Квотоос монолит рүү шилжих нь чанарын хувьсгал
2016/04/29
Монгол Улсын тѳр, сонгуулийн пропорциор хувь тэнцүүлэн мандат хуваарилах зарчмaaс татгалзаж, ард түмэн тойрогтоо хѳндлѳнгийн оролцоогүйгээр шууд ѳѳрсдѳѳ сонгох арга руу шилжиж байгаа юм байна.
Энэ бол сонгуулийн шууд АРДЧИЛАЛ. Зарим улс тѳрчид, судлаачдын зүгээс энийг УХРАЛТ гэж үзэж, эсэргүүцэл илэрхийлээд эхэллээ. Яг үнэн хэрэгтээ бол УХРАЛТ биш, ДЭВШИЛ юм. Монголын ард түмний дийлэнх олны хүсэл, тэмцэл биеллээ олох нѳхцѳл бүрдэж эхлэж байх шиг байна. Ард түмэн мэдэхгүй байж болно, улс тѳрийн онолын зарим зүйлийг мэдээд байх ч шаардлага байхгүй, гэхдээ үр дүнг нь мэдэрдэг юм. Монголчууд хамгийн их мэдрэмжтэй хүмүүс гэлцдэг, энэ удаа бас л зѳв мэдрэмжийг харуулж, тэмцэж үр дүнд хүрлээ. Ард түмний мэдрэмжийг мэдэрч хүлээн авсан улс тѳрийн хүчнүүд зориг гарган нэгдмэл шийдвэрт хүрч байгаа нь ялимгүй ч гэсэн ДЭВШИЛ. ҮХЦ бас 2012 онд гаргасан шийдвэрээсээ илүү дэвшилтэй шийдвэр гаргалаа. Харин үүнийг зарим улс тѳрчид эсэргүүцэж, ерѳнхийлѳгч байсан хүн хүртэл...ард түмэн ядуу учраас тэнэг, юм ойлгохгүй байна...гэхчлэн амнаасаа эвгүй үг унагаж байгаа нь болчимгүй дүгнэлт. ХАРЫГ ХАРААР, ЦАГААНЫГ ЦАГААНААР нь харах ёстой байх, харыг цайруулж, цагааныг харлуулдаг муу, амиа аргацаасан аргаасаа салах цаг болсоон. Дэлхий, пропорционал тогтолцоо руу хандаж яваа мэтээр ойлгож, утга гуйвуулан тайлбарлах нь буруу, том тѳѳрѳгдѳл, үнэндээ бол тогтолцоо ч биш сонгуулийн арга. механизмын тухайд л юм. Дэлхийн нийтлэг жишиг гэвэл мажоритаас пропорционал руу яваад байгаа юм огт биш, урвуугаар пропорционалаас мажорит руу явж байгаа, хѳгжилтэй орнууд жинхэнэ сонгодог мажорит систем тогтоох гэж туршсаар байгаа шүү гэдгийг хариуцлагатай хэлье. ДЭВШИЛ гэдгийг ч зѳвѳѳр ойлгох ёстой, аливаа арга механизм суурь харилцаандаа таарч тохирсон нѳхцѳлд л дэвшил гардаг. Хѳгжилтэй улс орнуудын систем, механизмууд тухайн орныхоо нийгмийн харилцаа, соёл иргэншлийн тѳвшин, ард түмний нийгмийн ухамсар, улс тѳрийн хүчнүүдийн тѳлѳвшил гээд харилцаануудтайгаа зѳрчилдѳхгүй эерүүгээр зохицолдоод явах механизмыг тогтоож чадаж байна, энэ нь манайд бас л таарч тохирно гэсэн механик ойлголт байж болохгүй. Тэндхийн дэвшилтэй болгон манайд таарна гэж мугуйдлах нь харин ч тэнэг хэрэг, таарахгүй хуулиар тэнгэрээс дүүжлэгдчихээд, тэндээсээ буухгүй азная гэсэн баширч хүмүүсийн ашиг сонирхол байх магадлалтай.
