Б.Бат-Эрдэнэ ба О.Магнай буюу уучлал гуйх эр зориг
2017/04/19
2013 оны 9 сарын 3-нд тухайн үед Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргаар ажиллаж байсан О.Магнай телевизийн камерын өмнө бөхийж, ард түмнээсээ уучлал гуйж байна хэмээн мэдэгдсэн нь Монголын улс төрд шинэ содон үзэгдэл болж байлаа. Учир нь Нийслэлийн Нийтийн тээврийн газар, таксины компаниуд, ШӨХТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр таксины үнийг нэг стандарттай болгоё гэж шийдсэн бөгөөд үүнийгээ О.Магнай хэд хоногийн өмнө олон нийтэд мэдэгдсэн аж. Гэвч энэ шийдвэрийн дүнд таксины үнэ нэмэгдэхээр байсан тул иргэд бухимдаж эхлэв. Нийгмийн тодорхой хэсгийн эсэргүүцэлтэй тулгарсан О.Магнай уг саналыг албан ёсны шийдвэр болгохоос татгалзаж, иргэдийг бухимдуулсандаа уучлал гуйсан нь энэ байж.
Ийм жишээ олон улсын практикт ийм соёл түгээмэл аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистанд алба хааж байсан зарим цэргүүдийн бүдүүлэг үйлдлийн төлөө 2012 онд,
Фүкүшимагийн цахилгаан станцад осол болох үед Японы Ерөнхий сайд байсан Наото Кан 2012 оны тавдугаар сарын 28-нд, Туркийн Ерөнхий сайд Режеп Тайп Эрдоган 2011 оны арваннэгдүгээр сарын 24-нд 1930-аад оны үед болсон цэргийн дайралтын үеэр 14 мянга гаруй курд амиа алдсантай холбоотойгоор, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн Засгийн газар 2013 оны гуравдугаар сарын 30-нд тус тус ард түмнээсээ уучлалт гуйж байлаа.
Өөртэй нь шууд хамаагүй ч хариуцсан салбарт нь гарсан алдаа эндэгдлийн төлөө уучлал гуйж буй энэ үйлдлийн цаана чухамдаа ёс зүй л байгаа юм.
Харин Монголд байдал эсрэгээрээ.
Хадгаламж, зээлийн хоршооны хэрэг, "МИ-8" нисдэг тэрэгний сүйрэл, "Азийн Чоно" архинд иргэд хордсон хэрэг, иргэн Д.Энхбатыг хил дамнуулан хулгайлж, шоронд амийг нь хөнөөсөн хэрэгт хэн ч уучлал гуйж байгаагүй. Тэр бүү хэл 2008 оны 7 сарын 1-нд иргэдийг Цагдаагийн Газрын Дарга нарын тушаалаар буудсаныг шүүх нотолсон ч тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Баяр уучлал гуйгаагүй. Түүгээр ч үл барам ийм жишээ нэмэгдэж буй нь харамсалтай.
Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд энэ оны 4 сарын 11-ний өдөр сургуулилт хийж байх үед гар бөмбөг дэлбэрсний улмаас Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр албан хаагч амиа алдаж, найман албан хаагч шархадсан золгүй явдал тохиов. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы индэр дээрээс эмгэнэл илэрхийлж, Зэвсэгт хүчний Жанжин Штабын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Харин салбар хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан Хамгаалах Яамны удирдлагууд энэ талаар дуугардаггүй дээ. Монгол Улсын Батлан Хамгаалахын Сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уучлал гуйх нь бүү хэл өөрийнхөө нэрийн өмнөөс албан ёсны эмгэнэлийн бичиг ч хэвлэлээр гаргасангүй.Уг нь ёс зүй, жудаг, Монгол эр хүний сайхан чанар зэрэг нь Б.Бат-Эрдэнэ аваргын маань хамгийн хэлэх дуртай үгс юмсан. Гэвч хэлэх гэдэг нэг хэрэг, хийж үлгэрлэх гэдэг өөр ажээ.
