Гроприносин юуны эм бэ? гэсэн гарчиг бүхий сэрэмжлүүлэг сүүлийн үед сошиал орчноор тархаад байгаа билээ. Нэр бүхий хүүхдийн эмчийн бичсэн тус сэрэмжлүүлгийг хүн бүхэн шэйрлэн сэрэмжлүүлсээр байгаа.

Тус сэрэмжлүүлэгт “Гроприносиныг хүүхдэд хэрэглэхэд амьсгалын замын вирусийн халдвар буюу ханиад томууны үед ямар нэг эмчилгээний нөлөөгүй гэдэг нь анагаах ухаанд 10 гаруй жилийн өмнө нотлогдсон болно. АНУ-ын Эрүүлмэнд, хүний үйлчилгээний яам энэхүү бэлдмэлийг эмчилгээний ямар нэг үр дүнгүй тул тус улсад бүртгэж хэрэглэхийг зөвшөөрөөгүй. Харин Канад, Европын улс орнуудад зөвхөн жороор олгодог. Гроприносиныг бөөрний эмгэгтэй, тулай өвчинтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх шаардлагатай бөгөөд хөхүүл, жирэмсэн эхчүүд, хүүхдэд хэрэглэхгүй байвал зохино. Гроприносин нь хүүхдэд ханиад томуу зэрэг амьсгалын замын халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэдэг эм огтоос биш ээ” гэсэн юм.

 

Тэгвэл энэ эм яг юуны эм болох, манай улсад хэрэглэж болох эмийн жагсаалтад бүртгэлтэй эсэх, ямар тохиолдолд хэрхэн яаж хэрэглэж болох талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн албаны мэргэжилтэн ийм тайлбар өгчээ. 

Гроприносин олон улсын нэршил нь Инозин пранобекс. Тус бэлдмэл нь:
• Монгол улсад анх 2011 оны 11 сарын 16нд анх бүртгэгдсэн бөгөөд 2021 оны 11 сарын 29 хүртэл гэрчилгээ нь хүчинтэй.
• Гроприносин нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүүхэд болон насанд хүрэгчдийн практикт вирүсийн эсрэг, дархлаа дэмжих бэлдмэл гэдгээр маш өргөн хэрэглэгдэж байгаа.
• Гроприносин нь 500мг шахмал, 5мл/250мг 120мл болон 5мл/250мг 150мл 2 төрлийн сироп хэлбэртэй.
• Гроприносин (инозин пранобекс) дархлал сайжруулах үйлдэлтэй – бие махбодийн хамгаалах чадварыг сайжруулах, дархлалын тогтолцоог идэвхжүүлэх болон вирүсийн халдварын үед бие махбодийн эсэргүүцэх чадварыг ихэсгэдэг бэлдмэл. Түүнчлэн вирүсийн эсрэг илэрхий үйлдэлтэй (вирүсийн үржлийг дарангуйлдаг).
• Вирүсийн гаралтай амьсгалын замын халдвар архаг дахилтат халдварын үед өндөр үр дүнтэй бэлдмэл.
• Одоогийн байдлаар эмийн зах зээлд инозин пранобекс нь 10 төрлийн худалдааны нэршлээр худалдаалагддаг. Groprinosin, Inosiplex, Inosine pranobex, Immunovir, Methisoprinol, Isoprinosine, Viruxan, Prinosine, Virimun, Modimunal гэх мэт...
• 1990 он гэхэд нийт дэлхийн 70 оронд албан ёсоор бүртгэгдэж одоог хүртэл 1-ээс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд хэрэглэж байгаа.
• 1996 он гэхэд Newport Pharmaceutical-ийн мэдээлснээр 1750 гаруй клиникийн туршилтууд нийтлэгдсэн аюулгүй гэдэг нь нотлогдсон байна.
• Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 сарын 07 өдрийн А/350 тоот тушаалаар Хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан ёсоор орсон.
• Одоогийн байдлаар 45 оронд үйлдвэрлэгдэж дэлхийн 90 гаруй оронд худалдаалагдан эмчилгээнд хэрэглэгдэж байгаа.

Эх сурвалж:
http://t-pacient.ru/articles/6479/
http://www.flickr.com/…/…/39452337222/in/dateposted-public/
http://www.drugs.com/international/inosine-pranobex
http://emonos.mn/category/product/23943/
http://eagle.mn/r/8816
http://www.mednovosti.by/journal.aspx?article=7823