Majority ( олонхи) буюу сонгогчдын олонхийн саналаар шууд сонгох механизм нь монголын соёл иргэншил, намуудын тѳлѳвшлийн ѳнѳѳгийн коньюктур, нѳхцѳл байдалд илүү таарч тохирох систем гарцаагүй мѳн. Харин тэрийг хэрэглэхдээ нэг сумаар хэд хэдэн туулай давхар буудаж, энэ дэвшилтэй аргыг, механизм талаас нь судлаад, нѳхцѳлдѳѳ тохируулан баяжуулаад явах ёстой юм. Мажорит хэргэлээд сурчихсан бусад улс орнуудын туршлагыг ч гэсэн анзаараад ѳѳрийн нѳхцѳлд тохируулаад, сѳрѳг нѳлѳѳллийн үйлчлэлийг нь хаах янз бүрийн арга давхар хийгээд цааш ахих нь намуудын тоо нь хүн амдаа ахадчихсан манайх шиг улсад харин ч тохиромжтой байх болуу гэж бодож байна. Мажорит аргыг монголын нѳхцѳл байдалд тохируулан хэрэглэснээр Засаглалд чанарын хувьсгал хийж болно гэж бодсоноо илрхийлэх боломж гарган энэхүү нийтлэлийг тэрлэв. Гэхдээ, энэ арга нь сайн тэр нь муу гэж маргалдсан агуулгагүй хоосон үгнүүдийг шүүх гэсэнгүй, нэгд, аль нь сайн юм гэдгийг үндэслэлтэй тайлбарлаад ѳх нэг ч гэсэн хүн алга уу? гэсэн уншигчын асуултанд хариулах, хоёрт, мажорит системээр сонгууль явуулснаар, сонгуулийн дараа ямар сайн үр дүнд хүрч болох вэ гэдэг дээр эргэцүүлэн бодсоноо хэлье гэж зорилоо. Эхлээд мажорит гэж юу болохыг товч тайлбарлая!
MAJORITEE гэдэг нь олонхийн сонголт гэсэн утгатай франц гаралтай индекстерм, улс тѳрд орж ирэхдээ хѳндлѳнгийн оролцоогүй шууд сонгох гэсэн утгыг илэрхийлэх болсон юм байна. Сонгуулийн практикт, туйлийн мажорит буюу X+1 систем, харьцангуй мажорит буюу илүү oлон санал авсан нь сонгогдох гэсэн аргууд зонхилж байна. Хѳгжилтэй зарим орнуудад гибрид болон мэргэшсэн мажорит гэсэн системүүд хэрэглэгддэг ажээ. Манайд бол, ХАРЬЦАНГУЙ МАЖОРИТ гэдэг нь илүү тохиромжтой гэж бодно. Энэ системээр бол, нэг саналаар илүү байхад л сонгогддог болохоор дахин сонгууль явуулах нэмэгдэл ажил, зардал гардаггүй давуу талтай. Англи хэлтэй бүх улс оронд энэ систем хэрэглэгддэг, энэ нь "first past the post" буюу нэг саналын илүүгээр ч болов ялсан л бол сонгогдсонд тооцогдох зарчмыг баримтлана гэсэн үг. Санал тэнцсэн тохиолдолд Орон нутгийн Хурлаас хайнаа хагалж, вотум ( итгэмжлэл) ѳгѳн сонгодог юм байна. Мажорит систем нь мэдээж олонхийн саналаар шууд сонгож байгаа утгаараа дэвшилтэй арга гэдэг нь гарцаагүй. Гэхдээ, дутагдалтай талууд ч байна. Том намуудад ашигтай, яваандаа улс орныг цѳѳн, нарийндаа бол 2 намтай тогтолцоо руу чирдэг, сонгогч нарын ухамсрын тѳвшин дээр тоглочих боломж үүсдэг зэрэг нь бол явцад нь импровизаци хийгээд ч юмуу шийдчихэж болохоор дутагдлууд юм. Мажорит системийн заавал шийдэх ёстой ѳѳр нэг дутагдалтай талын тухайд, одоо манайд ид маргаантай байгаа нэг асуудалтай холбогдуулаад зориуд тайлбар хийж санал болгоё гэж бодлоо. Энэ бол GERRIMANDERING ( жеримэндр гэцгээдэг) булхай, сонгогчдын тооны цѳѳнийг ашиглаад манипуляци хийх эрсдэл. Ѳѳрѳѳр хэлвэл, мандаатыг газар нутгийн онцлогыг харгалзан хуваарилах шийдвэрийг тѳрд шахалт үзүүлэн гаргуулах гэсэн утга. Энэ бол үнэн хэрэгтээ тѳрѳѳр, ѳѳрт ашигтай шийдвэр гаргуулж санал луйвардаж байгаа гэмт үйлдэл мѳн. Энэ аргыг анх 1812 онд, Массачусет мужийн захирагч Джерри гэгч, газар нутгийн хэмжээ, алслалт гэдэг үндэслэлээр тѳрѳѳс тогтоол шийдвэр гаргуулан ашиглаж, 40 мандаатын 29-ыг нь ѳѳрт ашигтайгаар авч байжээ. Түүний нэрээр энэ луйврын арга жеримэндр гэж нэршсэн байдаг. Тухайлвал, МАН-ын Ж.