Монголын ард түмний баялгаар хөрөнгөжсөн ТЭРБУМТАН
2013/02/20
Монгол улс төрийн өмч дагнасан , төлөвлөгөөт , социалист эдийн засгаас татгалзаж, хувийн өмч давамгайлсан зах зээлийн эдийн засагт шилжихээ зарлаад даруй 20 жил өнгөрч байна.
Зах зээлийн эдийн засгийн амин сүнс нь хөрөнгийн зах зээл. Нэг үгээр хэлбэл аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн пассив хөрөнгө ,хувьцаа эзэмшигчдын хөрөнгөөс бүрддэг гэсэн үг.
Хувьцаа санхүүгийн зах зээл , хөрөнгийн бирж дээр чөлөөтэй хөвж зах зээлийн үнээр чөлөөтэй арилжаалагдаж тухайн компаний зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж байдаг. Зах зээлд хувьцааг гаргахдаа тухайн төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, үл хөдлөх хөрөнгө буюу нөөц нь баталгаажсан эрдэс баялагийн ордыг барьцаалж гаргадаг.
Тэгвэл өнөөдрийн байдлаар монголын эрдэс баялагийн нөөцийг барьцаалсан 30 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай хайгуулын компаний 45 тэрбум ам. доллараар үнэлэгдэх хувьцаа гадаадын хөрөнгийн биржүүд дээр арилжаалагдаж байна. Тэдгээрийн нэг нь, Монголын эрдэс баялагаар баталгаажсан хувьцаа гаргаж ,арилжаалан олсон хөрөнгө оруулалтаа ,Монголын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд хувь нийлүүлэгчдийн өндөр хүүтэй зээл болгож, санхүүгийн луйвар хийж, дуулиан тараад байна.
Энэ шахааны бизнес хийгээд байгаа эрхэм бол Оюутолгойн зэс алт, Овоот толгойн нүүрсний баялгаар барьцаалсан хувьцааг Торонто, Нью-Йорк, Австралийн хөрөнгийн биржүүд дээр арилжаалж ТЭРБУМТАН болтлоо хөрөнгөжсөн , Оюутолгой төслөөр овоглосон Айвенхоумайнз корпорацийн захирал, хорт боб хочтой Фридланд юм. Энэ хүний компаниа байгуулж, тэрбумтан болтлоо хөрөнгөжсөн түүх Монголын эрдэс баялагтай салшгүй холбоотой юм.
Энэ Канад , Гонконгын харьяат ноён анхны компаниа 1994 оны 1 сарын 25 өдөр Бритиш колумбын компаний хуулийн дагуу 10000 ширхэг хувьцаатай , Энэтхэг-Хятадын Алтанталбай нэртэй бүртгүүлсэн байдаг. 1997 онд компанихаа хувьцаат хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор , Юконы бизнесийн корпорацийн хуулийн дагуу компаниа бүртгүүлж, корпорацийн нэрийг Айвенхоумайнз гэж нэрлэн, хязгааргүй тооны энгийн, хязгааргүй тооны давуу эрхийн нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргах эрхтэй болсон байна.
Авенхоумайнз Компаний 1994-2001 оны санхүүгийн үйл ажиллагааны товчооноос харахад 1999-2001 онуудад 27 сая долларын ашигтай ажилласан ба корпорацийн алдагдал 3,3 саяаас 85 сая ам доллар хүртэл нэмэгдэж нэгж хувьцаанд оногдох цэвэр алдагдал 0.32 доллороос 0.66 доллар болж өссөн байна. Австралид нэг жижиг зэсийн мөн төмрийн уурхай ажлуулдаг тэдгээрээс олсон орлого нь корпорацийн зардлыг ч санхүүжүүлэх хөрөнгөгүй болох нь санхүүгийн тайлангаас харагдаж байна.
Айвенхоутайнз компаний үйл ажиллагааны ашиг орлого, 1994-2001 он хүснэгтэд сая доллар |
||||||||||
Үзүүлэлтүүд |
|
2001 |
2000 |
1999 |
1998 |
1997 |
1996 |
1995 |
1994 |
|
1. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ашиг, |
|
|
|
|
|
|
||||
Орлого |
75.3 |
22.5 |
20.6 |
- |
- |
- |
- |
- |
||
Үйлажиллагааны зардал |
52.8 |
8.2 |
9.5 |
- |
- |
- |
- |
- |
||
Элэгдэл хорогдол |
12.7 |
4.5 |
3.9 |
0.3 |
0.6 |
0.6 |
0.1 |
- |
||
Үйлажиллагааны ашиг |
10 |
10 |
7.2 |
- |
- |
- |
- |
- |
||
2. Үйлажиллагааны бус зардал |
||||||||||
Хайгуулын зардал |
7.2 |
5.3 |
6 |
9.7 |
12.4 |
9 |
15.8 |
0.9 |
||
Удирдлагын зардал |
6.2 |
5.9 |
6.6 |
7 |
12.3 |
11.2 |
5.6 |
2.8 |
||
Уурхайн өмч,хаалтын зардал |
3.7 |
2.5 |
3.2 |
13.5 |
- |
- |
- |
- |
||
Үндсэнхөрөнгө, хорогдуулга |
59.2 |
11 |
0.5 |
43.4 |
90.3 |
- |
- |
- |
||
Үйлажиллагааны цвэр ашиг, |
||||||||||
үйл ажиллагааны алдагдал |
85 |
17.9 |
7.6 |
63.1 |
116.9 |
17.3 |
20.8 |
3.3 |
||
3. Үйл ажиллагааны мөнгөн |
||||||||||
гүйлгээнийзарлага |
13.2 |
3.5 |
5.8 |
21.2 |
44.6 |
17.2 |
20.8 |
3.3 |
||
хөрөнгөоруулалт, |
||||||||||
салбар нэгж худалдан авах |