1. Авилгатай тэмцэх тууштай Улс төрийн хүсэл зоригтой байх

2.Улс төрийн бүлэглэлээс хараат бус, Цагдаагаас тусдаа бие даан ажиллах эрх зүйн орчинтой Авилгатай тэмцэх газар

3.Жижиг том хэн ч бай Авилга авсан нь тогтоогдсон бол заавал хариуцлага хүлээдэг байх.

4.Авилгыг үл тэвчих, мэдээлэл идэвхи санаачлагатай иргэд

5.Төсөв захиран зарцуулдаг, авилгад өртөх магадлал бүхий албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагч, улс төрчдийн цалин хангамжийг нэмж тусгайлсан гэрээ байгуулах.

Товчхондоо ийм. Авилга нь нийгэм,эдийн засаг,соёл зан заншлын учир шалтгаанаар нөхцөлдөж байдаг ээдрээтэй үзэгдэл. Цаашилбал улс төрийн систем тогтолцоо ч яригдана.

Сингапур,Япон,Хонгконг хөгжлийнхээ эхэн үед эрх мэдэлтнүүд нь Авилгад өртөх үзэгдэл түгээмэл байгаатай тэмцэхийн тулд төсөв захиран зарцуулагчид ,төрийн нэрийн өмнөөс гэрээ байгуулагчид, тендер зохион байгуулагчидтайгаа тусад нь цалин хангамж урамшууллын багц тохироод тангараг ёс зүйн гэрээ байгуулж олон нийтэд зарлаж олон нийт АТГ-ын хяналтыг тусгайлан тэр гэрээ байгуулсан хүмүүс рүү чиглүүлсэн нь үр дүнгээ өгсөн байна. Мөн Ухаалаг, шуурхай төрийн үйлчилгээг нэвтрүүлж, хүнд суртлыг тасралтгүй бууруулж төрийн албан хаагчдын цалинг тогтмол, үе шаттай нэмэгдүүлж иржээ. Өөрөөр хэлбэл үзэгдэлтэй нь биш авилгыг үүсгэгч учир шалтгаантай нь тэмцэхэд гол анхаарлаа хандуулах нь үр дүнтэй нь харагдаж байна.

Авилгатай тэмцсэн улс орнуудын туршлага хэлэлцүүлэг, Сингапурын Үндэсний Их сургууль 2018.03.06