Мѳнхбатын яриад байгаа жагсаалтын 28 мандаатыг задлаж, хѳдѳѳд илүү тоотой хуваарилах ёстой гээд байгаа нь агуулгаараа жеримэндр болж таарч байгаа. http://sonin.mn/news/politics-economy/61187 Энэ нь мажорит системийн хүн амын тоонд мандаат тэгш хуваарилагдах гол зарчмыг алдагдуулж улмаар минорит байдал руу чирэх аюултай алхам. Минорит системийг олон улс оронд хэрэглэхээс татгалзсан байдаг, уршиг нь дэндүү их болохоор тэр байх. Минорит ( minorite) гэдэг нь цѳѳнх гэсэн утгатай франц нэр томъёо, шашин судлалаас гаралтай, эдийн засаг маркетингаар дамжин улс тѳрд орж ирсэн бололтой юм. Акци эзэмшдэг мѳртѳѳ компаны удирдлагад оролцдоггүй хүмүүсийг миноритууд гэнэ. Сонгуулийн системээр бол ухаандаа, Ѳвѳрхангай аймгаас Улаанбаатарт шилжиж ирсэн хүмүүсийн мандаат нь нутагтаа үлдсэн гэсэн л үг, тэр хүмүүс мэдээж Ѳвѳрхангайд очиж сонгууль ѳхгүй, Улаанбаатард л ѳгч таарна, харин мандаат нь Ѳвѳрхангайд үлдчихэж байна. Ингээд бодохоор жинхэнэ мандаат луйвардах арга болж таарч байна.
Мажорит системийн сѳрѳг талыг хаах гарцаагүй шаардлага нь ХҮН АМЫН ТООГООР МАНДААТ ХУВААРИЛАХ аргыг хатуу баримтлах явдал мѳн гэдгийг улс орнуудын туршлага харуулж байгаа. Тэхээр манайх, жагсаалтын 28 мандаатыг задлалгүйгээр бүхэлд нь хотод хуваарилж гэмээ нь энэ шаардлагад дѳхѳж очих тооцоо бий. Тэрнээс, жижгэрсэн тойрог батлуулж аваад, хэдэн тѳгрѳг ѳвѳртлѳѳд сум руу гараад шогшчиход гарч л таараа гэдэг хувийн явцуу сонирхлоор энэ дэвшилт системийн агуулгыг эвдэж сонгогчдын санал ТЭГШ хуваарилагдах гэсэн нийтлэг эрх ашгийг унагаж болохгүй л дээ. ҮХ-ийн ШУУД сонголтын тѳлѳѳ ард түмэн тэмцээд үр дүнд хүрлээ, одоо дараагийн алхам ТЭГШ байх зарчмын тѳлѳѳ бас л тэмцэл явуулах ёстой. Хѳдѳѳгийн 3000 хүний санал, хотын 300 мянган хүний саналтай адилтгагдан тѳлѳѳлѳллѳѳ сонгож байгаа баримт нь ѳѳрѳѳ ТЭГШ БУС сонгуулийн эсрэг тэмцэл хэрэгтэй байгааг шаардаж байна.
Квотын Засгийн газар
Монгол улс 25 жил квотын засгийн газартай таваргалаа, эцэст нь Засаглал орвонгоороо хямрахад хүрэв. Хямралын эх сурвалж нь пропрорционал системын суурь механизм болох квотыг мажорит системд монголчлон тулгаж хэрэглэсээр ирсэн концепцын алдаанаас үүдэлтэй зүйл, энэ бол нотолгоо шаардахгүй аргумент. Ѳѳрѳѳр, пропорционал системийг тѳгс утгаар нь хэрэглэж чадаагүй мѳртѳѳ механизмыг нь авч хэрэглэснээр уначихлаа гэж хэлж болно. ЭМЯ сайдгүй байгаа, тѳрийн гадна талаас аль нэг намын лидер нѳлѳѳлж тѳрийг самруулах гээд байгаа, тѳрд чадваргүй хүмүүс шургалж чадаж байгаа...гээд бѳѳн уршиг дагуулсан бантангууд бүгд энэ квоттой холбоотой. Квот гэдгээ ч олигтой зѳвѳѳр ойлгохгүйгээс, амраар нь хүчиндэж намуудын авсан саналаар арифметикийн энгийн тооцоолол хийсэн тѳдийгѳѳр үндэс болгож намуудын хооронд хуваарилан ЦУЛ-ыг БУТАРХАЙ болгон хувааж байна. Намууд нь ѳѳрийн БУТАРХАЙ дээр ДЭГЛЭМ ( альгоритм) тогтоож, Засаглал хямрах үндсийг тавиад ѳгчихѳж байна. Зарим намууд үүгээрээ шантааж хийж явцуу сонирхолдоо хүрэх арга болгон тѳрѳѳр тоглож байна. Улс тѳр бол ТОГЛООМ биш бүхэл бүтэн шинжлэх ухаан, ухамсартай үйлдлүүдийн цогц байх ёстой л доо, уг нь. Эцсийн эцэст энэ бүх балайрлаас салах аргаа олох ёстой, энэ бол нийтлэг эрх ашиг.
