"Царцаасан төсөв"-ийн шалгалтын дүнг УИХ-д мэдүүлэв
2014/03/01
УИХ-ын намрын чуулганаар 2014 оны төсвийг баталсан юм. Ингэхдээ анх удаа хөрөнгө оруулалтын зарим арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл нь удааширч, он дамжсан барилгуудын хөрөнгө оруулалтыг зогсоож, аудитын шалгалт хийхээр болсон.
Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад өчигдөр “царцаасан төсвийн” шалгалтын дүнг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн бөгөөд шалгалтыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 130 сумын нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламж, зам гүүр, тоног төхөөрөмж, их засварын төслүүдэд хийжээ.
Энэхүү шалгалтад нийт 272 төсөл шалгалтаар орсон бөгөөд шалгалтын дүнг УИХ-д өргөн мэдүүлснээр 2014 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэх юм. Царцаасан төсвийн барилгын шалгалтын дүнгээс хамаарч 2014 оны Төсвийн тодотголыг хийж гүйцэтгэнэ.
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 20-нд зарлагдах төлөвтэй бөгөөд ээлжит бус чуулганаар 2014 оны Төсвийн тодотголын төслийг батлах аж.