Эцэслэн шийдэгдээ ч үгүй саналаа татахын сацуу уучлал гуйх нэгэн, эрдэнэт хүний амь эрсдэх хүртэл хариуцлаггүй байдал салбарт нь нүүрлэсэн ч чимээгүй байх нэгэн хоёрын хооронд л мөнөөх ёс зүйн хэмжүүр байх шиг. Алдаа гаргасан ч түүнээсээ уучлал гуйж чаддаг байх нь алдаа гаргадаггүй дүр эсгэхээс хэцүү ч үр дүн нь хойшдын үйлд ус биш тус л болдог. Учир нь уучлал гуйх нь эр зоригтойн шинж, уучлал гуйх нь алдаагаа ухаарч буйн шинж, алдаагаа ухаарах нь ухаантайн шинж. Ухаантай хүн алдаагаа давтдаггүй гэдэг.
Энэ л заагийн шалгуурт харамсалтай нь УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд Б.Бат-Эрдэнэ унаж байна. Гэхдээ оройтоогүй ээ.
Эрхэм Батлан Хамгаалахын Сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ та 4 сарын 11-нд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд болсон эмгэнэлт үйл явдлын төлөө ард түмнээсээ уучлалт гуйгаарай.Таныг гранат дэлбэрсэн явдалд шууд холбоотой биш гэдгийг эрүүл саруул ухаантай Монгол хүн бүр мэднэ. Гагцхүү хайр хүндэтгэлийг нь хүлээсэн, хамгийн их ёс зүй, жудаг ярьдаг үндэсний бөхийн дархан аварга нь хариуцаж буй салбарынхаа алдаа дутагдлыг өөрөөсөө холдуулдаг, үүрэг хариуцлагаа үүрсэн шиг үүрч чаддаггүй, эр зориггүй, амиа хоохойлогч эрх мэдэлтнүүдийн л нэг байсан юм байна гэсэн харамсал Монголчуудад төрчихвөл гунигтай юм даа. Учир нь ёс зүй гээчийг хүн хэлж, ярьж бус хэрэгжүүлж үлгэрлэж гэмээн л үнэн болдог ажгуу.
Ч.Явуу
www.sonin.mn
Зочин · 2017/04/20
Magnai tiim shudraga hunuu 7 sariin 1 nd yalaa ard irgediig turhirchad uuruu zugtaad yavsan shu de iim shudraga hunch bsidaggui bh aa
Зочин · 2017/04/20
Magnai tiim shudraga hunuu 7 sariin 1 nd yalaa ard irgediig turhirchad uuruu zugtaad yavsan shu de iim shudraga hunch bsidaggui bh aa
Зочин · 2017/04/20
Magnai tiim shudraga hunuu 7 sariin 1 nd yalaa ard irgediig turhirchad uuruu zugtaad yavsan shu de iim shudraga hunch bsidaggui bh aa
Зочин · 2017/04/20
Magnai tiim shudraga hunuu 7 sariin 1 nd yalaa ard irgediig turhirchad uuruu zugtaad yavsan shu de iim shudraga hunch bsidaggui bh aa
Зочин · 2017/04/20
Magnai tiim shudraga hunuu 7 sariin 1 nd yalaa ard irgediig turhirchad uuruu zugtaad yavsan shu de iim shudraga hunch bsidaggui bh aa
Bb · 2017/04/19
Тэгээд тэр Жанжин штабын дээр нь БХЯам байдаг, сайд нь Бат эрдэнэ биш юмуу...2хүн амиа алдаад байхад доод шатандаа хатуу арга хэмжээ авна гэхийн. Өөрсдөө хариуцлагаас цугтаал, тв, хэвлэл мэдээллээр ганциж уучилал, хүлцэл өчсөнгүй шүүдээ!!!
Зочин · 2017/04/19
Ба аварга болимоор юмаа .Эр хүний жудаг талаасаа бодсон ч ёс зүйгээ бодсон ч дэндүү арчаагүй байна
Зочин · 2017/04/19
ХҮН ҮХЭХИЙГ ТЭГЭЭД ЖАНЖИН ШТАБ ШИЙДЭЖ ТУШААДАГ ХЭРЭГҮҮ???
