Гайхамшигтай
Леонардо Ди Каприогийн өвөрт эрхэлж байсан бүсгүйчүүд

Леонардо Ди Каприогийн өвөрт эрхэлж байсан бүсгүйчүүд

  • 2016/04/13
  • 1

Леонардо Ди Каприогын өвөрт эрхэлж байсан бүсгүйчүүд

Сэлбэ, Баянхошуу дэд төв 2017 онд ашиглалтад орно

Сэлбэ, Баянхошуу дэд төв 2017 онд ашиглалтад орно

  • 2016/04/15
  • 0

 Хот доторх хот буюу дэд төвийг байгуулах ажлын үйл явцтай  Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танилцаж, мэдээлэл өглөө. Нийт есөн дэд төв барихаас эхний ээлжинд Баянхошуу, Сэлбийг дэд төв болгох ажлыг эхлүүлсэн.

Монголын аж амьдралын түүхэн гэрэл зураг

Монголын аж амьдралын түүхэн гэрэл зураг

  • 2013/05/07
  • 6

Монголын аж амьдралыг тусган харуулсан энэхүү түүхэн гэрэл зургийн түүвэрт 1925 оны үйл явдалыг дүрсэлжээ.

Монголд мафи байхгүй болохоор муусайн улстөрчид давраад байна уу

Монголд мафи байхгүй болохоор муусайн улстөрчид давраад байна уу

  • 2016/04/14
  • 7

Одоогоос арваад жилийн тэртээ "Шим" группийн захирал Л.Цандэлэг "Монголд мафи байхгүй болохоор муусайн улс төрчид давраад байна" гэж сонин хэвлэлээр тун зоригтой мэдэгдэж байлаа. Гэхдээ тэр нарийн учрыг нь тайлбарлаагүй юм.

Ч.Даваажав: Хөгжмөөр хичээллэсэн хүүхэд ямар нэгэн хэрэгт орооцолдох нь бага байдаг

Ч.Даваажав: Хөгжмөөр хичээллэсэн хүүхэд ямар нэгэн хэрэгт орооцолдох нь бага байдаг

