Сайн сайн гэхээр сахлаа будав гэгч болох вий дээ, Б.Лхагважав аа!
2017/04/12
-МАН-ын Бага хурлын гишүүн Б.Лхагважав эх сурвалжийн мэдээлснээр сайдын суудал горилж, эрх баригч намынхан руугаа атаклаад байгаа нь үнэн бол Монголын бизнес эрхлэгчдийн нэрийг барих хэрэггүй л баймаарсан-
Долоон төрлийн татвар нэмэхээр эрх баригчид төсвийн тодотгол оруулж ирсэнтэй холбогдуулан сүүлийн өдрүүдэд бишгүй л асуудал үүсч байна. Төсвийн алдалдлыг нөхөх, зээл авах гээд хэрэгцээ хоолой дээр тулаад байгаа ч төлөвлөсөн арга хэмжээг олон ч хүмүүс, улс төр нийгмийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллүүд хурцаар шүүмжилж байгаа.
Харин чоно борооноор гэгчээр асуудлын ар хударгаар янз бүрийн санаархлаа биелүүлэхийг хүсэмжлэгчид ч элдэв санаа гаргадаг боллоо. Тухайлбал Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав саяхан УИХ-д шаардлага хүргүүлэхдээ нийт татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийг татвар төлөхгүй байхыг уриалсан юм.
Тухайлбал, “Энэхүү шаардлагыг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэхгүй тохиолдолд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд төлөх гуравдугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвар, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх дөрөвдүгээр улирлын аж ахуйн нэгжийн албан татвар, тавдугаар сард төлөх дөрөвдүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуйн нэгжүүдэд уриалж байна” гэсэн юм.
Татвар төлөхгүй байхыг нийтэд уриалж, бусдыг турхирах нь шулуухандаа бол гэмт хэрэг. Дэлхийн аль ч оронд үүнийг гэмт хэрэг л гэж тооцно. Эрх баригчид ч Б.Лхагважав гэдэг хүний үгээр хүссэн бүхнийг нь биелүүлж, шаардлагыг нь хүлээж авах юу л бол, харин татвар төлөхгүй гэдийсэн аж ахуйн нэгжүүд хуулийн дор хариуцлагаа хүлээж хохирол амсах магадлал өндөр. Зах зээл дээрээ тогтвортой хугацаанд найдвартай ханган нийлүүлэгч байхыг эрмэлзэж ирсэн томоохон аж ахуйн нэгжүүд үүнийг гадарлах бүү хэл, гарцаагүй ойлгож байгаа нь лавтай.
Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьснаасаа хойш Сангийн яамны удирдлагууд томоохон татвар төлөгчид, тэр дундаа тамхи, архи үйлдвэрлэгчид, шатахуун ханган нийлүүлэгчидтэй нэг бус уулзсан мэдээлэл бий. Хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар тэдэнд тайлбар өгч, “эдийн засагт учирч буй бэрхшээлийг аль болох жигдхэн хуваах, таарсан ачаагаа хаа хаана үүрэх нь зүйтэй” талаар харилцан ойлголцох хэмжээнд ярилцсан гэх. Тэгэхээр юу юугүй Б.Лхагважавыг дагаж дарцаглах нь хэд бол?!
Б.Лхагважавын тэргүүлдэг МҮХАҮТанхим бизнес эрхлэгчдийн гишүүнчлэлийн татварын мөнгөөр цалинждаг тул тэднийхээ эрх ашгийг хамгаалан УИХ-д шаардлага хүргүүлэх нь байдаг л зүйл. Харин сайн сайн гэхээр сахлаа будав гэгчээр хэт их хөөрцөглөж татвар төлөхгүй байхыг уриалах нь хуулийн хил хязгаараас давж байгаа хэрэг. Бүр сүүлдээ Б.Лхагважав Ерөнхий сайдыг огцруулах хүртэл асуудлыг тавина гэж улс төрийн шантааж хийх болжээ. Тэрбээр шаардлагадаа “Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 %, үйлчилгээний албан хаагчдын тоог 10%-иар тус тус бууруулах”-ыг санал болгосон байна. Үнэндээ дотоодын аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, ашиг орлого эдийн засгийн орчныг дагаад таагүй, түрүүчээсээ хаалгаа барих болсон ийм үед найдвартай ажлын байрыг төрийн алба л хадгалж чадна. Хувийн хэвшил нь бэхжээгүй өнөөгийнх шиг нөхцөлд төр өөрөө ажлын байр хадгалах замаар нийгмийн өмнө тодорхой үүрэг хүлээх нь бас буруу ч биш байх. Эцсийн дүндээ иргэд нь аль болох олноороо ажилтай, орлоготой баймааж л аж ахуйн нэгжүүдийн ашиг, орлого, борлуулалтыг нэмэгдүүлнэ.
