|
БГД-2 хороонд суух А /эр.49н/, ЧД-12 хороонд суух Т /эм.48н/, Э нарын нийт таван иргэн өчигдөр нас барсан. Тэд хордлогын улмаас нас барсан болох нь эхний шинжилгээгээр тогтоогдсон байна.
Сурагчдын амралтыг нийслэлийн хэмжээнд 1-р сарын 30-ны өдөр хүртэл сунгасан талаар өнөөдөр БСШУСЯ-аас мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайдын тушаалаар Завхан, Ховд аймагт сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан бөгөөд бусад аймагт хичээл хэвийн явагдаж байгаа юм байна.
Цогт тайжийн дүрээр бидний зүрх сэтгэлд үлдсэн Цагааны Цэгмид мэдэхгүй хүн ховор байх. Сэтгэлд хоногшсон олон сайхан дүрээ Монголын кино урлаг болон театрын тайзнаа мөнхлөн үлдээсэн энэ аугаа жүжигчний 110 жилийн ой удахгүй тохиох бөгөөд үүнтэй холбогдуулан түүний бага хүү жүжигчин Ц.Төмөрхуягтай хэсэгхэн хором яриа өрнүүлснээ уншигч та бүхэнд толилуулж байна.
Цахим ертөнц хөгжсөн өнөө үед хүмүүс ном уншихаас илүүтэй цахим ертөнцөөр дамжуулан асар хурдтай мэдээлэл солилцдог болсон. Эдгээр мэдээлэл дунд эерэг гэхээсээ илүү сөрөг мэдээлэл давамгайлж байгаа нь харамсалтай. Өнөө үед хөгжлийг техник технологиор хэмждэг болж хурдан машин, үнэтэй утас эсвэл тансаг брендийг л шүтсээр хүн төрөлхтөн амьдрах агуулгын биш хэлбэрийн төлөө л өдөр шөнөгүй тэмцэж зүтгэсээр...
Т.Аззаяа виолончель хөгжмийг дуулуулна даа. М.Ростропович гэж Орост төдийгүй дэлхийд нэртэй виолончель хөгжимчин “Хүний дуу хоолой мэт авиа гаргадаг зэмсэг бол виолончель”
Монгол поп, опера “Uvertura” хамтлаг хоёр дахь бие даасан “Монгол минь” цомгоо сонсогч түмэнд хүргэхэд бэлэн боллоо. Тус хамтлагийнхан “Монгол минь” цомгийн баяраа энэ сарын 31-ны өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа үзэгч, сонсогч түмэндээ зориулан тоглох юм. Улмаар Монгол улсын бүх аймгаар аялан тоглохоор болжээ.
ЦЕГ сайтаа хакердуулснаараа нэр төр нь навс унаж байгаа ч зарим хүний ярьж байгаачлан эдийн засгийн том гарз хохирол учрахгүй. Тус газрын албан ёсны сайт болох www.police.gov.mn вэб сайтыг өнгөрсөн баасан гарагт хакердаж, олны гайхширлыг төрүүлсэн.
АНУ-ын Техасын Хьюстон хотын оршин суугч 34 настай Бетси Айала жирэмсэн байхдаа 118 кг болжээ. Түүнийг төрсний дараа нөхөр нь бүдүүн үнээ гэж хэлсэн нь турах сэдэл төрүүлсэн байна. Ингээд бүсгүй 45 кг турсан байна. Ингээд бүсгүйн турахаас өмнөх болон турсны дараах зургуудаас хүргэе. После родов: До и после похудения: Сейчас: