Мүүний талаар хэдэн үг
2016/03/21
Сүүлийн хэдэн сарын турш манайхны ярьж, бичих болсон гол сэдвүүдийн нэг нь яах аргагүй Мүүн байлаа. Манай улсад төдийгүй дэлхийн олон улс оронд түгэн дэлгэрсэн энэхүү шашны урсгалын хөгжил, үйл ажиллагааны чиглэл, гишүүдийн үзэл санааны онцлог төдийлөн шинэлэг сэдэв бус боловч хэн хүний анхаарлыг татахуйц үйл явдал богино хугацаанд өрнөөд амжив. Гэвч энд хэн нэг олны танил эрхмийн шашин шүтлэг, хэрүүл маргаан, улс төрийн PR хийгээд тухайн шашны чиг хандлага, үйл ажиллагааны чиглэлийг зөв буруу гэж шүүх гэсэнгүй. Харин олны анхаарлыг ихээхэн татаад байгаа тэрхүү Мүүнийн шашны тухайд бол тэртээ тэргүй манайд нэлээд эртнээс нэвтэрсэн Христийн шашны олон урсгалуудтай адил зүйл байж болох юм. Учир нь өдийг хүртэл үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлж, олон улсын чанартай томоохон арга хэмжээнүүд зохион байгуулсаар ирсэн Мүүнийн шашны талаар элдэв янзын яриа бишгүй л сонсогддог. Гэхдээ олон нийтийн оюун санааг цочирдуулсан гаж тогтолцоо, ёс бус үйлдүүдийн тухай зөвхөн аман яриа тархсанаас бус хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, нотлогдсон зүйл одоохондоо алга байгаад асуудлын учир орших биз.
Мэдээж хэрэг, шашны гаж урсгалуудад шүүмжлэлтэй басхүү болгоомжтой хандах нь хэн хүний хувьд байх зүйл. Мэдээллийн энэ их өргөн орой зай, техник технологийн боломж дундаас хэн дуртай нь хангалттай мэдээлэл олж авч, өөр өөрсдийнхөөрөө шүүн тунгааж чадна. Тэгвэл манай улсад үйл ажиллагаагаа явуулж буй Мүүнийн шашны байгууллагыг өмнө нь Кан хэмээх эрхэм тэргүүлдэг байсан гэлцдэг. 2013 оноос хойш өнөөг хүртэл тус байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлж яваа одоогийн удирдлагууд нь тэрхүү Кан захирлын нэвтрүүлсэн зарим ёс бус үйлдлийг эсэргүүцэж, жинхэнэ зөв чиг хандлагыг бий болгохоор зорьж буйгаа ч илэрхийлсэн байх юм. Магадгүй ихээхэн хэмжээний мөнгө эргэлдүүлж томоохон үйл ажиллагаа зохион байгуулдаг учраас олон нийтийн зүгээс элдэв хардлагад өртдөг нь ч үнэн болов уу. Тухайлбал, олон улсын соёлын харилцаа болон Ардчилсан улс орнуудын туршлага солилцох уулзалт, энхтайвны үйл ажиллагаандаа ихэвчлэн томоохон улстөрчид, парламентийн гишүүд, олны танил алдартнуудыг оролцуулдаг юм билээ. Угтаа бол Мүүнийн шашны нэр хүндийг өсгөх, түүнчлэн үйл ажиллагаа болон бусад зүйл дээр тэдгээр улс гүрнүүдээс тодорхой хэмжээний туслалцаа авах гэсэн маркетингийн бодлого гэдгийг тэд тайлбарладаг. Манай улстөрчид ч мөн ялгаагүй дээ. Дэлхийн олон улс орны төрийн томчууд, парламентийн гишүүд чуулсан хурал цуглаанд оролцох зардал мөнгийг нь тэд бүрэн хариуцаж, өөрийн улс орноо сурталчлах томоохон боломж олгож байхад юунд нь татгалзах билээ. Энэ жишгээр тус байгууллагын зохион байгуулсан олон улсын арга хэмжээнд оролцсон манай улстөрчдийн хувьд Мүүнийн шашны номлолыг сонсч, итгэгч нь болох гэж очоогүй нь лав. Жишээ дурдахад, 2011 оны 11 дүгээр сарын 05-11-нд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Little Angels” чуулган болоод “Дэлхийн энхийн их наадам” зэрэг цөөнгүй арга хэмжээнд оролцсон манай нөлөө бүхий улстөрчид саяхан дэгдсэн багахан хэрүүлээс болоод чамгүй хэл аманд өртөөд байгаа нь нууц биш.