Зочин · 2017/04/19
ХЭН ГЭДЭГ ХҮН АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛЖ БУСДЫН ЭРХИЙГ БУЛААГААД БАЙНА??? ЧАМАЙГ АРД ТҮМЭН ГЭДГҮЙ ЮМ ??? ЧИ БОЛ БОДГАЛЬ ИРГЭН ХҮН ШҮҮ???
Урилгагүй зочин · 2017/04/19
Батлан хамгаалахын салбарын өнгөрсөн жилүүдийн хямрал эрэлхэг 2 цэргийн амь насны үнэтэй байжээ. Сайд Б.Бат-Эрдэнэ ажлыг хариуцлагажуулж амжилт гаргана гэдэгт ард түмэн итгэлтэй байна.
Д.Даваа · 2017/04/19
Зэвсэгт хүчний тухай хуулийн 9-р зүйлд “ЗХ-ний мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ-ын дарга хэрэгжүүлнэ” гэсэн байгаа малдаа. Бөхтэй ямар ч холбоогүй. Бөх ЗХ-ийг төрийн захиргааны удирдлагаар Ээбээ, ЗГ-тай адилхан л хангах үүрэгтэй. Тийм болохоор ЗХЖШ-ын даргаар Ээбээгийн томилсон хувцасны мэргэжилтэй, Ховдын гаралтай дэслэгч генерал Даваа болон түүний удирдлаганд байдаг Ховдын генералууд л хариуцлага хүлээх ёстой доо... ЗХ-ийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй Ээбээгийн Ховдын генералууд нь ийм чадваргүй болохоор хэрэг зөрчил гарах нь аргагүй ш тээ.
ард · 2017/04/19
уг шугмандаа Сирид бөмбөг дэлбэрхэд Бат-Эрдэнэ уучлал гуйх хэрэгтэй шүү дээ, тийм биз дээ Магнайгаас дээр гарахын тулд аан
Зочин · 2017/04/19
Магнай зөв улс төрч болон төлөвшиж байна. Маанаг сайд Бат эрдэнэ уучлал гуйхн учрыг ойлгохгүй дүнхүү шүү дээ. Бас дахин ерөнхийлөгчид үзэх санаатайгаа бөх Батэрдэнэ илэрхийлээд бгаа гэсэн шүү.
Зочин · 2017/04/19
энэ бол шууд жанжин штав мэдэх ажил шүү учир начир хэрэгтэй
иргэн · 2017/04/19
Магнай чамайг хэн бэ гэдгийг олон түмэн мэднэ бас өнгөрснийг ч мартаагүй хутган үймүүлж хор найруулсан арчаагүй новш доо ноён урваач нохой магнай шарваач албан тушаалийн төлөө юу ч хийхээс сийхгүй гар
Зочин · 2017/04/19
Үнэхээр хэнэггүй байна. Үнэхээр ажил мэргэжилээ мэдэхгүй бйаан шүү
Зочин · 2017/04/19
уучлал гуйх ёстой шүү аьаргаа, бөх хүний гүндүүгүй зан эн тэр хамаагүй энд
МОНГОЛ ХҮҮ · 2017/04/19
ХҮНИЙ АМЬ НАС ҮРЭГДЭЖ БҮЛЭГ ОСОЛ ГАРЧИХААД БАЙХАД ЯМАР ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮН УУЧЛАЛ ЭНЭ ТЭР ГЭЖ БАЛАЙРЧ ЯВАХАВ ДЭЭ. ШАТ ШАТАНДАА ХАРИУЦЛАГА ТООЦОГДООД ОСЛЫН МӨРӨӨР АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ЁСТОЙ. ЦЭРЭГ АРМИД АМЬ БӨХТЭЙ ОРШИН БУЙ ХҮНИЙ АМЬ, ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛУУДЫГ ЗОГСООХ ЁСТОЙ. НӨХӨН ТӨЛБӨРИЙГ БҮРЭН ОЛГОХ ХЭРЭГТЭЙ
ard · 2017/04/19
Таныг гранат дэлбэрсэн явдалд шууд холбоотой биш гэдгийг эрүүл саруул ухаантай Монгол хүн бүр мэднэ. Гагцхүү хайр хүндэтгэлийг нь хүлээсэн, хамгийн их ёс зүй, жудаг ярьдаг үндэсний бөхийн дархан аварга нь хариуцаж буй салбарынхаа алдаа дутагдлыг өөрөөсөө холдуулдаг, үүрэг хариуцлагаа үүрсэн шиг үүрч чаддаггүй, эр зориггүй, амиа хоохойлогч эрх мэдэлтнүүдийн л нэг байсан юм байна гэсэн харамсал Монголчуудад төрчихвөл гунигтай юм даа. Учир нь ёс зүй гээчийг хүн хэлж, ярьж бус хэрэгжүүлж үлгэрлэж гэмээн л үнэн болдог ажгуу.