  • 2016/04/07
  • 0

Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач ? Би 1959 онд Улаанбааатар хотын нэгдүгээр төрөхөд төрсөн. Намайг Ч.Даваажав гэдэг. Та хэзээнээс эхэлж лимбэ хөгжмөөр тоглож эхэлсэн бэ? Хамгийн анх намайг 1974 онд аав минь “Хөгжим бүжгийн дунд сургууль”-д оруулж байсан. Тэгээд МУГЖ алдарт хөгжимчин Л.Цэрэндорж багш шалгаж авсан бөгөөд түүний шавь болж хичээллэж эхэлсэн юм. Ингээд 1979 онд сургуулиа төгссөн. Багш минь анх орсон цагаас эхлүүлээд концертонд оруулаад одоо “Хөгжим бүжгийн коллеж”-ийн багш н.Цогтмагнайтай лимбэний ангиасаа хоршиж гарч байсан юм. Ингээд 1974 онд ЗХУ-ын нарийн бичгийн дарга Монголд ирж байсан. Тэр үеэр “Дуурь бүжгийн эрдмийн театр”-ын тайзан дээр анх удаа гарч байлаа. Энэ том тайзан дээр бага байхдаа гарсан учраас маш их сэтгэл хөдөлж, урам зориг авч энэхүү хөгжимдөө гүн гүнзгий дурласан даа. Би өөрийнхөө төгссөн сургууль багшаараа маш их бахархдаг. Түүнчлэн 1976 онд болсон ОХУ-д болсон Соёлын өдрүүдэд “Хөгжим бүжгийн коллеж”-оос шанз, хийл, лимбэны чуулганы бүрэлдэхүүн явсан юм. Мөн Цэргийн ансанбал,үндэсний чуулга бүрэлдэхүүн явсан . Энэ том бүрэлдэхүүнд хэдхэн хүүхэд явна гэдэг том завшаан байсан билээ. Цаашлаад 1979-1982 онд Хөвсгөл аймгийн “Хөгжимт драмын театр”-т хөгжимчинөөр ажилласан. Тэгээд 1982-1895 онд Ховд аймгийн цэргийн ангид алба хаасан. Цэргийн ангидаа салаан захирагчийн орлогчоор ажиллаад салаагаа сайн удирдсан гээд ангийн тэргүүний салаагаар шалгарч байлаа. Үүнээс үүдэн 1985 онд армийн ансанбалд орж 1994 он хүртэл ажилласан. Ингээд 2003 оноос “Монголын хүүхдийн ордон”-д багшилж эхэлсэн. Таныг битүү амьсгаагаар лимбэддэг гэсэн. Энэ чадварыг хэр удаан суралцаж байж эзэмшдэг вэ? Энэ манай багшийн гавъяа юм. Битүү амьсгааг надад анх заасан хүн мөн л манай Л.Цэрэндорж багш. Үүнийг сурахын тулд хамгийн гол нь удаан хугацаанд хичээллэж, уйггүй хөдөлмөрлөж байж сурна. Одоо би багшынхаа эн мэргэжлийг өвлөж байгаа учраас битүү амьсгааг хүүхдүүддээ зааж байгаа. Мөн уртын дуутай салшгүй холбоотой. Яагаад гэвэл амьсгаа гэдэг чинь уртын дуутай холбогдож өгдөг. Лимбэ тоглоход анх яаж шалгаруулж авдаг вэ. Төрөлхийн авьяас байх хэрэгтэй юу? Манай багш авъяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэж хэлдэг байсан. Энэ яг үнэг үг юм. Огт авьяасгүй хүүхэд гэж байхгүй. Харин багш хүн үүнийг нээж гаргаж байгаа нь багш хүний гавьяа юм. Хүмүүс хүүхдээ манай хүүхэдямар ч авьяасгүй, сонсголгүй, дуулдаггүй гэдэг энэ тийм биш. Монгол хүн болгон тал нутаг шигээ уужим бөгөөд “найранд гурван дуутай наадамд гурван даваатай” гэдэг үнэн үг билээ. Тэгэхээр бидхүүхдийн авьяасыг нээж өгөх л хэрэгтэй. Та тасралтгүй хэр удаан хугацаанд лимбэ тоглож чадах вэ? Ерн удаан тоглоно шүү. Битүү амьсгааг 2011 онд Юнескод бүртгүүлсэн. Энэ талаар? 2011 оны 11-р сарын 24-ны өдөр ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах Конвэнцийн зургадугаар чуулган болсон юм. Энэхүү чуулганаар “Монголын лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил- битүү амьсгаа” –г ЮНЕСКО яаралтай хамгаалах биет бус өвийн жагсаалтанд бүртгэн авсан шийдвэрийг гаргасан. Ингээд ЮНЕСКОД бүртгүүлсэн байгаа. Та 40 жилийн турш лимбэ тоглож урлагт багагүй хувь нэмэр оруулсан билээ. Хийж бүтээсэн зүйлээсээ яривал? Тэгэлгүй яахав. Хүүхдүүддээ гадаадын сонгодог зохиол, орчин үеийн зохиолыг хөгжимдөж сургах тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Мөн уртын дууг битүү амьсгалтай хослуулахыг түлхүү зааж сургаж байна. Энэ гэхдээ дугуйлан ч гэлээ хүүхдүүдээ мэргэжлийн хэмжээнд сургаж гаргана гэж боддог. Мөн хүүхдийг хөгжмөөр хүмүүжүүлэхээс гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгрүүлэх зэрэг оюуны маш том хөрөнгө оруулалт хийж байна. Жишээ нь: хөгжмөөр хичээллэсэн хүүхэд ямар нэгэн хэрэгт ороод байх нь багабайдаг. Тун удахгүй таны “Сэтгэлийн эгшиг” нэртэй тоглолтоо хийх гэж байгаа. Энэ тоглолтын талаар ярилцах уу ? Энэ ийм учиртай тоглолт юм. Би 1976 онд Москвад болсон Монголын соёлын өдрүүдэд хүүхэд байхдаа орж байсан юм.Түүний болон урлагаар явсны минь 40 жилийн ой ирэх таван сард болно. Тэгээд үүнийг тохиолдуулаад Э.