9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна
2016/03/15
Өнөөдөр дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дарга нар, ХӨСҮТ, НЭМГ болон ЭМСЯамны төлөөлөл хамтран шуурхай хуралдаан хийж, улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар хэлэлцлээ. Хүүхдийн есөн сартай болон хоёр настайд хийдэг товлолтын вакцины нөөц одоогоор байгаа. Сайн дураар хийлгэх нэмэлт вакцины нөөц 22 000 тун байгааг шуурхай хуралдааны үеэр ЭМСЯамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлэв.
2015 оны 3 сараас улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол буюу 10,000 хүн амд 79.2 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Энэхүү өвчнөөр эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна. Учир нь 0-8 сартай хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь 9 сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой байна.Нас баралтын түвшин 0.02 хувь байгаа бол, өвчлөлийн насны хувьд 47 хувийг 15-29 насныхан, 11 хувийг г 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна. Өнгөрсөн жилийн хувьд зургаа хүртэлх насныханд их халдварлаж байхад нэмэлтээр вакцинжуулалтад хамруулснаар энэ жил өвчлөл харьцангуй бага байгаа юм байна. Энэ жилийн хувьд хөхөөр хооллолт 47 хувиар буурсан учраас хүүхдийн дархлаа буурч 0-9 сартай хүүхдүүд улаанбурхан өвчнөөр өвчилж байна. Учир нь хөхөөр хооллосон хүүхэд суурь өвчтэй байсан ч элдэв өвчин тусах магадлал харьцангуй буурдаг ажээ. Мөн улаанбурхан өвчний вакциныг 9 сартай болон хоёр настайд нь хийдэг болохоор вакцинд хамрагдаагүй хүүхдүүд улаанбурахнаар өвчилж байгааг мэргэжилтнүүд хэллээ.
Өнөөдрийн байдлаар 110 оронд улаанбурхан өвчний дэгдэлт байгаа тэрний нэг нь манай улс гэнэ. Уг өвчний тархалт их байгаатай холбоотойгоор ХӨСҮТ, НЭМГ, МХЕГ хамтран зөвлөгөө гаргасан.Үүний зэрэгцээ өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Гэхдээ иргэд өөрсдөө хариуцлагатай байхыг дарга нар хэлж байсан. Мөн “эмчийн заавар зөвлөгөөгүйгээр антибиотик битгий их хэмжээгээр хэрэглэ” хэмээн анхааруулж байсан.
Бид зөвлөгөөний үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс тодрууллаа.
- Эмнэлгүүдийн ачаалал хэр байна вэ? Зарим өрхийн эмнэлэг, хувийн эмнэлгийн эмч нар энэ улаанбурхан өвчний оношийг тогтоож чадахгүй байна?
- Дүүрэг, өрхийн эмч нарт бид нар маш сайн сургалт явуулсан, зөвлөгөө өгсөн. Ачааллын хувьд дүүрэг, өрхийн эмнэлгээр дамжаад манай ХӨСҮТ-д дамжин ирдэг. Манай эмнэлэгт 300 орчим ор байх ёстой байхад одоогийн байдлаар 500 давсан ор байна. Улаанбурхан туссан иргэн хүндэрсэн, хүндрээгүйгээсээ хамаарч 7-14 хоног хэвтэн эмчлүүлж байгаа. Өмнө жилүүдэд бага насныханд илүү халдварлаж байсан бол одоо 0-9 сартай хүүхдүүд, 18-24 аас дээш насныханд их халдварлаж байгаа. Бид энэ тал дээр вакцинжуулах аян зохион байгуулж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тал дээр ярилцаж байгаа. Хамгийн гол нь иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч биеийн дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэдгийг хэлсэн.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Я.Буянжаргалаас тодруулахад: “Өнгөрсөн оны гурван сарын 18-наас эхлэн улаанбурхан өвчний дэгдэлт бий болсон. Өнгөрсөн онд хамгийн их өвчилж байсан нь зургаа хүртэлх насны хүүхдүүд байсан. Тэр үед нэмэлт дархлаажуулалт вакцин хийсэн. Ингэснээр тодорхой хэмжээнд өвчний тархалт буурсан байсан. Гэтэл энэ жил цагаан сарын дараагаас улаанбурхан өвчин их хэмжээгээр нэмэгдэж байна. Яг өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 9350-иад хүнд улаанбурхан өвчний сэжигтэй буюу онош батлагдсан байгаа. Нас баралтийн хувьд дэлхий нийтээрээ энэхүү өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 10 орчим хувь нь нас баралттай байна гэсэн судалгаа байдаг. Монгол улсын хэмжээнд он гарснаас хойш хөдөө орон нутаг болон хотын хэмжээнд энэ өвчнөөс болж нийт 10 хүүхэд нас барсан. Үүнээс зургаа нь хотын хүүхэд байсан байна. Мөн хөдөө орон нутгаас хүндэрсэн хүүхдүүд маш их ирж байгаа.
