Зам дээр нүүрс, түлээ худалдахыг хориглолоо
2014/03/06
Мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг Нийслэлийн удирдлагууд хориглолоо. Мөн тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.
Тиймээс уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Мэргэжлийн байгууллагууд үзлэг шалгалт явуулж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулж, журамлах ажлыг хийх аж. Хэрэв дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд захиргааны харицулага хүлээлгэнэ гэдгийг мэдэгдлээ.
Х.Даваа