QUOTA ( квот) гээд байгаа нь нэгдмэлээс хувь хүртэх гэсэн утгатай латин үг, улс тѳрийн нэр томъёо юм. Квот тогтоох хэд хэдэн арга бий.
Д°Ондтын арга. ( бельгийн их математкч Ондтын нэрээр)
Сент Лагын арга ( францын их математикч Лагюгийн нэрээр)
Хэйра-Хумайерийн арга ( английн улс тѳрч Хэйра, германы математикч Хумайер нарын нэрээр)
Хамилтоны арга ( америкийн улс тѳрч Хамилтоны нэрээр)...гэхдээ эдгээр аргууд нь бүгд сонгуулийн пропорционал системд тохируулан боловсруулсан аргууд. Мажорит системд аль нь ч таарахгүй. Ер нь мажорит систем нь квотгүй систем. Эндээс Засгийн газрыг бүрдүүлэхэд намууд оролцох боломжгүй, түүний оронд вотум ( итгэмжлэл) гэдэг ойлголт орж ирдэг. Ухаандаа, УИХ-аас шинээр сонгогдсон Засгийн газрын тэргүүнд вотум ѳгч Засгийн газраа, аль ч намын оролцоогүй бүрдүүлэх боломж олгоно гэсэн үг. Хэрэв энэ зарчмыг монголын улс тѳрчид хэрэгжүүлж чадвал Засаглалд ЧАНАРЫН ХУВЬСГАЛ гарна гэсэн үг. Сайд болохын тѳлѳѳ хурдны морь шиг уралддаг, албан тушаалд тариф тогтоож панз үсэргэдэг, давхар дээл угалдаг, ерѳнхий сайд нь намуудын гарт ордог...гээд олон асуудлууд шийдэгдэх боломжууд нээгдэх гэж байна. Гэхдээ энэ систем, тѳрийн албан тушаалтнууд ѳѳрсѳддѳѳ тохируулаад хууль үйлдвэрлэх эхний тохиолдолд л нуран унах эрсдэлтэй.
Монолит Засгийн газар
Квотгүй Засгийн газрыг сүүлийн үед МОНОЛИТ гэж нэрлэх болсон байна. Энэ нь НЭГДМЭЛ ЦУЛ гэсэн утгатай юм. Хэдхэн хоногийн ѳмнѳ хойд хѳрш маань Засгийн газрын бүтцийн асуудлаар ерѳнхий сайдын сонсголыг ДУМ дээр авч хэлэлцээд МОНОЛИТНОЕ ПРАВИТЕЛЬСТВО байгуулах вотумыг Медведевт олгочихлоо. Тэрээр...вотум нь хѳзрѳѳр бол түүз, гэхдээ танхимын зарчмаар ажиллах нь танхимын том хариуцлага гэж ойлгож байна...гэж хэлж байгаа харагдсан. Монолит Засгийн газар байгуулвал манайдаа хувьсгал, гэхдээ МОНГОЛЧЛОХ гэж айхтар дадлыг л тойрч чадах улс тѳрийн эр зориг шаардагдах байхдаа.
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү
шаабар · 2016/04/29
Яг зөв. Манай улс төрчид наадахыг чинь мэдэхгүй, мэдэж буй хэсэг нь ил гаргахыг хүсэхгүй. Энэ тухай олон нийтэд маш сайн ойлгуулах хэрэгтэй дээ. Энэ жилийн хувьд сонгууль будилж мунгинаад л өнгөрөх байх. Харин цаашдаа илүү сайн болохыг төлөө нийтээрээ зүтгэх хэрэгтэй юм даа.