Амар-Эрдэнэ, А.Мишээл гээд хоёр шавынхаа тоглолтыг хийх гэж байна. Энэ хоёр хүүхэд маань олон жил тоглож байгаа бөгөөд олон уралдаан тэмцээнд орсон хүүхдүүд байгаа. Тиймээс би бага байхдаа олон тайзан дээр гарч тоглолт хийж байсан учраасшавь нарынхаа тайлан тоглолтыг хийхээр болсон юм. Энэ тоглолтыг зөвхөн энэ хоёр хүүхэд тоглох юм уу ? Үгүй. Миний хэдэн шавь нар оролцоно. Харин би өөрөө удирдан зохион байгуулж байна. Мөн тоглолтондоо бас оролцоно. Энэ тоглолтыг “Сэтгэлийн эгшиг” гэж нэрлэжээ. Ямар учраас ийм нэр өгсөн бэ? Хөгжим бол хүний сэтгэлээс гардаг эгшиг юм. Тэр хүн хичнээн сайхан нот хараад тоглож байсан ч сэтгэлгүй бол хэзээ ч хүнд хүрж чадахгүй. Яагаад гэвэл тэр хөгжмийг сэтгэлээсээ тоглож байж тэр зохиолын утга санаа, аялгууг гаргаж амьлуулна гэсэн үг. Тиймээс “Сэтгэлийн эгшиг” гэж нэрлэсэн. Та гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Танай гэрээс лимбэ тоглодог хүн бий юу? Манай эхнэрийг Б.Мөнхцогцол гэдэг. Бид дөрвөн хүүхэдтэй. Яг манай хүүхдүүд дундаас лимбэ тоглодог байхгүй. Харин ач зээ нараас лимбэ тоглодоггүй хэрнээ бүжиглэдэг хоёр зээ бий. Мөн “Хөгжим бүжгийн коллеж”-ын 8-р дугаар ангид суралцдаг ач охин минь ёочин хөгжим тоглодог. Та 2003 оноос хойш багшилж эхэлсэн. Энэ цагаас хойш хичнээн шавьтай болвоо? Одоогоор 200 гаруй шавьтай болоод байна. Хөгжимчин, багш хоёрын хооронд том ялгаа байгаа байх. Та багш болсноосоо хойш ямар арга барилаар хичээл зааж байна? Хөгжимчин хүн зүгээр нэг нот хараад удирдаач удирдахад сайн хараад тоглох чухал юм. Харин багш хүн маш няхуур байх шаардлагатай.Янз бүрийн насны хүүхэдтэй харьцахаас гадна амьдрах орчин нь өөр учраас их хэцүү шүү дээ. Мөн янз бүрийн ааш араншинтай хүүхэдтэй харьцана. Тиймээс хүүхэдтэй яаж харицах арга барилаа олох, улам туршлагатай болох хэрэгтэй. Багш хүн хүүхэддээ уусч өгдөг юм байна лээ. Тэгснээр хүүхэдтэйгээ илүү дотно харицна. Та юунаас хамгийн их урам зориг авдаг вэ? Тайзан дээр гараад тоглож байхад үзэгчдийн алга ташилт хамгийн их урам зориг, хүчийг өгдөг. Хүүхдүүд тэмцээн уралдаанд яваад ирэхээрээ биеэ тоож эхэлдэг. Үүн дээр би шавь нартаа үргэлж хэлдэг юм. Тэр тумсаа урлагийн хүн даруу төлөв байх ёстой шүү гэж. Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна? Хамгийн гол нь сайн шавь бэлтгэх зорилготой байна. Тэгвэл лимбэ хөгжим маань тасрахгүй явна гэсэн үг. Багш минь намайг ийм сайхан зүйлд хөтөлсөн учраас багшийнхаа ачийг хариулна. Багшдаа л их баярлаж явдаг даа. Таны энэ олон жилийн хөдөлмөрийг үнэлж ямар шагнал урамшуулал олгож байв? 2013 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг 2014 он Боловсролын тэргүүний ажилтан 1993 онд МХЗЭ-ийн Тэргүүний сэхээтэн залуу Батлан хамгаалах яамны жуух бичиг зэргээр шагнуулж байлаа. Хэзээнээс эхэлж лимбэ хөгжмөөр хичээллэж эхэлсэн бэ? Анх “Монголын хүүхдийн ордон”-д 2009 онд орж ирсэн. Тэр цагаас Ч.Даваажав багшийнхаа шавь болоод хичээллэж эхэлсэн. Хэн нэгэн хичээллэ гэсэн үү. Өөрийн сонирхолоор тоглодог болсон уу? Өөрөө хөгжимчин болно гэж боддог байсан. Энэ сохирхлоороо тоглож байгаа. Лимбэ тоглоход хэцүү юу? Лимбэ нь бусад ардын хөгжим дундаа чанга дуутай. Дандаа ая тоглодог хөгжим учраас сайхан санагддаг. Тиймээс хэцүү байсан ч тоглох дуртай. Ямар тэмцээн уралдаанд оролцож байв? Хамгийн анх “Ая эгшгийн зургаан жигүүр” гээд тэмцээнд бага насны ангилалд орж байсан. Тэгээд тэргүүн байрыг нь авсан. Түүнээс хойш Монголын хүүхдийн ордны “Аялгуу” хамтлагт ороод Оросын Иктринбурк хотод болсон “Зимлая обши дом” гээд Олон улсын хүүхдийн урлагийн их наадамд хамтлагаараа тэргүүн байрт орж байсан. Багшийнхаа талаар яриач? Манай багш заах ур чадвар маш сайтай. Хүүхдэд бага хугацаанд юмыг ойлгуулдаг мундаг хүн байгаа.Хөгжим тоглож эхэлхэд минь миний А үсгийг заасан гэж хэлж болно. Тиймээс багшаасаа их зүйл сурч одоо чсурсаар байгаа билээ. Багшдаа маш их баярлаж, хүндэлж явдаг. Хайртай шүү. Урлагийн хүн болно гэдэг амаргүй даваа. Өөрийн амьдралынхаа бүхий л цаг хугацаад урлагт зориулдаг. Хамгийн их тэвчээр, хатуужил шаарддаг энэ том тогоонд лимбэчин, багш Ч.Даваажав гуай 40 жил зүтгэжээ.

