Өнгөрсөн оны есдүгээр сард "Эра” төвийн багш Д.Солонго Зайсангийн ойролцоо Дамбын Хишгээгийн хүүд зодуулж, хүнд бэртсэн. Түүний нүүрний зөөлөн эдүүд бяцарч, эрүү нь хугарсан мөн биеийн бусад хэсгүүд гэмтсэн учраас "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэдэг. 

Уг хэргийг эргэн сөхвөл, Д.Солонго нь Х.Энхжинд хандан "Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй" гэж хэлснийхээ хариуд зодуулсан гэж эх сурвалжууд хэлж байсэн удаатай.

Тэгвэл эл хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр шүүх хурал болох байсан. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаан  хойшиллоо. Уг шүүх хурлын хойшлуулах болсон шалтгаан нь Х.Энхжинд холбогдох хэрэг  өмгөөлөгч байхгүй гэсэн шалтгаанаар ирэх сарын 14-нийг хүртэл хойшлогджээ. Тэрбээр өөрөө өмгөөлөгч аваагүй учир шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн байна.

Х.Даваа