Өв уламжлалаа ч хадгалаад, унаач хүүхдүүдээ ч хамгаалаад явсан нь дээр бус уу
2017/03/09
Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд хамгийн ихээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа сэдвийн нэг бол хаврын морин уралдаан билээ.
Саяхан болсон Дүнжингарав морин уралдааныг шүүхээс хориглосон ч тэмцээнийг зохион байгуулснаар олон хүний дургүйцлийг хүргэсэн юм. Хамгийн гол нь морин уралдааны гол хохирогч нь унаач хүүхдүүд гэдгээр нь ард иргэд шүүмжлэлтэй хүлээн авч байгаа билээ.
Энэ жилийн Дүнжингарав наадмын үеэр 900 орчим хурдан хүлэг уралдсан бөгөөд харин 13 хүүхэд мориноосоо унасан талаар албаны эх сурвалжууд мэдээлж байсан. Гэхдээ мориноосоо унаж хүнд бэртсэн хүүхэд байхгүй гэж тэд мэдэгдэж байсан юм.
Гэтэл өнгөрсөн оны уралдааны үеэр 7155 хүүхэд оролцсоноос 423 хүүхэд мориноос унаж бэртсэн бол 2014 онд 621 хүүхэд мориноосоо унаж 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр гэмтэж байжээ. Харин 2013 онд 916 хүүхэд хөнгөнь 34 хүүхэд хүндэвтэрь дөрвөн хүүхэд хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдаж байсан харамсалтай явдал болж байжээ.
Энэ бүхнээс харахад сүүлийн жилүүдэд хэдийгээр унаач хүүхдийн гэмтэл авах эрсдэл багасч байгаа ч тэднийг дагасан эрсдэл хэвээр байгаа учир иргэд шүүмжилсээр байгаа.
Морин уралдааны хувьд мөн өвлийн болоод хаврын улирлын уралдааныг эрс эсэргүүцэж байгаа аж. Өвлийн хүйтэнд ядаж л унаач хүүхдүүд гар хөлөө хөлдөөх зэрэг гэмтэлүүд их байдаг.
Морин уралдаан нь Монголын эртний өв уламжлалыг хадгалсан соёлын нэг хэдий ч нийгэм орчноо даган үүнд шинэчлэл хэрэгтэй гэдгийг харуулсаар байгаа билээ. Тиймээс энэхүү ёс уламжлал бүхий уралдааны ор тас алга болгож болохгүй гэдгийг хэн хүнгүй л мэдэх байх.
Тиймээс унаач хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангаж байвал зохилтой болов уу.
Энэ төрлийн уралдааны нэгэн жишээ дурдвал Арабын тэмээн уралдаан юм. Катарын тэмээний уралдаан нь товчхондоо манайх шиг тэмээгээрээ дагадаг. Уралдааны зам нь элсээр хучигдсан, хоёр талаар нь дагадаг машинууддаа зам хийгээд өгсөн. Манайх шиг амьд хүнээр хаалт хийгээгүй /цагдаа нараар/ төмрөн хаалттай. Хүүхэд унуулахыг хориглодог, том хүн юм уу роботоор унуулдаг. Робот нь ташуурддаг, хашгирдаг үүнийг машин дотроосоо уяач нь удирддаг. Манайх шиг цол гуншин алдар нэрийн төлөө уралддаггүй, түрүүлсэн тэмээний эзэн сая доллар хождог. Айлын хүүхдүүд айхтар. Хүүхэд хохирохгүй, хүн бүр үзэж болно, аюул эрсдэл бага, цагдаа нар энд бөөнөөрөө ажиллах шаардлагагүй, морь машин холилдож уралдахгүй гэх олон давуу талтайгаас гадна иргэдийг амь нас аюулгүй байдлыг сайтар ханган орчин үеийн нөхцөл байдалд тулгуурласан гэж хэлж болно.
Энэ мэт олон арван туршлагаас суралцан өв уламжлалаа хадгалан үлдэх хэрэгтэй бөгөөд өөр өөр үзэл бодолтой иргэд маань хоёр талд талцан хуваагдан аливааг шүүмжлэлгүй байгаагаа сайжруулаад явбал зохилтой болов уу гэсэн бодол төрж байна.