Юутай ч, хэдийнэ хуучирсан сэдвийг санаатай санамсаргүйгээр хурцатгаж, олон нийтийн оюун санаагаар тоглох явдал сүүлийн үед газар авч байх шиг. Хэн нэгнийг зөв, буруу гэж магтаж муулахаас гадна үнэн худлыг нь мэдэхгүй элдэв цуурхалын араас хэт хошууран нийгмийн сэтгэлзүйд ноцтой байдал үүсгэж болохгүйг анхаарах хэрэгтэй бизээ.
О.Номин
зочин. · 2016/03/22
Одоогийн ороо бусгай үeд хэн хүний үгэнд итгэхэд хэцүү болжээ.Аливаа асуудлын хариултыг цаг хугацаа харуулж чаддаг. Манайхан хэтэрхий хошуурч нийгмийн салхины аяыг дагаж байна.
Зочин · 2016/03/22
Зөв сайхан мэдээлэл оруулж өгсөнд баярлалаа . Мүүн багш бол дэлхийн бүх хүн төрөлхтөний сайн сайхны төлөө бүх амьдралаа зориулсан хүн.
Saihanar hartsgaaya · 2016/03/21
Yumiig zuv saihan talaas ni harah yamar saihan yum be, setgel gargaj bichsen Nomin tanid bayarlalaa.
Зочин · 2016/03/21
Setguulch hun unen zuw medeelel hiij yawah n hamgiin chuhal olon jiliin hugtsaand sain saihani tuluu ih zuiliig hiij irseniig olon undesleltei zuileer batlagdan Delhii dahind tugsen gej bodoj bna. Muu zuil bsan bl iim hemjeend hureh yaasanch bolomjgui um.Sain saihan buhneesn Mongolchuud bid suraltsaj awahn iluudehgui heregtei bhaa medeelel bayarlalaa
ganaa · 2016/03/21
Энэ сэтгүүлч мүүний нохой байна
Зочин · 2016/03/21
Унэн зевийг ялгаж салгаж бичиж егсенд баярлаллаа, хэд хоног сэтгэл зовниж байсан юм. Унэн бол заавал ялдаг, гэвч хуурамч мэдээлэл нь хумуусийн унэ цэнэтэй цаг хугацааг хумсалж авч одлоо шдээ. Нэгэн монгол ээжийн амьдралаар тоглоод авлаа. Тун харамсалтай
Зочин · 2016/03/21
Гаж гэх юм байхгүй л блээшдээ. Ул суурьтай нягталж үзэлгүй цуурдагаа болих хэрэгтэй. Энэ янзаараа улс төрчийн гар хөл болсон нөхдүүд их тоглолт хийдэг янзтай даг. Тэрэнд нь толгойгоо угаалгаж байгаагаа мэдэхгүй улс хөгжихгүй бна, улс төр бохир бна гэх ард түмэн минь хөөрхий бна даа
BaBo B@@G!! · 2016/03/21
Бурханы хайртай хүүхдүүд минь. Амьддаа нь л бие биенээ хайрлаж явдаа. Ум мани бадмэ хум.
Зочин · 2016/03/21
https://m.youtube.com/watch?list=PLnfAM_SRnTT6gWvKt16idoiSR5inCHXj7&index=37&v=3Smsnsv0k_U&feature=share
Зочин · 2016/03/21
Мvvний шашинд итгэгчид хэзээ ч садар самуун хийдэггvй. Сургаал номлолын гол цем нь ариун байдал
номин. · 2016/03/21
Тэд гадаадад суралцан боловсрол олж, хариуцсан ажлаа сайн хийж чадаж байгаа учир албан тушаал дэвшиж чадсан.Бусаддаа адил албан тушаалаа ашиглах,архи дарс хэрэглэх,бусдын гэр бүл үймүүлэх зэрэг ёс бус үйлдэл хийдэггүйгээрээ хамт олондоо нэр хүндтэй байдаг гэдгийг хэльe.
Зочин · 2016/03/21
Yg hen gedeg hun ymar alban tushaald n bga ym be todorhoi barimttai yrihgui bol bolhgui e nasanbayar s oor hen ondor alban ondor
eruul amidraya. · 2016/03/21
Yag unen. Buddin N.Enhbayar eronhiilogch, hristiin R.Gonchigdorj geed bj l bna sh dee. Ene heterhii tuilshral yawuulga. Shashnaar ulstor hiideg erguu garuud bnaa bna
eruul amidraya. · 2016/03/21
Yag. Unen. Buddin ulaan itgegch N.Enhbayar eronhiilogch l, Hristiin unen ch itgegch R.Gonchigdorj bj l bna sh dee. Ene arai denduu tuilshral yawuulgaba
Зочин · 2016/03/21
хамгийн гол нь итгэгчид нь нөлөө бүхий албан тушаалд шургалж чадсанд л байгаа юм