Намын жагсаалт гэх эрх мэдэл рүү гулсан оруулагч хонгил их хурлын гишүүн болохыг мөрөөдөгсдөд тун амархан гишгүүр байж. Учир нь, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар намын жагсаалтаар УИХ-д сонгогдох нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтыг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн нь зөв гэж үзсэн хэрэг.

Гэвч гишүүн бүр эл дүгнэлтийг дуу нэгтэй хүлээж авсангүй. Тэдний төлөөлөл нь их хурлын гишүүн Л.Оюунгэрэл, З.Баясэлэнгэ, Р.Гончигдорж нар байх юм. БХБ-ын сайд, Их хурлын гишүүн З.Баянсэлэнгийн хувьд ёстой л энэ жагсаалтаар их хуралд суусан азтай хүмүүсийн нэг. Намынхаа даргынхаа төлөө нойр хоолоо хасан, гудамжны тэмцлээс их хурлын гишүүн болсон тэрээр одоо ч энэ зангаа тавихгүй байгааг яамныхан жиг жуг гэцгээдэг. Жагсаалтыг үгүй болгож байгаад харамссан тэрээр ““Үндсэн хуулийн цэц улс төрийн захиалгаар шийдвэр гаргалаа. Өмнө гаргасан шийдвэрийн эсрэг шийдвэрийг гаргалаа. Тойрогт мөнгөтэй нь гарч ирдэг. Ийм тойрогт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй өрсөлдөх боломжгүй. 2016 оны УИХ-ын сонгууль шударга явж чадахгүй. Дахиад МАНАН гарч ирнэ. Том намууд нь луйвардаж гарч ирнэ” гэсэн юм.

Харин Ц.Оюунгэрэл гишүүний хувьд ялгаагүй нэгэн. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг урдаа барьж “"Үндсэн хуулийн цэц 2012 оны сонгуулийн өмнө энэ шийдвэрийнхээ эсрэг шийдвэрийг гаргаж байсан. Тэгэхээр энэ байгууллага Үндсэн хуулийн цэц мөн үү, үгүй юу гэдэг асуулт гарч ирээд байна. Жагсаалтыг үгүй хийх нь эмэгтэй гишүүд УИХ-д орох боломжийг бүрэн хааж байна" гэсэн юм. Ямартай ч, улс төр гэдэг хатуу самар учраас хүйсээр нь ялгаварлаж хэн дуртай нь биш чадалтай, мэдлэгтэй нь ард түмний сонголтоор шүүгдээд гарч ирдэг л байх ёстой гэсэн зарчмыг улс төр судлаачид хэлдэг.

Их хуралд хамгийн удаан төр барилцан суугаа гишүүдийн нэг Р.Гончигдоржийн хувьд асуудал их. Тэрээр Цэцийн дэд дарга болохыг эртнээс мөрөөдөж, бусдаас нуугаагүй. Өнгөрсөн сарын 18-нд Цэцийн гишүүн болох хүсэлтээ Дээд шүүхэд гарсан ч, шийдэгдэж чадаагүй. Учир нь, хулгайгаар хэлэлцсэнээс хуулийн дагуу явсан нь дээр гэж шүүгчид үзсэн хэрэг. Гэвч тэрээр мөрөөдлөө хаялгүй “Би хаана хэрэгтэй тэнд л очино” хэмээн хэвлэлийнхний амыг тагласан. Тэр ч үүднээс Цэцийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж “2012 оны тавдугаар сард Үндсэн хуулийн цэц намын жагсаалттай холбоотой иргэний гомдлыг хэлэлцээд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэх шийдвэр гаргасан. Гэтэл одоо дөрвөн жилийн дараа түүнтэй нь агуулга нэг гомдол ирэхээр “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг шийдвэр гаргаж байгаа нь байж боломжгүй шийдвэр" хэмээсэн.

Энэ мэт ирэх сонгуулийн болон хуулийн өөрчлөлтүүд Цэцээр шийдэгдэж, улаан гэрлээр гарах ёстой учраас тэрээр хаана хэрэгтэй, тэндээ очихоор яаравчлах нь тодорхой болчихлоо. Учир нь, Цэц эрх баригчдын хүссэн шийдвэр гарахгүй байгаа учраас

newscom.mn