Хэн нь хэн бэ
2013/08/15
МУИС,ШУТИС, ЭМШИУС, ХААИС зэрэг төрийн өмчийн их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтын үнэлгээг онооны зарчмаар хийжээ. Нэр дэвшигчид тухайн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцлага, нэр дэвшигчийн давуу тал, хөтөлбөрийг нь олон нийт үнэлсэн байдал зэрэгт нь тулгуурлан удирдах зөвлөл үнэлгээ өгсөн байна.
Нийт авах оноо нь 100 бөгөөд нэр дэвшигчийн шалгуур нь 80-аас дээш оноо авсан байх шаардлага тавьсан байна. Ингээд төрийн өмчийн их дээд сургуулиудын захиралын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг буюу шинэ захирлуудын хуучин намтрыг танилцуулж байна.
МУИС-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ А.ГАЛТБАЯР /85.02 ОНООГООР/
Хүмүүс түүнийг С.Төмөрийн дүү гэдгээр нь илүү сайн мэдэх билээ. Тэрээр ардчилалын “улаан фэн” тийм ч учраас АН хүнээ тавьж байна гэсэн хардлага ч байгаа юм. Тэрбээр “МУИС бол Монголын ууган их сургууль гэвч энд багшлахад цалин мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Тиймээс МУИС-д бодлогын шинэчлэл хэрэгтэй” хэмээн удаа дараа шүүмжилж байсан. Шалгалтын дүнгээр хамгийн өндөр оноог авч захирлын суудалд суусан тэрбээр одоо ч МУИС-ийг бодлогын хувьд ч тэр, зохион байгуулалтын хувьд ч тэр эрс өөрчлөхөөр ажилдаа шаргуу орж байгаа аж. МУИС-ийн шинэхэн удирдагч 1967 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1991 онд ОХУ-ын Москвагийн Улсын их сургуулийн механик-математикийн факультетыг төгсөөд МУИС-д багшаар орсон. МУИС-ийн МКС-ийн математик анализын тэнхмийн багшаар ажиллаж байсан. Мөн 1997-2002 онд Токиогийн их сургуулийн математикийн сургуульд математик-физикийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр С.Төмөр-Очир багшийн үеэс албан тушаал ахиж хаалтгүйгээр дэд захирлын албан тушаалыг хашиж байжээ.
ШУТИС- ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ Д.ОЧИРБАТ /81.98 ОНООГООР/
Тэрбээр Сонгон шалгаруулалтад олон хүнтэй өрсөлдсөн боловч хамгийн өндөр оноог авч захирал болох нь тодорхой болсон юм. Математикч Д.Очирбат өмнө нь сургуулийнхаа Эрдэм шинжилгээний төвийн проректор байсан юм. Энэ албыг 2006 оноос хойш хашч байгаа нэгэн. Тэрбээр 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1990 онд нэгдүгээр сургуулийг, 1994 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр төгссөн. 1996 онд МУИС-ийн магистрантур цолыг “Функциональ анализ” мэргэжлээр, 2002 онд ШУТИС-ийн докторантур цолыг “Систем судлал” мэргэжлээр, 2004 онд дэд профессор цолыг тус тус хамгаалж байсан. Ажлын туршлагын хувьд 1994-1997 онд МУИС-д багш, 1997 оноос ШУТИС-д багш, эрдэм шинжилгээний ажилтан, дэд профессор, 2006 оноос ШУТИС-ийн КТМС-ийн захирлын албыг хашиж байжээ.
ЭМШИУС-ИЙН ШИНЭ ЗАХИРАЛ Г.БАТБААТАР /91.8 ОНООГООР/
ЭМШИУС-ийг эмч, эрдэмтэн, судлаач хүн удирдахаар болов. Г.Батбаатар нь ЭМШИУС-д олон жил багшилсан бөгөөд 2006 оноос салбар сургууль болох Биотехнологийн сургуулийн захиралаар томилогдон ажилласан байна. Эрүүл мэндийн салбарын доктор, пропессор ЭМШИУС-ийн Био анагаах ухааны салбар сургуулийн захирлын албыг 2006 оноос хойш хашсан. Тэрбээр хүний дархлаа, харшлаас шалтгаалах өвчлөлүүд, цусны хавдар, цус гоожимтгой өвчний үед хагалгааны дараа тавих хяналт гэх мэт анагаах ухааны салбарт чухал туршилтуудыг удаа дараа амжилттай хийж байжээ.
ХААИС-ИЙН ЗАХИРЛЫН ШАЛГАРУУЛАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН НЭР ДЭВШИГЧ Т.ХЭРҮҮГА /84.8 ОНООГООР/
ХААИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад сонгон шалгаруулалтаар жинхлэх нь тодорхой болоод байгаа билээ. Т.Хэрүүга нь Увсын уугуул иргэн бөгөөд хүмүүс түүнийг Лу.Гантөмөрийн нутгийн дүү гэдгээр нь илүү таньдаг гэхэд хилсдэхгүй байх. Түүний ХААИС-ийн захирал болсон нь сайд Лу.Гантөмөртэй холбоотой гэж их л хардаж байгаа болотой. Ямар ч байсан доктор, пропессор Т.Хэрүүга захирлын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч сургуульдаа захирлаар ажиллахаар боллоо. Тэрбээр өмнө нь ХААИС-ийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм.
Н.Баасандэмбэрэл
Зочин · 2013/08/16
нэг үгийг олон янзаар бичих юм даа
Зочин · 2013/08/16
нэг үгийг л хдэн янзаа бичих юм даа
Зочин · 2013/08/16
ene lalruud setguulch nar bishee zugeer medee post public hiideg *****nuud
Зочин · 2013/08/16
үгүй мөн худал мэдээлэл цацах юмаа. сэтгүүлчдэд итгэх арга алга.