АН-ыг сонгодоггүй аймаг, дүүргүүдийг ад үзсэн нь ердөө л амин хувийн ашиг сонирхол юм гэж үү
2016/05/14
Ардчилсан нам Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг уландаа гишгэн байж өөрт ашигтай хууль, тогтоомж баталлаа. Хуулиар олгогдсон дөрвөн жилийн эрхийг Хаант засгийн эрх ашиг хэтрүүлж, "эцэг” болсон хууль, тогтоомжуудаа зөрчитлөө ил цагаандаа гарч байна.
Ан Сан Сун Чигийн хэлсэн "Дүр исгэсэн ардчилал дарангуйллаас илүү аюултай” шиг байдал манайд бий болж, Үндсэн хуультай, Ардчилсан тогтолцоотой гэх нэрийн дөрвөн жил дарангуйллын нийгэм тогтоож, түүнийгээ цааш сунгахаар улайран зүтгэж байна. Тийм ч учраас АН-ын УИХ дахь бүлэг Монгол Улсын эрх ашиг, ард түмний хүсэл сонирхлоос илүү өөрсдийн ашиг сонирхлыг түрүүнд тавьж сонгуулийн хууль, тогтоомжуудыг үзэглэлээ. Ингэхдээ АН-ыг сонгодоггүй, алслагдсан аймаг, дүүргүүдийг АН-ыг сонгодог тойргуудад нэгтгэж шогтов.
АН-ыг 100 хувь сонгодог аймаг, дүүргүүдэд дахиад нэг мандат нэмэхэд АН-ын гишүүн сонгогдох нь хэнд ч ойлгомжтой зүйл. Гэхдээ ингэлээ гээд алслагдсан аймаг, дүүргүүдийг УИХ-д төлөөлөлгүй болгож, эрх ашгийг нь үл тоож болохгүй. Эрх баригчид Сонгуулийн ерөнхий хороог саналаа ирүүл гэчихээд ирсэн саналыг нь өөрсдийн дураар өөрчлөн баталж болно гэж үү. СЕХ-ноос ирүүлсэн санал бичигт Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэж, нэг мандаттай болгоё гэсэн байна. Мэдээж нийслэлээс алслагдсан дүүргүүдийн хувьд адил төстэй тал олонтой.
Тиймдээ ч тэднийг нэгтгэж, нэгдсэн бодлого дор хөгжүүлэх нь зүйтэй байсан. Гэтэл Ардчилсан нам Багануур дүүргийн Сүхбаатар дүүрэгт, Багахангай дүүргийг Хан-Уул дүүрэгт, Налайх дүүргийг Чингэлтэй дүүрэгт нэгтгэж, нийслэлийн энэ гурван дүүргийн мандатын тоог нэмэв. Дээр дурдсанчлан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт АН-ыг сонгодоггүй. Тиймээс энэ гурван "болдоггүй” дүүргийг АН-ыг сонгодог нийслэлийн дүүргүүдэд хувааж өгч, хууль дүрмийн аргаар "нугасалж аллаа”. АН хөдөө орон нутгуудыг бодвол нийслэлд арай илүү нэр хүндтэй байгаа. Тиймийн учир нийслэлийн мандатыг тоог нэмэхээр эртнээс үе шаттайгаар ажиллаж, эцэс сүүлд нь нийслэлийн 14 мандатыг 28 болгож чадсан. Ингэхдээ ингэж нэмэгдсэн 14 мандатад дандаа АН-ыг дэмждэггүй аймаг, дүүргүүд нугаслагдав.
Гурван дүүргийг ул мөргүй арчиж, АН сонгогддоггүй аймгуудын мандатын тоог чадах чинээгээрээ буулгав. Юун нөгөө мандатын тоог хуваарьлахдаа газар нутгийн хэмжээ, хүн амын тоог харгалзан үзэх. Алслагдсан аймаг, дүүргүүдийн төлөөлөл багасч, үгүй болсноор эдгээр аймаг, дүүргүүдийн хөгжил бусдаас бүр ч илүү хоцорч үлдэх нь дамжиггүй. Ялангуяа алслагдсан гурван дүүргийг нийслэлд хувааснаар сонгогдсон гишүүд Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй зэрэг том тойрогтоо анхаарна уу гэхээс хаа байсан хол дүүргүүдэд очиж хөгжилд нь хувь нэмэр болно гэвэл ёстой гоонжийнжоо. Ерөнхийдөө өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН дэндүү даргатай зантай болж л өгвөл хөдөө орон нутгийг зорихгүй, нийслэлдээ бүгээд, эндээсээ нээх холдохгүй ажиллах гээд байдаг болчихлоо. "Жирэмсэн эмийн шээх газраас гарч үзэлгүй”-гээр ард түмнээ хэрхэн амьдарч буйг харж, улс орон нь уул уурхайн компаниудын хөлд хэрхэн "улаан там” болж, түүнээс хүртсэн ашиг, үлдсэн капитал гэж юу ч байхгүй байгааг мэдрэхгүй л болов уу.
СЕХ-ноос ирүүлсэн санал бичиг
Харин эрх баригчид
Тогтоолын төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болж байна.
Ингэхдээ,
- - Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгууд тус бүр - 1,
- - Дорнод, Завхан, Өмнөговь аймгууд тус бүр - 2,
- - Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр - 3 мандаттай байхаар боллоо.
Нийслэлийн тойргуудын тухайд,
- - Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж мандатын тоог 1-ээр нэмж 4 болгох,
- - Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх,
- - Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж тойргийн мандатын тоог 4 байсан хэвээр нь үлдээх,
- - Баянгол дүүргийн сонгуулийн тойрог 4 мандаттай,
- - Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр 6 мандаттай байхаар болж байна.
- Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулсан байна.
Төгс
зочин · 2016/05/15
Хар машин тусгай зориулалтын харандаа хоёроос нь татгалзаад жирийн цаасан дээр ид шидгүй үзгээр саналаа өх юм сан
зочин · 2016/05/15
АН ялахын тулд юу ч хийхээс буцахгүй байна. Яаж ч мэднэ эгнээндээ гадаадын олон төлөөлөлтэй луйварчидын бүлэгхар машиндаа л найдаж байгаа байх даа
Зочин · 2016/05/15
AN сонгогдохгуй дээ
Munkhuu · 2016/05/14
Mongol orniig min 4 hun jiliin dotor duusgaj dampuuruulj haychihaad yamar nuureer dahin songogdoj chadnaa gej bodoj eldev balai hor nairuulj bdag sonin lalruud ve. heden zam uulzvaraas uur yu hiij hiilgej giiguulsen pizdanuud ve.end tendees bosgoj guij zeelj oruulj irsen hurungu n ene bitgii hel uls orniig min sep hiitel bosgoh mungu baital uursdiin compani ah duu hamaatan sadnaara avch ashiglaj duusgachihaad neg ih yum hiij gavya baiguulsan ulsiin durd toglood muusain gichiinuud.dur esgesen ardchilagchid daranguilagchid heleh mu ug oldohgui muusain hulgaich nar zailahguigeer shorondoo oroh heregtei.ardchilal neriig barij umchlugchid ta nariin ardchilsan hunleg enerengui niigem baiguuldag gej haashaaharsan yum bdagiin nohoin baasnuud zailj zaigaa tavij uguud amsdag shiitgelee amstsgaa
Зочин · 2016/05/14
АН-ынхан гэж ийм л хөгийн хүмүүсийн бөөгнөрөл шүү гэдгээ дахин баталлаа