Жүжигчин Г.Ундармаа турсан жороо дэлгэлээ

Жүжигчин Г.Ундармаа турсан жороо дэлгэлээ

  • 2015/10/04
  • 14

Сүүлийн үед жүжиглэхээсээ илүү хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж нийгмийн салбарт ажиллах болсон Г.Ундармааг танихгүй хүн үгүй. Тэрбээр тайзны уран бүтээлээсээ чөлөө авч дэлгэцийн бүтээлд хүч үзэж яваа. 

Монгол-Солонгосын Политехник Коллеж элсэлтээ авч байна

Монгол-Солонгосын Политехник Коллеж элсэлтээ авч байна

  • 2014/08/26
  • 25

Монгол-Солонгосын Политехник Коллеж нь БНСУ-ын Кижон, Дэрим, Осаны их сургуулиудтай хамтран ажиллаж, эдгээр сургуулиудад багш, оюутан солилцооны, хөтөлбөрт төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр сургаж байна. Та доорх зурагнаас дэлгэрэнгүй мэдээллийг хараарай.

Эр бэлэг эрхтэн эрүүлээр томруулах арга

Эр бэлэг эрхтэн эрүүлээр томруулах арга

  • 2014/01/20
  • 8

Эмийн болон мэс заслын бус эрүүл аргаар эртхнээ томруулахыг хүсч байна уу? Тэгвэл эрхэм таньд зөвлөгөө өгөх үүднээс сүүлийн үед эрчүүдэд тусалж байгаа Н.Азбаяр хэмээх залуутай уулзснаа хүргье.

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар Х.Баттулга сонгогджээ

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар Х.Баттулга сонгогджээ

  • 2016/04/05
  • 65

Тус намын даргаар Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн даргаар Р.Бурмаа нар сонгогдсон байна. Улс төрийн гуравдагч хүчний орон зайд хүчтэй тэсрэлт хийнэ гэж тооцоолж буй тус намд урлаг, спорт, яруу найрагчид тэр ч бүү малчин гишүүд элсч УИХ-ын сонгуульд өрсөлдөх гэнэ.