Б.Лхагважав өнөөдөр ард түмнээс мандат авч сонгогдсон УИХ-ын гишүүн биш. Зүгээр л бизнес эрхлэгчид, компаниудын дэмжлэгээр томоохон төрийн бус байгууллагыг тэргүүлэх болсон ердийн нэг азтай эр. Хэрвээ Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөн тавихыг тэгтлээ их хүсээд байгаа юм бол Танхимынхаа Ерөнхийлөгчөөс татгалзаад МАН-ын Бага хурлын гишүүнийхээ хувьд нам дээрээ очиж улстөржвөл таарна. Долоон төрлийн татвар иргэдийн нуруун дээр л ачаа болохоос биш эдийн засгийн татварын өршөөл саяхан эдэлчихээд байгаа аж ахуйн нэгжүүдэд дааж давшгүй дөнгө бас биш.Тэмцэж болно, гэхдээ хэмжээ, хязгаар гэж нэг юм бий.
МАН-ын Бага хурлын гишүүн Б.Лхагважав эх сурвалжийн мэдээлснээр сайдын суудал горилж, эрх баригч намынхан руугаа атаклаад байгаа нь үнэн бол Монголын бизнес эрхлэгчдийн нэрийг барих хэрэггүй л баймаарсан. Улс төрийн ашиг хонжоо харж, улс төрийн шантааж хийж байгаа бол улс төрийн сонгуульт ажил – Бага хурлын гишүүнээ л сонгож болно шүү дээ.
Ганчимэг · 2017/04/14
Эрчим хүчний зохицуулах газрын орон тооны бус зохицуулагчдаар ямар шалгуураар томилгоо хийсэн юм бэ? урбаникаа. Эрчим хүч мэрэгжлийн салбар шдээ
Мягаа · 2017/04/12
Төрийн албаны орон тоо их нэмэгдлээ л гэх юм. Зөндөө сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад ороод байхад чинь нэмэгдэхгүй яах юм бэ. Үүний оронд Яамдаад хичнээн, агентлагуудад хичнээн орон тоо байгааг байгууллага тус бүрээр нь гаргаад өмнөх онуудтай нь харьцуулаад харуулчихаач. Сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн орон тоо бол нормчлогдсон учир яриад байх юм даанч байхгүй.
Зочин · 2017/04/12
энэ хүн хийсэн ажилтай хэлэх үгтэй байгаа даа
Ард · 2017/04/12
ард түмний халаасыг хоосолж хэдэн төгрөгтэй болчихоод өөрийгөө ертөнцийн хязгаарт хүрчихлээ гэж боджээ
Ард · 2017/04/12
ард түмний халаасыг хоосолж хэдэн төгрөгтэй болчихоод өөрийгөө ертөнцийн хязгаарт хүрчихлээ гэж боджээ
Ард · 2017/04/12
Наймаачин хүн аргагүй л мөнгөнөөс өөр юуч толгойд нь байдгүй юм бна энэ их мөнгөтөй болохоороо бүхнийг мэдэгч болчихжээ ард түмний халаасыг хоосолж хэдэн төгрөгтэй болчихоод өөрийгөө ертөнцийн хязгаарт хүрчихлээ гэж боджээ
Ард · 2017/04/12
Наймаачин хүн аргагүй л мөнгөнөөс өөр юуч толгойд нь байдгүй юм бна энэ их мөнгөтөй болохоороо бүхнийг мэдэгч болчихжээ ард түмний халаасыг хоосолж хэдэн төгрөгтэй болчихоод өөрийгөө ертөнцийн хязгаарт хүрчихлээ гэж боджээ
ДОО · 2017/04/12
ЯАХ АРГАГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ. ТАГНУУЛ, ЦАГДААГИЙНХАН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ ШАЛГАХ Ч ШААРДЛАГАГҮЙ. ШУУД ЭРҮҮ ҮҮСГЭХ ХЭРЭГ ШҮҮ
Иргэн · 2017/04/12
Нэг хvн нь vнэн юм ярихаар тvvнийг заавал харлуулж бичдэг хелсний бичээч нар болиоч. Лхагважав vнэний телее vгээ хэлсэн. МАН- ы Бага хурлын гишуун гэхээр тэдний буруу бодлогтой эвлэрч байХ естой юм уу?
