэн нэг дүрэмт хувцсаар ижилсүүлнэ гэж зорьж байна. Бусад ангийнхан нь мэдээж бас тодорхой хугацаанд үйлдвэрлэгдэнэ. Ер нь яамны зүгээс энэ жил бүх хүүхдүүдийг заавал ижилсүүлэх гээд байхыг зорихгүй. Харин ирэх жил нэгдсэн нэг дүрэмт хувцсаар жигдэрнэ. Яагаад гэвэл энэ жил хөрөнгө мөнгөний асуудлаас болоод үйлдвэрлэл орой эхэлсэн.
-Олон хүүхэдтэй өрхөд хөнгөлөлт үзүүлнэ гэж яригдаж байгаа. Журам батлагдсан уу?
-Ажлын хэсгийнхэн энэ талаар ярилцаж байна. Гэхдээ сурагчийн дүрэмт хувцасны үнэ буурна гэж байхгүй. Тогтсон үнээрээ л зарагдана. Нэмэлт иж бүрдэл авсан тохиолдолд үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа гэдгийг эцэг, эхчүүд маань мэдэж байгаа байх гэж бодож байна. Яг өнөөдрийн байдлаар хөнгөлөлт үзүүлэх талаар журам батлагдаагүй байна.
-Танай яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал амьдралын төвшингөөр нь харгалзаж хөнгөлөлт олгоно гэж хэлж байсан?
-Би сая хэллээ шүү дээ. Энэ асуудлаар ярилцаж байна. Тодорхой ямар нэг журам гараагүй байна. Эцэг, эхчүүдээс ч хөнгөлөлтийн талаар ямар нэгэн санал, гомдол манай яаманд ирээгүй. Аль болох чанартай хувцас хүүхдүүддээ өмсүүлнэ гэсэн хүмүүс олон байна. -Өнөөдрийн байдлаар үйлдвэр- лэлийн явц хэдэн хувьтай байна вэ? -1-3 ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцас оёх ажил зэрэг явагдаж байгаа болхоор тэдэн хувьтай байна гэж хэлэхэд хүндрэлтэй байна. Миний өөрийн тооцоолж байгаагаар 40-50 хувьтай байгаа болов уу. Олон шат дамжлагаар хийгдэнэ шүү дээ. Нэхнэ, холбоно, холбосны дараа индүүднэ, дараа нь савлаж бооно гээд их олон шат дамжлагаар дамжина.

Зочин · 2013/08/15
Баттулгыг явсны дараа ам ажлын зөрүү эргээд жаахан багасна. Зам тээврийн яаманд байхдаа бас л ийм болгсон.