Иргэддээ хандаж нэг юм хэлэхэд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эхлээд өрхийн эмнэлэгтээ хандаж үзүүлээд арга хэмжээ авсны дараа хүндэрвэл ХӨСҮТ-д ирж үзүүлж хэвтэж болно. Бид нар маш их ачаалалтай олон хүндэрсэн хүмүүстэй ажиллаж байгаа. Тийм учраас өрх, дүүргийн эмнэлэгтээ үзүүлсний дараа хүндэрсэн тохиолдолд манай эмнэлэгт ирж хэвтэнэ. Тиймээс эхлээд өрхийн эмнэлэгтээ хандаад ХӨСҮТ-д хандах хэрэгтэй” гэв.
Хэрвээ та болон таны ойр тойрны хүн халуурах, хамраас нус гоожих, ханиалгах, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүссэн бол өрхийн эмнэлэг болон дүүргийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй. Улаанбурхан туссан үед дээрхи шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гардаг бөгөөд тууралт гарахаас өмнөх 4 хоног, тууралт гарснаас хойш 4 хоногт халдварладаг байна.
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх аргууд:
– Сайн амрах, унтах, тайван байх
– Ариутгах уусмал (фурациллин 1:5000, царвангийн хандмал, риванол, давстай ус гэх мэтээр) хоолой зайлах
-Амны хөндий, хоолой зайлах
-Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх
-Гич болон шилмүүстэй халуун усанд болон ваннд суух
-Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух
-Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх/хоолонд адууны мах түлхүү хэрэглэх/
-Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2-оос доошгүй удаа хийх, 2 цаг тутамд агаарыг сэлгэх, аяга халбага, нүүр гарын алчуур,сойз,цагаан хэрэглэлээ тусгаарла
-Тамхи татахыг цээрлэж, гараа сайн угаах, нойтон ариун салфетикаар гараа арчих, маск зүүх
-Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
-Витамин С (2%, 5%, шахмал, үрэл, нунтаг), аньс, чацарганы халуун бүлээн шүүс, халуун сүү уух. Халуун шингэн зүйл ахиухан уух нь вирүсийн хорыг саармагжуулж, биес гадагшлуулна, судасны ханыг тэлүүлж, цусны эргэлтийг сайжруулж, эд эсийг хүчил төрөгчийн болон тэжээлийн хангамжийг сайжруулна.
О.Номин
Зочин · 2016/03/16
Урд жил гарч л байсан шүү дээ. Ламбаа гуай гарч ирэхээрээ олныг дандаа ингэж бужигнуулах юмаа.одоо өвчний талаар ойлголт ард түмэндээ өгөхийн оронд юун их сүржинтэй юм бэ. Тахал гарсан юм уу.
Зочин · 2016/03/16
ajilaa mash muu hiij bgaa ni haragdaj bgaa bhgui yu?? ene nyamhuu darga ni geed bgaa amitan lambaataigaa niileed l showdaad l mungu ideed l yavj bn hunii olon nyalh ursiin tuluu yu ch hiihgui hiih ch sonirholgui humuus dee boliod emch gesen setgeltei humuuseer ajliin ni hiilgevel taarna
Зочин · 2016/03/15
okay
zochin · 2016/03/15
Karintiilbal yaasiin be
boldoo · 2016/03/15
Gadnaas eldew ynziin taria oruulj irj ter em taria uilchilehgui bga shde boon heel hahuuli .manai ulsiin eruul mendiin yam unaltand orson ni medegdej bgaa shuu eniig anhaaralda awahgui bol hetsuudelee shuu
Зочин · 2016/03/15
Иргэд өөрсдөө гэнэ шүү бид ажил сургуульда явдгаара л явжийн Харин та нар вакцинаас өөр ямар арга хэмжээ авж бгаан !!! Юу ч хийхгүй бгааг чинь өьчний тархалт харуулаад бн !!!