Зочин · 2017/04/19
Таныг гранат дэлбэрсэн явдалд шууд холбоотой биш гэдгийг эрүүл саруул ухаантай Монгол хүн бүр мэднэ. Гагцхүү хайр хүндэтгэлийг нь хүлээсэн, хамгийн их ёс зүй, жудаг ярьдаг үндэсний бөхийн дархан аварга нь хариуцаж буй салбарынхаа алдаа дутагдлыг өөрөөсөө холдуулдаг, үүрэг хариуцлагаа үүрсэн шиг үүрч чаддаггүй, эр зориггүй, амиа хоохойлогч эрх мэдэлтнүүдийн л нэг байсан юм байна гэсэн харамсал Монголчуудад төрчихвөл гунигтай юм даа. Учир нь ёс зүй гээчийг хүн хэлж, ярьж бус хэрэгжүүлж үлгэрлэж гэмээн л үнэн болдог ажгуу.
БӨК АА · 2017/04/19
НӨГӨӨ МОНГОЛ БӨХИЙН ЁС ЖУДАГ ЯАСАН БЭ? БАЙГАА БОЛ УУЧЛАЛ ГУЙГААД ОГЦРООД ӨГЧИХ АМЬ БИШ ЗАЯА БИШ ХООЛНЫ МӨНГӨГҮЙ БОЛНО ГЭХ БИШ
Зочин · 2017/04/19
holduu tolgoitoi yum chin teriig medehgui l de
Zochin · 2017/04/19
Харанхуй болж цагдаа нар буудаж эхлэхэд зугтаад алга болсондоо уучлалт гуйх хэрэгтэй.Таниас болж 5 хүн алуулсан бид мартахгүй.Худлаа шоу хийж уучлалт гуйх бол огт өөр.
ЗОЧИН · 2017/04/19
Батэрдэнэ мангар бөх хөдөөнийх байх л даа.Арай ч Магнай мэт хөгийн эртэй харьцуулж болохгүй байхаа.
бурхан багш нь. · 2017/04/19
ш зайлуул. бат-эрдэний хоолных нь сав нь агуу их, ухааных нь сав нь маш өчүүхэн юм шүү дээ. хөөрхий минь
ЗОЧИН · 2017/04/19
манайд бол тэр УУЧЛАЛ гуйх энэ тэр бол бараг л мэдэхгүй дээ Ер нь аль ч газар тухайн байгууллагыг удирдаж албан тушаалтний байгууллага албанд ямар нэг зөрчил алдаа эндэгдэл гарсан тохиолдолд уг хариуцлагыг хамгийн түрүүнд тухайн байгууллагын удирдлага хамгийн түрүүнд хариуцлагыг нуруундаа үүрэх ёстой байдаг биш билүү гэтэл манайд эсэргээрээ доод тушаалтандаа хариуцлагаа үүрүүлээд өөрөө гэмгүй царайлаад явж байх жишээний
Зочин · 2017/04/19
ЯВУУ ГУАЙ ЭНЭ АСУУДЛЫГ ЦЭВЭР ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХАРИУЦДАГ ДҮРЭМТЭЙ УЛС ТӨР ХИЙЖ ЗАХИАЛГААР БИЧИХ ХЭРЭГГҮЙ СҮҮЛИЙН ҮЕИЙН СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ БОЛОВСРОЛ НИМГЭН ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛЭЭР АМЬДРАГСАД ОЛОН БОЛЖЭЭ ХӨӨРХИЙ ЧОНО ЧОНО
Zochin · 2017/04/19
Энэ бөх худлаа уйлж чадна, уучлал гуйж сураагүй мунхаг хүн шүү дээ