Ядахдаа өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддагсан

Ядахдаа өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддагсан

  • 2016/04/06
  • 20

Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын ааш зан сүүлийн үед их эвдэрсэн харагдаж байна. Дэвжээн дээр гарч ирж шүдээ хавираад л, шагналынхаа мөнгийг шүүрч авснаа туслах руугаа шидэж ч байх шиг. Хару башёгийн сүүлийн өдөр яав. Түрүү бөхийн шагнал

Дэлхийн хамгийн том эвэртэй үхэр

Дэлхийн хамгийн том эвэртэй үхэр

  • 2016/04/12
  • 0

Таны харж  байгаа энэ үхэр дэлхийн хамгийн том эвэртэй үхрээр тодороод байгаа. Эврийнх нь тойрон 952.5 мм бөгөөд тус бүр 45 кг жинтэй юм байна. 

Харцага Ц.Содномдоржид хэлэх үг

Харцага Ц.Содномдоржид хэлэх үг

  • 2016/04/13
  • 31

Сонгинохайрхан уулын хишиг барилдааныг үзлээ. Гайгүй сайхан барилдаан болох шиг санагдсан даа. Харин улсын арслан Н.Батсуурь, заан Ч.Санжаадамба, улсын начин Т. Баасанхүү нар барилдсангүй.

Элэг бүс, сэнжигний барьцан доорх элдэв яриа хөөрөө

Элэг бүс, сэнжигний барьцан доорх элдэв яриа хөөрөө

  • 2016/04/14
  • 6

Монгол үндэсний бөхийн элэг бүс, сэнжигний барьц гэдэг нь иймэрхүү дүр зурагтай харагддаг. Өөд өөдөөсөө тулсан хоёр бөх нэгнийхээ элэг бүснээс зөрүүлж атгаад, нөгөө гараараа биенийхээ мөрний сэнжигнээс барьж, духаараа мөргөлдөж юм уу, .

АИ92-ын үнэ 1500 төгрөг болж буурчээ

АИ92-ын үнэ 1500 төгрөг болж буурчээ

  • 2016/04/13
  • 1

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр шатахууны үнэ буурсан талаар болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Олон улсын хэмжээнд газрын тосны үнэ буурч байгаатай уялдан импортлогдсон шатахууны үнэ буурах ёстой гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан.

"Халх гол чөлөөт бүс" 75-р тогтоол хүчингүй боллоо

"Халх гол чөлөөт бүс" 75-р тогтоол хүчингүй боллоо

  • 2016/04/14
  • 0

75-р тогтоол буюу “Халх гол хорио цээрийн технологийн чөлөөт бүс” гэгч төсөл 2015 оны 07-р сарын 09-ний өдөр УИХ-аар батлагдсан. Үүнийг эсэргүүцэн Дорнод аймгийн Халх гол сумын иргэд, тэдний өмгөөлөгч Г.Батбаяр, “Халхын гол миний нутаг” ТББ-ын тэргүүн Л.Батжил болон өмгөөлөгч Ж.Эрдэнэбат, Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  нарын тэмцэл үр дүнгээ өгчээ.

3D Зургийг хэрхэн зурах вэ?

3D Зургийг хэрхэн зурах вэ?

  • 2014/01/15
  • 5

3D зураг хэрхэн зурж байгааг тольдоно уу

Олны анхаарлыг татсан Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн барилгын суурин дээр ийм барилга барина

Олны анхаарлыг татсан Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн барилгын суурин дээр ийм барилга барина

  • 2016/04/14
  • 11

Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газрыг хувьчлах дуудлага худалдааг дуулайнтайгаар хоёр ч удаа зарлаж, сүүлийн дуудлага худалдаагаар “Таван Богд Трейд” ХХК хувьчилж авсан билээ. “Таван Богд”-ын зүгээс уг газрыг хэрэв хувьчилж авах юм бол

Охидоороо гоёдог мисс Пүрэвсүрэн

Охидоороо гоёдог мисс Пүрэвсүрэн

  • 2013/04/25
  • 0

Топ модель Д.Пүрэвсүрэн Алтны магнат Ц.Мянганбаяртай нэг хэсэг хамтын амьдрал зохиосон ч тэд 2 тийш салан тус тусын амьдралаа хөөсөн билээ.