Жинсэн өмд хэрхэн үүссэн бэ
2016/05/06
Цэнхэр өмдний “төрсөн он сар” багагvй маргаантай байдаг бол харин анх оёсон хvнийх нь нэрийг өдгөө хvн бvхэн сайн мэддэг. Хэдэн зуун сая хvний өмдний ард тэр хvний нэр бичээтэй байдаг болохоор юу гэж мартах вэ?
Германы Баварийн Баттен-хейм хэмээх бяцхан хотод vнэн сvжигт иудейн еврей Штрауссынхний гэрт нэгэн бяцхан хөвгvvн мэндлэхэд Леви хэмээх нэр өгснөөр жинсний тvvх анх эхэлжээ. Тэр хөвгvvн бага насандаа оёж хатгахыг гаргуун сурсан бөгөөд хожим нь тэр эрдэм нь тэгж их хэрэг болно гэж төсөөлөө ч vгvй явжээ.
Тэр 18 настайдаа Америкийг зорьжээ. Америкчууд тvvнийг Ливай Страусс хэмээн дууддаг байж. Мань эр эхлээд Нью-Йоркт барааны бяцхан дэлгvvр ажиллуулж байсан нагац ах нарыгаа бараадаж байснаа, алтны галзуурал эхлэнгvvт, адал явдал, алтны араас хошуурагч мянга, мянган хvний араас Невадаг зорилоо. 1850 онд тvvнийг тэнд очиход хvмvvс алт угаан ид бужигнаж, жилийн дараа тэндээс бvр ч их алт олдсон. Харамсалтай нь Ливайд юу ч оногдсонгvй, тэр нэг ч грамм алт угааж чадсангvй. Гэхдээ тэндээс насан туршийнхаа ажлыг олжээ. Алт угаах бус, харин юм оёж, шидэх тийм нэгэн ажил. Нью-Йоркт байсан ах нар нь түүнд онгоцны далбааны хvрэн брезентэн даавуу өгч явуулсныг мань эр майхны материал хэмээн алт угаагч нарт зарах гэж vзжээ. Гэвч маань эр удалгvй хөлөг онгоцны далбаагаар майхан бус, өөр юм хийх шинэ санаа сэдэв.
Vнэхээр ч алтны хайгуулчдын хамгийн хэцvv, хамгийн амархан урагддаг хувцас нь өмд байлаа. Өдөржин халуун элс, чулуу, шороонд ажиллана. Хvйтэн усан дунд зогсоод байхаар ямар өмд тэсэх вэ дээ, дороо л урагдчихна. Гэтэл тэр vед эр хvний өмдийг тун vнэтэй ноосон даавуугаар хийдэг байсан бөгөөд тэр бvр шинэ өмд авч өмсөөд байх тэнхэлтэй улс цөөхөн байж.
Тийнхvv Ливай Страусс хөлөг онгоцны далбаагаар өмд, богино хvрэм оёж vзэхээр шийдэв. Анхныхаа брезентэн өмдийг 1850 онд оёж, тэр дороо ахдаа мэдэгдлээ. Дэвид Стерн бага дvvгийнхээ шинэ бизнесийг дор нь “шvvрч”. Сан-Францискод брезентээр ажлын хувцас оёдог оёдлын жижиг vйлдвэр, бяцхан дэлгvvр нээв. Жилийн дараа 150 жил нэр алдар нь vл бvдгэрэх Levi Strauss & Со нэртэй компани байгуулагдлаа. 1853 онд Levis пvvсийн анхны оригинал жинсэн өмд худалдаанд гарчээ.
Тун удалгvй Невадагийн алтны хайгуулчдын бяцхан тосгонд жижигхэн байшинд суугч бага Ливай захиалгаа дийлэхээ болилоо. Алтны хайгуулчид ч гарын ая даах овоо бөх өмдний тухай сураг дуулжээ. Өдөржин халуун хvйтнийг тоолгvй шороотой ноцолдож, шөнө нь ч шороон дээр хөрвөөж, хатуу бvхнийг дан биеэрээ туулагч тэдний хувьд бөх өмд, сайн хувцас шиг хэрэгтэй юм байсангvй. Бас тэд мөнгө бус алт олдог улс байсан болохоор дөмөг хувцсанд мөнгө vл хайрлана. Алтны хайгуулчид тvvний өмдийг Ливайгийн өмд хэмээн нэрлэжээ. Тийнхvv бvтээсэн өмдөө Ливай Страусс 20 жилийн дараа зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, шинэ бvтээлийн патенттай болгов.
