Танилц: Техник архитектор, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй Б.Хурцын намтар
2017/11/15
Батын Хурц Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохасуудлыг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэж эхлээд байгаа. Түүнийг томилох эсэхийг өнөөдөр 14:00 цагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэх болно. Байнгын хорооноос дэмжлэг авбал УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж мөн олонхийн дэмжлэг авах юм бол түүнийг элчин сайдаар томилох болно.
Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Б.Хурцын намтарыг хүргэж байна.
Батын Хурц 1969 онд Улаанбаатар хотод торсө, 48 настай. Эхнэр дөрвөн хүүхэдтэй. Хошууч генерал цолтой, Орос хэлний мэдлэгтэй нэгэн.
Боловсрол:
1987-1990 онд ОХУ-ын Эрхүү хотын барилгын техникум,
1997-1999 онд Моснвагийн Эдийн засаг, статистик, мэдээллийн сургууль,
1999-2000 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын академи,
2012-2013 онд Удирдлагын акадөми,
2014-2016 онд ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн их сургуулийг тус тус төгссөн. Техник архитектор, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлага, эрхзүйн магистр.
Ажилласан байдал:
1992-2000 онд Торгоны зам ХХК-нд менежер, Москва хот дахь төлөөлөгч,
2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан,
2004-2006 онд хэлтэс, газрын дарга,
2002-2003 онд Монгол Улсаас Унгар улсад суугаа ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга,
2003-2004 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга,
2006-2009 онд МИАТ ХК-ийн Сөүл дэх салбарт Ерөнхий төлөөлөгч,
2009-2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд Албаны дарга, 2011-2014 онд Авлигатай тэмцэх газарт дэд дарга,
2014 оноос Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад саяхан Ц.Нямдорж сайдтай түнжин муудсан тул “мултарсан”. Түүнийг хувь хувьсалын тохироо хийж байгаад дэвшүүлэн зайлуулах буюу Солонгос руу цөлж байгаа.
Төрийн албанд 17 жил, Дипломат албанд 2 жил ажилласан гэж намтар түүхэнд нь байна.
Б.Хурцын намтар түүх нэг ийм. ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ажлаас нь чөлөөлөх Засгийн газрын шийдвэр энэ сарын 1-нд гарсан. Чөлөөлсөн шийдвэрийн дараа шууд л БНСУ-д Элчин сайдаар томилогдох асуудал яригдаж эхэлсэн түүхтэй. Б.Хурцыг эсэргүүцэж олон нийтэд мэдээлэл хийсэн ганц гишүүн нь Ж.Батзандан. Тэрээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хууль бусаар хүнийг гаднын орноос хил дамнуулж авч ирсэн, С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн захиалагчийг илрүүлээгүй байж хүмүүст ял шийтгэл ногдуулсан, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгсөн, Тагнуулын байгууллагын албан тушаалтныг хилс хэргээр шоронд хорьсон зэрэг асуудлыг дэлгэж, УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулж тайлбар хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Ж.Батзандан гишүүн Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар гишүүдээс гарын үсэг зуруулаад эхэлсэн бөгөөд 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-аар нээлттэй сонсгол явуулах болно.
Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нэр төрд халдсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн гэж байгаа.
Асуудлууд хаашаа эргэхийг харж л сууя даа.
Зочин · 2017/11/18
Европод шоронд сууснаа намтартаа бичээгvй байна
Зочин · 2017/11/16
Yas yuman deer eserguutseed bgaa Batzandan ni uuruu Tang Luu geed gemt heregiin uurhai bolhoi hujaa companiin huuliin zuwluh bsan hun tuhai ued hurtsad barigdsan uurandaa ingeed yawaagsen chaawaas
ГАР ЦЭВЭР ГИШҮҮД · 2017/11/16
ХУРЦЫН ЭСРЭГ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН 19-Г ГАР ЦЭВЭР ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО.
Zochin · 2017/11/16
Hurts shudargaar ajillaad yvj bga chadaltai hun. Batzandan guai shig hiisen umgui amaaraa dongodood suugaagui hun gedeg ni medegddeg.Ajillaj chadaj bga humuusee demjij setgeleer uram hairlaj bmaar daa bid.Batzandan shig hunii bugs uhaad turhiraad yvah hamgiin oliggui hunii aranshin daa
Иргэн · 2017/11/15
ХУРЦ АА! ҮЛДСЭН АМЬДРАЛДАА ӨӨРТӨӨ БИШ ӨӨРӨӨЛД БУЯН САЙН ХИИДЭЭ .МАШ ОЛОН ДАЙСАНТАЙ БОЛЛОО. ЧИ ДАЙСНАА ХАЖУУГААСАА ТАНИЛ ТАЛУУДААСАА ХАЙ ЗОРИГ ТОЙ ИТГЭЛТЭЙГИИ ЧИНЬ ҮНЭЛЬЕ АМЖИЛ ХҮСЬЕ
Иргэн · 2017/11/15
ХУРЦ АА! ҮЛДСЭН АМЬДРАЛДАА ӨӨРТӨӨ БИШ ӨӨРӨӨЛД БУЯН САЙН ХИИДЭЭ .МАШ ОЛОН ДАЙСАНТАЙ БОЛЛОО. ЧИ ДАЙСНАА ХАЖУУГААСАА ТАНИЛ ТАЛУУДААСАА ХАЙ ЗОРИГ ТОЙ ИТГЭЛТЭЙГИИ ЧИНЬ ҮНЭЛЬЕ АМЖИЛ ХҮСЬЕ
Зочин · 2017/11/15
Хурц бол даанч ухаангүй бууны нохой тэр яаж магадгүй учир түүнээс ухаалаг хүн бүр айж байна . Манай зандан банди үнэн хуцаж дээ
Зочин · 2017/11/15
Хурц бол даанч ухаангүй бууны нохой тэр яаж магадгүй учир түүнээс ухаалаг хүн бүр айж байна . Манай зандан банди үнэн хуцаж дээ
Зочин · 2017/11/15
Хурц бол даанч ухаангүй бууны нохой тэр яаж магадгүй учир түүнээс ухаалаг хүн бүр айж байна .
Зочин · 2017/11/15
Хурц бол даанч ухаангүй бууны нохой тэр яаж магадгүй учир түүнээс ухаалаг хүн бүр айж байна .
Зочин · 2017/11/15
Хурц бол даанч ухаангүй бууны нохой тэр яаж магадгүй уир буса
Зочин · 2017/11/15
ЖУНАЙГИЙН БӨГСИЙГ ДОЛООСООР БАЙГААД ДАРГА БОЛСОН ХҮН ДЭЭ