“Эмоци” продакшн гадаад дахь Монголчууддаа зориулан аялан тоглолтоо хийгээд нэг жилийн хугацаанд Монголдоо бие даасан тоглолтоо хийгээгүй билээ. Тэгвэл энэ жилийн анхны тоглолтоо СТӨ-ны тайзнаа “Амьдрал тэр чигээрээ шоу” нэртэйгээр тоглож байна.

Тоглолтод нийтдээ 20 гаруй үзүүлбэр багтсан бөгөөд урилгаар жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг оролцож байгаа юм. Мөн бүжгийн AIM4R пропакшны жүжигчид оролцсон байна.

 

“Зорилготой амьдаръя” уриатай “Амьдрал тэр чигээрээ шоу” инээдмийн энтертайнмент шоу тоглолт энэ сарын 5-ны өдрөөс эхлэн 2016 оны 06-р сарыг хүртэл өдөр бүр СТӨ-ний тайзнаа 19:00 цагаас тоглогдох болно. Та хайртай дотны хүмүүстэйгээ үдшийг инээд хөөрөөр бялхан, стрэссгүйгээр сайхан өнгөрүүлээрэй.