Тэр vед америкчууд брезентэн өмдийг жинс гэж нэрлэдэггvй, зvгээр л Деним гэдэг байж. Өнөөдөр ч Америкт жинсэн өмдийг нь Jeans жинсэн даавууг нь Denim гэж нэрлэдэг. Тийнхvv он жилvvд хуучирсаар Ливайсийн хуучирдаггvй бидний өмсөж буйтай адилхан өнгө, хийц, хэлбэртэй болсоор байлаа. 1860 онд жинс бяцхан гуулин товчнуудтай болов. Бас арынхаа хоёр халаасан дээр бvргэдийн жигvvрийг бэлгэдсэн хос ил оёотой болов. Тvvнээс гурван жилийн дараа бvсэн дээр нь Ливайс жийнсийг зад татахаар цанхаалдаж буй хоёр морийг дvрсэлсэн, тэгш өнцөгт ширэн чимэг тавьж эхлэв. Тун удалгvй “501 дvгээр загвар” хэмээх шинэ vгийг хvмvvс хэлдэг, мэддэг, хэрэглэдэг болов. Сонин ч юм шиг, нууцлаг ч юм шиг энэ vгэнд нууц юм vгvй ажээ. Ердөө л 1890 онд оёж эхэлсэн жинсэн өмдний тусгай, ер бусын бөх даавууны эд аж ахуйн дугаар нь 501 байсан аж.
ЖИНСНИЙ ДАЙН
Уг нь XX зууны сvvлч хvртэл Америкт Levis пvvсээс өөр ямар ч пvvс жинс vйлдвэрлэдэггvй, Ливай Страуссын vр сад дөрвөн өв залгамжлагчдаа төрөл бvрийн патент, лицөнз, гэрчилгээ, эохиогчийн эрх бvхий монополь бизнесээ хууль ёсоор шилжvvлэн өгчээ. Гэтэл ямар ч зах зээл ийм монополыг vл тэвчих хувь тохиолтой хойно, эхлээд Америкчууд төдөлгvй хvн төрөлхтөн өмсөж эхэлсэн сая сая хvний хамгийн дуртай хувцсыг ганцаараа vйлдвэрлээд, ганцаараа бvх мөнгөө, ашгаа аваад байдаг тийм хэмжээгvй эрх дарх нэг л өдөр нуран унасан. Даавуунд нь зохиогчийн эрх авч чадахгvй болохоор өмдний шинэ эсгvvр, оёдол, стиль, чимэг зvvлтийг хэн нэг нь бодож ололгvй яахав. Levis-ийн эсрэг аян дайн өөр хаанаас ч бус, анх кино дэлгэцнээс л эхэлжээ. Амөрикийн 40-50-иад оны вестерн киноны одууд Жон Уэйн, Том Микс, Хопалонг Кэссиди, Кеиси Жонс нар алгуур алгуурхан морь унаад давхихад эвтэйхэн өөр төрлийн жинс сонгож эхэлжээ. Тэгээд ч Ливайс ковбой нарын морь малд өмсдөг өмдийг бус харин алтны хайгуулч, хар бор ажилчид, ачигч, фермер, жолооч эрхмvvдийн өмсдөг ажлын өмд vйлдвэрлэж байсан юм чинь. 1947 онд, хожим нь дутахааргvй алдар хvндийн эзэн болсон нэгэн өмд зах эээлд гарч ирэв. Нэр нь “13MWZ” буюу “13 Mens Western with Zipper”. Монголоор бол “Вестерн хийцийн, цахилгаантай, эрэгтэй өмдний 13 дугаар загвар” гэсэн хэл хугалам урт нэр. Энэ өмдийг морь малтай ноцолддог улсад зориулан бvтээжээ. Эмээл дээр эвтэйхэн байхыг нь бодсон гэсэн vг. Шуумагных нь далд оёо нь ковбой гутлын тvрийд яг таарна. Арын халаас нь тvрийвч, зажилдаг тамхины сав багтахаар уужимхан. Хамгийн гол нь ямар ч товчгvй.