Иргэн · 2017/04/12
Нэг хvн нь vнэн юм ярихаар тvvнийг заавал харлуулж бичдэг хелсний бичээч нар болиоч. Лхагважав vнэний телее vгээ хэлсэн. МАН- ы Бага хурлын гишуун гэхээр тэдний буруу бодлогтой эвлэрч байХ естой юм уу?
Иргэн · 2017/04/12
Нэг хvн нь vнэн юм ярихаар тvvнийг заавал харлуулж бичдэг хелсний бичээч нар болиоч. Лхагважав vнэний телее vгээ хэлсэн. МАН- ы Бага хурлын гишуун гэхээр тэдний буруу бодлогтой эвлэрч байХ естой юм уу?
Иргэн · 2017/04/12
Нэг хvн нь vнэн юм ярихаар тvvнийг заавал харлуулж бичдэг хелсний бичээч нар болиоч. Лхагважав vнэний телее vгээ хэлсэн. МАН- ы Бага хурлын гишуун гэхээр тэдний буруу бодлогтой эвлэрч байХ естой юм уу?
Иргэн · 2017/04/12
Нэг хvн нь vнэн юм ярихаар тvvнийг заавал харлуулж бичдэг хелсний бичээч нар болиоч. Лхагважав vнэний телее vгээ хэлсэн. МАН- ы Бага хурлын гишуун гэхээр тэдний буруу бодлогтой эвлэрч байХ естой юм уу?
Иргэн · 2017/04/12
Нэг хvн нь vнэн юм ярихаар тvvнийг заавал харлуулж бичдэг хелсний бичээч нар болиоч. Лхагважав vнэний телее vгээ хэлсэн. МАН- ы Бага хурлын гишуун гэхээр тэдний буруу бодлогтой
зочин · 2017/04/12
Яахаараа УИХ-ын гишүүдийг тансаглалуулахгүйн төлөө татвар төлөхгүй гэсэн хүн хүн турхирсан гэмт хэрэгтэн болдог юм. Тэгж ярих юм бол миний төлж байгаа татварын мөнгө төрийх ч биш Лхагважавых ч биш шүү
Иргэн · 2017/04/12
Нэг хvн нь vнэн юм ярихаар тvvнийг заавал харлуулж бичдэг хелсний бичээч нар болиоч. Лхагважав vнэний телее vгээ хэлсэн. МАН- ы
Иргэн · 2017/04/12
Нэг хvн нь vнэн юм ярихаар тvvнийг заавал харлуулж бичдэг хелсний бичээч нар болиоч. Лхагважав vнэний
Зочин · 2017/04/12
Чи өөрөө лалар байна да Лхагважав зөв газраа зөв шаардлага тавьж байна. Дэмжиж байна.Эдийн засгийн өргөн мэдлэгтэй хүн.цаашид их зүйлийг хүлээнэ.
