Сум багууд нь хоорондоо хашаа бариад эхэллээ, удахгүй улс дотроо УЛС үүсгэх вий дээ
2018/08/27
Саяхан цахим орчинд аймаг хоорондын зааг тогтоосон хашааны зураг тарж олон хүний анхаарлыг татаж эхэлсэн. Архангай аймгийн Цэцэрлэг сум болон Хөвсгөл аймгийн Рашаант сумынхан хоорондоо хил зааг тогтоон газар нутгаа ийн тэмдэглэсэн нь энэ гэнэ.
Хоёр сумын удирдлагууд тун удахгүй хоорондоо зөвшөөрөл авч бие биенийхээ нутагт нэвтрэн зорчих гэсэн юм болов уу. Хашааг барих болсон шалтгаан нь хоёр сумын иргэдийн мал бэлчээрийн талбайгаас үүдэлтэй бөгөөд олон жил үргэлжилж сүүлдээ бүр хурцадсан нутаг бэлчээрийн маргаанаа ийнхүү шийдвэрлэсэн байна.
Хөвсгөл аймгийн Рашаант сумын засаг дарга нь хөрш зэргэлдээ Архангай аймгийн Цэцэрлэг сумын малчин иргэдээс бэлчээр өвсөө харамлан өгөхгүй хэмээн ундуйцан сумын өрх бүрээс хүн хүч дайчлан гаргаж, тэдгээр хүмүүсээрээ тус бүр 100 мод бэлдүүлэн энэхүү хашааг босгожээ. Харамсалтай нь сар ч хүрээгүй байхад өнөөх тусгаарласан хашаа нь эхнээсээ нурж унасан сурагтай. Хашааг унасан модоор барь хэмээн зөвшөөрөл олгосон ч зарим иргэд шинэ мод хөрөөдөн бэлтгэсэн гэж нутгийн иргэд ярьж байсан юм.
Энэ мэтээр Хөвсгөлийн Рашаант сум ч гэлтгүй өөр хэд хэдэн аймаг нутагт бэлчээрийн талбайн маргаанаас болоод иймэрхүү маргаан гарах болжээ. Нутгийн иргэд ч гэсэн зуншлага муутай газраас ирсэн оторчин өрхөд тийм ч таатай бус ханддаг аж.
Үүнээс харахад монголчуудын амин хувиа хичээсэн үзэл улам бүр л нэмэгдэж байгааг анзаарч болно. Ер нь хатуугаар хэлэхэд сүүлийн 10 гаруй жилд Би л болж байвал бусад нь ямар хамаа байна гэсэн ахар бодолтой иргэд нэмэгдсээр. Энэ байдлыг дэвэргэсээр ирээдүйн иргэд тань улам бүр л амин хувийн үзэлтэн болох вий.
Газар нутгаа ингэж хувааж байгаад адаг сүүлдээ Тусгаар тогтносон Монгол Улс дотроо дахин нэг улс байгуулна хэмээн цээжээ дэлдэн хийрхэгчид гараад ирэхийг хэн мэдлээ. Муу эр дайнд хөөрнө гэгчээр өнөөх л нутаг, жалга довны хэрүүлээс болж, танай манай хэмээн цахимаар бие бие рүүгээ хийрхэн хэрэлдэх хүмүүс их болсныг хэн хүнгүй л мэдэх болсон.
Би Монгол гэж цээжээ дэлдэн нутаг ус, жалга довны үзлээр хандаж байгаа хүн бол Монголоо гэсэн сэтгэлгүй харин амин хувиа хичээсэн эргэн тойрноо болсон өчүүхэн нэгэн гэдгээ л харуулах байх.
Тиймээс энэ мэт увайгүй үйлдэлдээ аль болох дүгнэлт хийж, юуны түрүүнд үг сөргөлдөн муудаж, амин хувиа хичээх үзлээ таслан зогсоох хэрэгтэй.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй бид жалга довны үзлээр хашаа хаалт барин хил хязгаар тогтоогоод байвал жирийн бусад иргэн ч сүүлдээ эх орондоо хязгаарлагдмал боогдмол байдлаар зорчин явах гэж үү.
Хөвсгөл болон Архангай энэ мэт жижиг асуудлыг аймгийн засаг дарга нар нь хэрхэн харж суудаг вэ. Эсвэл дээрээс нь тушаал өгөөд сумдын засаг дарга нараараа хил хязгаар тогтоолгох ажлаа гүйцэлдүүлээд байна уу гэж хардах сэтгэл төрж байна.
Ямартаа ч бид Монгол гэсэн нэгэн дээвэр дор аж төрж байж ийм амин хувиа хичээсэн үзлийг газар авахуулах ёсгүй. Монголчууд бид л өөрсдийгөө дэмжин хөгжүүлж байж улс орон маань ч дэвшин хөгжинө гэдгийг сайтар санахтун
С.Отгон
Хүннү · 2018/08/27
Хөдөөний энэ тэнэгүүдийг хараач ээ. Энэ бол жинхэн тэнэглэл ийм болтлоо оюуны хомсдолд ордог хүмүүс байдаг л юм байна. Ийм тэнэг хүмүүсээр байгаль орчны нөхөн сэргээлт хийлгэж, нөхөн төлүүл ... Хүрэлсүх ээ!!! Цаашид билчээрийн доройтол болж байгаа мэдсээр байж энэ их малаар яах юм. Мал сүргийг 40 саяас илүү гаргах хэрэггүй. Мал сүргийн чанарт анхаарах цаг болсон. Тэр "мянгат малчин" гэдэг балай цолоо хурааж ав. Хэдхэн жидийн өмнө 60 гаруй төрлийн өвс ургадаг байсан газарт одоо 20 гаруй л төрлийн өвс ногоо үлдээд байна. Хадлангийн үед 120,30 бурал авдаг /1бухал 100кг/ байсан бол одоо 40-г л авдаг болсон. Ийм байхад малын тоог цөөлхөөс яах юм. Чадахгүй бод хүнээ л цөөлдөг байх даа.

Зочид · 2018/08/27
Гомо Мөнхөө ах хүнтэй сууж, эхнэр авах болоогүй юм байх даа.
sssb-9 · 2018/08/27
mongol uls huuchnaaraa durbun aimagtai baih ingesneeree tuhain aimagt govi hangai hosolson baih tuhain aimagiin nutagt mal aj ahuigaa chuluutei nuudellen amidrah ingesneeree nuudliin soyoloo avch uldeh bolomjtoi met uun shig sumiin nutagaa hashaalaad baih um bol uun shig utaggyi um baihgyi zasag darga nartai hatuu uarih heregtei
Zochin · 2018/08/27
Ene yostoi balai zuil hil dotor hil baih bolohgui. Zasag darga nariig ni ogtsoruul. Hairan mod
Зочин · 2018/08/27
Хайран мод. Говийнхон очоод түүгээд авчихөө.
Zochin · 2018/08/27
Ene yostoi balai zuil hil dotor hil baih bolohgui. Zasag darga nariig ni ogtsoruul. Hairan mod