Энэ өмдийг Филадельфийн Тhе Rodeo Ben пvvс vйлдвэрлэсэн бөгөөд тэр даруй жинсний зах зээлд өөрийн байр суурь, орон зайтай болжээ. Цахилгаан товчны хувьд төмөр товчноос татгалзсан анхны пvvс нь H.D.Lee Mercantile Co“ байлаа. Пvvсийн эзэн Ли эрхэм, хvмvvст бөх сайн эвтэйхэн, угааж арчихад амар ажлын хувцас vгvйлэгдэж буйг ажиглажээ. Тийнхvv мань эр далбааны бөх брезентээр ажлын комбинзон оёхоор шийдэв. Урьд нь Америкт хэн ч ийм хувцас оёж байгаагvй болохоор Ли шинэ vйлдвэр байгуулж, худалдаачнаас vйлдвэрлэгч болон хувирав. Хоёр жилийн дараа “Union All” нэртэй ажлын комбинзоны анхны загвар худалдаанд гарчээ. Машин доогуураа орох бvртээ дугуйгаа солих бvртээ хувцсаа сольдог жолооч нараа харсан Ли костюмны гадуур шалавхан өмсчихөж болмоор эвтэйхэн ажлын хувцас хийхсэн гэж бодон бодсоор нэг өдөр санасандаа хvрсэн нь энэ байлаа. Ер бусын мөртлөө амар, дулаахан. ямар ч ажил хийхэд эвтэйхэн энэ хувцас төдөлгvй Америкийн цэргийнхний сонирхлыг татав. Америкийн армийн хувцасны хангамж хариуцсан бригадын генөрал Леонард Вуд армийн инженер, техникийн ажилтнуудад зориулсан хувцас зохион бvтээж нийлvvлэхийг Ли-гээс хvсчээ. Удалгуй жинсэн комбинзон, Levis өмд шиг олны анхаарлыг татаж эхэллээ.
Levis-тай адилхан жинсэн өмд нийлvvлэхэд ч болохгvй юм vгvй болов. Гагцхvv Levis-аас ялгарахаар өөр, хvн гайхмаар, эрхгvй анзаармаар тийм нэгэн содон зvйл хэрэгтэй байлаа. Өрсөлдөөн шиг хөгжлийг гайхамшигтай урагшлуулдаг зvйл vгvй болохоор тийм юм олдолгvй яахав. Тэр нь 1926 онд анх гарч ирсэн Lee’s пvvсийн жинсэн өмдний цахилгаан товч. Гэхдээ эгэл жирийн олон тvмэн төмөр цахилгааныг бvрэн дvvрэн хvлээн зөвшөөртөл бас ч 13 жилийн хугацаа өнгөрчээ. Ямартай ч 1939 онд “Алхаж явахад амар” нэртэй зар сурталчилгааны дараа Lee Америкийн ажлын хувцасны томоохон vйлдвэрлэгч болж чадсан юм. Тэр реклам нь жинсэн өмд өмсөөд урамтайяа зэрэгцэн алхаж яваа албан хаагч ажилчин, цэрэг, малчин, хvvхэд, жуулчин зургаан эр хvнийг дvрсэлсэн зурагтай байлаа. Гэхдээ Lee-г ингэж хичээж байхад хуучны туршлагатай Levis юу гэж алмайрч суухав.
1941 онд Levi Strauss Америкийн армийн командлалаас цэргийн өмд vйлдвэрлэх томоохон захиалга хvлээж авав. 1945 онд Levis америк цэргvvдтэй хамт Европыг байлдан дагууллаа. Дарь, утаа, дайны нурангиас дөнгөж өндийж байсан европынхны анхаарлыг америк цэргvvдийн бөх, энгийн, чанартай хувцас таталгvй яахав. Төдөлгvй “501” жийнс Jonny walker, баар, бохь, жааз хөгжим, Marlboro, Голливуд шиг Америкийн нэрийн хуудас, салшгvй нэг хэсэг болсон юм. Жинс нэг хэсэг эрх чөлөө хараат бус байдлын илэрхийлэл болж чадсан. Баруунд 50-иад оны сvvлчээр Мерилин Монро хvртэл биеэ барьсан жинс өмссөн дэлгэцнээ гарч эхэлсэн бөгөөд жинс тэр vеэс дэлхий ертөнцийн өдөр тутмын хувцас болон хувирчээ. Техник, технологийн хувьсгал тvргэсч хөгжил гvнзгийрэнгvvт жинсний даавуу зөөлхөн, цэвэрхэн, “гоё” цайрдаг болж, хvйс, нас, нийгмийн байдал, шашин шvтлэг vл харгалзан хvн бvхэн өмсдөг хувцас болсон юм.