сараа · 2017/04/12
Албан тушаал горьдож шантааж хийсэн хүн л мань мэтэд харагдаад байдаг ш дээ. Барьцгүй, туйлбаргүй
хүннү · 2017/04/12
Лхагважав зөв юм ярьсан шүү. Төрийн албан хаагчдийг тансаглуулах гэж татвар төлөх ёстой юм уу? 180 000 төрийн албан хаагч энэ төсвийг чинь хуу цөлөмж байна. Наадуулаа цомтого 140 000 болго.Дэд сайд, дэд дарга гэсэн орон тоог үгүй болго. Мөг цагдаа дэндүү олон байна, замаар нэл цагдаа,
Зочин · 2017/04/12
Нэрээ ил болгож чадахгүй байж хууль ярьж дарамтлах санаатай арчаагүй бууны нохой татвараа төлөхгүй за тэгээд хууль яриад яахыг чинь харья бөгс долоогч новшоо монгол хүмүүсийн амьдрал чамд хамаагүй юу монгол хүн мөн үү чи
Зочин · 2017/04/12
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
Зочин · 2017/04/12
Энэ урвайсан урбанек Лхагважав гэгчид төр төмөр нүүрээ харуулж хатуу шийтгэж, МҮХАҮТ-ын тэргүүний албан тушаалаас нь хөөх хэрэгтэй. Энэ ноовш бол өнгө мөнгө, албан тушаалын төлөө төрсөн эхийгээ ч худалдаж чадах хүний адаг гэдгийг олон хүн мэднэ. Энэ лалрын гар зүгээр л өөрийн карьерийг өсгөхийн тулд бизнес эрхлэгчдийг төрийн эсрэг турхирч байгааг олон түмэн удахгүй мэдэх болно
Зочин · 2017/04/12
оувс э-з ин алуурчид дэд сайд даргын асуудал тансаглал байтугай офшорыг авч хэлэлцэхгүй бна ойлгомжтой????буруу гарын луйварчид дампуурулчихад дахин эргэн ирж нэг мөсөн хоосолно,,сэрцгээ монголчууда
Зочин · 2017/04/12
Энэ нийтлэлч нэрээ бичих зориггүй байж бас хүн муулна. Энэ сонин чинь нөгөө Сайд нартай хаалтын гэрээ хийдэг Хэн даргын ч билээ дээ эхнэрийн сонин мөн үү ? бил үү биш бил үү ? Одоо өөрөө Үндэсний телевизийн дарга болсон гэл үү би андуураад байна уу ? ай зайлуул гэж....
зочин · 2017/04/12
Лхагважавын шахаанд МАН хан орчоогүй юм бол одоо байгаа албан тушаалаас нь буулга,тэгэхгүй бол татвар төлөгч нарт сайн хүн болж засгийн газрынхаа эсрэг турхирч бна татвар төлөгч нар хугацаандаа татвар төлөөгүйн төлөөх торгуулийг Лхагважав та хариуцах уу
зочин · 2017/04/12
Энэ Лхагважавын хэлж ярьж хэлж байгаа зүйл үнэн шүү дээ зөв эрүүл сэтгэж юм ярьсан хүмүүс рүүгээ захиалгаар дайрдагаа блоимоор юм
Зочин · 2017/04/12
Лхагважавын шаардлагыг дэмжиж баина Засгиинхан тансаглалын зардлаа бууруулчих л даа 100км т 30 литр бензин зарцуулдаг унаанаасаа татгалзчих Ганцхан дарга 5 -6 машинаар хамгаалуулж явахаа багасгачих Тэгээд ч Лхагважав шиг сэтгэдэг хунииг саид болгосон ч яахав дээ Лхагважаваа дэмжиж баинаа
Зочин · 2017/04/12
Лхагважавы
иргэн · 2017/04/12
төрийн дээд болон дунд тушаалтангууд тансаглалаа л больчих доо наад зах нь уулзвар хааж ажилдаа явна тэр хэдэн минутанд хэдэн зуун машины шатахуун хий шатаж байгаа шүү дээ
Зочин · 2017/04/12
MANiinhan unuuh l muu argaa hereglej gaigui yavaa negiigee nyadlah ayand garch dee hamgiin eruul saruulaar setgej baigaa hun shuu
хүннү · 2017/04/12
Энэ засгийн газар хэрэг алга, тэр ОУВС-хан гэж манай хэдтэй таарсан юмнууд байдаг болтой. Хэнд ч ойлгомжтой илүү зардал болох "дэд сайд, дэд дарга" гэсэн орон тоог байхгүй болгоочээ гэж ард түмэн хэлээд байхад түүнийг мэдрэхгүй байгаа ОУВСанг "хөөж" явуулах ёстой. Ард түмний нуруун дээр тэр олон татварыг нэмах санаачлага хэн гаргасан? ОУВС шүү дээ.