Ургийн гажиг, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл өссөөр байна. Нийт тохиолдлын ихэнх нь жирэмсний үеийн хяналтанд ороогүй байсныг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал,  2015 онд 557 амьгүй хүүхэд төрж, 21 эх төрөхийн хүндрэлээр нас барж, 1234 нялхас эндсэн. Эдгээр тохиолдлуудад судалгаа хийхэд 60 хувь нь жирэмсний хяналтанд ороогүй байжээ.

Өнөөдрийн байдлаар нийт жирэмсэн эхчүүдийн 85 хувь нь жирэмсний хяналтанд ордог. Үлдсэн 15 хувь нь хяналтанд оролгүй амарждаг байна. Эхчүүд хяналтанд орохгүй байгаа нь тодорхой оршин суух хаяггүй, бүртгэлгүй байдаг. Мөн хяналтанд ороход шаардлагатай зардлыг гаргах санхүүгийн боломжгүй байдаг. Тухайлбал жирэмсний хяналтанд орохын тулд олон төрлийн шинжилгээнд хамрагддаг. Наад зах нь ЭХО-д харуулах хэрэгтэй болдог. Гэвч ихэнх тохиолдолд төлбөртэй эхо-д харуулахыг эмч нар зөвлөдөг. Энэ нь хамгийн багадаа 25 мянган төгрөг болно.

Зарим тохиолдолд дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмж хоцрогдсон эсвэл оочир дараалал их байдаг учраас хувийн эхо-д үзүүлэхийг шаарддаг байна. Энэ мэтээр 5-7 хоногийн хугацаа шаардаж багагүй хэмжээний зардал гардаг нь амжиргааны түвшин доогуур эхчүүдийг эмчийн хяналтанд орохгүй байхад нөлөөлж байна.

Жирэмсэн эхчүүдийн жирэмсний эхний үе болон төрөхийн өмнөх үеүүдэд   шинжилгээнд хамрагддаг.  Гэтэл хамрагдах гэхэд улсын эмнэлэг хүнд суртал ихтэй, шинжилгээнүүд  очёр ихтэй байдаг.  Харин хувийн эмнэлэгт  хамгийн багадаа 70 000 – 100 000 төгрөг өгвөл нэг өдрийн дотор бүх шинжилгээгээ өгч хариугаа авах боломжтой болдог. Энэ бол  улсын болон хувийн эмнэлэгийн хамгийн том ялгаа.  

Жирэмсэн  эхчүүдийн хяналтад орох шинжилгээнүүд байнга очёр ихтэй байдаг.  Тэрийг нь ядаж  хувий эмнэлэгт шилжүүлж хурдан түргэн шуурхай үйлчилж болдоггүй юм уу салбарын сайдаа?

Хичнээн эх,  хүүхдийн амиар наадаж байж энэ асуудлыг  шийдэх вэ А.Цогцэцэг сайд аа?  

М.Мөнгөн