Хямралын сайн талууд
2016/05/08
Ажилгүйдэл, үнийн өсөлт ба авлигаас үүдэн Монгол Улсын иргэд гутранги үзэлд автжээ” хэмээн судлаачид мэдээллээ. Хот, хөдөөгийн 5000 хүний дунд судалгаа хийгээд ийм дүгнэлт гаргасан юм байна. Эдийн засгийн хямрал, сонгуулийн шоу, ажилгүйдэл гээд ярих юм бол байдал хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэсэн үг бий. Орлого багасч, өмнөх шигээ тансаглаж чадахаа байсан ч мөнгөнийхөө нэлээд хэсгийг хэрэггүй зүйлд зарцуулж байснаа ойлгодог боллоо хэмээн нэг танил маань хуучиллаа. Тухайлбал, таалагдсан л бол юуг ч хамаагүй худалдан авдаг, түүнийгээ заримдаа огт хэрэглэдэггүй байж. Хувцас, гутал зэрэг бол нэг удаа өмсөөд л сонирхол нь буурч дахин өмсдөггүй. Тийм төрлийн бараануудыг хаях хайран учраас шатаадаг, эсвэл хүнд өгдөг байлаа. Одоо бол зөвхөн хэрэгтэй зүйлээ л авдаг учраас хэрэггүй зүйлд мөнгө зарцуулагддаггүй гэсэн.
Мөн хүнсний дэлгүүрээс хэрэгтэй, хэрэггүй баахан зүйл цуглуулдаг байснаа больж, өдөр тутам хэрэглэдэг зүйлээ бага багаар авдаг болжээ. Ингэснээр зарим хүнс муудаж хаях эрсдэл үүсэхгүй.
Шоу цэнгээний асуудлыг бүр хойш нь тавьжээ. Зайлшгүй үед , бүр тодруулбал сард нэгээс хоёр удаа найз нөхөдтэйгөө уулзаж, баар ресторанд ордог болсон гэнэ. Бусад үед гэр бүлдээ цаг зав гаргадаг болсноор гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нэмэгдэж, аз жаргалтай сэтгэл дүүрэн алхах болжээ.
Хамгийн сонирхолтой нь ашиг орлого гайгүй үедээ хэрэгжүүлж байгаагүй хуримтлал үүсгээд эхэлсэн гэв. Учир нь банкны хуримтлалын хөтөлбөрт хамрагдаж, сар бүр тодорхой мөнгийг дансандаа хийж эхэлжээ.
Хямрал биднийг бодит хөрсөн дээр буулгаж, арвич хямгач байхад сургаж байна. Ядаж л мөнгөө зөв зарцуулж чаддаггүй байснаа ойлгож авч байна даа хэмээн танил маань ярилаа.
Зочин · 2016/05/08
Unendee hyamral bas bolomjiig neej baigaas
Зочин · 2016/05/08
ГОЛОМТЫН ДАЛД ПИАР ШИВ