С.Отгон
irgen · 2017/03/21
ezen uuruu morio unaj uralduulaad ter tsol hergemee awah n zuw shirrnii ard yu ch hiihgui suuj baigaad aldart manlai uyach geh med tsol awch baigaa n yostoi turiin nud sohor bolsonii gerch undesnii ulamjilal gej yariad huuhdiin amiar naadaj bolohgui uriihuu huuhdeer morio unuulahgui hunii huuhdeer morio unuulj baigaa n hun chanargui adgiin uls gedgiig notloj bna yaduusiin huuhed bayachuudiin zugaa tseneliin zolios boloh yosgui
Зочин · 2017/03/21
эзэнд нь эмээл тохоод өөрийнх нь хүүхдээр унуулчих
иргэн · 2017/03/19
Улсын баяр наадмаас бусад уралдааныг уяачид, уяачдын холбоо өөрсдийн зардлаар хийх хэрэгтэй. Эмч, түргэн тусламжийн машин, цагдаагийн хамгаалалт, уралдааны зам засах гэх мэт зардлыг нь төр хариуцаж байгаа нь наад зах нь гэхэд сумын эмнэлгийн тэрэг хурдан морины уралдаан дагаж давхиж байгаад тарж ойчиж байна шүү.
Зочин · 2017/03/18
Хөрөнгөжсөн хүмүүс хөлсөөр морь уяж уралдуулаад өөрөө уячихсан юм шиг цол авдаг болжээ. Хууль хэрэгжихгүй байна. Хүний эрүүл мэнд хохирдог ажил үйлс, уралдаан тэмцээн байж болохгүй. Бөх барилдах морь уралдах нум сум харвах тэмцээн бол дайн байлдааны дайчин чадвараар үнэлэгддэг учир шороотой бөх гэж байж болохгүй, үхсэн хүн дийлсэн болно. Өвөл морио гамнадаг болохоос уралдаан эдэлгээ гэж байгаагүй шүү
Zochin · 2017/03/14
Ter zasag gej baidag bol havriin uraldaan boliulmaar yum huuli gargasan bol durem juram gargasan bol tuuniigee Mongol uls merduulmer yum, , heden jil hudlaa yaridag yum, huuhdiin erhiig hamgaalah baiguullaga gej baidag bol ter ny shiidveree gargasan tohioldold bugd dagadag baikh estoi .Ternees hudlaa uheed baina geed uliglaad yamar ch nemergui, Zun uraldah erhiig ny egeh, evel helduu gazar morinoos unah ersdeltei gedeg ny oilgomjtoi.
Үхрийн нүдний 500 ширхэг суулгац ширхэгийг нь 15000 аар зарна.2012 оноос 5 дах жилдээ тарьж байгаа ба 1 модноос 10 орчим кг жимс хураадаг болно. тел:96667103 · 2017/03/13
Үхрийн нүдний 500 ширхэг суулгац ширхэгийг нь 15000 аар зарна.2012 оноос 5 дах жилдээ тарьж байгаа ба 1 модноос 10 орчим кг жимс хураадаг болно. тел:96667103
бат · 2017/03/13
Морио уралдуулахыг хориглох нь нь монгол хүн гэрт амьдрахыг, сүүтэй цайгаа уухыг хориглохтой агаар нэгэн бус уу ?
Гана · 2017/03/12
Үндэсний уламжлал хурдан морины уралдаан нэрээр манай улс төрчид хөдөөгийн иргэдийн саналыг сонгуулиар авах , холбоо нэртэй хэсэг бүлэг хүмүүсийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглах, мөн энэ холбоогоор дамжуулан бохир мөнгө угаах зэрэг ашигтай байдаг тул үхэлдэн зууралдаж,нялх балчир хүүхдүүдийнхээ эрүүл мэнд амь насыг гаргуунд нь гаргаж байгаа хэрэг.
далай · 2017/03/10
хөлдүү газар хүүхэд унаж энддэг харин зуны дэлгэр цагт газар гэсэн үед морь уралдуулах нь монголчуудын бахархал эр хүн болох шалгуур
Togoo · 2017/03/10
Морины уралдаанаас ашиг олдог хүмүүс бий болсон байна. Тэдэнд ямар ч хууль журам хамаа байхгүй хүн чанар ч юу ч биш болсон байна. Энэ ашиг олдог хэсэг хэн бэ? Бүгдээрээ олохыг хичээе. Монгол морин уралдаан аль хэдийн алга болсон, унаач хүүхэд л үлдэж. Хүүхдээр унуулахыг тас хориглочихвол тэд өөрсдөө унана уу, роботоор унуулна уу, сул морьдоо жипээрээ хөөж тууж (уралдуулна)-уу дураараа дургиг. Хэн ч бүү сонирхог!! Харин наадмаар жинэхэн монгол уралдаанаа зохион байгуулж цэнгэцгээе.
