Сүхбаатарын талбайд өнөөдөр АН-аас “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” болж байгаатай холбогдуулан ойр орчмын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн.

Энэ үеэр хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн осол гарчээ. Тодруулбал, Монголын Үндэсний музейн уулзвар дээр хөдөлгөөн зохицуулан ажил үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаагийн алба хаагчийг Ланд-200 маркийн автомашин дүрэм зөрчин орж ирэхдээ мөргөж гэмтээсэн байна. Улмаар машинд мөргүүлж бэртсэн цагдаагийн алба хаагчийг ГССҮТ-д хүргэн эмнэлгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүндхэн байгаа гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.