Баагий · 2017/03/09
Хурдан морины уралдааныг бүрмөсөн хориглох, огт хүүхдээр унуулахгүй гэж байгаа хүн байхгүй байнаа. Өвөл хурдан морь уралдуулдаг уламжлал байгаагүй ээ. Хэсэг бүлгээрээ, цөөн хэдэн морь саахалтын газар л уралдуулж баясдаг байсан. Гэтэл одоо төр засаг шийдвэр гаргаад л хаа холоос машин машинаар морио ачиж ирнэ. Морь биш жипнүүд уралдана. Тоосонд нь унасан хүүхэд, уясан морь нь хохирно. Тиймээс өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх хэрэгтэй. Үүнийг үнэтэй морины эздээс бусад нь бүгд эсэргүүцэж байгаа. Зуны дэлгэр цагт хурдан морь уралдууллаа гээд бичээд байгаа сэтгүүлч, зарга үүсгээд явдаг ТББ-ыг хараагүй юм байна. Уламжлалаа дээдэл гэж, мэдэхгүй байж тэнэгтэхээ больцгоо. Ер нь эрийн гурван наадмын зохион байгуулалтыг ТББ-ууд нь хариуцаад, төр нь чиглүүлээд явдаг баймаар юм. Хэсэг хүмүүсийн наадаж цэнгэхийг төр зохион байгуулаад байгаа нь туйлын буруу зүйл
Huduunii hvn · 2017/03/09
Mongol hvvhed morinoosoo Buuval.mongol naadam vgvi bolno.ahij Mori unah Hvn bhgvi bolno.bvgd motektsikltei.yun chingisiin udam ene ter.hujaagiin shees Buun erliizvvd
Huduunii hvn · 2017/03/09
Mongol hvvhed morinoosoo Buuval.mongol naadam vgvi bolno.ahij Mori unah Hvn bhgvi bolno.bvgd motektsikltei.yun chingisiin udam ene ter.hujaagiin shees Buun erliizvvd
Huduunii hvn · 2017/03/09
Mongol hvvhed morinoosoo Buuval.mongol naadam vgvi bolno.ahij Mori unah Hvn bhgvi bolno.bvgd motektsikltei.yun chingisiin udam ene ter.hujaagiin shees Buun erliizvvd
Huduunii hvn · 2017/03/09
Mongol hvvhed morinoosoo Buuval.mongol naadam vgvi bolno.ahij Mori unah Hvn bhgvi bolno.bvgd motektsikltei.yun chingisiin udam ene ter.hujaagiin shees Buun erliizvvd
Зочин · 2017/03/09
tejeej tarihaa bolichih tegvel jinhene mongol ulamjilal sergene zerleg amitantai adilhan shuu dee hashih tejeeh ni mongol morinii zan avirt muu nuluutei gadaadiin morid bol uur hereg heden ueeree hashaand tejeegeed irsen baidag uuniig l oilgoh heregteidee yuachid geed baigaa nuhduu heer taldaa duruuraa belchij hussen uvsuu iddeg mongol morio hashij tejeej mansuuruulaad tegeed mongolulamjilal yariad baij taarahgui
хаха · 2017/03/09
уламжлалаа дээдэл аюулгүй байдалд анхаарах нь зөв
хүн хүн · 2017/03/09
Сайн муу хоёр талтай Үндэсний соёлоо уламжлуулан хөгүүлэж хурданы чиглэлээр үржүүлэж байгаа нь сайн талтай Өвөл хаварын уралдааныг болуулах хэрэгтэй Тойруулагын морин уралдааныг хөгжүүлжэн насанд хүрсэн мэрэгжлийн унаачанаар унуулаж байх Үндсэний морин уралдааны унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал ба цалин урамшуулыг төрөөс хуулчлан хатуу тогтоож өгөх заавал харилцан хөдөлмөрийн гэрээ хийсэн байх гэх мэт арга хэмжээ авах
Зочин · 2017/03/09
монголчууд өвөл морь уралдуулдаггүй л байсан даа.
MAH · 2017/03/09
Uvul, xavriin uraldaaniig xorix ni zuitei. Xezee uvul, xavar xurdan mori uralduuldag ulamjlal baisan um be.Xavar tsagaan saraar zaluuchuud unaj baigaa morio bogino zaid uursduu unaj bootsootoi uralduuldag l ulamjlal baisan shuu dee.
рашбрөүө · 2017/03/09
Өв уламжлал бол яах аргагүй мөн гэхдээ одоо үед ард түмний гэхээсээ илүү баячуудын аархах зугаа болсон юм шиг. Тэдэнд унаач хүүхэд яах ийх нь сонин биш!
рашбрөүө · 2017/03/09
Өв уламжлал бол яах аргагүй мөн гэхдээ одоо үед ард түмний гэхээсээ илүү баячуудын аархах зугаа болсон юм шиг. Тэдэнд унаач хүүхэд яах ийх нь сонин биш!